Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
Хэргийн индекс | 182/2023/04419/И |
Дугаар | 210/МА2024/01357 |
Огноо | 2024-07-01 |
Маргааны төрөл | Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 210/МА2024/01357
2024 оны 07 сарын 01 өдөр | Дугаар 210/МА2024/01357 |
Ш м- ХХК, Ш.Б-тэй
нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Э.Золзаяа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 14-ний өдрийн 182/2024/01205 дугаар шийдвэртэй,
Ш м- ХХК, Ш.Б-тэй нарын нэхэмжлэлтэй, НШШГГ-т холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ш, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ж, Б.С, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Барьцааны үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч гомдол гаргасан. Хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоосон үнэлгээ нь зах зээлийн бодит ханшнаас хэт доогуур үнэлэгдсэн тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хөрөнгийн үнэлгээний В в-ХХК-ийн үнэлгээгээр Ш м- ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн *************** дугаартай, Ө- аймгийн Ц- сумын 3 дугаар баг, Ц- Т- Г с- чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах *** м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай, эзэмших эрхтэй газрын зах зээлийн үнэлгээг 634,850,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах **** м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн ********* /5В/ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1,940,819,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах **** м.кв талбайтай орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн *********** дугаартай /5Б/ үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1,702,370,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах **** м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн ******* дугаартай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 318,603,000 төгрөгөөр тус тус тогтоож, мөн Х ү т- ХХК-ийн үнэлсэн Г- ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Ө- аймгийн Д- сумын 3 дугаар баг, ** дүгээр цэцэрлэгийн зүүн талд Г- худалдааны төвд байрлах, *** м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 383,524,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах Ш.Б-тэйн өмчлөлийн улсын бүртгэлийн ********** дугаартай, Ө- аймгийн Д- сумын 3 дугаар баг, Далан 25-р байрны подвол тоотод байрлах, ****м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 225,848,000 төгрөгөөр тус тус үнэлсэн нь зах зээлийн бодит үнэ ханштай тохирохгүй байна.
Уг хөрөнгүүд нь авто замын чухал зангилаа хэсэгт байршилтай, Э Т-, Э р-, О т- зэрэг компаниудтай ойрхон оршдог. Мөн бусад үл хөдлөх эд хөрөнгөтэй харьцуулахад багаар тооцон үнэлсэн байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023.09.30-ны өдрийн 4-119/18512 тоот албан бичгээр ирүүлсэн мэдэгдэлд дурдсан хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан. Нэхэмжлагч нарын хувьд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гаргах хугацааг хэтрүүлж гаргасан байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Х ү т- ХХК, В в- ХХК-иудын үнэлгээний тайлангууд бусад хөрөнгүүдтэй жишсэн, судалгаа харьцуулалтыг хангалттай хийсэн, Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, үнэлгээний олон улсын стандартуудад нийцсэн байна. Аливаа хөрөнгийг үнэлэхдээ тухайн хөрөнгийн шинж байдлаас хамаарч зах зээлийн, өртгийн, орлогын хандлагын аргуудаар үнэлдэг бөгөөд дээрх тайлангууд нь тухайн хөрөнгийн онцлог, шинж байдлаас шалтгаалан өртгийн хандлагын аргаар үнэлсэн байх бөгөөд энэ нь гарч болох хамгийн боломжит зах зээлийн үнэлгээ юм. Мөн төлбөр төлөгч талууд шүүхэд гомдол гаргахдаа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байгаа тул Ш м- ХХК, Ш.Б-тэй нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан В в- ХХК, Х ү т- ХХК-иудын Ш м- ХХК-ийн өмчлөлийн Ө- аймгийн Ц- сумын 3 дугаар баг, Ц- Т- Г с- чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах *** м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай, улсын *************** дугаарт бүртгэлтэй эзэмших эрхтэй газрын зах зээлийн үнэлгээг 634,850,000 төгрөгөөр,
- Ө- аймгийн Ц- сумын 3 дугаар баг, Ц-, Т--Г с- чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах, **** м.кв талбайтай, орон сууцны зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 2,405,599,000 төгрөгөөр,
- Ө- аймгийн Ц- сумын 3 дугаар баг, Ц-, Т--Г с- чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах ***м.кв талбайтай, эмнэлгийн зориулалттай 95 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн ****** дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 522,181,000 төгрөгөөр,
- Ө- аймгийн Ц- сумын 3 дугаар баг, Ц-, Т--Г с- чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах, **** м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн ********* дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1,940,819,000 төгрөгөөр,
- Ө- аймгийн Ц- сумын 3 дугаар баг, Ц- Т--Г с- чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах **** м.кв талбайтай орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн *********** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1,702,370,000 төгрөгөөр,
- Ө- аймгийн Ц- сумын 3 дугаар баг, Ц-, Т--Г с- чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах 621,91 м.кв талбайтай, ***** зориулалттай, ажлын байрны зориулалттай, 95 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-1114000959 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1,432,712,000 төгрөгөөр,
- Ө- аймгийн Ц- сумын 3 дугаар баг, Ц-, Т--Г с- чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах 376,51 м.кв талбайтай, ***** зориулалттай, 95 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн Ү-1114000960 дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 639,985,000 төгрөгөөр,
- Ө- аймгийн Ц- сумын 3 дугаар баг, Ц-, Т--Г с- чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах *** талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай, 95 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн ********* дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 359,349,000 төгрөгөөр,
- Ө- аймгийн Ц- сумын 3 дугаар баг, Ц- Т--Г с- чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах 221,21 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн ********* дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 318,603,000 төгрөгөөр,
- Ш.Б-тэйн өмчлөлийн Ө- аймаг Д- сумын 3 дугаар баг, Далан 26 дугаар байрны зоорийн давхарт байрлах, агуулахын зориулалттай ****м.кв талбайтай, улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 225,848,000 төгрөгөөр,
- Ө- аймаг Д- сумын 3 дугаар баг, Далан ***дугаар байрны зоорийн давхарт байрлах, агуулахын зориулалттай ****м.кв талбайтай, улсын бүртгэлийн ********** дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг 225,848,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:
5.1. Нэхэмжлэгч Ш м- ХХК, Ш.Б-тэй нар нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан Ш м- ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн *************** дугаартай, Ө- аймгийн Ц- сумын 3 дугаар баг, Ц- Т- Г с- чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах *** м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай, эзэмших эрхтэй газрын зах зээлийн үнэлгээг 634,850,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах **** м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн ********* /5В/ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1,940,819,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах **** м.кв талбайтай орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн *********** дугаартай /5Б/ үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1,702,370,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах *** м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн ********* дугаартай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 318,603,000 төгрөгөөр, Г- ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Ө- аймгийн Д- сумын 3 дугаар баг, **дүгээр цэцэрлэгийн зүүн талд Г- худалдааны төвд байрлах, **** м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 383,524,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах Ш.Б-тэйн өмчлөлийн улсын бүртгэлийн ********** дугаартай, Ө- аймгийн Д- сумын 3 дугаар баг, Д **-р байрны подвол тоотод байрлах, ****м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 225,848,000 төгрөгөөр тус тус үнэлсэн нь зах зээлийн бодит ханшаас хэт доогуур байх тул нэхэмжлэл гаргасан.
Шүүх хэргийн талаар үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.
5.2. Өмнөх шүүх хуралдаан хариуцагч талын хүсэлтээр хойшилсон. Манай өмгөөлөгч өвчний учир БНСУ-д эмчлүүлж байгааг шүүхэд мэдэгдсэн ч шүүх хуралдааны товыг өмгөөлөгчид огт мэдэгдээгүй, хуульд заасан ажиллагааг хийгээгүй, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 03 сарын 14-ний өдрийн шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон хүндэтгэн үзэх шалтгааныг нотлох баримтыг хүргүүлсэн боловч шүүхээс огт үнэлээгүй.
5.3. Мөн 2023 оны 09 сарын 19-ний өдрийн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 9/339 дүгээр Шинжээч томилох тухай тогтоолоор хөрөнгийн үнэлгээчин О.Б-нийг шинжээчээр томилсон. О.Б-нийн дээрх үл хөдлөх хөрөнгүүдэд хийсэн хөрөнгийн үнэлгээний тайлан хэрэгт авагдаагүй. О.Б-нэ хөрөнгийг үнэлэх шинжээчээр томилогдсон байхад биет үзлэгийг тайланд 2023 оны 08 сарын 17-ны өдөр Ө- аймагт хүрэлцэн очиж биет үзлэгийг хийсэн нь уг тайлан хууль бус, үндэслэлгүй болохыг нотолно. Иймд шинжээч томилох тогтоол гараагүй, хөрөнгийн үнэлгээ хийх зөвшөөрөл олгоогүй этгээд болох "В в- ХХК-аас 2023 оны 08 сарын 17, 2023 оны 09 сарын 21-ний өдрүүдэд манай үл хөдлөх хөрөнгүүдийг үнэлж, тайлан гаргасан байгааг тогтоосон шинжээчийн үнэлгээ гэх үндэслэл болохгүй. Үнэлгээчин О.Б-нийн тайланд Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан аргачлал, журам, үнэлгээ хийх 3 аргачлалаар үнэлсэн эсэх нь тодорхойгүй, үнэлгээг хуульд заасан журмаар хийгээгүй, үнэлгээ тогтоосон үндэслэл мэдэгдэхгүй байгаа нь хууль зөрчсөн, үндэслэлгүй нь нотлогдож байгаа ч шүүх эдгээрийг огт дүгнээгүй.
5.4. Мөн Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 9/334 дугаартай тогтоолоор шинжээчээр Г.Б-ыг томилсон гэж дүгнэсэн ч энэ тухай баримт хэрэгт байхгүй. Харин "Х ү т- ХХК-ийн захирлын тушаалын дагуу 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 46 тоот тушаалын дагуу үнэлгээчин Г.Б-ыг томилогдсон нь хэрэгт хамааралтай баримт гэж үзэхгүй, Г.Б-ын тайланг үнэлэх боломжгүй байхад шүүх уг дүгнэлтийг үнэлсэн нь хууль бус юм.
Иймд зохигчийн хуулиар олгогдсон эрхийг хангаж, хэргийг бүхэлд нь хангаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
6. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Давж заалдах гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч хугацаандаа гомдлоо гаргаагүй. Мөн үнэлгээг зах зээлийн үнэлгээнээс бага үнэлсэн гэж байгаа боловч харьцуулсан үнэлгээг нотлох баримтаар гаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шинжээч О.Б-нийг шинжээчээр томилж, шинжээч нь үнэлгээний тайланг гаргахдаа гарын үсэг зурж, тусгай зөвшөөрөл бүхий тамга, тэмдгийг дарж баталгаажуулсан бөгөөд шинжээч томилох тухай тогтоолд дурдсан этгээд үнэлгээг гаргасан. Тус хэргийг гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гарсан. Хөрөнгийн үнэлгээний тайлангаар газрыг зах зээлийн хандлагаар, бусад үл хөдлөх эд хөрөнгүүдийг өртгийн хандлагаар хийж, үнэлгээг гаргасан нь Үнэлгээний олон улсын стандарт болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцсэн. Иймд нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хянаад давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Ш м- ХХК, Ш.Б-тэй нар нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд МУХБ- нь хариуцагчийн байр суурийг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байна.
3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоон нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
4. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 182/ШШ2023/00067 дугаар захирамжаар хариуцагч Ш м- ХХК, Г- ХХК нар нь 7,687,020,441.82 төгрөгийг нэхэмжлэгч МУХБ-инд төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Уг шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай тус шүүхийн шүүгчийн 2023 оны 04 сарын 17-ны өдрийн 4756 дугаартай захирамж, 442 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн НШШГГ- 2023 оны 05 сарын 24-ний өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэсэн байна.
Хариуцагч байгууллага нь төлбөр төлөгч нарт төлбөрөө төлөх мэдэгдлийг хүргүүлж, улмаар үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэх, хураах ажиллагааг тус тус явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасантай нийцсэнийг анхан шатны шүүх зөв тогтоосон. Энэ тухай талууд маргаагүй байна.
5. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу дуудлага худалдаагаар худалдан борлогдох эд хөрөнгийн санал болгох доод үнийг талууд харилцан тохиролцоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгч 2023 оны 09 сарын 18-ны өдрийн 9/334 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор /2-р ХХ-ийн 160-161 тал/ хөрөнгийн үнэлгээний шинжээчээр Г.Б-ыг, 2023 оны 09 сарын 19-ний өдрийн 9/339 тоот Шинжээч томилох тухай тогтоолоор /1-р ХХ-ийн 114-115 тал/ хөрөнгийн үнэлгээний шинжээчээр О.Б-нийг тус тус томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д "үнэлгээчин" гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг, 3.1.14-т "хөрөнгийн үнэлгээ хийх" гэж тодорхой зорилгод нийцүүлэн хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтоох хараат бус үйл ажиллагааг тус тус ойлгохоор хуульчилжээ. Шинжээч Г.Б-т Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтын 2023 оны 10 дугаартай тогтоолоор 1910001 дугаартай хөрөнгийн үнэлгээчний гэрчилгээг олгосон ба Х ү т- ХХК-ийн үнэлгээчнээр ажилладаг, мөн шинжээч О.Б-нэд Сангийн сайдын 2014 оны 245 дугаартай тушаалаар 14120060 дугаартай хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийг олгосон ба В в- ХХК-ийн хөрөнгийн үнэлгээчнээр ажилладаг, шинжээч нарын тусгай зөвшөөрөл үнэлгээний тайланд тус тус хавсаргагджээ. Шинжээч нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан тусгай мэдлэг бүхий этгээд байх шаардлагыг хангасан байна.
Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлд зааснаар хөрөнгийн үнэлгээний үйл ажиллагааг хуулийн этгээдээр явуулж болохоор заасан тул шинжээчид нь үнэлгээний тайлангаа өөрийн ажиллаж буй хуулийн этгээдийн нэрээр гаргасан нь хууль зөрчихгүй, тайланг гаргаагүй гэж үзэхгүй юм. Иймд шинжээчээр томилогдсон О.Б-нийн гаргасан үнэлгээний тайлан хэрэгт авагдаагүй гэх, мөн Г.Б-ыг шинжээчээр томилсон тогтоол хэрэгт авагдаагүй гэх болон эдгээр үнэлгээчдийн үнэлгээний тайланг үнэлэх үндэслэлгүй гэх нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
6. Шинжээч О.Б-нэ нь дээрх 9/339 дугаартай тогтоолын дагуу нэр бүхий 9 үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосноос нэхэмжлэгч нар дараах 4 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээний талаар маргасан байна.
6.1. Шинжээч нь Ш м- ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн *************** дугаартай, Ө- аймгийн Ц- сумын 3 дугаар баг, Ц- Т- Г с- чиглэлийн засмал замын 2 дахь км-т байрлах *** м.кв талбайтай, худалдаа, нийтийн үйлчилгээний газар, төв, цогцолборын зориулалттай, эзэмших эрхтэй газрын зах зээлийн үнэлгээг 634,850,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах **** м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, улсын бүртгэлийн ********* /5В/ дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1,940,819,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах **** м.кв талбайтай орон сууцны зориулалттай, 70 хувийн гүйцэтгэлтэй, улсын бүртгэлийн *********** дугаартай /5Б/ үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 1,702,370,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах 221,21 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай, улсын бүртгэлийн ********* дугаартай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 318,603,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.
7. Шинжээч Г.Б- дээрх 9/334 дугаартай тогтоолын дагуу нэр бүхий 8 үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоосноос нэхэмжлэгч нар дараах 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээний талаар маргасан байна.
7.1. Шинжээч нь Г- ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, Ө- аймгийн Д- сумын 3 дугаар баг, 11 дүгээр цэцэрлэгийн зүүн талд Г- худалдааны төвд байрлах, 423 м.кв талбайтай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 383,524,000 төгрөгөөр, мөн хаягт байрлах Ш.Б-тэйн өмчлөлийн улсын бүртгэлийн ********** дугаартай, Ө- аймгийн Д- сумын 3 дугаар баг, Далан 25-р байрны подвол тоотод байрлах, ****м.кв талбайтай, агуулахын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 225,848,000 төгрөгөөр тус тус үнэлсэн байна.
8. Нэхэмжлэгч нар давж заалдах гомдолдоо дээрх 6 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлсэн үнэлгээ нь ...зах зээлийн бодит үнэлгээнд нийцэхгүй, хэт доогуур үнэлснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
8.1. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээчин нь үнэлгээ хийхдээ бодитой байх, хууль тогтоомж, стандартад нийцсэн байх зарчмыг баримтлах үүрэгтэй бөгөөд үнэлгээний хоёр тайлан нь энэ зарчимд нийцсэн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т тус тус заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тусгах, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг тус тус хангасан нь дараах байдлаар нотлогдож байна гэж үзлээ.
8.2. Хэрэгт нотлох баримтаар авагдсан шинжээч О.Б-нийн гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь улсын бүртгэлийн *************** дугаартай газар, улсын бүртгэлийн ********* /5В/, ***********, ********* дугаартай орон сууц, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн үнэлгээг тогтоохдоо өртгийн хандлагын аргыг ашиглан үнэлгээг тогтоож, бусад аргууд болох орлогын болон зах зээлийн хандлагын аргыг сонгоогүй байна. Уг аргыг сонгосон шалтгаанаа шинжээч дүгнэлдтээ ижил төстэй обьектын мэдээлэл байхгүй, үйл ажиллагаа нь тогтворжоогүй болон барилгын гүйцэтгэл 70-95 хувьтай, харьцуулагдах хөрөнгөгүй тухай тайлбарлаж, тухайн үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьж босгоход гарах өртгийг тооцоолон төсөв зохиох байдлаар өртгийн хандлагын аргаар үнэлсэн талаар тайланд дурджээ.
8.3. Шинжээч Г.Б- нь үнэлэгдэж буй улсын бүртгэлийн ******* дугаартай, худалдаа үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхэд уг хөрөнгийн үнэлгээг тогтооход ач холбогдолтой зах зээлийн мэдээлэл хомс, энэ талаархи баримт нотлогдохгүй тухай дурдаж, уг хөрөнгийг өртгийн болон орлогын хандлагын аргыг харьцуулан үзэж үнэлгээг тогтоосон гэжээ. Харин улсын бүртгэлийн ********** дугаартай, агуулахын зориулалттай 2 ширхэг үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг зах зээлийн болон өртгийн хандлагын аргуудыг ашиглан тогтоосон байна.
8.4. Дээрх хоёр үнэлгээний тайлангуудад тусгагдсан хөрөнгүүдийн мэдээлэл, хөрөнгүүдийн үнэлгээг тогтоохдоо ямар аргыг ашигласан болон үнэлгээний аргуудыг ямар шаардлага, шалгуураар сонгосон эсхүл сонгоогүй талаараа шинжээчид тайланд тодорхой тусгасан гэж үзэхээр байна. Мөн хөрөнгүүдийг үнэлэх гол арга болсон өртгийн хандлагын аргыг хэрэглэхдээ зохих төсвийг зохиож, тодорхой тооцооллуудыг гаргаж, хөрөнгийг үнэлэхэд туслах арга болгон ашигласан зах зээлийн болон орлогын хандлагын аргыг тус бүрд нь үнэлэх байдлаар хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг нэгтгэн гаргажээ. Түүнчлэн үнэлэгдэж хөрөнгүүдийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг зохих үндэслэлтэй болон үнэлгээ тодорхой байх, хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолтыг тайланд тусгах, хөрөнгийн үнэлгээг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдлыг заах шаардлагыг шинжээчид тайланд бүрэн тусгасан гэж үзэхээр байгаа нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3, 8.3.6, 8.3.10-т тус тус заасантай нийцсэн байна.
Иймээс шинжээч Г.Б-, О.Б-нэ нар нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлд заасны дагуу үнэлэгдэж буй хөрөнгүүдийг үнэлсэн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайланг гаргасан байна. Энэ үндэслэлээр хөрөнгүүдийн зах зээлийн үнэлгээг хэт доогуур тогтоосон гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
9. Хариуцагчаас хөрөнгийн үнэлгээний тайланг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ш м- ХХК, Ш.Б-тэй нарт 2023 оны 09 сарын 30-ны өдөр 4-119/18513, 4-119/18515 тоот албан бичгээр мэдэгдэж, нэхэмжлэгч нар 2023 оны 10 сарын 02-ны өдөр хүлээн авсан талаар шүүхэд гаргасан тайлбартаа дурджээ. /1-р хх-ийн 14 тал/ Нэхэмжлэгч нар эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 10 сарын 12-ны өдөр гаргасныг тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 сарын 19-ны өдрийн 17576 дугаартай захирамжаар шүүхийн харьяалал зөрчсөн үндэслэлээр хүлээн авахаас татгалзжээ.
Улмаар нэхэмжлэлийг 2023 оны 10 сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасныг зөрчин гомдол гаргах хугацааг 10 хоног хэтрүүлсэн, нэхэмжлэгч нар хөрөнгийн үнэлгээний тайлангийн талаар шүүхэд гомдол гаргах эрхээ алдсан талаар зөв дүгнэсэн байна.
10. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаж, нэхэмжлэгч талд шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг зөрчсөн тухай гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Анхан шатны шүүх 2024 оны 03 сарын 07-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулж, хуралдааныг 12-ны өдөр товложээ. Тус шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б- оролцсон, дараагийн шүүх хуралдааны товыг мэдсэн бөгөөд товд гарын үсэг зурж баримтжуулжээ. Мөн шүүхээс Г.Б-д түүний ***** дугаараар дамжуулан хариуцагч талаас нотлох баримт ирснийг 2024 оны 04 сарын 12-ны өдөр мэдэгдсэн тухай тэмдэглэл хэрэгт авагдсан байна.
Итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б- 2024 оны 12 сарын 13-ны өдрийн огноотой, өвчтэй байсан үндэслэлээр 2024.03.13-15-ны өдрийн хооронд ажлаас чөлөөлсөн тухай эмнэлгийн магадлагааг шүүхэд ирүүлсэн нь хэрэгт авагдсан хэдий ч ямар өвчнөөр өвчилсөн болон уг 2 хоногийн хугацаанд хөдөлмөр эрхлэх, нийгмийн харилцаанд оролцох боломжгүй байдалд орсон буюу ажлаас түр чөлөөлөгдөн хэвтрийн дэглэм сахих шаардлагатай болсон нь тодорхойгүй байна. Энэ тухай хүсэлтээ шүүхэд ирүүлээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар шүүх нэхэмжлэгч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч талын эрхийг зөрчөөгүй байна. Иймд энэ тухай гомдлыг хангахгүй.
11. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 14-ний өдрийн 182/2024/01205 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА
Э.ЭНЭБИШ