Шүүх | Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Гөлгөөгийн Давааренчин |
Хэргийн индекс | 150/2023/00232/И |
Дугаар | 208/МА2024/00048 |
Огноо | 2024-07-01 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, Цалин хөлсний маргаан, |
Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 208/МА2024/00048
иргэний хэргийн тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 150/ШШ2024/00090 дугаар шийдвэртэй
Хариуцагч ******* ******* *******-д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх тухай
Хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан, тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:
...Би 1988 оноос эхлэн тус компанид тасралтгүйгээр 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл жирийн ажилтнаас эхлээд инженер, ерөнхий мэргэжилтэн хүртэл үр бүтээлтэй, тогтвор суурьшилттай хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ биелүүлж олон арван шавь төрүүлж ажилласан.
Гэтэл компанийн гүйцэтгэх захирал нь 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр надад сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай Б/ 735 дугаартай тушаал гарган ажлаас халсан нь хууль зөрчсөн, үндэслэлгүй байсан тул компанийн дэргэдэх хөдөлмөрийн маргаан таслах комисс, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах гурван талт хороонд хандсан боловч миний гомдлыг шийдвэрлэж, зөрчигдсөн эрхийг сэргээж өгөөгүй бөгөөд Сумын ЗДТГ-ын дарга ******* нь шүүхийн журмаар шийдвэрлүүл гэсэн хариуг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 02/159 дугаартай албан тоотыг 15-ны өдөр ирүүлсэн тул шүүхэд хандаж нэхэмжлэл гаргаж байна.
Намайг ажлаас халахдаа үйлдвэрлэлийн осол гаргасан, компанийн эсрэг үйл ажиллагаа явуулж ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэснийг дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байгаа болно.
Үүнд: 1. Хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг хангаагүй, үйлдвэрлэлийн осол гаргасан гэх үндэслэлийн тухайд:
Миний хувьд ХАБЭА тухай хууль, дүрэм, ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн үүргээ хангалттай биелүүлж үйлдвэрлэлийн осол гаргасан ажилтан *******т ажлын байрны өдөр тутмын зааварчилгааг дүрэм журмын дагуу гүйцэтгэх гэж буй ажил үүрэгтэй нь холбогдуулан өгч, зааварчилгааны болон ажлын нарядын бүртгэлд бүртгэж гарын үсгийг нь зуруулж ажилд гаргасан тул би ямар ч буруугүй юм. Миний хувьд хууль, журам, дүрмээр хүлээсэн үүргээ хангалттай биелүүлсэн.
Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих, хөдөлмөр хамгааллын хувцас, хамгаалах хэрэгслээр хангах, аюулгүй ажиллагаанд сургах, сургалт явуулах, шалгалт авах зэрэг үүргийг гүйцэтгэх удирдлага л хүлээдэг. Ийм учраас би ажлын байрны өдөр тутмын зааварчилгаа өгөх үүргээ биелүүлээд зааварчилгаагаа өгөөд ажилд гаргасан тул үйлдвэрлэлийн осол гаргасан гэж дүгнэж намайг буруутгаж ажлаас халах шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй тул нэхэмжлэл гаргаж байна.
2. Ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлийн тухайд:
2022 оны сүүл, 2023 оны 1 сараас эхлэн тус компанийн хэмжээнд гүйцэтгэх удирдлага түүний багийн хууль зөрчсөн үйл ажиллагаатай холбоотой хууль зөрчсөн асуудал хөндөгдөж эхэлсэн байдаг. Хөтөлд ЕББДС дүүргэсэн, 2-3 үе дамжин тус компанид ажиллаж байгаа залуу ИТА, олон жил ажилласан ахмад ИТА нарын зүгээс сэлбэг материалыг урьд нь авч байсан болон зах зээлийн үнээс хэд дахин нугалсан өндөр үнээр, хууль зөрчин шууд худалдан авалтаар авч байгаа, технологийн зөрчил гарч байгаа, техник, тоног төхөөрөмж түүний дотор чулуунцарын зуухны засвар үйлчилгээ, доторлогооны чанар байдал, мөн санхүүгийн зөрчил удаа дараа гаргаж байгааг шүүмжилж, зөрчил дутагдал гаргуулахгүй гэсэн зүй ёсны шаардлагыг тавьж буйг гүйцэтгэх удирдлага хүлээн авалгүй шударга шаардлага тавьсан ажилтан ИТА нарыг ямар нэг байдлаар буруутган ажлаас бөөнөөр нь халах болсон. Гүйцэтгэх удирдлага түүний удирдлагын багийн хууль зөрчсөн үйлдэл нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн дагуу хийсэн Төрийн аудитын шалгалтаар сөрөг дүгнэлт гарсан байдлаар нотлогдсон хэдий ч гүйцэтгэх удирдлагын зүгээс шударга шаардлага бүхий асуудлыг гаргаж тавьсан инженер техникийн ажилтан нарыг ажлаас халах компанит ажил өрнүүлсэн бөгөөд би ч мөн өртөөд байгаа юм. Миний хувьд дөнгөж нас биед хүрээд энэ л үйлдвэр, хамт олны дундаас ажил амьдралын гараагаа эхэлж өдий хүрсэн хүний хувьд ч үйлдвэрлэл, технологийн үйл ажиллагаа, техник тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, засвар үйлчилгээ, сэлбэг материалын зарцуулалт, хэрэглээний норм норматив зэрэг бүхий л үйл ажиллагааг мэдэх хүний хувьд гүйцэтгэх захирал ******* өөрийг нь буруу зүйл хийгээд байна гэдгийг хувьд нь хэлж анхааруулж байсан. Гэтэл үл тоосон тул би үйлдвэрийнхээ хувь заяа цаашилбал Хөтөлийн ард иргэдийн амьжиргааны эх үүсвэр болсон үйлдвэрийг эргэж сэргэхгүй болтол нь элгээр нь мөлхүүлчихгүйн тулд удирдах дээд байгууллага болох БХБЯ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт үйлдвэрээ гэсэн сэтгэлтэй залуу ИТА нар хандахад нь тэднээс ахмад, олон жил ажилласан хүний хувьд хаяагаа манаад зөвхөн хар амиа бодоод дуугүй сууж чадаагүй өөрийн үзэл бодлоо илэрхийлснийг намайг ажлаас халах сахилгын шийтгэл оногдуулах нэг үндэслэл болгож байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Төрийн аудитын байгууллагаас хийсэн аудитын дүгнэлт сөрөг гарсан тэвчиж боломгүй зөрчил дутагдал илэрсэн, түүнчлэн компанийн хэмжээнд болж өнгөрч буй бусармаг хууль зөрчсөн үйл баримтыг харсаар мэдсээр байж үүнтэй эвлэрээд суух ёс зүй, аминч үзэл надад байхгүй юм. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх талаар үндсэн хуульд заасан эрхээ эдэлж төрийн өмчийг хамгаалах, үйлдвэрийнхээ үйл ажиллагааг доголдуулахгүй байх үүднээс иргэний үүргээ биелүүлж дутагдлыг зохих байгууллагад нь хүргэсэн нь ажлаас халах үндэслэл болж байгаад гомдолтой байна.
Тус компанийн хэмжээнд мөрдөж буй дүрэм журам, түүний дотор ёс зүйн дүрэм нь хуульд нийцээгүй бөгөөд хүний эрх, эрх чөлөөг түүний дотор Үндсэн хуулийн 16 дугаар зүйл заасан үндсэн эрх, эрх чөлөөг хязгаарлаж боомилсон бусармаг үйлдлийн улмаас хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөн надтай ижил олон ажилтан байгаа тул би Улаанбаатар хот орж хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан хуульч, МҮЭ холбооны хуулийн зөвлөх, өмгөөлөгч нартай уулзаж зөвлөгөө авсан энэ талаараа компанийн хөдөлмөрийн маргаан таслах комиссын хурал дээр ч мэдүүлсэн болно. Надад зөвлөгөө өгсөн хуульчид бүгд л аж ахуйн нэгж байгууллагын хэмжээнд боловсруулж, мөрдөж буй хөдөлмөрийн дотоод журмаас эхлээд бүх дүрэм журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн болон бусад бүх төрлийн гэрээ хэлцэл зааварчилгаа зэрэг эрх зүйн акт, баримт нь хуульд нийцсэн байх шаардлагатай, хуулиас дээгүүр хүчин үйлчлэлтэй, хүний эрх, эрх чөлөөг хязгаарласан байж болохгүй, ийм эрх зүйн акт нь хүчин төгөлдөр бус, танай компанийн эрх зүйч нар хууль зөрчсөн эрх зүйн актуудаа эргэж харж засаж залруулахгүй бол болохгүй гэсэн хариуг өгч байсан. Иймд миний зөрчигдсөн хөдөлмөрлөх эрхийг сэргээж ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин 4,999,997 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү /нэг өдөрт ногдох цалин 116,279 төгрөг ажилгүй байсан хугацаа 43 өдөр ... гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
Монгол Улсын иргэн *******ийн нэхэмжлэлтэй, ******* ******* *******-д холбогдох иргэний хэргийн хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, дараах хариу тайлбарыг гаргаж байна. Үүнд:
Иргэн *******ийн хувьд ******* ******* *******-д 10 гаруй жилийн хугацаанд ажиллаж байсан ба хамгийн сүүлд тус компанийн Гүйцэтгэх захиралтай 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан Хөдөлмөрийн гэрээний дагуу тус компанийн *******ийн үйлдвэрт инженер /краны механик/-ийн ажил, албан тушаалд ажиллаж байсан.
Гэтэл ******* нь дээрх албан тушаалд ажиллаж байх хугацаандаа ажил олгогч ******* ******* *******-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг, мөн тухайн хөдөлмөрийн гэрээ болон компанийн хэмжээнд дагаж мөрдөх компанийн дүрэм, хөдөлмөрийн дотоод журам, ажилтны ёс зүйн дүрэмд заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан тул ******* ******* *******-ийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/735 дугаар тушаалаар түүнд ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох сахилгын шийтгэлийг ногдуулсан болно. Тодруулбал:
1.Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, холбогдох дүрэм журмыг зөрчсөний улмаас үйлдвэрлэлийн осол гарч, ажилтан ******* гэмтсэн тухайд:
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь ******* ******* *******-ийн *******ийн үйлдвэрийн засварчин ******* нь тус үйлдвэрийн тээрмийн заалны засварын талбайд 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 11 цагийн орчим ажил гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртөж, эрүүл мэндээрээ хохирсон билээ.
Дээрх үйл баримт нь Сэлэнгэ аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын Хөдөлмөрийн /хөдөлмөрийн эрүүл ахуйн/ хяналтын улсын байцаагч *******ын 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Үйлдвэрийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт-аар тогтоогдох ба тус актын 13-т *******т аюулгүй ажиллагааны зааварчилгаа сануулж хэрэглээгүй, ажлын дүн шинжилгээгүй хийгээгүй, урьдчилан эрсдэлийг олж хараагүй, 85 кг жинтэй ачааг өргөх зөөх ажлыг өргөгч кран ашиглаагүй, тоног төхөөрөмжийн арааг гараараа өргөсөн, ажлын бэлтгэл тоног төхөөрөмж, хүн хүчний хөдөлмөр зохион байгуулалт оновчтой хийгдээгүй зэрэг шалтгаан, хүчин зүйлийн улмаас осол гарсан болохыг тогтоосон, мөн актын 15-т ажил хариуцаж ажиллаж байсан инженер техникийн ажилтанд хөдөлмөрийн тухай хууль, дотоод журмын дагуу хариуцлага тооцох шийдвэрийг гаргасан.
Улмаар Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч ******* нь Зөрчлийн тухай хуулийн 10.15 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль зөрчиж, сахин хангуулах үүргээ биелүүлээгүй зөрчлийг гаргасан гэж ******* ******* *******-ийг 3,000,000 (Гурван сая) төгрөгөөр торгох арга хэмжээг авсан байдаг.
Өөрөөр хэлбэл ******* нь тухайн өдөр ажиллаж байхдаа *******ийн үйлдвэрийн инженерийн хувьд ч тухайн ажил хариуцагчийн хувьд ч засварчин *******т хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн заавар, зааварчилгааг өгч, тухайн ослыг гарахаас урьдчилан сэргийлээгүй, үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж ХАБЭА-ийн ноцтой зөрчлийг гаргасан болох нь "******* *******" *******-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсийн 2023 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 49 дугаартай "Тодорхойлолт"-оор нотлогддог болно.
******* ******* *******-ийн *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.2-т Дараах зөрчлийг сахилгын зөрчил гэж үзнэ, 7.2.6-д Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандарт, дүрэм журмыг зөрчих гэж, 7.3-т Ажилтан дараах хэлбэрийн зөрчлийн аль нэгийг гаргасан тохиолдолд сахилгын ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална, 7.3.13-т ХАБЭА-н дүрэм журмыг ноцтой зөрчсөн, 7.3.26-д Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, дүрэм, журам заавар зааварчилгаа, технологийн горим зөрчсөний улмаас осол аваар гаргасан, осол аваар гарах нөхцөлийг бүрдүүлсэн гэж тус тус заасан тул *******т сахилгын шийтгэл ногдуулсан эхний үндэслэл нь хөдөлмөрийн тухай хууль тогтоомжид бүрэн нийцэж байгаа болно.
2. Өөрийн удирдлага дор ажилладаг ажилтнуудыг албан үүрэгт нь хамааралгүй үйл ажиллагаанд хууран мэхэлж дагуулан явж, улмаар дарамт шахалт үзүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан тухайд:
******* нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ээлжийн амралттай байх хугацаандаа *******ийн үйлдвэрийн засварчин , нарыг хөдөө газар шорооны ажил хийлгүүлнэ хэмээн хууран мэхэлж, ажлыг нь таслуулж, улмаар дарамт шахалт үзүүлж Улаанбаатар хот руу дагуулан авч яаж, хүсээгүй байхад нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт аваачиж хэсэг бүлэг этгээдүүдийн хамт зохион байгуулсан жагсаал цуглаандаа хүч нэмэх зорилгоор уриа, лоозон бариулан оролцуулах үйлдлийг гаргасан.
Дээрх үйлдлүүд нь ******* ******* *******-ийн *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.3-т Ажилтан дараах хэлбэрийн зөрчлийн аль нэгийг гаргасан тохиолдолд сахилгын ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална, 7.3.5-д Албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн ажил, албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан, 7.3.23-т Албан тушаалын байдлаа ашиглан ... бусдад дарамт шахалт үзүүлсэн гэж заасан сахилгын ноцтой зөрчлүүд юм.
Түүнчлэн ******* ******* *******-ийн Ажилтны ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, бусдыг дарамтлах", 4.2.2-т "Ажил үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх, 4.2.8-д Бусдад бие болон сэтгэл санааны дарамт үзүүлэхгүй байх гэж, Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн, 12.7.5-д Албан тушаалаа урвуулан ашигласан, эрх мэдлээ хэтрүүлсэн, эрхэлсэн албан тушаалын онцлогоо хувийн зорилгоор ашигласан.... 12.7.18-д бусдын хөдөлмөрлөх эрхийг хууль бусаар хязгаарласан, хөдөлмөрлөх эрхтэй нь холбогдуулан бусдад дарамт шахалт үзүүлсэн 12.7.23-т бусдад дарамт шахалт үзүүлсэн... гэж заасан хөдөлмөрийн дотоод хэм хэмжээний зохицуулалтуудыг зөрчсөн үйлдэл юм.
3. Ажил олгогчийн үйл ажиллагааны талаар худал мэдээллийг олон нийтэд тарааж, байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан тухайд:
******* нь ийнхүү 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр *******ийн үйлдвэрийн засварчин , нарыг Улаанбаатар хот руу худал хэлж, дарамтлан дагуулан явж. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт очихдоо хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ******* ******* *******-ийн үйл ажиллагаатай холбоотой Аудитын сөрөг дүгнэлт гарсан тул одоогийн архичин, хүчирхийлэгч гүйцэтгэх захирлыг огцруулах шаардлагатай, өртөгт суурилсан менежментийн урамшууллыг олгохооргүй болсныг эсэргүүцэж байна гэх агуулгатай ажил олгогч байгууллагын бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан, худал мэдээллийг олон нийтэд тараасан бусармаг, ёс зүйгүй үйлдлүүдийг гаргасан байдаг.
Дээрх үйлдэл нь мөн л ******* ******* *******-ийн *******той байгуулсан хөдөлмөрийн гэрээний 7.3-т Ажилтан дараах хэлбэрийн зөрчлийн аль нэгийг гаргасан тохиолдолд сахилгын ноцтой зөрчилд тооцож ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцална, 7.3.4-д худал цуу тараасан, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан, байгууллага... хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр хүндэд хохирол учруулсан, 7.3.27-д сахилгын ноцтой зөрчлийг давтан гаргасан гэж зааснаар ноцтой зөрчилд хамаарах ба тус компанийн Ажилтны ёс зүйн дүрмийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д Үнэнч шударга байж худал мэдээлэл тараахгүй байх, 4.2.2-т Ажил үүргээ хэрэгжүүлэхдээ хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг дээдлэн хүндэтгэх, 4.2.4-т Компанийн үйл ажиллагааны талаарх албан ёсны болон аливаа мэдээллийг эрх бүхий албан тушаалтны зөвшөөрөлгүйгээр тараахгүй байх, 4.2.5-д Компанийн зорилго, зорилт хэрэгжүүлэх талаар байгууллагын зүгээс явуулж байгаа бодлого, үйл ажиллагааг эсэргүүцсэн мэдээ, мэдээлэл, худал мэдээлэл тараахгүй байх 5 дугаар зүйлийн 5.4-т Байгууллагын үйл ажиллагаа болон удирдлагын эсрэг хууль, дүрэм, журмаар зөвшөөрөөгүй үйл ажиллагаа зохион байгуулах, түүнд оролцох 5.5-д Олон нийтийн сүлжээ, сошиал орчинд ёс бус үг хэллэг бүхий нийтлэл оруулах гэж, Хөдөлмөрийн дотоод журмын 12 дугаар зүйлийн 12.7.4-т ... худал цуу тараасан, хэвлэл мэдээлэл, цахим хэрэгслээр цацсан,... бусдыг өдөөр турхирсан, 12.7.6-д Байгууллагын бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээлэл тараасан, байгууллагын эрх ашиг, сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон, 12.7.27-д Хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан зэрэг компанийн дотоод хэм хэмжээний зохицуулалтыг мөн зөрчсөн байдаг.
Улмаар ******* ******* *******-ийн ёс зүйн зөвлөл нь *******ийн гаргасан дээр дурдсан үйлдлүүд нь компанийн Ажилтны ёс зүйн дүрмийг зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэхээр удаа дараагийн хурлуудыг зарласан боловч ******* нь ээлжийн амралттай, өвчтэй, чөлөөтэй байж хойшилсоор ******* ******* *******-ийн Ёс зүйн зөвлөлөөс 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 23/06 дугаар дүгнэлт гарсан байдаг.
Энэхүү дүгнэлтээр ******* ******* *******-ийн *******ийн үйлдвэрийн инженер ******* нь хэд хэдэн удаагийн үйлдлээр Ажилтны ёс зүйн дүрэм, Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээгээр ажлаас шууд чөлөөлөх ноцтой зөрчлийг гаргасан нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлтэй талаар дүгнэсэн. Ийнхүү ******* нь хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчлийг гаргаж, ажилтны ёс зүйн дүрэм зөрчсөн тул түүнд Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалт, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ, компанийн дотоод хэм хэмжээний холбогдох зүйл заалтууд. Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт зэргийг үндэслэн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/735 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
Иймд иргэн *******той байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон Гүйцэтгэх захирлын тушаал, шийдвэр нь хуульд нийцсэн тул уг тушаалыг хүчингүй болгуулах шаардлага, мөн энэхүү тушаалын үр дагаврыг арилгах буюу албан тушаалд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх шаардлагуудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 150/ШШ2024/00090 дугаартай шийдвэрээр:
Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1, 158 дугаар зүйлийн 158.2.2-д зааснаар нэхэмжлэгч *******ийг ******* Шохой *******-ийн *******ийн үйлдвэрийн инженер /кран/-ын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорт 9,534,878 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг хариуцагчид даалгаж
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч ******* ******* *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 237,708 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Иргэн *******ийн нэхэмжлэлтэй, ******* ******* *******-д холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 150/ШШ2024/00090 дугаартай шийдвэрийг хариуцагчийн зүгээс бүхэлд нь эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна.
Нэхэмжлэгч ******* нь ******* ******* *******-ийн *******ийн үйлдвэрийн инженер /кран/-ийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа сахилгын ямар нэгэн зөрчил гаргаагүй байхад ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн тул тухайн ажилд эгүүлэн тогтоолгох, үр дагаврыг нь арилгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан билээ.
Хариуцагч ******* ******* *******-ийн зүгээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, тус компанийн Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 6/735 дугаартай сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай тушаалд дурдагдсан гурван ноцтой зөрчлүүдийг ******* нь гаргасан, түүнчлэн ******* нь тушаалд дурдагдсан зөрчлүүдийг гаргаснаас хойш хувийн чөлөө авах, эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаас чөлөө авах, ээлжийн амралтаа эдлэх зэргээр ажилдаа ирэхгүй байсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тухай тайлбарлаж, мэтгэлцсэн бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тухай маргаагүй болно.
Тодруулбал ******* нь ******* ******* *******-ийн *******ийн үйлдвэрийн инженер /кран/-ийн албан тушаалд ажиллаж байх хугацаандаа дараах зөрчлүүдийг гаргасан байдаг. Үүнд:
1. ******* нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр *******ийн үйлдвэрийн засварчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгааг өгөөгүйгээс үйлдвэрлэлийн осол гарч засварчин ******* нь кран ашиглаагүй гараараа өргөсний улмаас баруун гарын дунд болон долоовор хурууг хавчуулж гэмтсэн. Тухайн өдөр ******* инженер нь ажилчдад аюулгүй ажиллагааны заавар өгөөгүй болох нь 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Хөдөлмөрийн (хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч *******ын Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн сонсох ажиллагааны тэмдэглэл зэрэг баримтаар нотлогддог.
2. Нэхэмжлэгч нь ерийн удирдлага дор ажилладаг ажилтнуудыг албан үүрэгт нь хамааралгүй үйл ажиллагаанд хууран мэхэлж дагуулан явж, улмаар дарамт шахалт үзүүлж албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөрөө 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр ээлжийн амралттай байх хугацаандаа засварчин , 3.Хурал-Очир нарыг хөдөө газар шорооны ажил хийлгүүлнэ хэмээн хууран мэхэлж, ажлыг нь таслуулж, улмаар дарамт шахалт үзүүлж Улаанбаатар хот руу дагуулан авч явж. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар аваачиж хэсэг бүлэг этгээдүүдийн хамт зохион байгуулсан жагсаал Цуглаандаа хүч нэмэх зорилгоор авч явсан үйлдлийг гаргасан.
3. Ажил олгогчийн үйл ажиллагааны талаар худал мэдээллийг олон нийтэд тарааж, байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэл нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар очихдоо ******* ******* *******-ийн үйл ажиллагаатай холбоотой Аудитын сөрөг дүгнэлт гарсан тул одоогийн архичин, хүчирхийлэгч гүйцэтгэх захирлыг огцруулах шаардлагатай, өртөгт суурилсан менежментийн урамшууллыг олгохооргүй болсныг эсэргүүцэж байна гэх агуулгатай ажил олгогч байгууллагын бизнесийн болон ажил хэргийн нэр хүндийг гутаасан, худал мэдээллийг олон нийтэд тараасан ёс зүйгүй үйлдлүүдийг гаргаж удаа дараа Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог.
Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт зохигчийн тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн шүүхэд хандаж шаардлага гараах хөөн хэлэлцэх хугацааны талаар зохигч маргасан байдал тогтоогдоогүй, өөрөөр хэлбэл уг асуудал нь зохигчийн хооронд үүссэн маргааны зүйл болоогүйг дурдах нь зүйтэй, мөн гэвч дээрх зөрчлүүдийг нэхэмжлэгч ******* нь гаргасан нь тогтоогдож байгаа боловч ажил олгогч нь ажилтанд 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т заасныг зөрчсөн гэж шүүх дүгнэлээ гэх байдлаар нотлох баримтыг буруу үнэлж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасанд гомдолтой байна.
Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс ******* нь сахилгын зөрчлүүдийг гаргаснаас хойш удаан хугацааны ээлжийн амралттай, илүү цагийн амралттай, өвчтэй, чөлөөтэй байсан талаар тайлбарлаж, нэхэмжлэгч ******* ч энэ талаар шүүх хуралдааны явцад өөрөө хэлж, уг үйл баримттай маргадаггүй. Тодруулбал ******* нь ээлжийн амралттай, өвчтэй, чөлөөтэй, илүү цагийн амралттай байсаар 2024 оны 04 дүгээр сард 15 хоног, 05 дугаар сард 15 хоног, 07 дугаар сард 4 хоног, 08 дугаар сард 5 хоног тус тус ажилласан байдаг. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д Энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа нь ажилтан эмнэлгийн магадалгаатай, ээлжийн амралттай хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана гэж, Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7-д: Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж зааснаар *******т сахилгын шийтгэл ногдуулж болох хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан тул Гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй буюу хуульд нийцсэн гэж маргасан билээ.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу *******т сонсох ажиллагааг явуулж, сахилгын шийтгэл ногдуулах гэхээр 2023 оны 05 дугаар сараас эхлээд урт хугацааны ээлжийн амралт, илүү цагийн нөхөн амралт, эрүүл мэндийн шалтгаанаар акттай байсан. Илүү цагийн нөхөн амралт нь хувийн чөлөөгөөр явдаг, яагаад гэвэл илүү цагаар ажилласан хугацааныхаа амралтыг биеэр эдэлж энэ хугацаанд цалин, хөлсөө ажилласнаар тооцуулан биеэр амардаг талаар тайлбарласан. Нэхэмжлэгч ******* ч мөн шүүх хуралдааны явцад ээлжийн амралттай, акттай, илүү цагийн нөхөн амралттай байснаа зөвшөөрдөг, энэ талаар маргадаггүй билээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно гэж заасны дагуу манай компани нь илүү цагийн нөхөн амралтыг ажилтны хүсэлтийг үндэслэн илүү цагийн нөхөн амралт олгодог. Иймд илүү цагийн нөхөн амралт нь хувийн чөлөөтэй нэгэн адил зохицуулагдана. Тодруулбал ажилтан илүү цагийн амралтын хугацаанд биеэр ажил үүрэг гүйцэтгээгүй, ажлын байрандаа байхгүй бөгөөд цалинтай чөлөөтэй адилтган үзэж явдаг зохицуулалттай юм.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т зааснаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах зохицуулалттай. Тус зохицуулалтын дагуу ******* ******* *******-ийн *******ийн үйлдвэрийн инженер /кран/-ийн албан тушаал эрхэлж байсан нэхэмжлэгч *******ийг 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Б/735 дугаартай тушаалаар сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон билээ. Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 150/ШШ2024/00090 дугаар шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч талын давж заалдсан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэдэг асуудал дээр талууд маргаагүй гэж яриад байгаа боловч шүүх хурлын явцад хавтаст хэргийн 240 дүгээр талд байгаа цагийн бүртгэлийг ******* нэг бүрчлэн судалж 4 сард 9 хоног, 5 сард 15 хоног, 6 сард 15 хоног, 7 сард 4 хоног, 8 сард 5 хоног ажилласан гэдгээ нотолж оролцсон. Ирцтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлуулсан. Тийм учраас маргаагүй гэдэг асуудлыг тавих нь зохисгүй гэж үзэж байна. Яагаад анхнаасаа нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааны талаар тавиагүй гэдэг асуудал яригдана. Миний хувьд 9 сард арга хэмжээ авчихсан байхаар нь ******* ******* *******-ийн хуулийн зөвлөх байсан Үржинхандаас асуусан. Яагаад 4,5 сард аргасан зөрчил дээр 9 сард арга хэмжээ авсан юм бол оо. Хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй юу? гэхэд ******* түүнээс хойш ажиллагаагүй гэж хэлсэн учраас түүнд нь итгэж ажиллагаагүй юм байна. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа нь тасалдаад арга хэмжээ авсан гэж хандаж байсан боловч нотлох баримт шинжлэн судалсны дараа мэдэгдсэн. Шүүх хуралдаанд уг нотлох баримтуудыг шинжлэн судалсан. Тийм учраас анхан шатны шүүх Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д заасныг зөрчсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна. 4 сард гаргасан зөрчил, 5 сард гаргасан зөрчлүүд дээр 9 сард арга хэмжээ аваад байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Уг хоногуудад ******* 4 сараас хойш 48 хоног ажилласан байна. Тэгэхээр 48 хоногийн хугацаанд *******т сахилгын шийтгэл оногдуулах хангалттай хугацаа байсан.
2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт ажилласан хоногийг тооцохдоо 82 хоногоор дундаж цалингаа 116,279 төгрөг гэж тооцож 9,534,878 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тэгтэл анхан шатны шүүхээс 3 сарын дундаж цалин 5,733,970 төгрөг гэж тооцож, нэг өдрийн цалинг 95,566 төгрөг гэж тооцсон. Ингэж 13,283,670 төгрөг гарахаар байна гэж тооцсон. Тухайн шүүх хуралдаанд *******ийн хоногийг буруу тооцож гаргасан байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж 13,283,670 төгрөгийг гаргуулж өгөхөөр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байна.
Нэгэнт хариуцагч талаас сахилгын шийтгэл оногдуулах болсон үндэслэлүүд нь үндэслэлтэй гэж маргаад байгаа учраас зохих тайлбарыг хэлье. Үйлдвэрийн осол гаргасан талаар ******* ажлын байранд анхан шатны зааварчилгаагаа өгөөд гаргасан байгаа байдал нь, зааварчилгааны дэвтрийг ХАБ-ын инженер гэх хүн баталчихсан байгаа байдал дээр зааварчилгаа өгсөн нь харагдаж байна. Дараа нь ослын актыг Оомаа тавьж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн улсын байцаагч ******* гэх хүн актыг баталсан байдаг. Өөрөө дараа нь уг хэрэг дээр зөрчлийн хэрэг үүсгэж шалгасан. Шалгасны эцэст юу гэж дүгнэсэн бэ гэхээр компани эрсдэлийн үнэлгээ хийгээгүй учраас уг байдал нь гарсан гэж тогтоосон. Тийм учраас компанийг Зөрчлийн тухай хуулиар торгож арга хэмжээ авсан. Эрсдэлийн үнэлгээ хийгээгүй байгаа нь хавтаст хэргийн 146-147 дугаар талд авагдсан. Эрсдэлийн үнэлгээг хийх эрх бүхий субъект ******* биш. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар эрсдэлийн үнэлгээг аж ахуй нэгж өөрөө хийх үүрэгтэй. Ямар ямар хуулиар зохицуулж байна гэхээр Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-д зааснаар ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх гэж тусгаж өгсөн байдаг. Мөн ажлын байранд эрсдэлийн үнэлгээг хийх зөвлөмжийг баталсан байдаг. Уг зөвлөмжид зааснаар эрсдэлийн үнэлгээг ах ахуй нэгж хийнэ. Үүнээс үүдэж санхүүжилтээ төлөвлөх асуудлыг хийнэ гэж зааж өгсөн байгаа учраас эрсдэлийн үнэлгээ хийгээгүйгээс үүдэж осол гарсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Гараар өргө гэж зааварчилгаа өгөөгүй нь юунаас нотлогдож байна гэхээр үйлдвэрийн осол гаргасан Мөнхбаатарын мэдүүлэг байдаг. Сэрээт ачигч дээр өргөж тавих гэж байгаад гарынхаа өндгийг хуулсан гэмтэл гарсан гэж хэлдэг. Тэгэхээр 80 кг ачааг гараар биш сэрээт ачигчаар өргөх ёстой байсан. Өөрөө технологийн дараалал зөрчсөн. Хөдөлмөр хамгаалах аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөн гэж үзсэн нь мөн үндэслэлгүй. Энэ нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн байдал, ******* нь зөрчлийн хэрэг үүсгэж шалгасан байдал, ******* ******* *******-ийг торгосон байдал, мөн ХАБ-ын даргын үүргийг гүйцэтгэгч Оюунгэрэлийн 49 дугаартай албан бичгээр нотлогдож байна. Ёс зүйн зөрчлийн хувьд ******* ******* ******* нь төрийн өмчит болсон. 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан блансад нь төрийн аудит орсон байдаг. Төрийн аудит орж нэлээн олон зөрчлүүдийг илрүүлж Улсын их хурлын чуулганд танилцуулагдаж явсан. Үүний дараа ******* ******* *******-ийн ажилчид төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар очиж уг байдлыг ярьсан. ******* нас биед хүрсэн, хөдөлмөрийн чадвартай, ажил хийж байгаа хүнийг хуурч мэхэлж авч явна гэсэн зүйл байхгүй. Инженер техникийн ажилчдын ярьж байснаар олон хүн халагдах гээд байсан учраас бид нар ажилчдаа хамгаалж, бид нар луу чихээд үлд гэж хэлээд ажилчдийгаа өөрсдийгөө хамгаалаад үлдээрэй. Бид нар халагддагаараа халагдана гэсэн байдлаар хандсан. Үүнийг үндэслэлтэй гэж үзэж байна. Худлаа мэдээлэл байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгэнт төрийн аудит орж Улсын их хурлын чуулганд танилцуулж, Улсын их хурлын чуулганы дарга Г.Занданшатар дарга хариуцлага тооц гэсэн асуудал яригдаж, төрийн өмчийн бодлого зохицуулалтын дарга Цэнгэл нь гүйцэтгэх удирдлагыг солих хүртэл асуудал ярьсан. Хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэдгийг хүлээн зөвшөөрөх боломж байхгүй. 4 сард болсон асуудлаас хойш 48 хоног өнгөрсөн. Арга хэмжээ тооцох хангалттай хугацаа байсан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалин 13,283,674 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д зааснаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний хувьд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг дэмжсэн байр суурьтай оролцож байна. Анхан шатны шүүхийн үндэслэх хэсэгт талууд хөөн хэлэлцэх хугацааны талаар зохигчид маргасан байдал тогтоогдсонгүй гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анхан шатны шүүх хуралдааны үед хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан талаар маш дэлгэрэнгүй тайлбарыг хэлсэн. Уг үйл баримттай нэхэмжлэгч ******* маргадаггүй. Манай зүгээс нэхэмжлэгчийн сүүлийн саруудад ажиллаж байсан цагийн бүртгэлийг хавсаргасан байгаа. Үүнийг нотлох баримтаар шинжлэн судлуулна. Ямар үйл баримт тогтоогдож байна гэхээр ******* нь 2024 оны 04 дүгээр сард 15 хоног, 5 дугаар сард 15 хоног, 6 дугаар сард 4 хоног, 8 дугаар сард 5 хоног тус тус ажилласан нөхцөл байдал тогтоогдож байна. ******* нь 3 зөрчил гаргасан байдаг. Эдгээр зөрчлүүдийг сахилгын ноцтой зөрчил мөн гэж хийсэн дүгнэлтийг хариуцагч талаас хүлээн зөвшөөрч байна. Эдгээр зөрчлүүд нь үргэлжлээд явж байсан. Өөр дээр нь сонсох ажиллагаа явуулна гэхээр ээлжийн амралттай байсан.Энэ талаар ******* өөрөө хэлж байсан. Миний бие эрүүл мэндийн шалтгааны хувьд чөлөө, хувийн амралтаа эдлээд байхгүй байсан гэдгээ хэлсэн. Энэ дээр ямар нөхцөл үүсэж байна гэхээр хөөн хэлэлцэх хугацаа тасалдаад байна гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийж гомдлыг хангаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна. Хариуцагч тал давж заалдсан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэдэг асуудал дээр талууд маргаагүй гэж яриад байгаа боловч шүүх хурлын явцад хавтаст хэргийн 240 дүгээр талд байгаа цагийн бүртгэлийг ******* нэг бүрчлэн судалж 4 сард 9 хоног, 5 сард 15 хоног, 6 сард 15 хоног, 7 сард 4 хоног, 8 сард 5 хоног ажилласан гэдгээ нотолж оролцсон.. Ирцтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлуулсан. Тийм учраас маргаагүй гэдэг асуудлыг тавих нь зохисгүй гэж үзэж байна. Яагаад анхнаасаа нэхэмжлэл гаргахдаа хөөн хэлэлцэх хугацааны талаар тавиагүй гэдэг асуудал яригдана. Миний хувьд 9 сард арга хэмжээ авчихсан байхаар нь ******* ******* *******-ийн хуулийн зөвлөх байсан Үржинхандаас асуусан. Яагаад 04,05 сард гаргасан зөрчил дээр 09 сард арга хэмжээ авсан юм бол оо. Хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй юу? гэхэд ******* түүнээс хойш ажиллагаагүй гэж хэлсэн учраас түүнд нь итгэж ажиллагаагүй юм байна. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа нь тасалдаад арга хэмжээ авсан гэж хандаж байсан боловч нотлох баримт шинжлэн судалсны дараа мэдэгдсэн. Шүүх хуралдаанд уг нотлох баримтуудыг шинжлэн судалсан. Тийм учраас анхан шатны шүүх Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-д заасныг зөрчсөн нь үндэслэлтэй гэж үзэж байна. 04 сард гаргасан зөрчил, 05 сард гаргасан зөрчлүүд дээр 09 сард арга хэмжээ аваад байгаа нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэж байна. Уг хоногуудад ******* 04 сараас хойш 48 хоног ажилласан байна. Тэгэхээр 48 хоногийн хугацаанд *******т сахилгын шийтгэл оногдуулах хангалттай хугацаа байсан.
2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл нийт ажилласан хоногийг тооцохдоо 82 хоногоор дундаж цалингаа 116,279 төгрөг гэж тооцож 9,534,878 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Тэгтэл анхан шатны шүүхээс 3 сарын дундаж цалин 5,733,970 төгрөг гэж тооцож, нэг өдрийн цалинг 95,566 төгрөг гэж тооцсон. Ингэж 13,283,670 төгрөг гарахаар байна гэж тооцсон. Тухайн шүүх хуралдаанд *******ийн хоногийг буруу тооцож гаргасан байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж 13,283,670 төгрөгийг гаргуулж өгөхөөр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байна.
Нэгэнт хариуцагч талаас сахилгын шийтгэл оногдуулах болсон үндэслэлүүд нь үндэслэлтэй гэж маргаад байгаа учраас зохих тайлбарыг хэлье. Үйлдвэрийн осол гаргасан талаар ******* ажлын байранд анхан шатны зааварчилгаагаа өгөөд гаргасан байгаа байдал нь, зааварчилгааны дэвтрийг ХАБ-ын инженер гэх хүн баталчихсан байгаа байдал дээр зааварчилгаа өгсөн нь харагдаж байна. Дараа нь ослын актыг ОМ тавьж, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөрийн улсын байцаагч ******* гэх хүн актыг баталсан байдаг. Өөрөө дараа нь уг хэрэг дээр зөрчлийн хэрэг үүсгэж шалгасан. Шалгасны эцэст юу гэж дүгнэсэн бэ гэхээр компани эрсдэлийн үнэлгээ хийгээгүй учраас уг байдал нь гарсан гэж тогтоосон. Тийм учраас компанийг Зөрчлийн тухай хуулиар торгож арга хэмжээ авсан. Эрсдэлийн үнэлгээ хийгээгүй байгаа нь хавтаст хэргийн 146-147 дугаар талд авагдсан. Эрсдэлийн үнэлгээг хийх эрх бүхий субъект ******* биш. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар эрсдэлийн үнэлгээг аж ахуй нэгж өөрөө хийх үүрэгтэй. Ямар ямар хуулиар зохицуулж байна гэхээр Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-д зааснаар ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх гэж тусгаж өгсөн байдаг. Мөн ажлын байранд эрсдэлийн үнэлгээг хийх зөвлөмжийг баталсан байдаг. Уг зөвлөмжид зааснаар эрсдэлийн үнэлгээг ах ахуй нэгж хийнэ. Үүнээс үүдэж санхүүжилтээ төлөвлөх асуудлыг хийнэ гэж зааж өгсөн байгаа учраас эрсдэлийн үнэлгээ хийгээгүйгээс үүдэж осол гарсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Гараар өргө гэж зааварчилгаа өгөөгүй нь юунаас нотлогдож байна гэхээр үйлдвэрийн осол гаргасан Мөнхбаатарын мэдүүлэг байдаг. Сэрээт ачигч дээр өргөж тавих гэж байгаад гарынхаа өндгийг хуулсан гэмтэл гарсан гэж хэлдэг. Тэгэхээр 80 кг ачааг гараар биш сэрээт ачигчаар өргөх ёстой байсан. Өөрөө технологийн дараалал зөрчсөн. Хөдөлмөр хамгаалах аюулгүй ажиллагааны дүрмийг зөрчсөн гэж үзсэн нь мөн үндэслэлгүй. Энэ нь аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгсөн байдал, ******* нь зөрчлийн хэрэг үүсгэж шалгасан байдал, ******* ******* *******-ийг торгосон байдал, мөн ХАБ-ын даргын үүргийг гүйцэтгэгч Оюунгэрэлийн 49 дугаартай албан бичгээр нотлогдож байна. Ёс зүйн зөрчлийн хувьд ******* ******* ******* нь төрийн өмчит болсон. 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан блансад нь төрийн аудит орсон байдаг. Төрийн аудит орж нэлээн олон зөрчлүүдийг илрүүлж Улсын их хурлын чуулганд танилцуулагдаж явсан. Үүний дараа ******* ******* *******-ийн ажилчид төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар очиж уг байдлыг ярьсан. ******* нас биед хүрсэн, хөдөлмөрийн чадвартай, ажил хийж байгаа хүнийг хуурч мэхэлж авч явна гэсэн зүйл байхгүй. Инженер техникийн ажилчдын ярьж байснаар олон хүн халагдах гээд байсан учраас бид нар ажилчдаа хамгаалж, бид нар луу чихээд үлд гэж хэлээд ажилчдыгаа өөрсдийгөө хамгаалаад үлдээрэй. Бид нар халагддагаараа халагдана гэсэн байдлаар хандсан. Үүнийг үндэслэлтэй гэж үзэж байна. Худлаа мэдээлэл байсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэгэнт төрийн аудит орж Улсын их хурлын чуулганд танилцуулж, Улсын их хурлын чуулганы дарга Г.Занданшатар дарга хариуцлага тооц гэсэн асуудал яригдаж, төрийн өмчийн бодлого зохицуулалтын дарга Цэнгэл нь гүйцэтгэх удирдлагыг солих хүртэл асуудал ярьсан. Хариуцагч талаас хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэдгийг хүлээн зөвшөөрөх боломж байхгүй. 04 сард болсон асуудлаас хойш 48 хоног өнгөрсөн, арга хэмжээ тооцох хангалттай хугацаа байсан. Тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Ажилгүй байсан хугацааны цалин 13,283,674 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д зааснаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байна гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй *******ийн нэхэмжлэлтэй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын мэтгэлцэх эрхийг бүрэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, маргааны зүйлийг зөв тогтоож, эрх зүйн дүгнэлтийг хийсэн, холбогдох хуулийн зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
3. Хэргийг судлан үзвэл:
Нэхэмжлэгч ******* нь Сэлэнгэ аймгийн Сайхан суманд үйл ажиллагаа явуулдаг ******* ******* *******-д холбогдуулан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн ба түүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.
4.Үйл баримтын талаар:
Гомдол гаргагч ******* нь ******* ******* төрийн өмчит хувьцаат компанийн *******ийн үйлдвэрийн инженер /кран/-ээр ажиллаж байсан ба тус компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Б/735 дугаартай тушаалаар түүнийг сахилгын зөрчлийг давтан гаргасан гэсэн үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасныг баримтлан үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн харилцаагаа дуусгавар болгожээ.
Хариуцагчаас нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, цементийн үйлдвэрийн засварчдад хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгааг өгөөгүйгээс үйлдвэрлэлийн осол гарч, ажилтан гэмтсэн, өөрийн удирдлага дор ажилладаг ажилтнуудыг албан үүрэгт нь хамраалгүй үйл ажиллагаанд хууран мэхэлж дагуулан явж, улмаар дарамт шахалт үзүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, ажил олгогчийн үйл ажиллагааны талаар худал мэдээллийг олон нийтэд тарааж, байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан үйлдэл гаргаж сахилгын зөрчлийг давтан гаргасан тул хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар дуусгавар болгосон ... гэж маргажээ.
Анхан шатны шүүхээс нэхэмжлэгч *******ийн үйлдвэрийн инженер /кран/ ******* нь ажлын байрны тодорхойлолтод заасан хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн заавар өгөх мөрдүүлэх хамгаалах хэрэгслээр хангах өндөрт ажиллах үеийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүйн улмаас засварчин ******* нь ачааг өргөх зөөх ажлыг хийхдээ өргөгч кран ашиглаагүй тоног төхөөрөмжийн арааг гараараа өргөсний улмаас баруун гарын дунд болон долоовор хурууг хавчуулж гэмтсэн буюу үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан гэсэн дүгнэлтийг мөн ******* Шохой *******-ийн Ёс зүйн зөвлөл-ийн 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 23/06 дугаартай дүгнэлтээр нэхэмжлэгч ******* нь Ажилтны ёс зүйн дүрмийн 7.4 заалтуудыг зөрчсөн нь тогтоогдсон гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.
5. Ажил олгогчоос нэхэмжлэгч *******ийг ажлын байрны тодорхойлолтод заасан хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг засварчдадаа өгөөгүйн улмаас үйлдвэрлэлийн осол гаргасан талаар 2023 оны 05 сарын 04-ний өдөр Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч гаргасан, 2023 оны 06 сарын 19-ний өдөр тус компанийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хэлтэс тус компани эрсдэлийн үнэлгээ хийгээгүйгээс үйлдвэрийн осол гаргасан тухай тодорхойлолт хүний нөөцийн хэлтэст хүргүүлсэн, осол гарсан тухай компанийн эрх бүхий этгээдүүд оролцож 2023 нь оны 06 сарын 30-ны өдөр сонсох ажиллагаа тус тус явуулсан байх ба дээрх баримтаар ажилтан *******ийг хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтод заасан үүргээ биелүүлээгүй гэсэн дүгнэлтийг гаргажээ.
Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.4-т зааснаар ажилтны хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан талаар 2023 оны 06 сарын 19-ний өдөр мэдсэн гэж үзэхээр байна.
Мөн ******* ******* төрийн өмчит хувьцаат компанийн ажилчдын төлөөлөл нь 2023 оны 04 сарын 11-ний өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт хандаж Удирдлагын үйл ажиллагаа болон ажилчдад өртөгт суурилсан урамшуулал олгох тухай гомдлыг гаргаж, тухайн асуудлыг шийдвэрлүүлэхээр өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх шаардлага тавих үйл ажиллагаанд ******* нь оролцсон, ******* ******* төрийн өмчит хувьцаат компанийн Захиргаа удирдлагын газрын даргаас тус компанийн Ёс зүйн зөвлөлд ******* нь 2023 оны 04 сарын 11-ний өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт өөрийн удирдлага дор ажилладаг ажилтнуудыг албан үүрэгт нь хамааралгүй үйл ажиллагаанд хууран мэхэлж дагуулан явж, улмаар дарамт шахалт үзүүлж, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, ажил олгогчийн үйл ажиллагааны талаар худал мэдээллийг олон нийтэд тарааж, байгууллагын ажил хэргийн нэр хүндийг гутаасан зөрчил гаргасан талаарх гомдлыг 2023 оны 04 сарын 12-ны өдөр гаргасан байх ба тус Ёс зүйн зөвлөл нь 2023 оны 08 сарын 24-ний өдөр гомдлыг хэлэлцээд *******ийг ёс зүйн зөрчил гаргасан гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Дээрх үйл баримтаар *******ийг ёс зүйн зөрчил гаргасан талаар ажил олгогчоос 2023 оны 04 сарын 12-ны өдөр илрүүлсэн боловч 2023 оны 09 сарын 12-ны өдөр түүний зөрчилд сахилгын шийтгэл ногдуулжээ.
Иймд ажил олгогчоос ажилтан *******т Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дүгээр зүйлийн 123.4-т заасан хугацаанд шийтгэл ногдуулаагүй тул сахилгын шийтгэл ногдуулах хугацааг ажил олгогч хэтрүүлсэн гэж шүүх дүгнэсэн нь хууль зөрчөөгүй байна.
6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ажилтны зөрчил гаргасан талаар дээрх хугацаанд ажил олгогч мэдсэн боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д энэ хуулийн 123.4, 123.5-д заасан хугацаа нь ажилтан эмнэлгийн магадалгаатай, ээлжийн амралттай, хувийн чөлөөтэй байх, эсхүл сахилгын зөрчлийг хууль хяналтын болон аудит, эрх бүхий бусад байгууллагаас шалгах хугацаанд тасалдана гэж заасан бөгөөд ******* нь 2023 оны 05 сараас эхлэн ээлжийн амралт, илүү цагийн нөхөн амралт, эрүүл мэндийн шалтгаанаар ажиллаагүй хуульд заасан хугацаа тасалдсан, энэ талаар баримтыг ирүүлсэн байхад шүүх үнэлээгүй гэсэн гомдлыг гаргасан.
Хариуцагчаас ирүүлсэн бичгийн баримт болох *******ийн 2023 оны 03 дугаар сараас 2023 оны 08 сарын ирцийн мэдээллээс ******* нь 2023 оны 03 сард 13 өдөр ажиллаж, илүү цагийн амралтыг 1 өдөр эдэлсэн,
2023 оны 04 сард 9 өдөр ажиллаж, илүү цагийн амралтыг 1 өдөр эдэлсэн,
2023 оны 05 сард 15 өдөр ажиллаж, илүү цагийн амралтыг 4 өдөр эдэлсэн,
2023 оны 06 сард 15 өдөр ажиллаж, илүү цагийн амралтыг 5 өдөр эдэлсэн,
2023 оны 07 сард 4 өдөр ажиллаж, 4 өдөр илүү цагийн амралт эдэлсэн,
2023 оны 08 сард 5 өдөр тус тус ажилласан байна. Ээлжийн амралтаа 2023 оны 04 сарын 10-28-ны өдрийг хүртэл хугацаанд эдэлж, 2023 оны 05 сарын 01-ны өдөр ажилдаа орж 2023 оны 07 сарын 04-ний өдөр хүртэл ажиллаад эрүүл мэндийн шалтгаанаар ажлаасаа 2023 оны 08 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаагаар ажлаас чөлөөлөгдсөн болох нь тогтоогдож байх ба зохигчид ажлын цагийн бүртгэлийн талаар маргаагүй байна.
Дээрх баримтаар нэхэмжлэгч *******ийн сахилгын зөрчил гаргасан талаар илрүүлснээс хойш хуульд заасан хугацааг хэтрүүлэн сахилгын шийтгэл ногдуулсан ажил олгогчийг үндэслэлгүйгээр буруутгасан гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Ажил олгогчоос гарч буй шийдвэр нь хуульд нийцээгүй, ажилтны эрхийг зөрчиж гарсан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 150/ШШ2024/00090 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
7. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд ажилтны ажилгүй байсан хугацааны нөхөн олговор дутуу бодогдсоныг нэмэгдүүлж өгнө үү гэсэн тайлбар гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна.
Учир нь: Нэхэмжлэгч нь шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргаагүй нь шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх ... гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ гэсэн зохицуулалтай боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд мэтгэлцэх болон нэхэмжлэлийн шаардлага, татгалзлын талаарх тайлбарыг гагцхүү зохигч талууд гаргах үндсэн зарчим иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд үйлчлэх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах давж заалдах шатны шүүхийн чиг үүрэг нь гомдол гаргагчийн эрх ашгийг дордуулахгүй байх хүрээгээр хязгаарлагддаг тул шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй нэхэмжлэгчийн тайлбараар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн
167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 150/ШШ2024/00090 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 475,416 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ
ШҮҮГЧИД Р.ҮҮРИЙНТУЯА
Г.ДАВААРЕНЧИН
Bottom of Form