| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2016/0447/И |
| Дугаар | 433 |
| Огноо | 2016-08-16 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 16 өдөр
Дугаар 433
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ******* улсын иргэн,*******-ны өдөр *******т төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, *******, ******* мэргэжилтэй, ******* улсад “*******” ХХК-д ******* ажилтай, ам бүл 5, хүүхдүүдийн хамт, *******, *******, од оршин суух, овгийн н /РД:/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монгол улсын иргэн, -ний өдөр *******т төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ад ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, *******, , тоотод оршин суух, овгийн гийн /РД:/-д холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, 8.000.000 төгрөгийн нөхөн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х., хариуцагч А., хариуцагчийн өмгөөлөгч Т.Батчимэг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би нөхөр А.тэй бага байхдаа танилцаж оны 3 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болсон. -ны өдөр хүү А. төрсөн. Бид хоорондын таарамжгүй байдлын улмаас 2007 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тусдаа амьдрах болсон. Учир нь нөхөрийн эгч нар надтай дээрэлхүү харьцаж, нөхрөөр маань намайг зодуулдаг байсан тул би гэрээсээ явсан.
Гэтэл хадам ээж А.ийг надаас холдуулах гэж 2007 оны 11 дүгээр сард ******* улс руу явуулсан байсан. Би гэр бүлээ хадгалан үлдэхийн тулд 2008 оны 02 дугаар сард араас нь явсан. Тэнд очоод холбоо барьж чадахгүй байх хугацаанд А. буцаад монголд ирсэн байсан. Тэгээд би хүүхдийн хамт ******* улсад суурьшсан. Нөхөр маань надаас албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй мөртлөө С.Ботатай 2011 оны 02 дугаар сарын 19-ний өдөр гэр бүл болж, 2012 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн охиноо өөрийн нэрээр овоглосон байсан.
Би 2012 оны 6 дугаар сард өөр хүнтэй гэр бүл болж, хүүхэд төрүүлсэн. Иймд гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгож, 9 жил хүүхдээ ганцаараа тэжээсэн тул нөхөн тэтгэлэгт 8.000.000 төгрөг гаргуулахыг шаардаж байна. Харин хамт амьдрах хугацаанд бий болсон хөрөнгө байхгүй тул маргаангүй гэв.
Хариуцагч А. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд хариуцагч А., өмгөөлөгч Т.Батчимэг нар тайлбарлахдаа: Би оны 3 сарын 07-ны өдөр Х.тай гэр бүл болж, өөрийн эцэг, эх, дүү, хүүгийн хамт амьдардаг байсан.
2007 оноос аав маань хүнд өвчин тусч эмчилгээгүй болсон тул агаар салхинд гаргах зорилгоор ийн гүүрний хажууд байшин барьж, хүргэн ах , үеэл дүү , эхнэр хүүгийн хамт амьдарч байсан. 2007 оны 7 сарын 16 ны өдөр бид хоёр будаа угаалгүй хоол хийснээс болж маргасан. Гэтэл Х. гэрийн тавчиктайгаа хүүгээ дагуулж яваад эргэж ирээгүй. Тухайн үед аавын бие муу байсан болохоор Х.гийн араас явж чадаагүй. Гэхдээ түүнийг эргээд ирэх байх гэж хүлээж байсан болов ч ирээгүй. Эцэг маань нас барчихаад байхад хүртэл ирээгүй.
Харин Х. анд айлын өрөө түрээслэн амьдарч байсныг олж мэдээд эгч , гийн хамаатан нар очиж гэртээ харихыг гуйсан боловч сална гэсэн байсан. Миний эх, эгч нар намайг салгах гэж ******* улс руу явуулаагүй харин ч түүний хойноос очиж гуйхад зөвшөөрөөгүй. Ингээд бид тус тусдаа амьдрах болсон.
Одоо бид өөр өөрийн гэсэн амьдралтай, хүүхэдтэй болсон тул эвлэрч амьдрах боломж байхгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү А.ыг эх Х.гийн асрамжид өгөхөд татгалзах зүйлгүй. Хүүхдийн тэтгэлэг төлнө. Харин 8.000.000 төгрөгийн нөхөн тэтгэлэг төлөх боломжгүй тул зөвшөөрөхгүй байна. Өөрийн сайн дураар хүү А.д 1.000.000 төгрөг өгөх гэж байгаагаа хэлмээр байна. Цаашид хүүтэйгээ холбоотой байж, дэмжиж тусалж байх болно. Бид эд хөрөнгийн хувьд маргаан байхгүй гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х. хариуцагч А.ээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн асрамж ба тэтгэлэг тогтоолгож, 8.000.000 төгрөгийн нөхөн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагыг шүүхэд гаргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.
Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасан. Иймд Монгол улсын харьяат иргэн буюу гэрлэх үедээ Монгол улсын харьяат байсан бол аль нэг нь гэрлэлт цуцлуулах тухай маргаанаа Монгол улсын шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй. /ИХШХШТХуулийн 192 дугаар зүйлийн 192.1.1./
Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаагүй ч бага насны хүүхэдтэй тул Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар гэрлэгчдийн гэрлэлтийг захиргаан журмаар цуцлах боломжгүй юм. Иймээс нэхэмжлэгч Х. гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1.-д заасны дагуу хариуцагчийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан нь харьялал зөрчөөгүй байна.
Шүүх хэргийн үйл баримтыг үнэлвэл: нэхэмжлэгч Х. хариуцагч А.тэй онд танилцаж, оны 3 дугаар сарын 07-ны өдөр гэр бүл болж, гэрлэлтээ батлуулсан, тэдний дундаас хүү А. оны 10 сарын 20-ны өдөр төрсөн, гэрлэгчид 2007 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс хойш тусдаа
амьдрах хугацаанд хүү А. эх Х.гийн асрамжид эрүүл бойжин хүмүүжиж байгаа болох нь 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 103/012045 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, хүүхдийн 018308-436 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, сургуулийн “ ангид суралцдаг нь үнэн болно” гэсэн тодорхойлолт, Амь-Эрдэнэ ӨЭМТ-ын “А. эрүүл бойжиж байгаа” тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-9-13/
Нэхэмжлэгч Х. хариуцагч А.ээс гэрлэлтээ цуцлуулах болсон шалтгаанаа “...нөхрийн талын хүмүүстэй таарахгүй байснаас болж тусдаа амьдрах болсон... одоо хэн хэн нь өөр бусадтай хамтран амьдарч байгаа” гэж тайлбарласан тайлбар, хариуцагч А. “...бид одоо хайр сэтгэлгүй болсон. Өөр өөрийн гэсэн гэр бүлтэй” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаагаас үзвэл гэрлэгчид Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3.-т “...Гэрлэгчид нь бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, гэр бүлийн гишүүд нь бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй байх”-аар заасан үүргээ биелүүлээгүйгээс болсон байна.
Шүүх гэрлэгчдийг эвлэрүүлэх ажиллагаа амжилтгүй болсон, тус тусдаа амьдарч байгааг шууд гэрлэлт цуцлах ноцтой нөхцөл байдал гэж үзэхгүй ч зохигчид тусдаа амьдрах 9 жилийн хугацаанд эр, эмийн харьцаагүй, бие биеэ гэх хайр сэтгэлгүй, өөр бусадтай хамтран амьдарч үр хүүхэдтэй болцгоосон, хэн хэн нь эвлэрч гэр бүлийн харилцаагаа үргэжлүүлэх хүсэлгүй байгаа байдал болон гэрлэлт цуцлахыг хориглох үндэслэл байхгүй тул шүүх нэхэмжлэгч Х., хариуцагч А. нарыг цаашид хамт амьдрах боломжгүй гэж үзэж, гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэлээ.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй ч шүүх хүүхдийн эрх ашгийг хамгаалах үүднээс эх Х.гийн ажил хөдөлмөр эрхлэн цалин орлоготой байгаа, үр хүүхдэдээ тавих анхаарал, халамж хүүхэд өсөж бойжих орчин, орон байраар хангасан байдал болон хүү А. “...аавыгаа мэдэхгүй, эхийнхээ асрамжид байна” гэсэн санал, хүүхэд эхдээ ээнэгшин дассан байдал зэргийг харгалзан оны 10 сарын 20-ны өдөр төрсөн хүү А.ыг эх Х.гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч А. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзаж, утсаар холбогдон ярих эрх нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах, ярих хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхааруулж байна.
Шүүхийн шийдвэрээр гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болж байгаа ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх хариуцлага нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д “эцэг, эх гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд хүүхдээ өсгөн бойжуулах, тэжээн тэтгэх, хүмүүжүүлэх үүрэг хэвээр үлдэнэ”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д “эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах үүрэг хүлээнэ”, энэ хуулийн 12 дугаар зүйлийн 2-т “эцэг эх тусдаа амьдрах болсон, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар хэвээр хадгалагддаг болно.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.ээс сар бүр тэтгэлэг гаргуулж хүү А.ыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв. Хариуцагч А. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй.
Хариуцагч А. шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүргийг хуулиар хүлээж байгаа болохыг дурдав.
Харин нэхэмжлэгч Х. хүү А.д зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч А. зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Хариуцагч А.ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар өмнө нь шийдвэрлэсэн шийдвэр байхгүй тул нэхэмжлэгч Х. гэрлэлтээ цуцлуулахаас өмнөх хугацааны хүүхдийн тэтгэлэг 8.000.000 төгрөгийг шаардах эрх Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д зааснаар үүсэхгүй байна.
Өөрөөр хэлбэл, тэтгэлэг нөхөн гаргуулахтай холбоотой заалтад тэтгэлэг төлөгч гэж заасан байна. Энэ нь шийдвэрийн дагуу тэтгэлэг төлөх үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох юм.
Иймд нэхэмжлэгч Х.гийн 8.000.000 төгрөгийн нөхөн тэтгэлэг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Зохигчид гэрлэснээс хойших хугацаанд бий болсон гэр бүлийн дундын эд хөрөнгө байхгүй тул маргаангүй гэсэн болно.
Нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн. Харин хариуцагч А.ээс Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр /11 нас хүртлэх хүүхдэд төлөгдөх тэтгэлэгийн хэмжээг Засгын газраас тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшин 185.400 төгрөгийн 50 хувийг нэг хүүхдэд 12 сарын хугацаанд өгөхөөр/ тооцож гаргасан 1.112.400 төгрөгийн үнийн дүнд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу ноогдуулсан 31.248 төгрөгийг улсын төсвийн данс /ХААН банкны /-нд төлүүлж, мөн түүнээс 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Х.д олгохоор тогтов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118., 132 дугаар зүйлийн 132.6.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-т заасныг баримтлан оны 3 дугаар сарын 07-ны өдөр гэрлэлтээ батлуулсан нэхэмжлэгч овгийн н , хариуцагч овгийн гийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д заасныг баримтлан -ны өдөр төрсөн хүү ийн ыг эх Х.гийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т зааснаар -ны өдөр төрсөн хүү А.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т зааснаар А.ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.ээс сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан хариуцагч А. цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т заасныг баримтлан хариуцагч А. шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.-д заасныг баримтлан хариуцагч А.ээс 8.000.000 /найман сая/ төгрөгийн нөхөн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэгч Х.гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
7. Зохигчид эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч Х.гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.ээс 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х.ад олгож, 31.248 /гучин нэгэн мянга хоёр зуун дөчин найм/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9.-д зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Ихэрбаярт даалгасугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС