Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01324

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болго ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 102/ШШ2024/01631 дугаар шийдвэрийн 2 дахь заалтад 40 дүгээр зүйлийн гэсний дараа 40.1.1 гэж, О*******ын Д******* /РД:*******/-ийг гэсний дараа 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар гэж тус тус нэмж,

3 дахь заалтын хариуцагч Н.О*******аас хүүхдийн сургалтын төлбөрт 6,652,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.О*******т олгосугай гэснийг хариуцагч Н.О*******аас 6,652,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч С.О*******ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

5 дахь заалтын ,108 дугаар зүйлийн 108.1, 108.8 дахь хэсгүүдэд гэснийг дэх хэсэгт гэж,

6 дахь заалтын хариуцагч Н.О*******аас 299,647 төгрөгийг гэснийг хариуцагч Н.О*******аас 70,200 төгрөгийг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,582 төгрөгийг улсын төсвийн орлогоос гаргуулж буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

Э.ЗОЛЗАЯА