Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 16 өдөр

Дугаар 435

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч *******-ны өдөр *******т төрсөн, 40 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, *******, *******  мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт, *******,*******, *******, *******од оршин суух, ******* овгийн гийн /РД:/-гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч -ны өдөр т төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, *******,*******, , од оршин суух, овгийн ы /РД:/-д холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.000.000 төгрөг гаргуулахаар шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганчимэг, хариуцагч Т., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганчимэг тайлбарлахдаа: Би хариуцагч Т.ийн хүсэлтээр 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл, сарын 15 хувийн хүүтэй зээлж гэрээ байгуулсан.

Мөн Т. 2013 оны 10 дугаар сард 2.000.000 төгрөгийг нэмж зээлсэн. Бид зээлийн гэрээг тусд нь байгуулаагүй ба уг зээлийн нөхцлөөр нэмж зээлдүүлсэн.

Хариуцагч Т. 2014 оны 2 дугаар сар хүртлэх хугацааны хүүг бүрэн төлсөн, мөн өдөр зээлээс 3.750.000 төгрөг өгсөн.

Би 3.000.000 төгрөгийг үндсэн зээлээс хасч,  750.000 төгрөгийг хүүд тооцож авсан. Ингээд үлдсэн 2.000.000 төгрөгийн хүүг 2014 оны 6 дугаар сар хүртэл авсан. Хариуцагч Т. 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдөр 2.500.000 төгрөг, миний эд зүйлийг ломбардад тавьж байгаад 280.000 төгрөг өгсөн. Энэ мөнгөнөөс Т.ийн эхнэр Н.т өгсөн байсан 950.000 төгрөгийг хүүгийн хамт хавч, үлдсэн мөнгийг Т.ийн үндсэн зээлээс хасахад 1.000.000 төгрөг үлдсэн.

Иймд хариуцагч Т.ээс үлдэгдэл зээл 1.000.000 төгрөг, 10 сарын хүү 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөг гаргуулахаар шаардаж байна гэв.

Хариуцагч Т. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны шатанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Би С.тэй 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 3.000.000 төгрөгийг 2 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй зээлсэн.

Сарын дараа 2.000.000 төгрөг нэмж зээлэхдээ хүү тохироогүй, мөн бичгийн гэрээ байгуулаагүй ч хүүг төлсөн.

Би С.т 2013 оны 10 дугаар сард 3.750.000 төгрөг өгсөн. 2014 оны 6 дугаар сард Хас банкнаас зээл авч байгаад 2.500.000 төгрөг өгсөн. Мөн 280.000 төгрөгийг өгөхдөө түүний эд зүйлийг ломбардад тавьж өгсөн. Гэхдээ дараа нь ломбарднаас эд зүйлийг нь өөрийн мөнгөөр авч өгсөн. Иймд 2.780.000 төгрөгөөс эхнэр Н.ийн авсан 950.000 төгрөгийг хасч тооцоход татгалзах зүйлгүй. Харин 950.000 төгрөгөөс хүү авах ёсгүй. Би 2014 оны 6 дугаар сар хүртлэх хугацааны бүх хүүгээ цаг тухайд нь төлсөн. Иймд дахин мөнгө төлөх үндэслэл байхгүй гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С. хариуцагч Т.ээс зээлийн гэрээнээс биелүүлээгүй үүрэг үндсэн зээл 1.000.000 төгрөг, 10 сарын хүү 1.000.000 төгрөг, нийт 2.000.0000 төгрөг гаргуулахаар шаардаж нэхэмжилсэн.

Зохигчид 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 3.000.000 төгрөг, амаар тохиролцож 2.000.000 төгрөг зээлүүлсэн, зээлийн хүүг 2014 оны 6 дугаар сар хүртэл төлсөн талаар маргаагүй. Харин зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдсэн эсэх талаар мэтгэлцсэн болно.

Шүүх нэхэмжлэгч С.ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ дараах хууль зүйн дүгнэлтийг хийв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д заасны дагуу нэхэмжлэгч С. нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулан шүүхэд өгөх, хариуцагч Т. нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ баримтаар няцаах үүргийг хүлээдэг.

Нэхэмжлэгч С. нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж өгсөн 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 3.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, “” ХХК Барьцаат зээлийн газарт 01 дүгээр сарын 22-ны өдөр, 6 дугаар сарын 06-ны өдөр,  8 дугаар сарын 21-ний өдрүүдэд эд зүйлээ барьцаалсан гэрээ, 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн болон 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрүүдийн барьцаат зээлийн бичиг, хариуцагч Т.ийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн нэхэмжлэгч С.ийн эзэмшдэг ХААН банкан дахь тоот дансны хуулга зэргээс өөр баримт хэрэгт авагдаагүй болно.  

Нэхэмжлэгч С. нь хариуцагч Т.ийг зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй болохыг баримтаар нотолж байж Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө ... шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ...мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу зээлийн гэрээний үүрэг шаардах эрх үүсэх юм.

Шүүх хэргийн үйл баримыг үнэлвэл, нэхэмжлэгч С. хариуцагч Т.тэй 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 3.000.000 төгрөгийг 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 2 сарын хугацаатай, сарын 15 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Мөн нэхэмжлэгч С. бичгийн гэрээнд тусгалгүйгээр нэмж 2.000.000 төгрөг зээлдүүлсэн нь зохигчдын тайлбар болон зээлийн гэрээгээр нотологдож байх тул зохигчдын хооронд зээлийн харилцаа үүссэн байна гэж үзлээ.

Харин шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ганчимэгийн “...Т. хүүгээ сар бүр төлж байсан. ...2014 оны 2 дугаар сард 3.750.000 төгрөг, ...2014 оны 6 дугаар сард 2.500.000 төгрөг, ...мөн 280.000 төгрөг өгснөөс эхнэрт нь зээлдүүлсэн 950.000 төгрөгийг хасч тооцсон” гэсэн тайлбараас үзвэл, хариуцагч Т. 3.000.000 төгрөгийн 2 сарын хүүг сар бүрд төлсөн байхаас гадна 5.000.000 төгрөгийн үндсэн зээлээ бүрэн төлсөн байна.

Мөн нэхэмжлэгч С. хүү тохирсон гэрээг бичгээр байгуулж байж Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасны дагуу хариуцагч Т.ээс хүү шаардах эрхтэй.

Нэхэмжлэгч С. хариуцагч Т.эд 2013 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 3.000.000 төгрөгийг сарын 15 хувийн хүүтэй зээлдүүлэхээр байгуулсан гэрээгээ 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хойш бичгээр сунгасан, нэмж өгсөн 2.000.000 төгрөгийг зээлдүүлэхдээ хүү тооцохоор тохирсон болохоо баримтаар нотлоогүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.-т зааснаар нэхэмжлэгч С. 2013 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс хойшхи хугацааны хүүг хариуцагч Т.ээс шаардах эрхээ алдсан байна.

Мөн зохигчид зээлийн гэрээний үүрэг биелүүлэх дарааллыг тогтоогоогүй тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4-т зааснаар хариуцагч Т. зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш эхлээд үндсэн зээл, дараа нь хүү төлөх байдлаар үүргээ гүйцэтгэх эрхтэй.

Иймээс хариуцагч Т. зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 5.000.000 /2014 оны 2 дугаар сард 3.750.000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сард 1.830.000 төгрөг/ төгрөг, хүү 900.000 төгрөгийг нэхэмжлэгч С.т төлсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хариуцагч Т. зээлийн гэрээний үүргийн биелэлтийн талаар сөрөг нэхэмжлэл гаргаагүй, зохигчид төлөгдсөн хүүний талаар мараагүй тул шүүх маргаагүй үйл баримтын талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Нэхэмэжлэгч С.ийн шүүх хуралдааны шатанд өгсөн барьцаалан зээлдүүлэх газраас хүүтэй мөнгө зээлсэн баримт нь түүний үндсэн зээл 1.000.000 төгрөг, хүү 1.000.000 төгрөг шаардсан нэхэмжлэлтэй холбогдолгүй байх тул хэрэгт уг баримтыг хамааралгүй гэж үнэлэв.

Нэхэмжлэгч С. нь үндэслэлгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 146.950 төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3., 116, 118, дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.1., 282.3.-т заасныг баримтлан хариуцагч овгийн ы ээс зээлийн гэрээний үүргийн биелэлт 2.000.000 /хоёр сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* овгийн гийн ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч С.ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.950  /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад  болохгүйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

ДАРГАЛАГЧ                                З.ТҮВШИНТӨГС