Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/01307

 

К******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Э.Энэбиш, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/0209******* шийдвэртэй, 

К******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Ш******* ХХК-д холбогдох 

Зээлийн гэрээний үүрэгт 33,618,203,694 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г*******, хариуцагчийн төлөөлөгч Л.А*******, түүний өмгөөлөгч Д.Б*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Тус банк нь Ш******* ХХК-тай 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 17 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 10,800,000,000 төгрөгийн зээлийг жилийн 24 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай олгосон.

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ******* хороо, ******* гудамж, ******* хаягт байрлалтай, 652,76 м.кв талбайтай, ******* гэрчилгээний дугаартай, Ү- улсын бүртгэлийн дугаартай, орон сууцны зориулалттай 30 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга,

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, хороо, хороолол //, ******* хаягт байрлалтай, 3875,05 м.кв талбайтай, гэрчилгээний дугаартай, Ү- улсын бүртгэлийн дугаартай, 80 хувийн гүйцэтгэлтэй орон сууц үйлчилгээний зориулалттай дуусаагүй барилга,

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, хороо, хороолол ******* гудамж байр хаягт байрлалтай, 22 м.кв талбайтай, гэрчилгээний дугаартай, Ү- улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө,

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, хороо, хороолол //, ******* гудамж байр хаягт байрлалтай, 320 м.кв талбайтай, гэрчилгээний дугаартай, Ү- улсын бүртгэлийн дугаартай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан.

1.2. Ш******* ХХК нь өнөөдрийг хүртэл зээлийн хүүд 123,400,080 төгрөг төлсөн. Мөн Ш******* ХХК-ийн барьж ашиглалтанд оруулсан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, хороо, // ******* хаягт байрлах нийт 86 айлын орон сууцнаас улсын комиссын акт гараагүй байхад банк итгэл хүлээлгэн худалдан авагч нарт жилийн 8 хувийн хүүтэй зээл олгосон бөгөөд улсын комиссын акт баталгаажиж, гэрчилгээ гараагүйтэй холбоотойгоор олгосон зээлүүдийг М ХХК-д худалдаагүйтэй холбоотой эх үүсвэрийн зөрүү 539,600,000 төгрөг байна.

1.3. 2022 оны сарын 19-ний өдрийн байдлаар Ш******* ХХК-иас үндсэн зээл 10,800,000,000 төгрөг, хүү 19,441,140,681.06 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,377,063,013.70 төгрөг нийт 33,618,203,694.75 төгрөгийг гаргуулж өгнө үү. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Банк 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 13,800,000,000 төгрөгийг бэлнээр өгөөгүй данс дээр бичилт хийсэн. Бичилт хийхдээ зээлдүүлэв гэж бичсэн боловч 5,542,424,661 төгрөгийг зээл хаасан гээд буцааж авсан. Тэр мөнгийг бид нар ашиглаагүй.

К*******тай харилцсанаас хойш 25,139,475,810 төгрөгийг төлсөн байна. Бид нар 6,800,000,000 төгрөгийг бэлэн мөнгөөр авсан. Гэтэл бид нар 25,000,000,000 төгрөгийг төлсөн.

2.2. Бид 10,800,000,000 төгрөг болсон гэснээс хойш 15 удаагийн гүйлгээгээр нийт 11,620,511,431.34 төгрөгийг төлсөн. Зээлийн үндэсний хорооны зээлийн хүү зогсоосон шийдвэрүүдийг 2016 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр олгосон. Анхан шатны шүүхийн шийдвэрт К*******ны эрх хүлээн авагч нь өр төлбөрөө нэхэж авахаас биш хүү нэмэгдүүлэн тооцох эрхгүй гэдгийг шүүхийн шийдвэрт тусгасан.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ш******* ХХК-аас 13,017,945,204 төгрөг гаргуулан нэхэмжлэгч К******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 20,600,258,490 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 17 зүйлийн 175.1 дэх заалтыг баримтлан хариуцагч Ш******* ХХК шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй бол барьцаа хөрөнгө болох Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Ш******* ХХК-ний өмчлөлийн Баянзүрх дүүргийн ******* хороо, ******* гудамж, ******* хаягт байршилтай, 652,76 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай, 30 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн, Хан-Уул дүүргийн хороо, хороолол //, ******* хаягт байршилтай 3875,05 м.кв талбайтай, үйлчилгээ, орон сууцны зориулалттай, 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, Эрхийн улсын бүртгэлийн Ү-220505467т бүртгэгдсэн, Л.А*******ийн өмчлөлийн Баянгол дүүргийн хороо, хороолол, ******* гудамж, 81 дүгээр байрны хаягт байршилтай 22 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэгдсэн, Л.А*******ийн өмчлөлийн Баянгол дүүргийн хороо, хороолол //, ******* гудамж, 81 дүгээр байрны хаягт байршилтай 320 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч К******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагчиас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79,295,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш******* ХХК-иас 65,317,867 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрт 2016 оны 0******* сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаснаар зээлийн гэрээ цуцлагдаж түүнээс хойшхи хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхгүй гэж тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлага болох 33,618,203,694 төгрөгөөс 13,017,945,204 төгрөгийг хангаж 20,600,258,490 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгч талын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн буруу шийдвэр болсон.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заасан бөгөөд зээлийн гэрээний 3.8-д гэрээнд заасан ерөнхий хугацаа дуусгавар болсон ч зээлдэгч зээл, зээлийн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд цаашид уг хугацаа нь зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлж дуусах хүртэл хугацаагаар хүчин төгөлдөр үргэлжилнэ. Гэрээнд заасан ерөнхий хугацаа дууссан нь үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан.

Иймд банкны эрх хүлээн авагч нь зээлийн төлбөр болон төлбөр төлөгдөөгүй хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг хууль болон гэрээгээр шаардах эрхтэй, зээлдэгч нь зээлийн төлбөр болон төлбөр төлөгдөөгүй хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож банкны эрх хүлээн авагчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч талын эрх, ашгийг ноцтой зөрчиж буруу шийдвэр гаргасан гэж гомдол гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Нэхэмжлэлийн анхны шаардлага 15,800,000,000 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг 33,618,203,694 төгрөгөөр нэмэгдүүлсэн. Анхан шатны шүүх нэмэгдүүлсэн шаардлагыг хүрээнд зөв дүгнэлт хийсэн тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү.

6. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. К******* ХХК 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 17 тоот Зээлийн гэрээ-ний дагуу 10,800,000,000 төгрөг зээлдүүлсэн, тус банкны эрх хүлээн авагч хариуцагч Ш******* ХХК-иас зээлийн гэрээний үүрэгт 33,618,203,694.75 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

К******* ХХК 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зээл олгов гэх гүйлгээний утгаар 10,800,000,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийж, тухайн өдөртөө 5,542,484,660 төгрөгийг "Зээл хаав гэж зарлага гарган зээлдэгчийн зөвшөөрөлгүйгээр буцаан татан авсан байдаг. 5,542,484,660 төгрөгийг зээл хаах нэрийдлээр банк буцаан татахыг бид зөвшөөрч байгаагүй, тийм баримт зээлийн хувийн хэрэгт байхгүй ба 17 тоот Зээлийн гэрээнд ямар нэг бусад зээлийн гэрээнд бүтцийн өөрчлөлт хийж олгогдох, зээлийг зээлээр хаах зэрэг заалт тусгагдаагүй.

2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 17 тоот зээлийн гэрээнд зээлийн мөнгийг ямар нэг өөр бусад зээлийн гэрээний үүрэгт буцаан суутгах тухай заалт огт байхгүй, тусгагдаагүй болно. Зээлийн гэрээний 3.1.6-д зааснаар зээл Барилгын санхүүжилтэд зориулагдана гэж заасан атал банк өөрөө гэрээ зөрчиж, уг мөнгийг зээлдэгчийн зөвшөөрөлгүйгээр буцаан татан авсан байх тул уг мөнгийг бид бодитоор хүлээн аваагүй, ашиглаагүй, захиран зарцуулаагүй, захиран зарцуулах боломжийг олгоогүй тул зээлийн гэрээний үүрэгт хамаарахгүй, бид төлөх үндэслэлгүй болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн (1996) 20 дугаар зүйлийн 1-д зааснаар зээлийн гэрээгээр мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой зориулалтаар зээлдэгчид шилжүүлэхээр заасныг банк өөрөө зөрчсөн. Мөн хуулийн 2******* зүйлд заасныг банк зөрчиж бидэнд зориулалтын дагуу зээлийг ашиглах боломжийг олгоогүй.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуул-ийн (1996) 21 дүгээр зүйлийн 4-т ... зээлдэгчийн зээлийн дансанд гүйлгээ хийгдсэнээр зээлийг олгосонд тооцно, зээлдэгчийн дансанд зээл орж ирснээр зээлдэгч зээлийн мөнгийг ашиглах, захиран зарцуулах эрхээр хангагдах ёстой байтал банк хуулийн энэ заалт хэрэгжих боломж олгохгүйгээр 5,542,484,660 төгрөгийг зээл хаав гэж буцаан татан авсан нь банк өөрөө хууль зөрчсөн ба буцаан татан авсан 5,542,484,660 төгрөгт хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй болно.

Улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаар Зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн практик, анхаарах зарим асуудал зөвлөмжийн 2-ын д заалтад гэрээнд заасан мөнгийг зээлдэгчид шилжүүлсэн гэх байдлыг зохигчийн тайлбар, бусад баримт, гэрээний үүргийн биелэлтийг дүгнэсэн баримт зэргийг үндэслэн зээлийн гэрээгээр шаардах эрх үүсэх эсэхийг шүүх дүгнэнэ гэж заасан байдаг. Харин анхан шатны шүүх нь үүнд зөв дүгнэлтийг хийж чадаагүй.

6.2. 2015 оны 17 тоот Зээлийн гэрээний төлөлтүүд болон өмнөх зээлийн гэрээний төлөлтүүдийг шүүх нь буруу дүгнэж, тооцоололын ноцтой алдаа гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тухайд:

6.2.а. Тус банкнаас манай компани нь 2011-2014 онд 5 удаа зээлийн гэрээгээр зээл авч байсан боловч тэдгээр гэрээний үүрэгт төлсөн төлөлтүүдийг тухайн онуудын дансны хуулгаар тооцоолоход зээлийн гэрээний үүрэг бүрэн хангагдсан, нийтдээ 25,139,475,810.74 төгрөгийг төлсөн төдийгүй манай компани 5 тэрбум төгрөгийг илүү төлсөн төлөлттэй байдаг.

6.2.б. Маргаан бүхий 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 17 тоот зээлийн гэрээний хувьд хариуцагч Ш******* ХХК нь банканд доорх төлөлтүүдийг төлсөн нь хэрэгт авагдсан дансны хуулгуудаар нотлогдон тогтоогддог. Үүнд:

2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр зээл хаав гэсэн утгаар 5,542,484,661 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр үндсэн хүү төлөв гэсэн утгаар 9,531 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр үндсэн хүү төлөв гэсэн утгаар 12,882,500 төгрөг, 2015 оны 0******* сарын 15-ны өдөр үндсэн хүү төлөв гэсэн утгаар 45,315,650 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр зээлийн хүү төлөв гэсэн утгаар 4,931,507 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдөр торгуулийн хүү төлөв гэсэн утгаар 2,827,397 төгрөг, үндсэн хүү төлөв гэсэн утгаар 62,365,003 төгрөг, 2016 оны сарын 25-ны өдөр зээл төлөв гэсэн утгаар 1,877,818,197 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зээл төлөв гэсэн утгаар 46,487,426 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зээл хаав гэсэн утгаар 75,685,377 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр зээл төлөв гэсэн утгаар 571,677 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зээл төлөв гэсэн утгаар 79,104,000 төгрөг, 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр зээл төлөв гэсэн утгаар 1,000,000 төгрөг, 2016 оны сарын 26-ны өдөр нэмэгдүүлсэн хүү гэсэн утгаар 90,950,137 төгрөг, зээлийн хүү гэсэн утгаар 3,778,079,372 төгрөг, нийт 11,620,511,434 төгрөгийг төлсөн.

Дээрх 17 тоот зээлийн гэрээний дагуу зээл, зээлийн хүүнд 11,620,511,434 төгрөгийг төлсөн нь хэрэгт авагдсан зээлийн дансны хуулгуудаар нотлогдон тогтоогдож, байхад анхан шатны шүүх шийдвэрийн 17-д... зээлийн гэрээний төлбөр нийт 201,248,360.04 төлөгдсөн гэж дүгнэсэн нь хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг, зээлийн гэрээ, дансны хуулгыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуулийн шаардлагыг зөрчсөн. Мөн Ш******* ХХК нь авсан зээлийн төлөлтөд харилцах данснаас зээлийн данс руу нийт 25,139,475,810.74 төгрөгийг зээл, зээлийн хүүнд төлсөн нь хэрэгт авагдсан дансны хуулгуудаар нотлогдон тогтоогддог, мөн хариуцагч Ш******* ХХК нь зээлийн гэрээний дагуу мөнгөө буцаан төлсөн болохоо харилцах дансны хуулгуудаар хангалттай нотолж байхад шүүх нь хувийн данснаас хийсэн гүйлгээ хэмээн дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцолгүй шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн шийдвэр болсон.

6.2.в. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 15-д ...К******* дахь хариуцагчийн эзэмшлийн 2000059936 тоот зээлийн дансны хуулгаар 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2,000,000,000 төгрөгийн зээл олгож, буцаан төлөгдөж хаагдсан бичилт хийгдсэн байна гэж дүгнэжээ. Манай компани нь 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2,000,000,000 төгрөгийн зээл авч байгаагүй, тус банктай зээлийн гэрээ байгуулж байгаагүй, энэ тухай гэрээ хэрэгт огт байхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Шүүх нь Ш******* ХХК-ийн дансны хуулгыг үндэслэхдээ 2000025941 харьцсан данснаас 2012 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 2 тэрбум төгрөгийн гүйлгээгээр зээл олгов гэж дүгнэсэн нь бичгээр байгуулсан гэрээ огт байхгүй, хэрэв уг зээлийг олгосон гэж үзвэл 4 жилийн дараа буюу 2016 оны сарын 25-ны өдөр 1,877,817,197.14 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 46,487,426.00 төгрөг, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 75,685,376.86 төгрөг тус тус төлсөн, уг мөнгийг банк нь ямар ч хүүгүйгээр манай компанид 2 тэрбум төгрөгийг олгосон болж таарах нь. Банк жирийн нэг компанид 2 тэрбум төгрөгийг ямар ч хүүгүй 4 жил ашиглуулахгүй нь тодорхой бөгөөд банк өөрөө банкны хууль тогтоомжоо зөрчсөн үйлдэл болно.

Дээр дурдсан Улсын дээд шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаар Зээлийн гэрээний харилцаанаас үүссэн маргааныг шийдвэрлэсэн шүүхийн практик, анхаарах зарим асуудал зөвлөмжийн 1-ийн а заалтад ... Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээг заавал бичгээр хийх бөгөөд зээлийг хүүтэй олгосон бол зээлийн хүүгийн хэмжээг тодорхой тусгах нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д заасантай нийцнэ гэж заасан. Гэтэл шүүх нь зээлийн гэрээ бичгээр байгуулаагүй, манай компанийн харилцах данснаас гарсан 3 удаагийн мөнгөн төлөлтийг 2013 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 2,000,000,000 төгрөгийн зээл олгож, буцаан төлөгдөж хаагдсан бичилт хийгдсэн байна гэж дүгнэсэн нь хууль зөрчсөн шийдвэр төдийгүй 2015 онд байгуулсан 17 тоот зээлийн гэрээний дараа хийгдсэн энэхүү төлөлтүүд нь дансны хуулгаар нотлогдож байх атал анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагаас хасч тооцолгүй шийдвэрлэсэн нь хууль бус болно.

Мөн Улсын дээд шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 01 дугаарын зөвлөмжийн 3 а-д ...гэрээний хугацаа, төлбөр хийсэн огноо тус бүрийг харгалзан үзэхээс гадна төлөгдсөн төлбөр чухамхүү гэрээний аль үүрэгт хамаарахыг тодорхой болгох шаардлагатай гэж тусгасан атал анхан шатны шүүх зөв дүгнээгүй болно.

Манай компани нь 2015 оны 17 тоот зээлийн гэрээний төлөлтөд дээрх мөнгөн хөрөнгийг төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогдон тогтоогдож байх тул анхан шатны шүүх нь мөн л нотлох баримтыг зөв үнэлээгүй, хэт нэг талыг барьж шийдвэрээ гаргасан болно.

6.2.г. Дээрх 2000059936 тоот зээлийн дансны хуулгаар 2 тэрбум төгрөгийн зээл олгосон байна гэж анхан шатны шүүх дүгнэжээ. 2000059936 тоот зээлийн данс байдаггүй, хэрэгт уг зээлийн дансны хуулга огт байхгүй болохыг дурдая.

6.2.д. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 21-д ...гэрээ цуцлах хугацааны зээлийн хүү 2,217,945,205 төгрөг төлөх ёстой гэж дүгнэсэн нь тодорхойгүй, ойлгомжгүй байна. Гэрээ цуцлах хугацаа 2016 оны 0******* сарын 15-ны өдрөөр гэж тооцоход 2,217,945,205 төгрөгийн тооцоолол гарахгүй байгаа нь зээлийн хүүгийн хугацааг хэрхэн тооцсон нь тодорхойгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй болно.

6.2.е. Маргаан бүхий 17 тоот зээлийн гэрээ 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр байгуулагдаж, зээлийн гэрээний хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болохоор заасан. Зээлд хүү тооцох хугацаа 2016 оны 09 дүгээр сарын 21-ны өдрийн "ЗҮХ-ны 171/1 тоот хурлын дагуу хүү зогсов гэж бичигдсэн /1хх-127/, мөн 2 дахь удаагаа 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр "Зээл хүү зогсов гэж дахин бичилт хийсэн байдаг. /1хх-126/ Энэ хугацаанаас хойш хүү бодогдох, авлага үүсэхгүй юм.

Өмнө нь хэргийг шийдвэрлэсэн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.09.06-ны өдрийн 210/МА2023/0171ын магадлалд ... барьцааны гэрээний барьцаалуулагч талын эсрэг гаргах шаардах эрхийг хэрэгжүүлэхийн тулд түүнд холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргах учиртай гэж дүгнэсэн атал анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах ажиллагааг хийгээгүй, мөн хариуцагчийн тайлбарт дурдсан 2015 оны зээлийн гэрээнээс өмнөх зээлийн харилцаатай холбоотой төлөлтүүдийг харьцуулан дүгнэх, тусгай мэдлэг шаардлагатай эсэхийг тодруулах нь зүйтэй хэмээн тус тус дүгнэсэн атал анхан шатны шүүх нь биелүүлээгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтуудыг тухайлбал бидний зүгээс нэхэмжлэгчээс зээлийн гэрээтэй холбоотой, зээлийн төлөлт, харилцах дансны хуулга, зарим мөнгөн хөрөнгийн төлөлтүүд нь хэрхэн аль данснаас гарч, аль дансанд орсонтой холбоотой дансны хуулга, баримтуудыг хуульд заасан үндэслэлээр гаргуулах тухай хүсэлтээ удаа дараа гаргаж байсан ч шүүх хүлээн авалгүй, хэргийг хурдан түргэн шийдвэрлэхийг урьтал болгож, шүүх дутуу хагас баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэж, зээлийн төлөлт, зээлийн хүүг хэрхэн төлсөн тухайд дансны хуулга, нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж хууль ёсны шийдвэр гаргаагүй, хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг няцаах, нотлох эрхийг минь зөрчиж, хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн.

6.3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 болон 3 дахь заалт тооцоололын ноцтой алдаа гаргасан тухайд:

6.3.а. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 21-д ... хуульд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэрээ цуцлах хүртэл хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй гэрээ цуцлах хугацааны зээлийн хүү 2,217,945,205 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 443,589,041 төгрөг, зээл 10,800,000,000 төгрөг, нийт 13,461,534,246 төгрөг, үүнээс зээлийн хүүд 201,248,360.04 төгрөг төлөгдсөн гэж дүгнэсэн атал үлдэх 13,017,945,204 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь тооцоололын алдаатай, илтэд буруу шийдвэр болсон төдийгүй тооцоололыг бодоход 13,260,285,885 төгрөг гарч байна.

6.3.б. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 3-т ... улсын тэмдэгтийн хураамж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг баримтлан хариуцагч Ш******* ХХК-иас 65,317,867 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох-оор шийдвэрлэсэн нь мөн л тооцоололын алдаатай, илтэд буруу шийдвэр болсон. Учир нь анхан шатны шүүх хариуцагч Ш******* ХХК-иас 13,017,945,204 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн дүнд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар тооцвол 6,247,676.02 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох тооцоолол гарч байгаа нь мөн л шүүх нь хэрхэн яаж уг мөнгөн дүнг гаргасан нь тодорхойгүй, ойлгомжгүй илтэд буруу шийдвэр гаргажээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 40.3 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагыг зөрчиж хэргийг шийдвэрлэсэн, 11******* зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, тооцооллыг буруу дүгнэн хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 167 дугаар зүйлийн 167.1.4, 167.1.5 дахь хэсэгт заасан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

7. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Анхан шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдэд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. 2016 онд Ш******* ХХК 15,800,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байсан атлаа одоо зээл аваагүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. 2016 оноос хойш зөвшөөрсөн үнийн дүнгээс 79,000,000 төгрөг, 500,000 төгрөг, 1,000,000 төгрөгөөр 3 удаагийн төлөлт хийсэн. Хариуцагчаас зээлийн төлбөрт 25 тэрбум төгрөг төлсөн мэтээр тайлбарладаг. Гэтэл зээлийн дансны хуулга, мөнгө төлсөн баримтууд нь хэнээс, хэн рүү шилжүүлсэн нь мэдэгдэхгүй баримтуудыг шүүх зөв дүгнэсэн.

ХЯНАВАЛ: 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

2. Нэхэмжлэгч К******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь Ш******* ХХК-д холбогдуулан 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 17 тоот зээлийн гэрээний үүрэгт нийт 33,618,203,694 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээлийн мөнгөн хөрөнгийн зарим хэсгийг шилжүүлж өгөөгүй, зээлийн эргэн төлөлтийн тооцооллыг буруу гаргасан, төлөх төлбөргүй гэж маргажээ.

3. К******* ХХК болон Ш******* ХХК-ийн хооронд 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 17 тоот зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээнд зааснаар зээлдүүлэгч нь 10,800,000,000 төгрөгийг барилга санхүүжүүлэх зориулалтаар жилийн 24 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатайгаар зээлдүүлэх, зээлдэгч нь хэлэлцэн тохиролцсон хуваарийн дагуу төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээсэн. Улмаар 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Зээлийн нөхцөл өөрчлөх тухай 17-1 дугаартай гэрээ байгуулж, уг гэрээгээр 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 17 тоот зээлийн гэрээний хугацааг сунгаж, төлбөрийн хуваарьт өөрчлөлт оруулсан байна.

4. Хариуцагч Ш******* ХХК нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбарлахдаа нэхэмжлэгч банктай өмнө нь байгуулсан зээлийн гэрээнүүдийн үүрэг дуусгавар болсон байхад тус гэрээнүүдийн үлдэгдэл төлбөрт 5,542,484,660 төгрөгийг буцаан татаж суутгасан нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн зээлийн гэрээнд өмнөх зээлийн төлбөр хаах талаар тохиролцоогүй, түүнчлэн гэрээ байгуулагдсанаас хойш 11,620,511,434 төгрөгийг төлсөн байхад уг төлбөрийг хасаж тооцоогүй гэх үндэслэл заан маргасан байна.

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотойгоор маргаж байгаа тохиолдолд эдгээр гэрээнүүдийн талаар шүүх дүгнэлт өгөх учиртай.

4.1. Анхан шатны шүүх шийдвэртээ талуудын хооронд 2011, 2012, 2013 онд тус тус зээлийн гэрээ байгуулагдаж байсан талаар дурдсан боловч эдгээр гэрээнүүдийн үүрэг төлөгдөж дуусгавар болсон эсэх үйл баримтыг тогтоолгүй орхигдуулжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 2 зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогчид шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлийн гэрээнүүдийн үүргийн үлдэгдлийн тооцооллыг гаргаж өгөөгүй байна. Ийнхүү анхан шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, түүнийг нотлох баримт тодорхойгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасанд нийцээгүй байна.

4.2. Хэдийгээр хариуцагч талаас өөрийн татгалзалтай холбогдуулан нэхэмжлэгч банктай байгуулсан зээлийн гэрээнүүдийн үүрэгт төлсөн төлбөрийн тооцооллыг гаргаж өгсөн байх боловч эдгээр нь нэхэмжлэгч талтай тооцоо нийлээгүй, эрх бүхий байгууллага албан тушаалтны дүгнэлтээр баталгаажуулаагүй, нэг талын баримт байх тул давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан баримтын хүрээнд талуудын байгуулсан зээлийн гэрээний үүргийг дүгнэж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн татгалзлыг нотолсон баримт хэрэгт хангалттай авагдаагүй байна.

4.3. Түүнчлэн анхан шатны шүүх хариуцагч талаас гаргасан зээлийн хувийн хэрэгт авагдсан баримтуудыг гаргуулахаар хүсэлт гаргасныг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Өөрөөр хэлбэл хэрэг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг зохигч өөрөө олж авах боломжгүй байгаа тохиолдолд хэргийн оролцогчийн хүсэлтээр шүүх бүрдүүлэх учиртай. Иймээс энэ талаар гаргасан хариуцагч талын гомдол үндэслэлтэй.

5. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэсэн тул хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хүү, нэмэгдүүлсэн хүү хасаж тооцсонтой холбоотой нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 22-ны өдрийн 102/ШШ2024/0209******* шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч К******* ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 65,317,867 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

Э.ЗОЛЗАЯА