Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Энэбишийн Золзаяа |
Хэргийн индекс | 102/2024/01919/И |
Дугаар | 210/МА2024/01323 |
Огноо | 2024-06-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2024/01323
Б******* СӨХ-ны нэхэмжлэлтэй иргэний
хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Д.Золзаяа, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******24 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ*******24/02546 дугаар дугаар шийдвэртэй,
Б******* СӨХ-ны нэхэмжлэлтэй,
С.С*******т холбогдох,
1,332,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга: Б******* СӨХ нь Баянгол дүүргийн ******* хороо, ******* хорооллын *******, *******, *******, байрнуудын ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны дундын өмчлөлийн эд хөрөнгийг эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцан ажилладаг. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, 148 дугаар зүйлийн 148.2.3-т заасан дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон зардлыг ******* дүгээр байрны од оршин суугч С.С******* төлөхгүй байна. Уг од ногдох хог хаягдал, цахилгаан, ариутгал цэвэрлэгээний төлбөрт 7,000 төгрөг, харуул хамгаалалт, засвар үйлчилгээнд 7,0******* төгрөг, лифт үйлчилгээний 10,000 төгрөг, баримтын *******0 төгрөг, нийт сар бүр төлөх 24,2******* төгрөгийг СӨХ-нд төлж байхаар тогтсон юм.
Иймд СӨХ-ны гишүүн, сууц өмчлөгч, ******* дүгээр байрны од оршин суугч С.С*******аас тус ************** оны 6 дугаар сараас *******23 оны 12 дугаар сарыг дуустал хугацааны зардалд төлөх нийт 1,332,100 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: С.С******* нь Баянгол дүүргийн ******* хороо, ******* дүгээр байрны од оршин суудаг хэдий ч тухайн орон сууцны өмчлөгч биш бөгөөд түүний хүү Б.Э нь өмчлөгч болно. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т Сууц өмчлөгч гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээд гэж заасан тул СӨХ-ны төлбөр болох 1,332,100 төгрөгийг тухайн орон сууцны өмчлөгч Б.Эгээс шаардах хэрэгтэй. С.С******* нь Б.Эгийн ээж бөгөөд тухайн орон сууцны өмчлөгч биш хариуцагчаа буруу тодорхойлсон байна. Иймд Б******* СӨХ-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3 дахь хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч С.С*******аас 1,332,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б******* СӨХ-нд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,264 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.С*******аас 36,264 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б******* СӨХ-нд олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар сууц өмчлөгч холбогдох зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх бөгөөд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т сууц өмчлөгчийг нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээд гэж заасан тул Баянгол дүүргийн ******* хороо, ******* дүгээр байрны орон сууцны өмчлөгч Б.Э болно.
Гэтэл шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар гишүүн нь дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх үүрэгтэй ба мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар орон сууц өмчлөгч нь дундын зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох ёстой гэж хуулийг буруу тайлбарласан. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт Сууц өмчлөгч гэж заасан болохоос биш гишүүн гэж заагаагүй тул С.С*******аас СӨХ-ын төлбөр болох 1,332,100 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Хорооны өрхийн бүртгэлд С.С*******, Б.Э нар бүртгэлтэй байдаг. Б.Э нь С.С*******ийн хүүхэд гэдгийг би мэдэж байгаа. Б.Э гадаадад байдаг гэж хэлдэг. Би С.С*******тай олон удаа уулзсан. Надад янз бүрийн санал тавьдаг, хаалга, шкаф өгье, манай хүүхдүүд удахгүй төлнө гэж хэлдэг. Гэвч төлбөрөө төлөхгүй их удсан, С.С******* тухайн байранд байнга амьдардаг учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч Б******* СӨХ нь хариуцагч С.С*******аас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардалд 1,332,100 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.
3. Б******* СӨХ нь Баянгол дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *******, *******, *******, байрнуудын дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах үйл ажиллагаа эрхэлдэг талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт тус СӨХ-нд *******04 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргаас олгогдсон 51 тоот гэрчилгээнд үндэслэгдсэн, уг баримтын талаар зохигч маргаагүй байна.
4. Хариуцагч С.С******* нь тус хорооны ******* дүгээр байрны од оршин суудаг, түүний хүү Б.Э нь уг орон сууцны өмчлөгч болох нь Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000630696 тоот гэрчилгээгээр тогтоогджээ.
5. Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд заавал тухайн холбооны гишүүн байна гэж заасан бөгөөд хариуцагч С.С******* нь тухайн орон сууцны өмчлөгч биш боловч оршин суудаг бусад этгээд-эд хамаарч байх тул түүнийг Бат нэдэл СӨХ-ны гишүүн гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.3-т сууц өмчлөгч нь дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээтэй холбогдсон болон бусад нийтлэг зардлыг санхүүжүүлэхэд Иргэний хуулийн 147 дугаар зүйл болон энэ хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу оролцох үүрэгтэй гэж заасан нь Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт заасан орон сууцанд оршин суугаа өмчлөгч бус этгээд заавал СӨХ-ийн гишүүн байх зохицуулалтыг үгүйсгэх нөхцөл биш болно. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар Иргэний хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдсөн тохиолдолд илүү нарийвчилсан хуулийн заалтыг хэрэглэх тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийг дангаар тайлбарлан хэрэглэж хариуцагч С.С*******ийг тухайн орон сууцны өмчлөгч биш гэх үндэслэлээр уг зардлаас чөлөөлөхгүй юм.
Иймд анхан шатны шүүх хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэх хариуцагч талын давж заалдах гомдлыг хүлээж авах боломжгүй байна.
6. Сууц өмчлөгч нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг сууц өмчлөгчдийн холбоонд төлөх, мөн хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.3-т зааснаар дундын өмчлөлийн зүйлийн засвар, үйлчилгээний зардлыг санхүүжүүлэхэд оролцох үүрэгтэй бөгөөд сууц өмчлөгч биш боловч оршин суугчийн хувьд СӨХ-ны гишүүн болох С.С*******ийг холбогдох зардлаас чөлөөлөх боломжгүй болно.
7. Тус СӨХ-ны гишүүн С.С******* нь ************** оны 6 дугаар сараас *******23 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд хамаарах зардалд 1,332,100 төгрөгийг төлөөгүй тул уг хэмжээгээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцжээ.
8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн *******24 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 102/ШШ*******24/02546 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 34,464 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.4, 1*******.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Э.ЗОЛЗАЯА