Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 19

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ариунжаргал, 

Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар, 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар 

Шүүгдэгч Г.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Будад холбогдох эрүүгийн 1930000150014 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар: Монгол Улсын иргэн, 1959 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүгийн хамт Сүхбаатар аймгийн Халзан сумын 3 дугаар баг, Ч гэх газар оршин суух, эрхэлсэн ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Г.Б

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/: 

Шүүгдэгч Г.Бнь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд Сүхбаатар аймгийн Халзан сумын 3 дугаар баг, Ч гэх газар Ланд 80 маркийн 62-09 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “б”-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчснөөс тээврийн хэрэгсэлтэйгээ онхолдож, зорчигч Ц.Бгийн амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Г.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 12 сарын 21-ний өдөр 16.30 минутад гэрээсээ гараад 2-3 километр яваад машин шарваж онхолдсон. Тэр хавийн хүүхдүүдэд бэлэг авах гээд явж байсан. Машин онхолдсоны дараа хүүгээ цагдаа, эмнэлэг дууд гээд явуулсан. Тэгээд эмнэлэг, цагдаагийнхан ирсэн.Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв. 

Эрүүгийн 1930000150014 дугаартай хэргээс: - Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Гы мөрдөн байцаалтад өгсөн: ”... Би Г.Бболон талийгаач Ц.Б нарын том охин нь юм. 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай аав Г.Бөөрийн эзэмшлийн 62-09 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад зам тээврийн осол гарсны улмаас манай ээж нас барсан. Осол болох үед манай бага дүү хамт явж байсан. Ланд-80 маркийн авто машиныг 2018 оны 01 дүгээр сард худалдаж авсан бөгөөд хоорондоо маргаж муудах зүйл байдаггүй. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хх- 11-12/, 

Насанд хүрээгүй гэрч Б.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 14 цагийн үед манай аав Г.Буд, ээж Ц.Б нар хөдөө гэрээсээ Халзан сумын төв явж хамаатан садныхаа хүүхдүүдэд шинэ жилийн бэлэг авч өгөхөөр өөрийн Ланд-80 маркийн, 62-09 СҮЭ улсын дугаартай машинаар явсан. Машинийг аав Г.Бжолоодож явсан бөгөөд ээж урд талын суудалд, би арын суудалд сууж явсан. Гэрээсээ хөдлөөд ойролцоогоор 5 км яваад машин шарваж, замынхаа урд тал руу гарч, миний санаж байгаагаар нэг удаа өнхөрөөд зогссон. Машинаас аав бид хоёр гарахад ээж машин дор дарагдсан байсан. Аав бид хоёр ээжийг машин дороос гаргах гээд дийлэхгүй байсан учраас би хамгийн ойр байх айл руу гүйж, эмнэлэг, цагдаа дуудсан. Удалгүй ирээд ээжийг нас барсан байна гэсэн” гэх мэдүүлэг /хх15/, 

Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын замын Цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэнд: 62-09 СҮЭ улсын дугаартай, Ланд-80 автомашины жолооч Г.Бнь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн байна гэж үзлээ. Г.Бнь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Осол гарах болсон шалтгаан нь хурд хэтрүүлсэн, анхаарал болгоомжгүйн улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзлээ. Шинжилгээний явцад өөр нөхцөл байдал илрээгүй болно гэжээ. /хх-ийн 18/ 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 08- ны өдрийн 11 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Талийгаач Ц.Бгийн цогцост гавлын зүүн чамархайн ар доод хэсгийн цөмөрсөн хугарал, дагз руу салаалсан шугаман хугарал, дагзнаас баруун чамархай руу үргэлжилсэн салсан хугарал, баруун чамархайн цөмөрсөн хугарал, бага тархины зүүн тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүл доорх цусан хураа, тархи няцралын голомт, гавлын дотор ханын цус хуралт, дагзны хуйхан дор, гавлын булчин, зүүн чамархайн гавлын булчинд цус хуралт, зүүн 5-11 дүгээр хавирганы хугарал, цээжний зүүн дотор ханын цус хуралт, зүүн нүдний эргэн тойронд, зүүн гуяны гадны дунд хэсэгт, баруун бугалганы гадна дунд хэсэгт, хүзүүний баруун хэсэгт цус хуралтууд, зүүн сарвууны гадна хэсэгт зулгаралт, зүүн мөрний дээд хэсэгт дарагдлын ором гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтлүүд нь амьд үед нь үүсгэгджээ. Талийгаач Ц.Б нь зүүн чамархайн ар доод хэсгийн цөмөрсөн хугарал, дагзруу салаалсан шугаман хугарал, дагзнаас баруун чамархай руу үргэлжилсэн салсан хугарал, баруун чамархайн цөмөрсөн хугарал, бага тархины зүүн тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүл доорх цусан хураа, тархи няцралын голомт, гавлын дотор ханын цус хуралт, дагзны хуйхан дор, гавлын булчин, зүүн чамархайн гавлын булчинд цус хуралт гэмтлүүдийн улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаач Ц.Бгийн цогцост үхэлд нөлөөлөх архаг хууя өвчин тогтоогдсонгүй. Талийгаачаас авсан цусанд этилийн спирт илрээгүй гэжээ. /хх-ийн 25-26/ 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 02- ны өдрийн 46 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Б.Бийн биед цээжний зүүн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогджээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 32/ 

Тээврийн хэрэгслийн гэрчилгээ №01787607 /хх-ийн 45/ 

Жолоочийн үнэмлэх №497201 /хх-ийн 46/ 

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4/ 

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5/ 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8/ 

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24/ 

Нас барсны 0000202104 дугаартай гэрчилгээ /хх-ийн 50/ 

Г.Будын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-49/, 

Сүхбаатар аймгийн Халзан сумын 3 дугаар багийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10/82 дугаартай тодорхойлолт /хх-48/ зэрэг баримтууд болно. 

Шүүгдэгч Г.Бнь 2018 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 14 цаг 30 минутын орчимд Сүхбаатар аймгийн Халзан сумын 3 дугаар баг, Ч гэх газар Ланд 80 маркийн 62-09 СҮЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчснөөс тээврийн хэрэгсэлтэйгээ онхолдож, хохирогч Ц.Бгийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Г.Будын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Бийн мөрдөн байцаалтанд гаргасан мэдүүлэг, Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 11, 46 дугаартай дүгнэлтүүд зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Шүүгдэгч Г.Будад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нас барсан нь шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна. Шүүгдэгч Г.Бнь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж буй гэмт үйлдэл болох юм. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Бнь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хохирогч Ц.Бгийн амь нас хохирсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Шүүгдэгч Г.Бнь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Прокуророос Г.Будад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул түүнийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөнөөс хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Г.Будад ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, мөн улсын яллагчийн шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх саналыг харгалзан Г.Будад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-т зааснаар зан үйлээ засах, оршин суух газраа өөрчилж зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэж байх үүргийг хүлээлгэхээр тогтов. 

Шүүгдэгч Г.Бнь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, тус тус дурьдах нь зүйтэй байна. 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Будад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Г.Будын 497201 дугаартай жолооны үнэмлэхийг Сүхбаатар аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүлээлгэн өгөхийг шүүгийн туслах Г.Батзаяад даалгав. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч Г.Будыг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Будын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-т зааснаар зан үйлээ засах, оршин суух газраа өөрчилж зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэж байх үүргийг ялтан Г.Будад хүлээлгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй. 

5. Ялтан Г.Бнь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Г гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Будад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Г.Будын 497201 дугаартай жолооны үнэмлэхийг Сүхбаатар аймгийн Шийдвэр гүйцэтгэх албанд хүлээлгэн өгөхийг шүүгийн туслах Г.Батзаяад даалгасугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА