Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
Хэргийн индекс | 149/2023/00112/И |
Дугаар | 208/МА2024/00046 |
Огноо | 2024-06-26 |
Маргааны төрөл | Бэлэглэл, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 208/МА2024/00046
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 149/ШШ2024/00175 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч *******,
Хариуцагч *******т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах, Сэлэнгэ аймгийн Мандал сумын **** баг ******** тоот 26.4 мкв талбайтай байрыг өмчлөлдөө шилжүүлэх тухай
Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, хариуцагчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга******* хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:
1. Бэлэглэлийн гэрээ хүчингүй болгох
******* бид хоёр 2009 онд танилцаад, 2010 оноос ******* манайд ирж амьдарсан. ...Ингээд манайд надтай амьдарч эхэлснээсээ хойш миний байрыг өөрийнхөө нэр лүү бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авахаар ятгах болсон. Ингэхдээ дэлгүүр хоршоо ажиллуулахад барьцаа хөрөнгө энэ тэр хэрэгтэй байна. Чи байраа миний нэр лүү бэлэглэлээр шилжүүлчих гэж ятгасаар байгаад намайг зөвшөөрүүлсэн. Тэгээд би Мандал сумын **** баг ******** тоотод байрлах өөрийн өмчийн ******* гэрчилгээний дугаартай, ******* Улсын бүртгэлийн дугаартай, 26.4 м.кв байрыг 2011 оны 10-р сарын 07-ны өдөр *******ийн өмчлөлд бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн.
...Анхнаасаа ******* нь миний байрыг авах санаатай надтай хамтран амьдарсныг би хожуу ойлголоо. ...2022 оны 08-р сард намайг өөрийн гэрээс минь хөөсөнд маш их гомдолтой байгаа учир би 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр байгуулсан Мандал сумын *-р баг, кондукторын *** тоотод байрлах өөрийн өмчийн ******* гэрчилгээний дугаартай, ******* улсын бүртгэлийн дугаартай, 26.4 м.кв байрыг *******т бэлэглэсэн бэлэглэлийн гэрээгээ хүчингүй болгуулахаар шүүхэд хандаж байна гэжээ.
Хариуцагч хариу тайлбартаа:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Учир нь нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлдээ болсон үйл явдлыг үндэслэлгүй худлаа бичиж бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргажээ. Миний бие *******той 2009 оны намар 09 дүгээр сард танилцаж 2010 оны 12 дугаар сараас хоёр гэрийн хооронд явж хамтран амьдрах болсон. Би *******той танилцахад 16-23 насны хоёр хүүхэдтэйгээ амьдардаг байсан том охин Б.Алтанчимэг нь 1 дүгээр цэцэрлэгт туслах багшаар ажиллаж, бага хүү 9 дүгээр ангид суралцаж байсан. Би өөрөө Спирт бал бурмын ХХК-ийн нийтийн ахуйн үйлчилгээний хэлтэст барилгачин ажилтай ******* байр ******* орц ******* тоот хаалганд ам бүл гурвуулаа амьдарч байсан юм. Миний эзэмшлийн 2 өрөө байр нь 2008 онд хувьчлалаар авсан миний нэр дээр үл хөдлөхийн гэрчилгээтэй байр байсан юм.
...Би *******ын байрыг өөрийнхөө нэр лүү бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авах санаа зорилго надад байгаагүй ийм санаа гаргаагүй, өөрөө л миний байрыг заръя гэхэд нь би зөвшөөрөхгүй чи бид хоёр нэг өдөр муудалцаад хөөж туувал би хаашаа орох юм зарахгүй гэхэд чи надад итгэхгүй байгаа бол миний байрыг ав чиний нэр дээр шилжүүлж өгье гэж өөрөө хэлсэн. Би дэлгүүр хоршоо ажиллуулах мөнгө хэрэгтэй болсон бол зээл авах барьцаа хөрөнгө 2 өрөө тохилог байр байсан. Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлдээ 2020 онд ******* нь миний түүнд өгсөн, мөнгө төгрөгтэй холбоотой мөнгө төгрөгийн баримтыг гэрт ийм муухай юм байлгаад яах вэ гээд устгуулж шатаалгасан гэжээ. Энэ худлаа харин өөрөө миний бичсэн бүх баримтуудыг устгуулсан. Би Эрдэнэцогтод өгсөн мөнгөний талаар тэмдэглэл хөтөлдөг байсан өөрөө л ингэж хэлж устгуулснаа намайг болгож бичжээ. Би *******той танилцахдаа өөрийн гэсэн байртай байсан хүн галладаг байр руу шунах уу. Өөрийнхөө л санааг бичсэн байна гэж ойлголоо өөрөө л миний байранд шунаж байгаад л өөрийнхөө байрыг надад өгч миний байрыг зарсан шүү дээ. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна гэж ойлгож байна. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ... гэжээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 149/ШШ2024/00175 дугаартай шийдвэрээр:
*******оос гаргасан *******т холбогдох /РД:***********/-нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдан ... шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:
******* миний нэхэмжлэлтэй, *******т холбогдох, Бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын ****** баг, ****** тоотод байрлах, 43.4 метр кв байрыг өмчлөлдөө шилжүүлэх тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024.04.18-ны өдрийн 149/ШШ2024/00175 тоот шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Учир нь:
1. Анхан шатны шүүх намайг *******т байраа хариу төлбөртэй бэлэглэсэн гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх нь ингэж шийдвэрлэхдээ *******ийн тайлбар, түүний охин *******ийн гэрчийн мэдүүлэг, түүний хүү ******* нарын мэдүүлгийг л шийдвэрийнхээ үндэслэл болгосон.
Гэтэл эдгээр 3 хүний тайлбар мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй байдаг юм. Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан тайлбартаа ...спиртийн байрны 25,000,000 төгрөгөөс *******од 12,000,000 төгрөгийг нь *******од өгсөн, 4,600,000 төгрөгөөр нь форланд машин авсан, 800,000 төгрөгийг нь ******* гэх хүнд хахуульд өгсөн. Үлдсэн мөнгийг нь 1 вагон банз ачуулсан, ******* охиндоо 300,000 төгрөг өгсөн... гэж, гэрч ******* нь мэдүүлэгтээ ...спиртийн байраа 25,000,000 төгрөгөөр зарж, ******* ахад бүгдийг нь өгсөн... гэж, гэрч ******* нь мэдүүлэгтээ ...******* ахад 12,000,000 төгрөг өгсөн ...гэж тус тус өөр өөрөөр тайлбарладаг.
Намайг уг байрыг хариу төлбөртэй авсан гэсэн энэ гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс буюу эх, охин, хүү гурвын тайлбараас өөр ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт байдаггүй. *******ийн тэр тайлбартаа дурдаад байгаа надад өгсөн гэх 4,600,000 төгрөгөөр машин авсан, ******* гэх хүнд 800,000 төгрөг хахуульд өгсөн зэрэг талаар ямар ч нотлох баримтаа гаргаж өгөөгүй, энэ нь надтай ямар холбоотойг мэдэхгүй байна. ******* нь тухайн үед өөрөө л 25,000,000 төгрөгөөрөө машин авч, мод авч хот оруулж зарж байсан. Мэдээж гэр бүл гээд хамт амьдарч байсан учир би хажууд нь тусалж дэмжээд хамт явж байсан. Гэхдээ ашиг орлого нь *******т өөрт нь орж, өөрөө хэрэглэж байсан. ******* нь энэ бүх яриад байгаа зүйлээ нотолж ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй. Зөвхөн өөрийнх нь тайлбар, хүү, охин хоёрынх нь гэрчийн мэдүүлэг л байдаг. Шүүх энэ 2 гэрчийн эргэлзээтэй мэдүүлэг нь өөр бусад нотлох баримтаар нотлогдсон эсэх дээр огт дүгнэлт хийгээгүй, мөн охин нь 25,000,000 сая төгрөгийг бүгдийг нь надад өгсөн гэж, хүү нь 12.000.000 төгрөгийг өгсөн гэж зөрүүтэй мэдүүлснийг зөрүүг нь арилгалгүйгээр, энэ 2 гэрчийн аль алиных нь мэдүүлгээр байрыг хариу төлбөртэй өгсөн нь тогтоогдож байна гээд дүгнэсэн байсан.
Шүүхийн шийдвэр нь өөрөө нотлох баримтанд тулгуурлаж байж хууль ёсны бөгөөд үнэн зөв байх шаардлагыг хангадаг. Гэтэл анхан шатны шүүх нь гэр бүлийн харилцаатай 3 хүний тайлбар, зөрүүтэй мэдүүлгээр хэргийг шийдэж байгаад гомдолтой байна.
Харин миний тухайд бол байраа ямар ч хариу төлбөргүйгээр өгсөн гэдгээ би удаа дараа тайлбарлаж байгаа мөн үүнийгээ нотлуулахаар өөртөө хамааралгүй олон хүнийг гэрчээр асуулгасан. Тэдний дундаас 1 гэрч нь бүр *******тэй хамт ажиллаж байсан, түүний ойр тойрны хүн байгаа. Тэд бүгд л шүүхэд үнэнийг мэдүүлсэн байсан. Мөн бэлэглэлийн гэрээний холбоотой баримтууд болох бэлэглэлийн гэрээ, улсын бүртгэлийн лавлагаа, өөрийн банкны дансны хуулга, намайг гэрээсээ хөөсөн талаархи гэрчийн мэдүүлэг, одоо амьдарч байгаа хүнд нөхцөл байдал, эрүүл мэндийн байдал зэргийн талаар гэх мэт холбогдох баримтуудаа шүүхэд гарган өгсөн.
Өөрөөр хэлбэл, өөрийнх нь тайлбар, хүү охиных нь тайлбараас өөр баримт гарган өгөөгүй, тэдгээрийн тайлбар мэдүүлгүүд нь их зөрүүтэй байхад буюу татгалзлаа нотолж чадаагүй байхад хэргийг хариуцагчид ашигтайгаар шийдвэрлэсэн нь эргэлзээ төрүүлж байна.
2. Одоогоор би олон удаа тал харвасны улмаас хөдөлмөр эрхлэх чадваргүй, өөрийн охин болон түүний бага насны олон нялх нойтон хүүхэдтэй айлын өрөө түрээслэн, бүгд ажилгүй хүнд нөхцөлд амьдарч байна. /Энэ талаархи баримтаа хэрэгт хавсаргасан/. Иймд одоо миний өөрийн эдийн засгийн байдал маш хүнд болсон тул бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулж, өөрийн асрамжинд байгаа хүмүүсийн зайлшгүй хэрэгцээт эд хөрөнгийг бэлэг хүлээн авагч *******ээс буцаан шаардаж байна.
3. ******* нь өөрийн хүү *******тэйгээ нийлж 2022 оны 08-р сард миний гэр орноос намайг зодож хөөснөөр би очих газаргүй 2 сар машинд амьдарч, сүүлдээ бие өвдөж, ядарч туйлдан аргагүйн эрхэнд айлын өрөө түрээслэн амьдарсан. Миний гэр орныг ямар ч хариу төлбөргүйгээр надаас авчихаад, дараа нь намайг гэр орноос минь хөөж, одоо шүүхийн өмнө хариу төлсөн мэтээр худал тайлбар өгч тэрийг нь шүүх үнэлэн хэргийг түүний талд шийдсэнд маш их гомдолтой байна. Монгол улсын иргэн Үндсэн хуулиндаа зааснаар шүүхэд хандаж, эрх ашгаа хамгаалуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй гэж үзэж байна. Миний энэ эрх хангагдахгүй байна. Би байраа аваад ядарч зовж яваа өөрийн үр хүүхдүүдээ амьдруулмаар байна, айл айлын өрөөгөөр амьдарсаар насны эцэст маш их ядарч байна.
Иймд миний зөрчигдсөн эрхийг сэргээж, нотлох баримтанд үндэслэсэн, нотлох баримтаар баталгаажсан гэрчийн мэдүүлэг, бусад нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэж өгнө үү.
Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2024.04.18-ны өдрийн 149/ШШ2024/00175 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Хамгийн гол шалтгаан нь байрны бэлэглэлийн гэрээг хүчингүй болгуулах гол зорилготой байна. Яагаад гэвэл *******тэй 2009 онд танилцаж 2010 онд хамтран амьдарсан. Гол үндэслэл нь өөрийн хамаарал бүхий охин, хүүгээс өөр гэрч байхгүй. Түүнээс гадна зөрүүтэй 3 мэдүүлэг өгчихсөн байхад яагаад тогтоохгүй байна вэ?. 3 хүний амаар уг хэргийг шийдчихсэн. Гэтэл *******ийн талаас хамааралтай хүмүүс бүгдийг гэрчилж өгч байгаа. Дэлгүүртэй болгож өгсөн. Амьдрал ахуйг нь сайжруулж өгсөн. Дөнгөж хамтдаа амьдраад 3 сар болоод эмнэлгээр явж эхэлсэн. Түүнээс хойш бүтэн жилийн хугацаанд эмнэлгээр явахад би тухайн үед ийм ааш гаргахыг мэдсэн бол ийм зүйл хийхгүй байсан. 10 жилийнхээ амьдралыг үрээд явж байгаад үнэхээр гомдолтой байна. 2022 оны 08 сард хүүхэдтэйгээ нийлж зодож, намайг гэрээс минь хөөсөн. Яах гэж надад бэлэглэлийн гэрээгээр өгсөн юм бэ? хохино гэж хэлсэн. Би 2 сар машиндаа амьдарсан. Сүүлдээ бие муудаж айлын байр түрээсэлж амьдарч байна. Одоо 2 жил болох гэж байна. ******* миний байрыг авах л санаатай байсан юм байна. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Надад үнэхээр хэцүү байна. Би *******ийг бүх боломжоор дэмжиж ирсэн гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүх шийдлийн хувьд хэргийг үнэн зөв шийдсэн. Үндэслэх хэсэгт дутуу дулимаг бичих, ойлгомжтой бичих тал дээр дутуу дулимаг бичсэн байж магадгүй гэж харж байна. Бидний зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаагаа хэлж байна. Иргэний хуулийн 280 дугаар зүйлд заасан бэлэглэлийн гэрээ байгуулагдсан. Хэрэв бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах гэж байгаа бол уг үндэслэлүүд бүрдсэн үү гэдэг дээр санал бодлоо хэлж байна. Өмнөх давж заалдах шатны шүүхэд оролцсон. Давж заалдах шатны шүүхээс маш тодорхой үндэслэлийг хэлж анхан шатны шүүх рүү буцаасан. Нэхэмжлэгч тал тухайн агуулгаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан нотлох үүргээ, биелүүлж нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй. Нэг зүйлийг өөрчилсөн санагдаж байна. Нэхэмжлэлийн үндэслэл нь хэвээрээ мөртлөө шаардлагадаа өөрчлөлт оруулсан санагдаж байна.
...******* гуай нэг зүйлийг буруу ойлгоод байна. Бэлэглэлийн гэрээ гэдэг бол мөнхөд байгуулчихсан тунхаг бичиг шиг байж байдаг зүйл биш. Нэхэмжлэлийн үндэслэл нь нэхэмжлэлийн шаардлагын агуулгыг баталж чадахгүй байна. Хууль бус эзэмшлээс чөлөөлөх гэсэн агуулга байсан санагдаж байна. 2011 онд ******* гэх хүн бэлэглэлийн гэрээгээр авч тухайн үед өмчлөгчөөр бүртгүүлж, албан ёсны өмчлөгч нь ******* гэж хүн болсон. Хууль бус эзэмшил гэдэг нь хуульд нийцээгүй байхыг шаардаад байгаа. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар *******ийн тайлбар үндэслэлтэй гэж харагдаж байна. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ын нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2. Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тогтоож талуудын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн байх тул давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан эрх зүйн зохих дүгнэлт хийх боломжтой гэж үзлээ.
3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т /хамтран амьдрагч/ холбогдуулан бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулж, бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын ***** баг, ******** тоотод байрлах ******* Улсын бүртгэлийн дугаартай, 26.4 м.кв байрыг *******ийн өмчлөлөөс буцаан гаргуулах тухай шаардлага гаргасан байх ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба гомдлын үндэслэлээ шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэжээ.
5. Хэргийг судлан үзвэл:
Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тэй 2009 онд танилцаж улмаар 2011 оноос хойш хамтран амьдарчээ. Зохигчид нь хамтран амьдрахаасаа өмнө тус тусдаа өөр өөрийн өмчлөлийн орон сууцтай байсан, нэг гэртээ орж хамтын амьдралаа эхлүүлэх үедээ *******ийн өмчлөлийн орон сууцыг бусдад худалдан хамтын амьдралдаа хэрэглэж, *******ын өмчлөлийн орон сууцанд хамтран амьдрахаар тохирч 2011 оны 10 сарын 07-ны өдөр нэхэмжлэгч ******* нь өөрийн өмчлөлийн Сэлэнгэ аймгийн Мандал сумын ****** баг, *********** тоотод байрлах ******* Улсын бүртгэлийн дугаартай, 26.4 м.кв орон сууцыг хариуцагч *******т бэлэглэлийн гэрээгээр шилжүүлжээ. Зохигчдын дунд маргаан гарснаар хамтын амьдрал нь дуусгавар болж нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэлийн шаардлагаа бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийг ноцтой гомдоосон гэж тодорхойлж улмаар бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн үл хөдлөх хөрөнгөө буцаан гаргуулах гэж тодорхойлжээ.
Харин хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагын татгалзлаа ...бид тус тусдаа байртай байхаар нэг байраа зараад түүнийхээ мөнгөөр бизнес хийхээр болсон, тэгээд өөрийн байрыг зараад комиссын дэлгүүр ажиллуулахаар тохирсон, байрны мөнгөөрөө нэхэмжлэгчид машин авч өгсөн, банз авч Улаанбаатар хот руу худалдсан, бид хамтран амьдрах болоход би байраа чиний нэр лүү шилжүүлье гэж ******* ятгасаар байгаад бэлэглэлийн гэрээгээр байраа над руу шилжүүлсэн, тэр үед нь маргаан гарвал яах вэ? гэж асууж байсан... гэсэн тайлбарыг гаргажээ.
6. Зохигчид нь бэлэглэлийн гэрээ байгуулсан, гэрээний хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй.
Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1 дэх хэсэгт бэлэглэгч бэлэглэлийг хүчингүй болгуулахаар бэлэг хүлээн авагчаас шаардах эрхийг зохицуулжээ. Тус хуулийн зохицуулалтад бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн, бэлэг хүлээн авагч нь бэлэглэгчийн, эсхүл түүний төрөл төрөгсдийн эрүүл мэнд, амь насыг санаатай хохироосон буюу хохироохыг завдсан гэсэн хоёр нөхцөл үүссэн үед шаардах эрх үүссэхээр заажээ.
Нэхэмжлэгч ******* нь бэлэг хүлээн авагч түүнийг гомдоосон ноцтой үйлдэл хийсэн гэдгийг хариуцагч ******* хүүхэдтэйгээ нийлж, зодож улмаар гэрээс хөөж гаргасан гэж тайлбарладаг бөгөөд Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1-т зааснаар бэлэг хүлээн авагч бэлэглэгчийг гомдоосон ноцтой үйлдлийг хийсэн байхыг шаарддаг.
Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ******* нь архи хэтрүүлэн хэрэглэсний улмаас зохигчдын хоорондын харилцаа муудах шалтгаан үүссэн гэж үзэхээр байх ба нэхэмжлэгч нь архи хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хамтран амьдрагч ******* болон түүний хүүхдийг элдвээр хэлж доромжилдог байдлаас болж удаа дараа маргаан гарснаар зохигчдын хамтын амьдрал дуусгавар болсон гэж үзэхээр байна.
Хэрэгт авагдсан баримтаар зохигчид нь хамтын амьдралдаа маргаантай байсан болох нь тогтоогдож байгаа боловч хариуцагч буюу бэлэг хүлээн авагч ******* нь нэхэмжлэгч *******ыг ноцтой гомдоосон үйлдэл гаргасан гэдэг нь тогтоогдохгүй байх тул түүний бэлэглэлийн гэрээ хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
Иргэний хуулийн 280 дугаар зүйлийн 280.1.1 дэх хэсэгт заасан буюу нэхэмжлэгчийг ноцтой гомдоосон үйлдэл гаргасан нь тогтоогдсон тохиолдолд бэлэглэлийн гэрээ хүчингүй болж бэлэглэсэн зүйлийг бэлэглэгчид буцаан олгодог.
Гэтэл хариуцагч ******* нь нэхэмжлэгчийг ноцтой гомдоосон үйлдэл гаргасан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, бэлэглэлийн гэрээ хүчингүй болоогүй тул орон сууцыг буцаан гаргуулах нэхэмжлэгчийн шаардлага хангагдах хуулийн үндэслэлгүйг тайлбарлах нь зүйтэй.
7. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
8. Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчтай хамтран амьдрахын тулд өөрийн орон сууцыг бэлэглэсэн, хамтын амьдрал нь дуусгавар болсноор амьдрах орон сууцгүй болсон гэж тайлбарлаж байгаа боловч шүүх зөвхөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэсэн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Г.ДАВААРЕНЧИН
Bottom of Form