| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2016/0395/И |
| Дугаар | 434 |
| Огноо | 2016-08-17 |
| Маргааны төрөл | Газрын тухай хуулиар, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 17 өдөр
Дугаар 434
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч *******,******* тоотод оршин суух, ******* овгийн *******н ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, *******анд байрлах *******, нд холбогдох
*******ны нутаг дэвсгэрт байрлах, 2004 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн газар эзэмших эрхийн 001643 дугаар гэрчилгээтэй, үйлдвэр үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, 588.10м.кв газрын эзэмшигчээр тогтоолгож, газар эзэмших эрхийн бүртгэл хийж, уг газрын гэрчилгээг өөрийн нэр дээр олгохыг *******, нд даалгуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.*******, хариуцагч *******, ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны шатанд тайлбарласан тайлбартаа: Б. нь Г.аас худалдан авсан Налайх дүүргийн 2 хороо, хуучин 100 дугаар сургуулийн хашаанаас урагш 20м, дотуур байрнаас баруун тийш 20м зайд үйлдвэр үйлчилгээний зориулалттай 588.10 м.кв газар, уг газар дээр баригдаж дуусаагүй үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилгыг Хас банкны Налайх дахь салбарт зээлийн барьцаанд тавьсан байсан. Б. үл хөдлөх хөрөнгөө банкнаас авч чадахгүй байсан тул зарахаар зар тавьсан байсан.
Би уг үл хөдлөх хөрөнгийг авахаар сонирхож Б.тай уулзсан. Б.гийн нэр дээр Налайх дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт байрлах, хуучин 100 дугаар сургуулийн хашаанаас урагш 20м, дотуур байрнаас баруун тийш 20м зайд үйлдвэр үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, 588.10м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн 2004 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 0001643 дугаар гэрчилгээ, уг газар дээр 66м.кв талбайтай үйлдвэр үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн 2005 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 000150460 дугаар гэрчилгээ гарсан байсан. Иймд хуулийн ёсны бичиг баримтыг үндэслэн банкны барьцаанаас чөлөөлөн 14.000.000 төгрөгөөр худалдан авч, 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан.
Ингээд Б.гийн хамт Налайх дүүргийн газрын албан дээр очиж газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг гаргасан боловч зөвшөөрөөгүй. Учир нь Налайх дүүргийн засаг даргын 2001 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 312 дугаар шийдвэрээр уг газрыг Г. гэх хүн эзэмшиж байгаа ба Б.гийн газар эзэмших эрхийн гэрчилгээ хуурамч байна гэсэн. Иймд 2013 онд цагдаад гомдол гаргасан.
Харин цагдаа уг гэрчилгээг шалгаад Б. бичиг баримт хуурамчаар үйлдээгүй, гэрчилгээ жинхэнэ болохыг тогтоож эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Би уг баримтыг *******, нд өгсөн боловч шүүхээр асуудлаа шийдвэрлээд ирвэл гэрчигээ олгоно гэсэн. Иймээс Налайх дүүргийн 2 хорооны нутаг дэвсгэрт байрлах, хуучин 100 дугаар сургуулийн хашаанаас урагш 20м, дотуур байрнаас баруун тийш 20м зайд үйлдвэр үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, 588.10м.кв газрын өмчлөгч болохыг тогтоож, мөн бүртгэл хийж уг газрын гэрчилгээг миний нэр дээр олгохыг *******, нд даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч *******, шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Б. 2010 онд *******, сургуулийн баруун талд байрлах, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, 588.10м.кв газрыг Б.*******т шилжүүлэх хүсэлт гарган тус дүүргийн засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 136 дугаар захирамж, 0001643 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг бусад баримтын хамт авчирсан. Манай албанд уг бичиг баримт байхгүй байсан тул хураан авсан. Мөн 2001 оны 312 дугаар захирамжаар уг газрыг Г.д эзэмшүүлэх шийдвэр гарсан талаар мэдэгдсэн. 2015 онд уг газрыг Г.д эзэмшүүлэхээр гэрчилгээ олгосон. Гэхдээ Б.д олгосон газар эзэмших эрхийн 0001643 дугаар гэрчилгээг хүчингүй болгосон, энэ талаар шүүхэд хандан маргасан зүйл байхгүй ч Б.******* Г.тай газар шилжүүлэх гэрээ байгуулсан цагт бүртгэл хийж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож болно гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* хариуцагч *******, нд холбогдуулан *******ны нутаг дэвсгэрт байрлах, 2004 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн газар эзэмших эрхийн 001643 дугаар гэрчилгээтэй, үйлдвэр үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, 588.10м.кв газрын эзэмшигчээр тогтоолгож, газар эзэмших эрхийн бүртгэл хийж, газрын гэрчилгээг өөрийн нэр дээр олгохыг даалгах шаардлага гаргасан.
Хариуцагч *******, “...2001 оны засаг даргын 312 дугаар захирамжаар Г.ын нэр дээр уг газрыг олгож, 2015 онд газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан. Б. уг газрыг эзэмших эрхийн гэрчилгээг ямар журмаар авсан болохыг мэдэхгүй. ...Г. Б.*******той байгуулсан газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээг үндэслэн бүртгэл хийнэ” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас өөрт холбогдох хэсгийг татгалзаж мэтгэлцсэн.
Шүүх нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.
Хавтаст хэргийн 7, 12, 18 дахь хуудсанд авагдсан баримтаас үзвэл, Г. нь Налайх дүүргийн засаг даргын 2001 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 312 дугаар захирамжаар *******ны нутаг дэвсгэрт байрлах, үйлдвэр үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, 588.10м.кв газрыг эзэмшиж байгаад 2004 онд уг газар дээрх дуусаагүй барилгын хамт Б.д 4.000.000 төгрөгөөр худалдсан нь Б.д уг газрыг олгохоор шийдвэрлэсэн тус дүүргийн засаг даргын 2004 оны 4 сарын 27-ны өдрийн 136 дугаар захирамжийн хавсралтад “...Г.ын эзэмшил газрын баршил, Налайх дүүргийн 2 хороо, хуучин 100 дугаар сургуулийн хашаанаас урагш 20м, дотуур байрнаас баруун тийш 20м зайд, үйлдвэр үйлчилгээний зориулалттай...” гэсэн, Налайх дүүргийн прокурорын газрын 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 5/196 дугаар тогтоолд бичигдсэн гэрч Г.ын “...Налайх дүүргийн 2 хороо, хуучин 100 дугаар сургуулийн хашаанаас урагш 20м, дотуур байрнаас баруун тийш 20м зайд үйлдвэр үйлчилгээний зориулалттай 588.10м.кв газраа Б.д 4.000.000 төгрөгөөр баригдаж дуусаагүй барилгын хамт зарсан...” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн баримтаар нотлогдов.
Мөн Налайх дүүргийн засаг даргын 2004 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 136 дугаар захирамжаар Б.д Налайх дүүргийн 2 хороо, хуучин 100 дугаар сургуулийн хашаанаас урагш 20м, дотуур байрнаас баруун тийш 20м зайд, 400м.кв газрыг үйлдвэр үйлчилгээний зориулалттай, 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн шийдвэрийн дагуу *******, түүнтэй 2004 оны 6 дугаар сарын 11-ний өдөр газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, мөн өдөр газар эзэмших эрхийн 0001643 дугаар гэрчилгээ олгосон байх ба Шүүх Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2013 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 3/60 дугаар шинжээчийн дүгнэлтээр уг газар эзэмших эрхийн гэрчилгээ жинхэнэ болохыг тогтоосон байна. /хх-26-28/
Иргэн Б. Хас банкны зээлийн барьцаанд тавьсан *******ны нутаг дэвсгэрт байрлах, 2004 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн газар эзэмших эрхийн 001643 дугаар гэрчилгээтэй, үйлдвэр үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, 588.10м.кв газар, 66м.кв талбайтай, үл хөдлөх бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрнгийн өмчлөх эрхийн 2005 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 000150460 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгөө нэхэмжлэгч Б.*******т худалдсан болох нь дүүргийн засаг даргын 136 дугаар шийдвэрээр олгогдсон газрыг Б.*******т шилжүүлсэн 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн гэрээ, Хас банкны 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 28/349 тоотод “...2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр уг барилгаа зарсан мөнгөнөөс 12.758.008 төгрөг төлсөн” гэсэн баримт, Үйлдвэр үйлчилгээний зориулалттай, 66м.кв талбайтай, үл хөдлөх бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр Б.*******ыг бүртгэсэн 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 000092216 дугаар гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Харин Б. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4.-т заасны дагуу газар эзэмших эрх, үүргээ бусдад шилжүүлэхдээ тус дүүргийн засаг даргын зөвшөөрлийг авалгүйгээр төрийн өмчийг нэхэмжлэгч Б.*******т худалдаж, гэрээ байгуулсан нь хуульд нийцэхгүй байгаа ч уг газраас үл салгаж болох газрын үндсэн бүрдэл хэсэг буюу үйлдвэр үйлчилгээний зориулалттай, 66м.кв талбайтай, үл хөдлөх бүртгэлийн дугаарт бүртгэлтэй, 2010 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 000092216 дугаар гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч Б.******* байх ба газар эзэмших эрхийг гэрээгээр хүлээн авсан байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. иргэн Г.ын нэр дээр уг газрыг эзэмшүүлэх эрхийн гэрчилгээ 2015 онд гарсан гэж тайлбарлаж байгаа ч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй, Б.д 2004 оны 6 дугаар сарын 11-ний өдөр олгосон газар эзэмших эрхийн 001643 дугаар гэрчилгээ өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа тул нэхэмжлэгч Б.******* нь Б.тай 2009 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулсан газар шилжүүлэх гэрээний хувьд *******ны нутаг дэвсгэрт байрлах, 2004 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн газар эзэмших эрхийн 001643 дугаар гэрчилгээтэй, үйлдвэр үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, 588.10м.кв газрын шууд эзэмшигч эрх бүхий этгээд болж байна гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч Б.******* Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.-д зааснаар газрыг зориулалт, хугацаа, болзолтойгоор, гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байж өмчлөгчийн нэгэн адил эрх, үүрэг үүснэ.
Иймд нэхэмжлэгч Б.*******, иргэн Б. нар газар эзэмшүүлэх эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-т заасны дагуу тухай шатны засаг даргад өгөлгүй шууд хариуцагч *******, болон шүүхэд гаргасан нь шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх журмыг зөрчсөн байна. /Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3./
Иймээс нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлээс газар эзэмших эрхийн бүртгэл хийж, газрын гэрчилгээг өөрийн нэр дээр олгохыг хариуцагч *******, нд даалгах шаардлагыг шийдвэрлэх боломжгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Б.******* уг зөрчлийг арилгасны дараа тухай асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрх нээлттэй болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 70.200 төгрөгийг улсын орлогоос буцаан олгохыг дурдав.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2., 116., 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.3.-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.******* *******ны нутаг дэвсгэрт байрлах, 2004 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн газар эзэмших эрхийн 001643 дугаар гэрчилгээтэй, үйлдвэр үйлчилгээний зориулалттай, нэгж талбарын дугаарт бүртгэлтэй, 588.10м.кв газрыг шууд эзэмшигч эрх бүхий этгээд болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч Б.*******ын нэхэмжлэлээс газар эзэмших эрхийн бүртгэл хийж, газрын гэрчилгээг өөрийн нэр дээр олгохыг хариуцагч *******, нд даалгах шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Б.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 157.750 /нэг зуун тавин долоон мянга долоон зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******т олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС