Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 00985

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 08 өдөр                         Дугаар 142/ШШ2016/00985                                  Орхон аймаг

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа би

Нэхэмжлэгч: 1956 онд төрсөн, 60 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн 6-9-63 тоотод оршин суух Боржигон овгийн Балдангийн Цэрэнчимэдийн /регистрийн дугаар ЖЕ56112468/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1969 онд төрсөн, 47 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу багийн 09 дүгээр гудамжны 09 тоотод оршин суух Улаан соён овгийн Төмөрхуягийн Цэвэлсүрэнд /регистрийн дугаар БЛ69122864/ холбогдох 986 250 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэрэнчимэд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Нэхэмжлэлийн утга: Би Цэвэлсүрэнгийн хүсэлтээр 555,000/таван зуун тавин таван мянга/ төгрөгийг цувуулан зээлдүүлсэн. Түүнээс үндсэн мөнгөнөөсөө хасахгүй болохоор зээлийн гэрээ 3 сарын хугацаатай хийсэн. Тогтсон хугацаа өнгөрсөн боловч тооцоогоо хийхгүй 2016 оны 02 сарын 27-ныг хүртэл хүү гэж 69000 төгрөг авсан.2016 оны 04 сарын 12-нд  45,000 төгрөг хүү гэж авсан.3 сарын хүү 249,750 төгрөг авах ёстойгоос 114,000 төгрөг авсан. 3 сарын хүүний дутуу 135,750 төгрөг, алданги 277,500 төгрөг үндсэн мөнгө 555,000 төгрөг нийт 968,250 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Т.Цэвэлсүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие нэхэмжлэгч Б.Цэрэнчимэдээс 500 000 төгрөг, 3 сарын хугацаатай зээлсэн. Би энэ мөнгөний хүүг өгч чадахгүй явсаар өдий хүрсэн. Би нэхэмжилсэн мөнгийг нь сар бүр 30 000 төгрөгөөр төлж барагдуулж дуусгая, бөөнд нь өгөх боломж байхгүй байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Цэрэнчимэд нь хариуцагч Т.Цэвэлсүрэнгээс 986 250 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлага болох 986 250 төгрөгийг төлөхөөр зөвшөөрч, уг мөнгийг сар бүр 30 000 төгрөгөөр төлөхөөр зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 27800  төгрөг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 13900 төгрөг, хариуцагчаас 13900 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн74.1, 74.2 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Цэрэнчимэдийн нэхэмжлэлийн шаардлага 986 250 төгрөгийг хариуцагч Т.Цэвэлсүрэн төлөхөөр бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27800 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Т.Цэвэлсүрэнгээс 13900 төгрөг, төрийн сангаас 13900 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Цэрэнчимэдэд олгосугай.

3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА