| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2016/01025/И |
| Дугаар | 01015 |
| Огноо | 2016-07-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 01015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1984 онд төрсөн 32 настай эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн 10-33 тоотод оршин суух Тайж овгийн Оюунгэрэлийн Цэвэгдоржийн /регистрийн дугаар ИЗ84061856/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1988 онд төрсөн 28 настай эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн 10-33 тоотод оршин суух Боржигон овгийн Оросоогийн Эрдэнэцэцэг /регистрийн дугаар ФВ88033001/-т холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Цэвэгдорж, хариуцагч О.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч О.Цэвэгдорж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:” Миний бие Эрдэнэцэцэгтэй 2003 онд анх танилцаж гэр бүл болж 2006 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2005 онд том охин Анужин, 2007 онд хүү Ариунболд, 2009 онд охин Энхжин нар тус тус төрсөн. 2011 онд бага охин Энхжингээ аваарт орж алдсанаас хойш бид хоорондоо таарахаа больж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Одоо тус тусдаа өөр хүнтэй хамтын амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулж охин хүү 2-оо би өөрийнхөө асрамжинд авна. Хүүхдийн асрамж болон тэтгэлэгийн талаар маргаан байхгүй. Мөн эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.
Хариуцагч О.Эрдэнэцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Оросоогийн Эрдэнэцэцэг нь Цэвэгдоржтой 2003 онд анх танилцаж гэр бүл болж 2006 онд албан ёсоор гэрлэлээ батлуулсан. Бидний дундаас 2005 онд анх охин Анужин, 2007 онд хүү Ариунболд 2009 онд Энхжин тус тус төрсөн. 2011 онд бага охин Энхжингээ аваарт орж алдсанаас хойш бид хоорондоо таархаа больж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулахаар болсон. Бид одоо тус тусдаа амтдралтай болсон болохоор цуг амьдрах боломжгүй болж охин, хүү 2-оо аавынх нь асаргаанд өгсөн. Бид хоёрын дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Тиймээс бид 2-ын гэрлэлтийн баталгааг цуцалж өгч туслана уу. Миний бие Эрдэнэцэцэг нь Улаанбаатар хотод амьдардаг нялх хүүхэдтэй тул Эрдэнэтэд очих айл байхгүй тйимээс энд удаж чадахгүй улмаас шүүх хуралд оролцох боломжгүй байгаа тул шүүх хурлаас чөлөөлж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч О.Цэвэгдорж нь хариуцагч О.Эрдэнэцэцэгт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гэрлэгчид нь 2006 онд гэр бүл болсон нь гэрлэлтийн 014/001522 дугаар лавлагаагаар, тэдний дундаас 2005 онд 11 дүгээр сарын 17-ны өдөр охин Ц.Анужин, 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Ц.Ариунболд, 2011 онд охин Ц.Энхжин нар төрсөн, Ц.Анужин, Ц.Ариунболд нар эцгийн асрамжинд байж, эрүүл бойжиж байгаа нь болох нь зохигчидын тайлбар, ам бүлийн тодорхойлолт, хүүхдүүдийн төрсөний гэрчилгээний хуулбар, “Учралт баяр” өрхийн эмнэлэгийн тодорхйололт зэргээр тогтоогдож байна.
Зохигчид хэн аль нь цаашид гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, тусдаа амьдарч байгаа, бие биенээ хүндэтгэн үзэж эвлэрч хамт амьдрах боломжгүй гэж байх тул тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэлээ.
Ц.Анужин, Ц.Ариунболд нарыг өөрийн асрамжинд авна гэсэн нэхэмжлэгчийн хүсэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрч маргахгүй байгааг, мөн хүүхдүүдийн санал, Ц.Анужин, Ц.Ариунболд нар эцгийн асрамжинд эрүүл бойжиж байгаа зэргийг харгалзан үзэж Ц.Анужин, Ц.Ариунболд нарыг эцгийн асрамжинд үлдээж, нэхэмжлэгч хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг, мөн зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан, мөн нэхэмжлэгч хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгөхийг хүссэн хүсэлт гаргасан тул хариуцагчийг байлцуулахгүйгээр хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч О.Цэвэгдоржийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн тул хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар нэхэмжлэгч О.Цэвэгдорж, хариуцагч О.Эрдэнэцэцэг нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр төрсөн охин Ц.Анужин, 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн хүү Ц.Ариунболд нарыг эцэг О.Цэвэгдоржийн асрамжинд үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, зохигчдын дунд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.
4. Нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч О.Эрдэнэцэцэгээс 70 200 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийг хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Г.Энхбатад даалгасугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар энэхүү шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119.3-д заасан хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
7. Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА