Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
Хэргийн индекс | 148/2022/00801/И |
Дугаар | 208/МА2024/00047 |
Огноо | 2024-06-26 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 208/МА2024/00047
******* ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Давааренчин даргалж, шүүгч Я.Туул, шүүгч Б.Эрдэнэхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 148/ШШ2024/00228 шийдвэртэй
Хариуцагч ******* ******* төрд холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: 9,206,269,896 төгрөгийн хохирол гаргуулах тухай
Хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагч ******* ******* төрийг төлөөлж прокурор Б. нар оролцож, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:
1. ******* ХХК нь ******* ******* төрд холбогдуулан 3,751,896,120 төгрөгийн хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 5,454, 373,766 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 9,206,269,896.06 төгрөгийн хохирол гаргуулах шаардлага гаргажээ.
...2005-2022 оны 09 дүгээр сарын 12 хүртэл 17.77 жил байгаа бөгөөд тогтмол орлогын өнөөгийн үнэ цэнийг тооцоогүй/ зах зээлийн өсөлт/ тухайн үед олж байсан орлогоороо хохирлоо тооцоход 211.136.529 төгрөг*17.77 жил =3,751,896.120 төгрөг болж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.5 дугаар зүйлийн 1-д: Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага болон прокурор, шүүхийн байгууллага, албан тушаалтны хууль бус ажиллагааны улмаас хуулийн этгээдэд учирсан хохирлыг энэ бүлэгт заасан журмын дагуу төр хариуцна гэж заасан тул 3,751,896,120 төгрөгийн гэм хорын хохирлыг нөхөн төлүүлж манай Монсэl" компаний хохирлыг барагдуулж өгнө үү ... гэжээ.
Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа:
Манай компани нь гэм хорын нэхэмжлэлийн шаардлагаа ИХШХШТХ-ийн 26.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргасан үндэслэл болон нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах, эвлэрэх эрхтэй гэж заасны дагуу
-Компанийн бизнесийн үнэлгээ 9,201,419,496.06 төгрөг
-Цагдаагийн мөрдөн байцаагч ахмад ******* нь ******* компанид хамааралгүй ******* ХХК-ийн орлогыг хурааж *******д өгсөн 2,546,400 төгрөг
-Миний гаргасан шүүх хуралд хавсаргах нотлох баримтуудын нотариатын үйлдэлд зарцуулсан бодит зардал 64,000 төгрөг
-Шинжээчийн ажлын хөлсөнд төлөх бодит зардал 2,000,000 төгрөг
-Прокурорын байгууллагын архиваас нотлох баримтуудын хуулбар авахад төлсөн төлбөр болох бодит зардал 60,000+180,000=240,000 төгрөг бүгд 9,206,269,896 төгрөг болгон ихэсгэж байна.
Иймээс манай компанид учруулсан гэм хорын хохиролд бүгд 9,206,269,896=06 төгрөгийг төрөөс гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийг төлөөлж прокурор хариу тайлбартаа:
Аймгийн прокурорын газрын ахлах прокурор ******* би ******* ХХК-ны нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
Тус компанийн захирал ******* нь эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж, цагдан хоригдож бие, эрүүл мэнд эд хөрөнгөөрөө хохирсон тул гэм хорын хохиролд 3,751,896,120 төгрөгийг төрөөс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна.
Нэхэмжлэлд дурдсанаар:
... өндөр хүүтэй зээл олгосон хүмүүс нь дахин мөнгө авахаар шунаж 2005.03.14-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хошууч гэх хүнээр баривчлуулж, эрүүл мэнд муудаж, улмаар энэ Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт шилжүүлсэн.
...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.3-р заалтаар 2007.02.06-нд 20746053 дугаартай эрүүгийн хэрэг үүсгүүлсэн байсныг би мэдээгүй гэж,
... 2006.01.24-нд 08 тоот тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгосныг прокурорын байгууллага сэргээж дахин мөрдөн байцаалт хийх болсон...
Баянгол дүүргийн прокурорын 2039 тоот тогтоолоор дахин хэрэгсэхгүй болж эцэслэн шийдвэрлэсэн гэх зэргээр эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийг бичсэнээс хамаарч эдгээр хэргүүдийн материалтай танилцах, шаардлагатай бол нотлох баримт гаргах ажиллагааг явуулах ажиллагааг явуулах үндэслэлтэй болж байна.
Иймд прокуророос *******гийн шалгагдсан эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгасны улмаас гэм хорын хохиролд 3,751,896,120 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.
Цаашид *******гийн шалгагдсан эрүүгийн хэргүүдтэй танилцаж, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулж, харьцуулж үзэж дүгнэсний эцэст нэхэмжлэлийн шаардлагад тодорхой хариу тайлбар гаргаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болно гэжээ.
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 148/ШШ2024/00228 дугаартай шийдвэрээр:
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1, 45.2 дугаар зүйлийн 2.3, 45.3 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.6-д заасан Засгийн газрын нөөц сангаас 2,850,400 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК /РД:2000539/-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 9,203,419,496 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,
******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.22-ны өдрийн 148/ШШ2024/00228/ тоот шийдвэрийг нэхэмжлэгч ******* ХХК /төлөөлөгч *******/ түүний өмгөөлөгч нараас эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.
Сэлэнгэ аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүх 2023.01.20-ны өдөр 148/ШШ2023/00046 тоот шийдвэрээр /шүүх бүрэлдэхүүн тусгай санал гаргаагүй/ ******* ХХК-н нэхэмжлэлийн дагуу төрөөс иргэний хуулийн 497-р зүйлийн 497.1, 498.4 , эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1, 45.2 -р зүйлийн 2.1 45.3-р зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2.325.048.219 төгрөгийг гаргуулж ******* ХХК-д олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тухайн шүүх бүрэлдэхүүнээс 1 шүүгч өөрчлөгдөж 1 шүүгч нэмэгдэн орж ******* ХХК-ийн нэхэмжлэлийг дахин хэлэлцэхдээ урд өмнөх гаргасан стандарт шийдвэрээсээ буцаж нэхэмжлэлийн шаардлагыг буюу гэм хорын хохирлыг учраагүй байна гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна. ******* ХХК-д төрөөс гэм хорын хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн 2023.01.20-ны өдрийн 148/ШШ2023 тоот шийдвэр нь хүчин төгөлдөр болж даруй 10 сар өнгөрсний дараа Сэлэнгэ аймгийн прокурорын газраас хуулийн шаардлага хангаагүй нотлох баримт гаргаж ирэн шинээр илэрсэн нөхцөл байдал хэмээн анхан шатны шүүхийн тогтоолоор өмнөх шийдвэрийг хүчингүй болгуулж дахин шийдвэрлүүлэхээр болсон юм.
Дахин шийдвэрлэхэд 1 шүүгч л өөрчлөгдсөнөөс бусдаар шүүх бүрэлдэхүүн өөрчлөгдөөгүй, тусгай санал гараагүй ба анхан шатны шүүх шинээр илэрсэн нөхцөл байдал гэх прокурорын гаргаж өгсөн баримтыг нэхэмжлэгч талаас үгүйсгэж нотлох баримт шинээр гаргаж өгсөн ба энэ талаар болон урд өмнөх шүүх хурал болон дахин хэлэлцсэн шүүх хуралдаанд ******* ХХК /төлөөлөгч *******/ эрүүгийн хэргийн улмаас 11 жил шалгагдаж хохирсон талаар хэн ч маргаагүй, хэрхэн ямар үйл ажиллагаа явуулж байсан энэ талаар гаргасан шинжээчийн дүгнэлт зэрэг олон асуудлуудад хууль зүйн дүгнэлт өгч нэхэмжлэлийг үгүйсгэсэнгүй. Хэдийгээр нүдэнд харагдаж гарт баригдах баримтгүй боловч 2023.01.20-ны өдөр 148/ШШ2023/00046 тоот хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг тодорхой нөлөөллөөр прокурорын байгууллага хүчингүй болгуулах цаашилбал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох асуудал байсныг анхан шатны шүүх бүрэлдэхүүн өмнө нь гаргасан шийдвэрээсээ буцаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь харамсалтай байна. ******* ХХК /төлөөлөгч ******* / эрүүгийн хэргийн улмаас хохирсон нь ямар ч маргаангүй учир анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024-04-22-ны өдрийн 148/ШШ2024/00228 дугаартай шийдвэрийг хуулийн үндэслэлгүй гэж үзэн гаргасан гомдолдоо дараах тайлбаруудыг гаргаж байна. Үүнд:
Нэг: 00228 тоот шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.3-т:
А/ ******* компанид гэм хор учирсан нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагаанаас шалтгаалсан гэдэг нь тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлтийн тухайд: Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн
2-рт ******* нь ******* компанийн ганц гишүүн, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болох нь...тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч ******* компани нь мөрдөн байцаах үйл ажиллагаа, тухайн ажиллагааг гүйцэтгэсэн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас олох ёстой байсан орлого, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого эд зүйлийг нөхөн төлүүлэхээр төрөөс шаардах эрхтэй байна.
3.1-д: д холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагааны тухай зохигчид маргаагүй байна / Энэ тухай 2008-10-10-ны өдрийн Дээд шүүхийн зөвлөмжид... -Хүчин төгөлдөр болсон эрүүгийн хэргийн шийтгэх болон цагаатгах тогтоолын гэмт хэрэг гарсан эсэх, холбогдох этгээд гэм буруутай эсэхийг шийдвэрлэсэн хэсэг нь иргэний хэрэг хянан шийдвэрлэж буй шүүхэд дахин нотлох шаардлагагүй зүйлд хамаарна. Энэ утгаараа эрүүгийн хэргээс үүдэн гарсан нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн гэм буруугийн асуудлыг шүүх хянан хэлэлцэхгүй ба харин учирсан хохирлын хэмжээний асуудлыг л хэлэлцэнэ/ гэжээ.
3.3-т: Нэхэмжлэгч ******* компани нь 1995 онд байгуулагдаж 2005 он хүртэл согтууруулах ундаа, жимс ургамал боловсруулж бүтээгдэхүүн гарган авч борлуулж тодорхой ашигтай ажиллаж байсан нь хэрэгт авагдсан ... тусгай зөвшөөрөл, лиценз, бүтээгдэхүүний шинжилгээний бичгүүд, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тогтоогдож байна гэж тус тус дүгнэсэн атлаа 2005 оноос компани үйл ажиллагаа явуулаагүй, ашиг олоогүй нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагаанаас шалтгаалсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл мөрдөн байцаах ямар үйл ажиллагаа, ямар шийдвэр, үйл ажиллагаанаас компани үйл ажиллагаа явуулаагүй, ашиг олоогүй болохыг нэхэмжлэгч нь нотолж чадсангүй гэжээ. /Тодруулбал: Шүүхийн шийдвэрийн заалтууд нь хоорондоо зөрчилтэй, ойлгомжгүй байгаа юм./ Энэ тухай ИХ-ИЙН 498.2-т : Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж тодорхой заажээ.
Тайлбар: Хэргийн материалд үүнийг нотлох тайлбар, нотлох баримтууд хангалттай байгаа. Миний цагдаад баривчлагдсанаас болж цус харвасан болохыг
1. Хохирогч гэх ын 2005-03-12-нд УМБГ-т гаргасан өргөдөл гэрчилнэ.Тэр өргөдлийн 3-р хуудсанд /2-р хавтаст хэрэг 36-39-р хуудас/ БГД-ийн цагдаагийн ажилтнуудтай ирж г 03-р сарын 10-нд баривчилж БГД-ийн цагдаагийн газарт аваачсан гэж бичсэн байгаа.
2. Хохирогч гэгч улсуудын цагдаад өгч намайг хууль зөрчин баривчлуулсан өргөдлүүдийн хугацаануудаас /г-р хавтаст хэргийн 36-39, 43, 50-51, 55, 62, харахад бүгд 2005 оны 2 сараас 2005-03-14-ний хооронд байна/ харж болно.
Эдгээр нь намайг цус харвуулах үндэслэл болсон билээ.
Гэнэт ядаж харьяаллын биш цагдаа нар ирж гав зүүн баривчилж БГД-ийн цагдаагийн газарт аваачиж байцаагч , хошууч нь: Эдгээр хүмүүст мөнгө өгөхгүй бол эрүүгийн хүнд гэмт хэрэгт холбогдож 5-10 жил шоронд хоригдох ял эдэлнэ гэх мэт сүрдүүлэхэд энгийн хүн цочирдож цус харвасан болох нь ойлгомжтой.
Мөн тэд нарын өмгөөлөгч ын мэдүүлэг бас нотолно.... намайг өмгөөлөгчөөр авна гээд 2005-03-22-нд эмнэлэгт байхад нь дээр хамт очиход хөл гар нь мэдээгүй болсон, нэлээн ядрангуй эмэгтэй хэвтэж байсан гэж мэдүүлэг өгсөн байгаа. /2-р хавтаст хэргийн 59-р хуудас/
2005 оноос өмнө үйл ажиллагаа нь сайн явж борлуулалт нь өсөн нэмэгдэж байсан,
/2003, 2004 оны тайлан, 3-р хавтас 227, 228-229/, 1998-2003 онуудад аймгийн хувийн компаниудаас үйл ажиллагаа, татвар төлөлтөөрөө тэргүүлж шагнал авч байсан компани гэнэт 2005 онд үйл ажиллагаагаа зогсоосон байгаа нь хамгийн ойлгомжтой нотлох баримт болно, /з-р хавтас211-217-р хуудас/
Компани зөвхөн архи үйлдвэрлээгүй, зохицуулах үйлчилгээтэй хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэн борлуулах төслүүдийг 2002-2004 онуудад хэрэгжүүлж байсан учраас компанийн борлуулалт жилээс жилд өсөж байсан юм. /з-р хавтаст хэрэг 230-250-р хуудас/
Хэрвээ гийн бие муудсантай шалтгаант холбоогүй бол хэн ч компанийнхаа үйл ажиллагааг гэнэт зогсоож ашиг орлогоо алдахыг хүсэхгүй нь ойлгомжтой шүү дээ. Иймээс цагдаа, прокурорын байгууллагын хууль зөрчсөн үйл ажиллагаа нь намайг цус харвуулж , өрөөсөн тал нь мэдээгүй болгож, олон жил тарчлааж, эцэст нь мэдрэл, сэтгэцийн эмчийн хяналтад байнга эмчлүүлж, оюуны болон биеийн ачаалал авах боломжгүй байдалд хүргэснээр компанийн үйл ажиллагаа аргагүйн эрхэнд зогссон, бас сэргээх боломжгүй байдалтай өнгөрсөн жилүүдийг өнгөрөөсөн болох нь:
Өмгөөлөгч Туулын хүсэлт /1-р хавтас 83-р хуудас/,
Цус харвалт, стрессээс шалтгаалсан өвчтэй олон жил эмчлэгдэж байсныг эмнэлгийн байгууллагуудын олон жилийн баримтууд /1-р хавтаст хэргийн 131-151-р хуудсууд, 2-р хавтаст хэргийн 32,33-р хуудсууд, 125-137-р хуудсууд, 3-р хавтаст хэргийн 141-170, 225, 226-р хуудсууд/
Сэлэнгэ аймгийн цагдаагийн а/д ын тодорхойлолт /2-р хавтаст хэрэг 66-р хуудас/
Тэд нарын өмгөөлөгч ын мэдүүлэг /2-р хавтас 59-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа болно.
Түүнчлэн ... компанийн гүйцэтгэх удирдлага бусдад итгэмжлэл өгөх замаар компанийг бусдаар төлөөлүүлэх боломжтой бөгөөд компанийн үйлдвэрлэж байсан согтууруулах ундаа болон жимс, ургамлыг боловсруулж гарган авсан бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэх ажиллагаанд ******* нь заавал биечлэн оролцох шаардлагатай, эсвэл тухайн бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэх эсэх нь түүний мэдлэг, ур чадвараас шууд шалтгаалж байсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж үзжээ.
Шүүх шийдвэртээ ийм байдлаар таамаглал дэвшүүлж, хийсвэр дүгнэлт хийсэнд нь их гомдолтой байна.
оролцохгүйгээр бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж болно гэсэн нотлох баримт огт байхгүй бөгөөд харин нь тус бүтээгдэхүүнүүдийг зохион бүтээсэн, нарийн технологитой, зохицуулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнүүд болох, тэдгээрийг үйлдвэрлэн борлуулах төслүүд хэрэгжүүлж байсан, эмчилгээний үр дүнтэй хүнсний бүтээгдэхүүнүүд болох нь хэрэгт авагдсан баримтууд болох
1. гийн зохион бүтээсэн бүтээгдэхүүнүүдийн Оюуны өмчийн газраас олгосон Ашигтай загварын гэрчилгээнүүд /1-р хавтаст хэргийн 1-2-р хуудас/ /Патент болон ашигтай загварын гэрчилгээг олгохдоо Оюуны өмчийн тухай хуулийн дагуу тус байгууллагын мэргэшсэн мэргэжилтнүүд дэлхийн хэмжээнд адил бүтээгдэхүүн байхгүй болохыг судлан тогтоож, өдөр тутмын улсын хэмжээний хэвлэлд зарлан мэдээлээд 6 сар болсны дараа олгодог/
2.Тусгай эрх бүхий эмнэлгийн эрдэмтэн доктор эмч нарын клиник туршилтын
дүгнэлт /3-р хавтаст хэргийн 249-250-р хуудас/
3.Шинэ хүнсний бүтээгдэхүүнүүдийг зохион бүтээснийг минь үнэлж надад Засгийн газраас олгосон Шинийг санаачлагч тэмдгийн үнэмлэх /4-р хавтаст хэргийн 8-р хуудас/
4. 2002-2004 онуудад хэрэгжүүлж байсан төслүүд /з-р хавтаст хэргийн 230-248-р хуудсууд/ зэргээр бүрэн нотлогдож байгаа билээ.
Манай бүтээгдэхүүнүүд нь хаана ч байхгүй шинэ бүтээгдэхүүнүүд учраас Оюуны өмчийн газраас олгогдсон Ашигтай загварын гэрчилгээнүүдтэй,
Зах зээлээ хамгаалах зорилгоор технологийн нууцлалтай тул надаас өөр хүн технологийг нь мэдэхгүй, ажилчид нь манафактурын журмаар зөвхөн өөрийн хийж гүйцэтгэх ажлаа л миний хяналт дор хийж гүйцэтгэдэг байсан тул бүтэн найрлага, технологийг нь мэддэг хүн байгаагүй юм.
/Энэ тухай 1995 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс хэрэгжсэн ******* улсын Байгууллагын нууцын тухай хуулийн 3-р бүлгийн 2.-т :Хуульд өөрөөр заагаагүй бол байгууллагын албан үйл ажиллагааны онцлогтой холбоотой, эсхүл шударга өрсөлдөөнд зах зээл, давуу талаа хамгаалах зорилгоор байгууллага өөрөө нууцалж хамгаалалтдаа авсан, задруулбал хууль ёсны ашиг сонирхолд нь хор уршиг учруулж болох нууц мэдээ, технологийн шийдэл, төсөл, судалгаа-шинжилгээний баримт бичиг, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг байгууллагын нууцад хамааруулж болно гэжээ. Иргэний хуулийн 26-р зүйлийн 26.4-д Хуулийн этгээд удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцоно гэж заажээ.
Гэтэл удирдлага болох ганц гишүүн би хэвтэрт орсон тул компани маань эрх зүйн харилцаанд орох боломжгүй болсон нь тодорхой.
Би хэн бүхний хийдэг, талх боов хийдэг үйлдвэрлэлтэй байсан бол итгэмжлэлээр хүн ажиллуулж болох ч манай бүтээгдэхүүний хувьд хүний эрүүл мэндтэй холбоотой эмчилгээ сувилгааны үйлчилгээтэй хүнс хүнс байсан/ нарийн хөдөлмөрийн ангилалд ордог/ тул хэн дуртай нь хийж чадахгүй учраас ямар ч боломж байгаагүй. Би өөрөө гэнэт цус харваж, өрөөсөн тал мэдээгүй, амьдрах эсэхээ ч мэдэхгүй байдалд орчихсон байсан тул хэн нэгэнд заах нь битгий хэл өтгөн шингэнээ зөөлгөж байсан учраас компани зогсохоос аргагүй байдалд хүрсэн юм. Нөгөө талаас нь тайлбарлахад ганц гишүүнтэй компанийн хувьд иргэн гийн олох байсан орлого нь мөн л ******* компаний олох байсан орлогоор хэмжигдэх юм. Энэ тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлд : .Эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлөх
1. Дараах эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө:
Хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого гэж тодорхой заажээ.
Б/Мөн хэрэгт авагдсан мөрдөн байцаах ажиллагааны явцад цагдаагийн байгууллагаас хилийн цэргийн болон татварын байгууллага,... арилжааны банкуудад хүргүүлсэн лавлагаа авах албан бичгүүд, түүний агуулга нь компанийн бизнесийн нэр хүндийг гутаасан, үйл ажиллагаанд нь хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй 1-р хавтаст хэргийн 119-130/ гэжээ.
Мэдээллийн хэрэгсэл хөгжсөн үед нэг банканд ******* компани, нь залилан мэхлэх хүнд гэмт хэрэг хийсэн тул шалгагдаж байгаа гэсэн бичиг очиход бүх банк сүлжээгээрээ мэдэх нийгэмд бизнесийн нэр хүндэд нөлөөлөхгүй байх ямар ч боломж байхгүй атал шүүх нь нэр хүндийг гутаасан, үйл ажиллагаанд нь хохирол учруулсан гэх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь үнэхээр гомдолтой байна.
В/Мөрдөн байцаах ажиллагаа, түүнийг явуулсан албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанаас компанид хохирол учирсан нь тогтоогдоогүй тул ... 2005 оноос хойш хэр хэмжээний орлого олох ёстой байсан гэдгийг шүүхээс дүгнэх шаардлагагүй байна.
Иймээс 2005 оноос хойших албан татварын тайлан, Лэндс компаниас гаргасан үнэлгээний тайланд шүүхээс дүгнэлт хийгээгүй болно гэжээ.
******* Дээд шүүхийн Шүүхийн шийдвэрийн тухай 2006 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 21 дүгээр тогтоолын 2.2.4.дэх заалтад Шинжээчийн дүгнэлт нь нотлох баримтын бусад төрлийн адил хүчин чадалтай ба шүүх хэрэгт цугларсан бусад нотлох баримттай тал бүрээс нь бүрэн, бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр түүнийг үнэлнэ гэж тодорхой заасан байна.
Хэрвээ шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн бол манай компанийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилсэн бол бизнес маань ямар хэмжээний өсөлтөд хүрсэн байхыг, өнгөрсөн хугацаанд ямар орлого олсон байхыг, цагдаа, прокурорын алдаатай үйл ажиллагаанаас шалтгаант холбоотойгоор энэ боломжийг алдсан болохыг тус тус тогтоосон нотлох баримт байсан юм. 2008-10-10-ны өдрийн Дээд шүүхийн зөвлөмжид:
... Хэрэгт авагдсан нотлох баримт бүрийн талаар шүүх үнэлгээ өгсөн байх шаардлагатай. Энэхүү үнэлгээ нь тухайн нотлох баримтын хамаарал, ач холбогдол, зөвшөөрөгдсөн байдлаас шалтгаалан өөр өөр байх боловч үнэлэгдэхгүй орхигдох ямар ч нотлох баримт байх учиргүй.
... Нотлох баримтыг үнэлж буй шүүх тухайн баримтыг бусад нотлох баримттай хэрхэн дүйцэж байгаа, тэдгээрийн хооронд ямар уялдаа холбоо байгаа, баримтууд бие биенээ үгүйсгэж байгаа эсэх, нэг үйл баримтыг давхар нотолж байгаа эсэхийг тус тус шалгадаг тул бодитойгоор харьцуулан үзэх гэсэн ойлголт нотлох баримтыг тал бүрээс үнэлэх ажиллагааны хэсэг болдог ... Шүүхийн практикаас үзэхэд шүүхүүд зохигчдын гаргасан зарим нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг нь үнэлэхгүй байх, эсрэг талаас үгүйсгэгдээгүй баримтыг шүүх өөрөө үгүйсгэх, баталсан, үгүйсгэсэн хоёр баримтыг хоёуланг нь биш харин аль нэгийг нь л үнэлэх зэргээр нотлох баримтыг тал бүрээс үнэлэх хуулийн зарчмыг зөрчих алдаа түгээмэл гаргадаг.
Нотлох баримтыг зөв үнэлснээр шүүх үндэслэл бүхий шийдвэр гаргах гол нөхцөлийг бүрдүүлдэг.
... Шүүх ямар нотлох баримтыг хэрхэн үнэлэх вэ гэдгийг түүнд хэн ч зааварчлах эрхгүй болно.
Зөвхөн шүүгч нотлох баримтын үнэн зөв байдлыг тодорхойлж, түүнд агуулагдаж буй мэдээллийг бодит эсэхийг дүгнэж тогтооно гэж тодорхой зөвлөмжүүдийг шүүгч нарт УДШ өгсөн байгааг дурдлаа.
Г/... Лэндс компанийн 2.000.000 төгрөгийн үйлчилгээний хөлсийг төлсөн баримт хэрэгт байхгүй тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Лэндс компанийн үйлчилгээний хөлс болох 2 сая төгрөг нь зайлшгүй төлөгдөх төлбөр бөгөөд нэхэмжлэх нь санхүүгийн анхан шатны төлбөрийн баримт болдог тул баримт байхгүй гэж хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм.
Хоёр: Прокурор ийн тайлбарын тухайд:
Прокурор нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа ямар ч үгүйсгэсэн нотлох баримт гаргаж өгөөгүй атлаа зөвхөн иргэний хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэлгүйгээр үгүйсгэн тайлбарласан байна.
Ж/нь: /Шүүхийн шийдвэртэй давхацсан тайлбарыг нь дурдаагүй болно./
1. Архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл нь 2004-01-24-ний өдөр хүртэл хүчинтэй байсан, сунгагдаагүй гэжээ./з-р хавтас 121-р хуудас/
Тусгай зөвшөөрөл биш гэрчилгээ сунгасан бөгөөд тусгай зөвшөөрөл нь 2005-02-15-нд сунгуулах эрх нь олгогдсон. Тусгай комисс шалгаж эрх олгодог.
Акт нь З-р хавтас 104-105-р хуудсанд байгаа үгүйсгэх нотлох баримт байхгүй болно.
2. Шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэх ямар ч нотлох баримт байхгүй байхад Бизнесийн үнэлгээ хийх тусгай мэдлэгтэй, эрхтэй шинжээч нь олон улсад хүлээн зөвшөөрч, баримталж буй аргачлалаар, үнэлгээний олон улсын стандартыг баримтлан гаргасан дүгнэлтийнх нь томъёог нь ч ойлгоогүй байж шүүмжилсэн байна.
3. Хуульч хүн атлаа нэмж мэдүүлсэн тайлангуудаар баталгаажсан орлого нь хууль ёсны орлого мөн гэдгийг Татварын ерөнхий газрын хуулийн хэлтэс, шинжээч нар тодорхойлоод, хуулийг нь жишээгээр тайлбарлаад байхад өршөөлийн тухай хуулийг эсрэгээр нь тайлбарласан юм. /з-р хавтаст хэрэг 220-221-р хуудас/
Манай гаргаж өгсөн баримтууд цаг хугацаа, үйл явдлаараа хоорондоо уялдаатай, худлаа гэж дүгнэгдэх нэг ч баримт байхгүй, прокуророос тэднийг үгүйсгэх нэг ч баримт гаргаагүй байхад анхан шатны шүүх нь нэг талыг баримтлан, зарим нотлох баримтыг орхигдуулж, нотлох баримтуудыг зөв дүгнэлгүй, үгүйсгэсэн нотлох баримтгүйгээр прокурорын гаргасан үндэслэлгүй тайлбарыг тусган шийдвэр гаргасан нь оролцогч нарын тэгш эрхийг хангаагүй, прокурорыг илүүд үзсэн, хууль зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймээс манай нэхэмжлэлийг хангаж өгнө гэдэгт итгэн гомдолдоо тайлбар гаргаж байна гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 46 дугаартай шийдвэрээр урд нь ******* улсын төрөөс 2,325,048,219 төгрөгийг зохих хуулийн заалтын дагуу гаргахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг гаргахад Б.Баярсайхан шүүгч шүүх хуралдааныг даргалсан. Шүүх бүрэлдэхүүнд Л.Энхтайван шүүгч, Г.Батзаяа шүүгч байсан. Шүүх бүрэлдэхүүн зөвхөн Б.Мөнхзул шүүгчээр л өөрчлөгдсөн. Уг шийдвэрийг би яагаад яриад байна гэхээр Мон Сэл ХХК Иргэний хуулийн 497 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 45 дугаар зүйлүүдийн дагуу төрөөс гэм хор нэхэмжилж байгаа нь үндэслэлтэй байна гэж шалтгаант холбоонуудыг шийдвэрээр дурдаж өгсөн. Гэтэл эсрэгээрээ 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр шийдвэр гаргахдаа урд өмнө нь гаргасан шийдвэрийг өөрчилж, гэм хорын хохирол учруулсан үндэслэл тогтоогдохгүй байна. *******өөс мөнгө гаргах шалтгаант холбоо байхгүй байна гэж шийдвэрлэчихсэн. Миний танилцсан шүүхийн баримтад урд өмнөх шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй гэсэн тусгай санал байхгүй, гомдол байхгүй, прокурор тухайн үед гомдол гаргаагүй.
Тэгтэл 10 сарын дараа шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар гомдол гаргасан. Шинээр илэрсэн нөхцөл байдалд хэн ч гомдол гаргах эрхтэй. Шинээр илэрсэн нөхцөл байдлын талаар гаргасан гомдлын нотлох баримт нь өөрөө нотлох баримтын шаардлага хангаагүй. Гарын үсэггүй, тамгагүй баримтуудыг нотлох баримт гэж үзэж шүүх хүлээж аваад дахин шийдсэн. Дахин шийдвэрлэхдээ товчхондоо компани үйл ажиллагаа явуулаагүй, ашиг олоогүй, эрүүгийн хэргийн мөрдөн байцаалтын шатнаас шалтгаалсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна гэж дүгнэсэн.
Шүүхийн шийдвэрээс харахад ******* гэх ****** ХХК-ийн захирал 2005 онд Эрүүгийн хуульд аж ахуй нэгжүүдэд эрүүгийн хэрэг үүсгэдэггүй байсан. Эрүүгийн хэрэг 2005 оноос хойш үүсгэсэн ба ******* үйлдвэрлэлийн үйл ажиллагааг явуулах боломж тун хомс. 2005, 2006, 2007, 2014, 2016 гэж он оноор нь явж байгаад дунд нь нэг тасарсан он байгаа. 2007 онд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Дараа нь дахиж 2007 оны 12 дугаар сард нэг сэргээж, буцааж хэрэгсэхгүй болгож, 2012 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хэргийг дахин сэргээж мөрдөн шалгах ажиллагаа явуулж, 2013-2016 онд тасралтгүй явсан. 6 гаруй жил тасарсан байгаа. 6 жилийн хугацаанд ямар байдалтай байсан гэхээр хавтаст хэрэгт хангалттай баримтаар гаргаж өгсөн. ******* цус харвасан. Хүүхдээ дутуу төрүүлж абортонд орсон. Ингээд эмнэлгээр явж байсан ба 2024 оныг хүртэл эмнэлгээр явсан гэх хангалттай баримтыг гаргаад өгчихсөн. Дээрээс нь *******гийн тэр олон патент, гэрчилгээнүүд, ашигтай бүтээмж гэх мэтчилэн баримтууд нь *******гийн оролцоогүй явуулах боломжгүй. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
******* ХХК-ийн захирал ******* нь мөрдөгч прокурорын буруутай үйл ажиллагааны улмаас 2005-2022 он хүртэл 17 жилийн хугацаанд үйл ажиллагаагаа явуулж чадахгүй нөхцөл байдалд орсноос үүдэн олох ёстой орлого буюу нэхэмжлээд байгаа 9,206,259,896 төгрөг хэр үндэслэлтэй вэ гэдгийг гомдолтой нь холбогдуулж дараах тайлбарыг хийе.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэж, нотлох баримтуудыг шинжлэн судалсны эцэст дүгнэлтийг хийх ёстой гэж үзэж байна. Анхаарах ёстой хэд хэдэн цаг хугацаа, тоо байгаа юм.
Нэгдүгээрт: ******* ХХК-д Хүнс хөдөө аж ахуйн яамнаас 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн огноотой, 2003 оны 04 дүгээр сарын 24-ний өдрөөс 2004 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүртэлх хугацаанд хүчинтэй, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл буюу архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг олгосон байдаг. Тусгай зөвшөөрлийн хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр дууссан. Хавтаст хэрэгт дахин зөвшөөрөл олгосон талаар ямар ч баримт байхгүй. Түүнчлэн уг компани 2005 оноос эхлээд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, тайлан мэдээ гаргаагүй болох нь холбогдох албан тушаалтнуудын тодорхойлолт буюу тухайлбал Сүхбаатар сумын 2 дугаар багийн засаг дарга Мөнхбаярын 349 дугаартай албан бичиг, Сүхбаатар сумын Засаг дарга Үүрийнтуяагийн 119 дугаартай албан бичгээр тус тус тогтоогддог. ******* нь 2005 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр буюу тус компанийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаас 01 жил 03 сарын дараа сэжигтнээр тооцогдох тухай тогтоолоор Эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцож дараа нь 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр эрүүгийн 20513785 дугаартай хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байдаг. Өөрөөр хэлбэл уг компанийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаад уг компани ямар ч үйл ажиллагаа явуулаагүй зогссон гэсэн үг. 01 жил 03 сарын дараа эрүүгийн хэрэгт сэжигтнээр тооцож яллагдагчаар татсан. Ийм цаг хугацааг анхаарна уу гэж хүсэж байна. Уг хэрэгт яллагдагчаар татаж 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдөр дахин эрүүгийн 20746053 дугаартай хэрэгт Мягмарсүрэн нарт эрх хэмжээний хохирол учруулж залилсан гэж яллагдагчаар татсан байдаг. Улмаар хоёр хэрэг нэгтгэгдсэн. *******гийн хувьд 20746053 дугаартай хэрэгт 2007 оны 05 дугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр тооцогдож, сэжигтнээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. 14 хоногийн хугацаа буюу 2007 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон цаг хугацаа хэрэгт байгаа. Эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгож, сэргээж, түдгэлзүүлж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсаар байгаад хамгийн сүүлд 2016 ны 10 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн ************** дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хавтаст хэрэгтэй шүүх бүрэлдэхүүн танилцсан байх. Цаг хугацааны хувьд хэрхэн цаг хугацаатай уялдаад байна гэж үзэхээр 2005-2016 оныг хүртэлх 11 жилийн хугацаанд эрүүгийн хэрэгт шалгагдсан гэж байгаа боловч яг аваад үзвэл 05 жил 04 сард нь ямар ч мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй. Дээрх нөхцөл байдлыг дүгнээд үзэхээр ******* ХХК-ийн үйл ажиллагаа *******г эрүүгийн хэрэгт шалгагдсантай холбоотой таслан зогсоогдсон гэх баримт хэрэгт байхгүй. Шалтгаант холбоо байх ёстой. Холбогдох нотлох баримтаар тогтоогдож байх ёстой.
Эрүүл мэндийн асуудлыг ярьж байна. Би хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримтыг ярьж байна. 2005 оны 03 дугаар сарын 14-ний өдрөөс 03 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ******* эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байдаг. 2005 оны 03 дугаар сарын 25-ны өдөр онош гарсан. *******г тархины дунд артерийн бүсийн шигдээс, зүүн талын саа гэх эмнэлгийн байгууллагаас оношилсон. Тэгэхээр уг онош илэрсэн цаг хугацаа нь эрүүгийн хэрэгтэй яаж уялдаж байна вэ? гэдгийг анхаарах хэрэгтэй болчхож байгаа юм. Ингээд үзэхээр уг цаг хугацаа *******г эрүүгийн 20513785 дугаартай хэрэг үүсгэж сэжигтнээр тооцохоос өмнө буюу 01 сар 14 хоногийн өмнө илэрсэн байдаг гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцэв.
2. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй, шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар нотлох баримтыг хэрэгт ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байна.
Хэдийгээр шүүх хэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу бүрдүүлсэн байх тул хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж зохих дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
3. Нэхэмжлэгч ******* нь мөрдөн байцаагч прокурорын хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирол буюу ******* ХХК-ийн олох ёстой байсан орлого 9,201,419,496.06 төгрөг, мөрдөн байцаагчаас ХХК-ийн орлогыг хурааж *******д өгч, үүнийг ******* ХХК-аас ******* ХХК-нд төлсөн 2,546,400 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдуулан гарсан зардал 2,304,000 төгрөг нийт 9,206,269,896 төгрөгийн хохирлыг ******* ХХК-нд гаргуулах тухай нэхэмжлэлийг ******* ******* төрд холбогдуулан гаргасныг ******* улсын төрийг хуульд заасны дагуу төлөөлөн оролцсон прокуророос нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд нэхэмжлэгч нь гэм хорын хохирлоо гаргуулах шаардах эртэй боловч ******* ХХК-ийн орлого тодорхойгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргасан байна.
Нэхэмжлэгч давж заалдах гомдлын үндэслэлээ анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад хэрэгт ач холбогдолтой талаар нь үнэлж баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.
4. Хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан баримтын талаар:
Нэхэмжлэгч ******* ХХК нь 1995 онд үүсгэн байгуулагдсан, ганц гишүүнтэй, захирал ******* нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй болох нь улсын бүртгэл дэх бүртгэл, улсын бүртгэлийн гэрчилгээ, компанийн дүрмээр тогтоогдсон, тус компани нь архи согтууруулах ундаа болон эрүүл мэндийн зохицуулах үйлчилгээтэй 11 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх эрхээ авч улмаар зохих тусгай зөвшөөрөл, стандартын хяналт шалгалтын дагуу үйлдвэрлэл явуулж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна.
Нэхэмжлэгч *******д 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ********* тоот, 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдөр **************** тоот эрүүгийн хэргүүдийг үүсгэн, улмаар дээрх хэргүүдэд яллагдагчаар татаж, мөрдөн байцаах ажиллагаа явуулж ************* тоот эрүүгийн хэргийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр, ******************** тоот эрүүгийн хэргийг 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр прокурорын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасны дагуу тус тус хэрэгсэхгүй болгожээ.
Дээрх эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдлыг дэлгэрүүлэн дурдвал:
-2005 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ******* компанийн захирал ажилтай ын нь нийт 6 хүнээс 16 сая төгрөг 18100 доллар залилан мэхлэн авсан гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн;
-2005 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-д заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон;
-2005 оны 06 дүгээр сарын 03-ны өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан;
-2005 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр яллагдагчаар татагдсан;
-2006 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон;
-2007 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан;
-2014 оны 02 дүгээр сарын 10-ны өдөр хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлсэн;
-2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 20513785 тоот хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгожээ.
***************** тоот эрүүгийн хэрэг:
-2007 оны 02 дугаар сарын 06-ны өдөр *******, М.Баттулга нарт онц их хэмжээний хохирол учруулж залилсан гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн;
-2007 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.3-д заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон;
-2007 оны 05 дугаар сарын 23-ны өдөр яллагдагчаар татсан, 2007 оны 5 дугаар сарын 11-ны өдрөөс 24-ний өдөр хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдөр батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан;
-2007 оны 10 дугаар сарын 22-ны өдөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон;
-2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан;
-2013 оны 05 дугаар сарын 13-ны өдөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон;
-2013 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, мөрдөн байцаах ажиллагаа явуулсан;
-2016 оны 5 дүгээр сарын 13-ны өдөр 20746053 тоот хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1-д заасны дагуу хэрэгсэхгүй болгожээ.
Дээрх үйл баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан хугацааг он сар өдрөөр нь буюу он цагийн дарааллаар тооцож үзэхэд нийт 11 жилийн хугацаанд хэргийг шалгасан мэт харагдавч, яг мөрдөн байцаах ажиллагаа явагдсан хугацааг он сар өдрөөр нь нарийвчлан тооцвол 04 жил 01 сар 03 хоног болж байх ба үлдэх хугацаанд хэргийг хэрэгсэхгүй болгосон мөрдөгч, прокурорын тогтоол хүчинтэй үйлчилж мөрдөн шалгах ямар нэгэн ажиллагаа явагдаагүй байсан үйл баримтууд тогтоогдож байна.
Нэхэмжлэгч ******* ХХК ганц гишүүнтэй захирал ******* нь үйлдвэрийнхээ өдөр тутмын үйл ажиллагааг удирдах түүнчлэн үйлдвэрийн технологийг хариуцан ажилладаг байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон бөгөөд *******д Нийслэлийн прокурорын газраас 2005 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 20513785 тоот, 2007 оны 02 дугаар сарын 06-ны өдөр *************** тоот эрүүгийн хэргүүдийг үүсгэн, улмаар дээрх хэргүүдэд яллагдагчаар татаж, мөрдөн байцаах ажиллагааг явуулж, түүнд холбогдох хэргийг 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр *********** тоот хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгч ******** ХХК-ийн захирал *******д эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн үеэс тус компанийн үйл ажиллагаа зогсож, 2016 он хүртэлх хугацаанд ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй болох нь хэрэгт авагдсан тус компанийн татварын тайлан болон бусад баримтуудаар тогтоогдсон байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж,
498 дугаар зүйлийн 498.4-д Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.3-т ...тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд хохирол нөхөн төлүүлэх үндэслэл үүсэхийг, мөн хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.2-т хуулийн этгээдийн орлогыг, 1.4-д мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого, эд зүйлийг нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4-т заасны дагуу өөрт учирсан хохирлоо гаргуулахаар гаргасан шаардлага үндэслэлтэй.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч *********** ХХК нь мөрдөн байцаах үйл ажиллагаа, тухайн ажиллагааг гүйцэтгэсэн албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагааны улмаас олох ёстой байсан орлого, мөрдөн байцаалт явуулах байгууллагын гаргуулсан эд хөрөнгө, орлого, эд зүйлийг төрөөс нөхөн төлүүлэхээр төрөөс шаардах эрхтэй болох талаар хийсэн эрх зүйн дүгнэлт хууль ёсны үндэслэл бүхий болж чадсан байна.
Харин Нэхэмжлэгч ******* ХХК нь 1995 онд байгуулагдаж 2005 он хүртэл согтууруулах ундаа үйлдвэрлэж, жимс, ургамал боловсруулж бүтээгдэхүүн гарган авч борлуулж тодорхой ашигтай ажиллаж байсан нь хэрэгт авагдсан эрх бүхий байгууллагаас олгож байсан тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, лиценз болон тухайн бүтээгдэхүүнд шинжилгээ хийж байсан лабораторийн шинжилгээний хуудаснууд, аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлангаар тогтоогдож байгаа боловч 2005 оноос компани үйл ажиллагаагаа явуулаагүй, ашиг олоогүй нь эрүүгийн хэргийн мөрдөн байцаах ажиллагаанаас шалтгаалсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь учир дутагдалтай болжээ.
5. ******* ХХК нь ганц үүсгэн байгуулагч гишүүнтэй тэрээр үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байсан нь баримтуудаар нотлогдсон, эрүүгийн хэрэг үүсгэх, шалгах ажиллагааны явцад түүний эрүүл мэнд муудаж хөдөлмөрийн чадваргүй болсон цаг хугацаа давхацсан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон гэж үзнэ.
Мөн хэрэгт авагдсан мөрдөн байцаах ажиллагааны явцад цагдаагийн байгууллагаас хилийн цэргийн болон татварын байгууллага, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн хэлтэс, санхүүгийн зохицуулах хороо, арилжааны банкнуудад хүргүүлсэн лавлагаа, тодорхойлолт авах албан бичгүүд, түүний агуулга нь компанийн бизнесийн нэр хүндийг гутаасан, үйл ажиллагаанд нь шууд хохирол учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй боловч ************* ХХК-ийн захирал ******* нь эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсаны улмаас эрүүл мэнд нь муудаж улмаар тархины харвалт үүсэж үйлдвэрлэлээ үргэлжлүүлэн явагдах боломж нөхцөл байгаагүй нь нотлогдсон байхад анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
6. Давж заалдах гомдлын талаар:
Нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй, шүүхийн шийдвэр хоорондоо утга агуулгын хувьд зөрүүтэй, бие биенээ үгүйсгэсэн дүгнэлтүүдийг хийсэн. Нэхэмжлэлийн шаардлага бүрэн нотлогдсон, энэхүү гэмт хэргүүдэд шалгагдсаны улмаас эрүүл мэнд муудаж тархинд цус харвалт явагдаж биеийн зүүн хэсэг мэдээгүй болж саажин хүний асрамжид орсны улмаас ******* ХХК-ийн үйл ажиллагаа бүрэн зогссон, хэргийг олон жил үргэлжлүүлэн шалгасны эцэст гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул надад учирсан хохирлыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү гэх гомдлын зарим хэсгийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна. Учир нь:
6.1.Нэхэмжлэгч *******д эрүүгийн хэрэг үүсгэн шалгах болсон үндэслэл нь ******* ХХК-ийн үйл ажиллагаатай холбогдуулан хүмүүсээс мөнгө залилсан гэж үзэж, ******* ХХК-ийн захирал ажилтай гэж тодотгосон байх тул тус эрүүгийн хэрэгт ******* ХХК-ийн ганц гишүүн, захирал ажилтай *******г холбогдуулан шалгасан, захирал ******* нь тус компаний захирлаас гадна тухай компаний технологийг хариуцан ажилладаг бөгөөд эрүүгийн хэрэг үүсгэж шалгаснаас үүдэн үйлдвэрлэлийн үйл ажиллагаагаа зогсоосон шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.2 дугаар зүйлийн 1-д Хүнийг хууль бусаар ял шийтгэсэн, баривчилсан, цагдан хорьсон, тодорхой үйл ажиллагаа явуулах, албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн, эмнэлгийн байгууллагад байлгасан, албадан эмчлэх арга хэмжээ хэрэглэсэн, эрүүдэн шүүсний улмаас учирсан хохирлыг мөрдөгч, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана гэж,
2-д Хохирол нөхөн төлүүлэх эрх дараах тохиолдолд үүснэ гэж,
2.3-д тухайн хэрэг нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл тухайн хүн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч *******г 2005 оноос 2016 он хүртэл нийт 11 жилийн хугацаанд эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаад гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн боловч тус хэрэгт холбогдуулан шалгагдсан 04 жил 01 сар 03 хоногийн хугацаанд ******* ХХК нь олох байсан орлогоороо хохирсон гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэн үзэж, ******* ХХК нь 2002, 2003, 2004 онуудад *******ын татварын албанд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан гаргаж өгсөн байх ба тус 3 жилийн дундаж орлого нь 211,136,529 төгрөг байхаар тооцон Мон сэл ХХК-д олгохоор тогтов.
******* ХХК-иас 2002, 2003, 2004 онуудад Сэлэнгэ аймгийн Татварын албанд гаргаж ирүүлсэн Татварын тайланг Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас дахин тайланг гаргуулан тайлагнасан татвар зөрүүтэй гэж шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хэргийг хянуулан өмнөх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон боловч тус компаний өмнө тайлагнасан тайлангуудыг хуурамч гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй.
Иймд давж заалдах шатны шүүхээс дээрх баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа нотлон ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дээрх баримтуудыг хууль зүйн үндэслэл бүхий гэж дүгнэн 03 жилийн дундаж орлого болох 211,136,529 төгрөгөөс 01 өдөр оногдох орлогыг 578,456 төгрөг тодорхойлон 04 жилд олох байсан орлого 211,136,529х4=844,546,116 төгрөг, 33 хоногт олох байсан орлого 578,456х33=19,089,048 төгрөг, нийт 844,546,116+19,089,048=863,635,164 төгрөгөөр тооцон шийдвэрлэлээ.
Харин ******* нь Лэндс ХХК-иар бизнесийн үнэлгээ хийлгэсэн ******* ХХК-ийн 2005-2022 оны 10-р сар хүртэл олох байсан орлогын алдагдсан боломжийн өнөөгийн үнэ цэнийг захиалагчаас гарган өгсөн анхдагч мэдээллийг үндэслэн тооцоолсон үнэлгээний шинжилгээний тайлан, дүгнэлт нь орлогын алдагдсан боломжийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож тооцсон нь энэхүү эрүүгийн хэргийн улмаас учирсан хохиролд хамаарахгүй гэж дүгнэн уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэх шаардлагагүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
6.2.Нэхэмжлэгч ******* ХХК-ийн ХХК-иас үндэслэлгүйгээр хураан авч, эрүүгийн хэргийн хохирогч *******д хүлээлгэн өгсөн барааны мөнгө 2,546,200 төгрөгийг нэхэмжилснийг анхан шатны шүүх ханган шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй тул хохирол хор уршигт гаргуулан шийдвэрлэсэн 863,635,164 төгрөг дээр 2,546,400 төгрөгийг нэмж 866,181,564 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж 8,340,088,332 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгуулах тухай нэхэмжлэлийг хүн, хуулийн этгээд өөрөө, түүний хууль ёсны төлөөлөгч, эсхүл тухайн хүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч гаргаж болно гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 1-д заасан ба ******* ХХК нь *************** дугаартай эрүүгийн хэргийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон *******д өгсөн 2,546,400 төгрөгийн хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй байна.
Иймд *********** дугаартай эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад УМБГ-ын ХГХМХ-ийн ахлах мөрдөн байцаагч, ахмад Б.*******гаас хохирол гэж гаргуулж хохирогчоор тогтоогдсон *******д хүлээлгэн өгсөн 2,546,400 төгрөгийг ******* ХХК нь ХХК-нд төлсөн нь тогтоогдсон, энэхүү нэхэмжлэлийг шаардлагыг хангах үндэслэлтэй талаар хийсэн анхан шатны эрх зүйн дүгнэлт үндэслэлтэй.
6.3.Нэхэмжлэгчийн Нотариатын үйлдэлд зарцуулсан зардал 64,000 төгрөг, шинжээчийн хөлсөнд төлөх бодит зардал 2,000,000 төгрөг, нотлох баримтыг хуулбарлан авахад төлсөн 240,000 төгрөг, нийт 2,304,000 төгрөг гаргуулах шаардлагын хувьд
а/.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлд Шинжээчийн ажлын хөлсийг:
53.1-д Шүүхээс гаргасан дараахь зардлыг зохигчоор нөхөн төлүүлнэ гэж,
53.1.1-д шинжээч, орчуулагч, хэлмэрчийн тээвэр, байр, хоолны зардал, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар гүйцэтгэсэн ажил үүрэгт ажилд нь хамаарахгүй бол ажлын хөлс гэж,
54 дүгээр зүйлийн 54.1-д Нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг дараахь журмаар тодорхойлно гэж,
54.1.2-д шинжээч, орчуулагч, хэлмэрчийн ажлын хөлсийг шүүхээс төлсөн хэмжээгээр төлнө гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь Лэндс ХХК-д хандан үнэлгээний шинжилгээний тайлан, дүгнэлт гаргуулсан байх бөгөөд тухайн компаниас ажлын хөлсөнд 2,000,000 төгрөг нэхэмжилсэн ба шинжээчид ажлын хөлсийг шүүхээс төлөөгүй тул хариуцагчаас шинжээчийн ажлын хөлсөнд 2,000,000 төгрөг гаргуулах үндэслэлгүй, түүнчлэн хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж заасан бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох баримтаар нотлох, энэ талаарх нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх нь нэхэмжлэгчийн өөрийнх нь хариуцах үүрэг ба, мөн уг Лэндс ХХКийг шүүхийн журмаар томилж дүгнэлт гаргуулаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иймээс нотариатын үйлдэлд зарцуулсан зардал 64,000 төгрөг, нотлох баримтыг хуулбарлан авахад төлсөн 240,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй тул ******* ХХК-ийн ******* ******* төрд холбогдуулан гаргасан нийт 9,206,269,896.06 төгрөгийн хохирол арилгуулах нэхэмжлэлийн шаардлагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан 04 жил 01 сар 03 хоногийн хугацаанд алдагдсан боломж буюу олох ёстой байсан орлого 863,635,164 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг, хохиролд төлсөн 2,546,400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хангаж, нэхэмжлэлээс үлдэх 8,340,088,332 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулсан, гаргаж өгсөн баримтууд байх тул хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтууд гэж дүгнэж байгаа ба дээрх баримтуудыг үгүйсгэсэн, хуурамчаар үйлдсэн нь хүчин төгөлдөр эрх зүйн актаар тогтоогдсон баримтууд байхгүй болохыг дурьдав.
Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ий захирал *******, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 148/ШШ2024/00228 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1, 45.2 дугаар зүйлийн 2.3, 45.3 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасныг баримтлан Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.6-д зааснаар Засгийн газрын нөөц сангаас 866.181.564 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК /РД:*********/-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8.340.088.332 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөлт оруулан шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.******* тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, 41.1.9-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг ******* дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* ******* Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.ДАВААРЕНЧИН
ШҮҮГЧИД Я.ТУУЛ
Б.ЭРДЭНЭХИШИГ
Д.БУЯНЖАРГАЛ
ШҮҮ