Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 166

 

    Ч.Намхай, Н.Алтан-Очир нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мөнхтуул, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

              прокурор Г.Золзаяа,

            ялтан Ч.Намхай, түүний өмгөөлөгч П.Отгонбаяр, Б.Энх-Амгалан,

            шүүгдэгч Н.Алтан-Очирын өмгөөлөгч Б.Энхтүвшин,

нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Б.Батаа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн 13 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Ч.Намхай, түүний өмгөөлөгч Б.Энх-Амгалан, П.Отгонбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Ч.Намхай, Н.Алтан-Очир нарт холбогдох эрүүгийн 201526010306 дугаартай хэргийг 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Гомбоюү Тэргүүн овгийн Чойжилсүрэнгийн Намхай, 1978 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр баг, “Вангийн овоо”-ны 3 дугаар гудамжны 20 тоотод оршин суух хаягтай, Улаанбаатар хотод тодорхой оршин суух хаяггүй, ял шийтгэлгүй, /РД: ЙР78062518/,

2. Тайжууд овгийн Нэргүйн Алтан-Очир, 1984 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Үерийн 18 дугаар гудамжны 14 тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД:ЧВ84102874/

Ч.Намхай нь 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зээлийн 3 дугаар гудамжны 63б тоотод Л.Сүхбаатарыг үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр, хүнд зэргийн согтолттой буюу биеэ хамгаалж чадахгүй байгааг нь мэдсээр байж зодож санаатай алсан,

мөн Ө.Баатаржавхланг үл ялих зүйлээр шалтаглан нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн зодож бие махбодид нь эрүүний зулгаралт бүхий гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан,

Н.Алтан-Очир нь 2015 оны 4 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ар дайраг” ХХК-ийн “Hi” нэртэй дэн буудалд иргэн Л.Сүхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь дух, зүүн доод зовхи, хацар, эрүүний цус хуралт, доод уруулын шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн давтан үйлдлээр, дээрх цаг хугацаанд иргэн Ө.Баатаржавхлантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөг, зүүн мөр, бугалга, шууны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ч.Намхайн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.15, 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар, Н.Алтан-Очирын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр ангийн 99.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Алтан-Очирыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасан хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Ч.Намхайг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн, бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар 15 жил 1 сарын хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар баривчлах ялыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Ч.Намхайд оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт зааснаар Ч.Намхайн цагдан хоригдсон 611 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Н.Алтан-Очир нь 31 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга, хүрэм, өмд, дотуур өмд, ноосон цамц, эрээн дотоож, оймс, “Самсунг” загварын дэлгэц нь хагарсан 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, сиди 1 ширхэгийг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Ч.Намхайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, Н.Алтан-Очирт авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Ялтан Ч.Намхай давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Ө.Баатаржавхлангийнд хувцсаа авахаар очтол тэр нэг хүнтэй архи уугаад байж байсан. Энэ хоёр халамцуу байсан ба урд өдөр нь хүнд зодуулсан гээд Ө.Баатаржавхлангийн зүүн талын нүд хавдсан нөгөө залуугийн дээд доод уруул дарвайгаад хавдчихсан, дээд, доод үүдэн шүднүүд суларч булгарсан гээд хэлээрээ түлхэж үзүүлж байсан... Ө.Баатаржавхлан над руу агсарч цохих гээд гараа далайгаад дайрахад нь би эрүүнд нь өшиглөхөд цус гарч үүд рүү явах үед найз нь “чи миний найзыг дээрэлхлээ” гээд хувцасны шүүгээний урдаас хутга бариад ирэнгүүт нь би цээжинд нь тийрч арагш унагаад хутгыг нь салгаад зуух руу шидсэн. Энэ үед Ө.Баатаржавхлан орж ирсэн ба би гараад явсан.

Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсгийг зөвшөөрөхгүй байна.

1. Би Ө.Баатаржавхлан Сүхбаатар хоёрын эхэлж хийсэн үйлдэлд хариу үйлдэл хийсэн. Хутга бариад тулж ирсэн хүнд өөр үйлдэл хийх боломж байгаагүй. Би тэр хүнийг үхэлд хүргэхээр хүчтэй тийрсэн үгүйгээ мэдэж байгаа.

2. Урд нь зодсон хүнээс гэмтэл аваад уг гэмтэл нь цээжинд тийрснээс болж даамжраагүй гэж бодож байна.

Шинжээчийн дүгнэлтэд гэмтэл авсан цагийг тогтоохдоо өнгө будгийн химийн өнгө хувиргах аргаар тогтоодог байтал энгийн нүдээр хараад гаргасан. Өнгө будгийн арга хэрэглэхгүйгээр энгийн нүдээр харж цагийг тогтоох боломжгүй гэсэн дараагийн шинжээчид дурдсан байдаг.

Давтан шинжилгээнүүд нь өмнөх шинжээчийн дүгнэлтэд тулгуурласан байдаг бөгөөд шинэчилсэн арга хэрэглээгүй. Мөн шинжээчийн дүгнэлтэд талийгаачийн 5 шүд хөдөлсөн, булгарсан талаар зориуд дурдаагүй байж болно.

Талийгаач толгойдоо гэмтэл авч нас барсан бөгөөд би толгойд нь огт хүрээгүй. Намайг танхайн сэдэлтээр бусдыг алсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Алтан-Очирыг талийгаачийг алсан гэж үзэхгүй ч алаагүй гэж дүгнэхгүй. Би хохирлыг нь төлсөн. Би үнэхээр танхайраагүй, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү...” гэв.

Ялтан Ч.Намхайн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, П.Отгонбаяр нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Ч.Намхайг бусдыг илтэд үл хүндэтгэн, хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Ө.Баатаржавхланг зодож, бие махбодид нь эрүүний зулгаралт бүхий гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэж дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн боловч хэрэгт авагдсан баримтаар догшин авирласан гэх үйлдэл тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл хавтаст хэргийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн шинжээчийн 897 тоот дүгнэлт, шүүгдэгч Ч.Намхайн “...Баатаржавхлан бид нарын ууж идэх чамд ямар хамаатай юм гээд хойморт сууж байгаад босоод гараа далайгаад дайрсан. Тэгэхээр нь би Баатаржавхлангийн уруул хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Ишгүй хутга бариад босоод ирэхээр нь би цээж рүү нь нэг удаа тийрэхэд арагшаа унаад өгсөн...”, хохирогч Ө.Баатаржавхлангийн “...гаднаас Намхай орж ирээд лам байж архи дарс уугаад зүгээр байж чадахгүй зодуулаад гээд байхаар нь би “чамд ямар хамаатай юм” гээд Намхайтай хэрэлдээд босоод иртэл Намхай хүрч ирээд миний нүүр лүү нэг удаа өшиглөсөн...” гэсэн мэдүүлгүүдээс дүгнэхэд Ч.Намхай дээрх үйлдлийн улмаас Ө.Баатаржавхлангийн бие махбодид ямар нэг гэмтэл учраагүй төдийгүй бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэж, нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн үйлдлийг ичгүүр сонжуургүйгээр авирлаж, харгис хэрцгий аргаар, зориуд удтал үргэлжлүүлэн хийсэн болох нь тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн болно. Шүүгдэгч Ч.Намхайг хүнийг санаатай алах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн, мөн бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин танхайрах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

Танхайрах гэдэг нь иргэн хоорондын харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээгээр хэрэгжиж тогтоосон ёс суртахууны болон хүмүүсийн зан үйлтэй холбогдох нийтэд хүлээн зөвшөөрсөн хэв журмыг зөрчин тухайн орчиндоо илтэд хүндэтгэлгүй хандсан үйлдэлдээ элдэв цээртэй хараалын болон бусдын нэр төрийг басамжлан доромжилсон үгийг ичгүүргүйгээр зарлан түгээх, бусад руу хүч хэрэглэн довтлох, зодох, ингэхдээ элдэв юмсыг эсхүл зэвсэг хэрэгсэл түүнтэй адилтгах зүйлсийг хэрэглэх, хэрэглэхээр завдах, үүнийгээ хатуу ширүүн үгээр илэрхийлэн орчны хүмүүсийг айлган сүрдүүлж түгшээх, жигшил дургүйцлийг төрүүлэх зэргээр хэрцгий догшин авирлан нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн шууд санаатай үйлдэл байхыг ойлгон. Энэ төрлийн гэмт хэргийн гол шинж нь хувийн бус харин танхайн сэдэлттэй байх өөрөөр хэлбэл, нийтээр дагаж мөрдөж байгаа журам, ёс суртахууны хамгийн наад захын хэм хэмжээг илт үл хүндэтгэх сэдэлт байна. Мөн ихэвчлэн ямар нэгэн шалтаг шалтгаангүй, эсхүл өчүүхэн төдий зөрчлийг шалтаг болгон ашигласан байдаг. Гэм буруутай этгээд болон хохирогч нарын хоорондын эд зүйлийн болон ахуйн шинжтэй таарамжгүй харилцаанаас үүдсэн сэдэлтээр хүнийг санаатай алсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх үндэслэл болно. Дээрх мэдүүлгүүдээс харахад Ч.Намхайг танхайн сэдэлтээр хүний амь хохироосон гэх үндэслэл байхгүй байхад шүүх ингэж дүгнэж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон тул шийтгэх тогтоолын 3, 4, 5, 6 дугаар заалтуудыг хүчингүй болгож, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоон хуулийг зөв хэрэглэж өгнө үү...” гэжээ.   

Ялтан Ч.Намхайн өмгөөлөгч Б.Энх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Намхай нь танхайн гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай тогтоогдоогүй. Ахуйн шинжтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргаан үүссэн. Хэрэв танхайн сэдэлт байхгүй бол гэмт хэргийн зүйлчлэл өөрчлөгдөж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдыг санаатай алсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх бүрэн боломжтой болно...” гэв.

Ялтан Ч.Намхайн өмгөөлөгч П.Отгонбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шинжээчийн дүгнэлт цаг хугацааны хувьд зөрүүтэй гарсан. Хутга бариад босож ирсэн. Ч.Намхай нь урьд цагдаагийн албан хаагч байсан учраас өөрт учирч болох аюулаас рефлексээрээ хариу үйлдэл үзүүлсэн гэж үзэж байна. Иймд Ч.Намхайд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Н.Алтан-Очирын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Алтан-Очир нь амь хохирогч Л.Сүхбаатар, хохирогч Ө.Баатаржавхлан нарын бие махбодид хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Н.Алтан-Очир нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн. Анхан шатны шүүхээс Н.Алтан-Очирт холбогдох хэргийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй...” гэв.

Прокурор Г.Золзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хэрэгт авагдсан баримт болон хохирогч Ө.Баатаржавхлангийн мэдүүлэг, гэрч Цэрмаа, Батдулам нарын мэдүүлгээр тухайн үед ялтан Ч.Намхай нь танхайн гэмт хэргийн шинжтэй, танхайн сэдэлтээр тухайн газар очиж гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Хохирогчийн буруутай үйл ажиллагаа гэж яриад байна. Тухайн үед амь хохирогч шүүгээнээс хутга авч боссон гэх боловч Ч.Намхай руу чиглэсэн үйлдлийг хийгээгүй. Хутга аваад босох үед нь цээж рүү нь тийрч унагаасан. Үүнийг аргагүй хамгаалалт гэж үзэх боломжгүй. Ө.Баатаржавхлангийн гэрт гэмт хэрэг үйлдэгдсэн нь хашаанд байсан гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон. Тархинд үүссэн цусан хураа гэмтэл нь хохирогчийг нас барахаас 12-18 цагийн өмнө буюу Ч.Намхайн үйлдлийн улмаас үүссэн байх боломжтой гэсэн шинжээчийн давтан дүгнэлт гарсан. Анхан шатны шүүх Ч.Намхайн үйлдлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт заасныг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт заасныг мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.1 болгон өөрчилж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзсэн тул прокурорын эсэргүүцэл бичээгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

   Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлийн 308.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хэлэлцэхдээ анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр бус хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Ч.Намхай нь согтуугаар 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээлийн 3 дугаар гудамжны 63б тоотод Л.Сүхбаатар, Ө.Баатаржавхлан нартай “лам хүн байж архи ууж, хүмүүст зодууллаа, арчаагүй амьтад” гэж хэлснээс болж хоорондоо маргалдаж, улмаар тэднийг зодож, Л.Сүхбаатарын бие махбодид “тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа” бүхий гэмтэл учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр санаатай алсан, Ө.Баатаржавхлангийн бие махбодид “хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөг, доод эрүүний зулгаралт, зүүн мөр, бугалга, шууны цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

Н.Алтан-Очир нь 2015 оны 4 дүгээр сарын 4-нөөс 5-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ар дайраг” ХХК-ийн “Hi” нэртэй дэн буудалд иргэн Л.Сүхбаатартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь дух, зүүн доод зовхи, хацар, эрүүний цус хуралт, доод уруулын шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан,

мөн давтан үйлдлээр, дээрх цаг хугацаанд иргэн Ө.Баатаржавхлантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, бие махбодид нь хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөг, зүүн мөр, бугалга, шууны цус хуралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хохирогч Ө.Баатаржавхлангийн: “... Бид нар буудалд ороод 1 шил архи хувааж уугаад шөнө 2, 3 цагийн үед унтахаар болсон. Гэтэл Л.Сүхбаатар, Н.Алтан-Очир хоёр хүүхнээ булаацалдаад Л.Сүхбаатар Н.Алтан-Очирын толгой руу хоёр удаа цохиод авсан. Гэтэл Н.Алтан-Очир Л.Сүхбаатарын нүүр лүү 5-6 удаа цохиод газар унагааж байгаад нүүр лүү нь нэг удаа өшиглөсөн...” /хх 1-н 77-78/,  “... 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өглөө гэртээ талийгаач Л.Сүхбаатар бид хоёр босоод шараа тайлж, архи уугаад байж байтал 11 цагийн үед манай хамаатны Намхай орж ирээд бид гурав архи хувааж уусан. Би Ч.Намхайг гарсны дараа хоол хийгээд талийгаачийг “хоол идэх үү” гэхэд “идэхгүй” гээд хэвтсэн. Би хажуугаар нь хэвтээд унтсан... Тэгтэл гаднаас Ч.Намхай нэмж архи уучихсан бололтой нэлээд согтуу орж ирэн ... “та нар лам байж архи дарс уугаад, зүгээр ч ууж чадахгүй хүнд зодуулаад” гээд агсараад байхаар нь би “чамд ямар хамаатай юм” гээд Ч.Намхайтай хэрэлдээд босоод иртэл Ч.Намхай хүрч ирээд миний нүүр лүү нэг удаа өшиглөхөд миний эрүүнээс цус гарсан. Тэгээд би шууд үүд рүү чиглээд явахад талийгаач Л.Сүхбаатар “чи яаж байгаа юм бэ” гээд... хаалгагүй хоолны шүүгээн доторх хутгыг аваад гартаа барьчихсан босож ирж байгаа харагдсан. Ч.Намхай “чи ч гэсэн заяагүй, цохиулаад” гэж хэлээд талийгаачийг өшиглөж байсан. Яг хаана нь хэдэн удаа өшиглөснийг анзаараагүй, ямар ч байсан намайг эргээд харахад талийгаачийг Намхай өшиглөж байсан юм... Би Намхайд “чи яагаад орж ирээд хүн зодоод байгаа юм бэ” гэж уурлахад “энэ чинь хутга бариад хүн алах гэж байна” гэж хэлээд зуухны хажуу руу заасан чинь манай гэрийн ишгүй хутга зуухны хажууд хэвтэж байсан. Тэгээд Намхай босоод гарсан... Тэгээд талийгаач бид хоёр ус уугаад унтсан...” /хх 2-н 64-65/,   

гэрч Р.Алтантуяагийн: “...Буудлын өрөөнд Жавхаа, Сүхээ ах нар архи их хэмжээгээр уусан. Н.Алтан-Очир тэр архинаас нь 2 удаа уусан байх... Сүхээ ах Н.Алтан-Очирт “Аагийг шахаад уулгаадах, согтоож байгаад гурвуулаа цуварчихъя” гэж хэлсэн. Намайг хаалганы ард зогсож байгааг Н.Алтан-Очир харчихсан. Н.Алтан-Очир “Тийм юм байхгүй, нөхрийгөө дуудна гэж ярьж байна лээ” гэж хэлсэн чинь Сүхээ ах “Чи надаас энэнийг харамлаад байгаа юм уу” гээд маргалдаж эхэлсэн... Сүхээ ах Н.Алтан-Очирыг орон дээр дарж аваад цээж, нүүр рүү нь цохиж байсан. Н.Алтан-Очир босож ирээд Сүхээ ахын нүүр лүү гараараа цохисон. Би хаалгаар гараад ресепшин эгчийг дуудаад эргээд харахад Сүхээ ахын 2 завьжаар цус гарч байсан... Тэгээд өглөө унтаж байтал бөөн шуугиан болоод өрөөнд Жавхаа, зүс мэдэх 3-4 хүн дагуулаад орж ирсэн. Жавхаа “Чи муу намайг ийм болгочихлоо” гэж байсан... Би “өчигдөр орой энэ 3 муудалцсан, тэгсэн Алтан-Очир Сүхээ ахын уруул руу нь цохичихсон, би Алтан-Очирыг дагуулаад очъё гэж бодож байсан юм, одоо хамтдаа очиж харцгаая” гэж хэлээд буудлаас гарцгаасан... Бид нар нэг айлд ороход Сүхээ ах цаад талын өрөөнд нэлээд согтуу унтаж байсан... Сүхээ ах босч ирээд “чи ахыгаа ийм болгочихсон байна ш дээ, хар даа” гээд уруулаа татаж харуулж байсан. Доод уруул нь хавдчихсан байсан. Н.Алтан-Очир “уучлаарай Сүхээ ахаа, та өөрөө боль гээд байхад болихгүй байсан” гэсэн. Хажууд нь Жавхаа бас “чи намайг ийм болгочихсон” гээд орилоод байсан... Тэгээд тэнд байсан хүмүүс авч ирсэн архи пивоо ууцгаасан... Н.Алтан-Очир хоёр залуугийн хамт гарч яваад 2 цагийн дараа буцаж ирсэн... Сүхээ ах “ах нартаа харагдмааргүй байна, гэртээ орохгүй” гэхэд Жавхаа “манайд очиж амрая” гэж хэлсэн... Бид нар Жавхаагийн гэрт байж байтал Сүхээ ах унтаад өгсөн. Жавхаа пивоноос нилээн ууж байгаад Сүхээ ахын хажуугаар ороод унтаад өгсөн... Сүхээ ах найз хүүхнийхээ араас явчихаад ирэхдээ нүүр ам нь зүгээр байсан...” /хх 1-н 79-85/,

гэрч Л.Наранцацралын: “...Би “Hi” зочид буудалд хамгаалагчаар ажилладаг. 2015 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө 00 цаг өнгөрч байхад улаан малгайтай 30 орчим насны намхан залуу орж ирээд өрөө асуусан. Тэгээд гаднаас өндөр, нам хоёр залуу нэг эмэгтэйтэй нилээд согтуу байдалтай орж ирээд 3 номерын өрөөнд орсон... Би текэн дээр байж байтал удалгүй уг өрөөнд зодолдох чимээ гарсан. Манай хамгаалагч Батсүх, найз Ж.Нарангэрэлтэй хамт очоод хаалгыг нь тогшоод онгойлгуулсан. Нөгөө 3 залуу нь хоорондоо зодолдсон байдалтай лам гээд байсан намхан залуугийн амнаас нь цус гарсан, зүүн талын орон дээр нь нойлын цаасаар амаа арчаад сууж байсан...” /хх 1-н 86-87/

гэрч Б.Батсүхийн: “...3 тоот өрөөнөөс хүн зодолдож байгаа бололтой пижигнэх чимээ гарахаар нь би найз Ж.Нарангэрэл, ресепшин Наранцацрал нарын хамт очиход ...улаан малгайтай залуу нь улаан хүрэн өнгийн хүрэмтэй залуугаас холдож байсан. Баруун талын орон дээр 25-30 орчим насны хүүхэн, халзандуу толгойтой 30 гаруй насны, бордуу царайтай, улаан хүрэн өнгийн өвлийн богино малгайтай хүрэм өмссөн залуутай хамт сууж байсан. Тэр сууж байсан залуугийн доод уруул нь цус болсон, хүрэмнийнх нь хоёр ханцуйны суга нь оёдлоороо ханзарсан байдалтай сууж байсан. Улаан ноосон малгайтай залуу нь зогсож байсан. Зүүн талын орон дээр бас халзан толгойтой 30 гаруй насны 160-165 см орчим өндөртэй, туранхай шар царайтай, цагаан пүүзтэй залуу сууж байсан...” /хх 1-н 88-90/,

Гэрч Ж.Нарангэрэлийн: “...Буудлын 3 тоот өрөөнд нэг хүүхэн орилоод байсан. Наранцацрал эгч өрөөнийх нь хаалгыг онгойлгож харчихаад буцаж ирээд зүгээр байна гэсэн. Шөнийн 24 цаг өнгөрч байхад шар алаг хүрэмтэй лам залуу нь өрөөндөө орилоод байсан. Зодолдож байгаа чимээ гарахаар нь ортол цэнхэр хүрэмтэй залуу орны наад талд зогсчихсон, хүүхэн нь орны наана газар суучихсан, ногоон хүрэмтэй залуу нь баруун орон дээр суучихсан амнаас нь цус гарчихсан байсан. Шар хүрэмтэй лам бид нарыг “битгий хуц, ална” гэхэд цэнхэр хүрэмтэй залуу нь шар ногоон хүрэмтэй залууг заагаад “энэ миний найз охиныг оролдсон, намайг нойлын өрөө ороод ирэхэд оролдож байсан” гэж хэлж байсан...” /хх 1-н 91-92/,

Гэрч Ү.Ганбаатарын: “...2015 оны 4 дүгээр сарын 4-ний өдрөөс 5-нд шилжих шөнө би найз Баяраа буюу Баяржаргалтай гадуур миний машинтай таксинд явж байгаад 05 цагийн үед “Хилчин” хотхоны урд хуучин төмөр замын гарамын урд байдаг хоёр давхарын зочид буудлын урд гурван хүн таксинд суух гээд нөгөө машин нь авалгүй яваад өгсөн. Баяржаргал бид хоёр аваад явъя гээд очсон. Гэтэл Ө.Баатаржавхлан, Л.Сүхбаатар хоёр зодуулчихсан бололтой, нүүр ам нь хавдчихсан, шүд амнаас нь цус гарчихсан согтуу байж байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад хажууд нь байсан буудлын ажилтан гэх залуу “наад хоёр чинь хоорондоо муудалцаж байгаад нэг залуу нь энэ хоёрыг зодчихсон. Зодсон хүн нь буудалд унтаж байгаа” гэсэн... Бид Төв-Аймаг ахын гэрт очиход Төв-Аймаг, Шарка хоёр байсан. Тэгээд Л.Сүхбаатар, Ө.Баатаржавхлан бид гурав унтаад өгсөн. ...Тэгээд архиа ууж дуусчихаад 09 цагийн үед Ө.Баатаржавхланг босгоод одоо очиж зодсон залуугаа авч ирнэ, Л.Сүхбаатартай уулзуулна гээд бид дөрөв буудал руу очиход буудлын хоёр давхрын булангийн өрөөнд Л.Сүхбаатарыг зодсон гэх нэг намхан залуу нэг хүүхэнтэй унтаж байсан. Ө.Баатаржавхлан “чи Л.Сүхбаатар ахыг яаж байгаа юм бэ, ахын шүд ам нь хөдөлсөн босч чадахгүй байна” гэж хэлсэн... Л.Сүхбаатарын доод уруул нь дотор талдаа язраад хавдчихсан, доод үүдэн шүднүүд нь хөдөлчихсөн байсан. Ө.Баатаржавхлангийн дух нь их халцраад хавдсан, уруулын доод хэсэгт язарсан, энд тэндээ хавдсан байсан...” /хх 1-н 95-96/,

Гэрч Л.Тулгын: “...2015 оны 4 дүгээр сарын 4-ний оройн 22 цагийн үед талийгаач Л.Сүхбаатар “танайд очиж байна” гэж над руу ярьсан. Тэгээд цагаан өнгийн жижиг машинтай миний таних Жавхаа гэх залуу болон 30 гаран насны залуу, бас нэг эмэгтэйгийн хамт ирсэн. Талийгаач “караокед хамт ороё” гээд би машинд нь хамт суугаад Баянхошууны Жанцангийн автобусны буудал дээр ирээд зогссон. Тухайн үед Л.Сүхбаатар, Жавхаа хоёр архи уучихсан байсан болохоор нь “би ер нь харилаа, та нар их уулгүй харьцгаагаарай” гээд машинаас буугаад 8 дугаар хорооны хажууд явж байтал талийгаач араас ирээд “жоохон хамт сууж байгаад явчих” гэж хэлэхээр нь “та нар сууж байгаад яв” гээд явахад талийгаач буцаад яваад өгсөн...” /хх 1-н 117-118/,

Гэрч Ц.Цэрмаагийн: ...2015 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр 16 цагийн үед би охинтойгоо гэртээ байж байтал хадам ах Өлзийхутагын хүү Баатаржавхлан орж ирээд “манай гэрт гал түлээд өг” гэхээр нь би “чадахгүй” гэсэн чинь манайхаас гараад явсан. Тухайн үед Ө.Баатаржавхлангийн духны зүүн хэсэг нь шалбараад хавдчихсан байсан.../хх 1-н 102/, “... Маргааш нь буюу 4 дүгээр сарын 6-ны орой 18 цагийн үед ... намайг гэртээ байж байтал Ө.Баатаржавхлан “Намхай намайг зодчихлоо” гээд амнаас нь цус гарчихсан, гар нь цус болчихсон байдалтай манай хаалгаар шагайхаар нь би “яах гээд байгаа юм, цаашаа” гэтэл буцаад явсан. Тэгээд 5-6 минутын дараа гадаа хүмүүс хэрэлдээд байх чимээ гарахаар нь би гэрээсээ гартал Ч.Намхай согтуу Ө.Баатаржавхлангийн гэрийнх нь үүдний амбаарын хажууд зогсчихсон “хувцсаа авъя” гээд зогсож байсан... Би Ө.Баатаржавхланд “Ч.Намхайн хувцсыг өгчих” гэхэд “Ч.Намхай зодоод байна, тооноор хувцсыг нь өгчихье” гэсэн... Би цүнхийг нь аваад Ч.Намхайд өгсөн...” /хх 1-н 125-126/,

Гэрч Г.Уранчимэгийн: “... Би “Мотел” дэн буудалд менежерээр ажилладаг... Манай камерыг алдаатай тавьсан ба нэг хоногоор түрүүлж гараад байдаг юм. 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн бичлэг л гэхэд 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр гэж нэг өдрөөр түрүүлж гараад байдаг...” /хх 3-н 50/,

Гэрч Л.Эрдэнэчулууны: “...Манай ээж, эгч нар шүүх хуралд оролцохгүй, цаашид ямар нэгэн нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй гэсэн. Ч.Намхайн талаас манайд 7.000.000 төгрөг өгсөн. Намхайд гомдол санал байхгүй. Баримтыг хэрэгт хавсаргуулахаар өгч байна...” /хх 3-н 205/,

Шинжээч эмч А.Амгаланболдын: “...Үүдэн шүдний сулрал нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй ба гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Шүүх эд судлалын шинжилгээгээр цусан хураа дахь фибриний ширхэгийн насжилтаар өнгөний хувирал өгдөг тусгай будгийн аргаар тогтоодог. Цусан хураа дахь фибриний үүсэлтийн өнгөний хувирлаар 0-6 цагийн хооронд шар-улбар шар, 6-12 цаг улбар шар нас бие гүйцсэн, 12-18 цаг тод улаан ягаан, 18-24 цагт улаанаас үзмэн ягаан, 24 цагаас дээш үзмэн ягаанаас саарал, 48 цагаас дээш хугацаа өнгөрсөн бол цэнхэр өнгөөр будагдсан байдлаар нь цаг хугацааг тогтоодог. Цусан хурааны цаг хугацаа нь 8-16 цаг гэдэг нь тусгай будгийн арга хэрэглээгүй цусан хурааны энгийн нүдээр харагдах байдлаар болон эд судлалын шинжилгээгээр цусан хураан дахь улаан эсийн задрал фибриний ширхэг үүсэлтийг үндэслэж тогтоосон. 6-12 цаг гэдэг бол эд судлалын шинжилгээний тусгай будгийн арга хэрэглэж тогтоосон цаг хугацаа юм. Цусан хурааны үүссэн цаг хугацааны хувьд 4-6 цагийн хооронд хэлбэлзэлтэй байж болно...” гэх мэдүүлэг /хх 3-н 44/,

Шинжээч эмч Ц.Ганболдын: “... Л.Сүхбаатарын толгойн гэмтэлд баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, дух зүүн доод зовхи, хацар эрүүний цус хуралт, доод уруулын шарх гэмтэл нь мохоо зүйлээр цохих, доргих үед олон удаагийн үйлчлэлээр үүснэ...” /хх 1-н 121-122/,

Шинжээч эмч Б.Ундармаагийн: “...Комиссын гишүүд бид өмнөх 657, 250, 377 дугаартай дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзсэн. Учир нь талийгаачийн нас барсан цаг хугацааг 657 дугаар дүгнэлтэд 8-16 цаг, 250 дугаар дүгнэлтэд 6-12 цаг, 377 дугаар дүгнэлтэд 12-18 цаг гэж гаргасан ба бид дээрх 250 ба 377 тоот дүгнэлтүүдийн цусан хурааны хугацааг тодорхойлдог тусгай будгийн MSB будгаар гаргасан цаг илүү үндэслэлтэй гэж үзээд уг цусан хураа нь 6-18 цагийн өмнө үүссэн байх боломжтой гэж үзсэн. Өмнө нь гаргасан 8-16, 6-12, 12-18 цагууд нь бидний гаргасан дүгнэлтийн 6-18 цаг гэсэн цагт хамаарагдаж байгаа тул дээрх дүгнэлтүүдийг үндэслэлтэй гэж үзсэн. Талийгаачийн тархинд үүссэн цусан хураа талийгаачийг нас барахаас 6-18 цагийн өмнө үүссэн байх боломжтой. Талийгаачийн цогцост хийсэн үзлэг тэмдэглэлээс үзэхэд 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өглөө 05 цагийн байдлаар нас бараад 4-6 цаг орчим болсон ба 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө 23.00-01.00 цагийн үед нас барсан болох нь тогтоогдсон...” /хх 3-н 197-198/,

“...Талийгаачийн цогцост анх үзлэг хийсэн эмч нас барсан хугацааг тогтоодог тул 2015.04.07-ны өдрийн тэмдэглэлд тусгасан буюу анхны үзлэг хийсэн шинжээч эмчийн Л.Сүхбаатарын нас барсан хугацааг тогтоосныг үндэслэн бид нас барсан хугацааг дүгнэлтэд бичсэн...Эд эсийн шинжээч Б.Ариунзул 12-18 цаг, Г.Батцэцэг 6-12 цаг болсон байна гэж дүгнэлт гаргасан учраас дээрх цагуудыг үндэслэн талийгаачийн тархины гэмтэл нас барахаас 6-18 цагийн өмнө үүссэн байх боломжтой гэж үзсэн. Энэ хоёр нь 2 өөр ойлголт. Талийгаачийн тархинд үүссэн цусан хураа гэмтэл нь нас барахаас өмнө 6-18 цагийн өмнө үүссэн байх боломжтой гэж үзсэн нь нэг ойлголт... Тавьсан асуултын дагуу 5 дахь хэсэгт хариулахдаа уг цусан хураа нь ямар хугацаанд хуримтлагдсан, ямар хугацааны дараа үхэлд хүргэсэн гэдгийг нарийвчлан тогтоох боломжгүй гэж үзсэн нь бас нэг өөр ойлголт. Өөрөөр хэлбэл цусан хураа нэг цагийн дотор хуримтлагдсан эсэх, эсхүл 10 цагийн дотор хуримтлагдсан эсэхийг бид нарийвчлан тогтоох боломжгүй тул дүгнэлтэд тодорхой тайлбарласан байгаа...” /хх 3-н 199-200/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Ч.Намхай нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, Ч.Намхай нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх, хэрэг хариуцах чадвартай байна...” /хх 1-н 187-188/ гэсэн шинжээчийн 2015 оны 493 тоот дүгнэлт,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаачид толгойн гэмтэл, баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа, дух, зүүн доод зовхи, хацар, зүүн эгэм, бугалга, эрүүний цус хуралт, доод уруулын шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлээр цохигдох, унах, доргих үед үүснэ. Тархины хатуу бүрхүүл доорх цусан хураа нь тархийг дарж үхэлд хүргэжээ. Баруун зулайн хатуу бүрхүүл доорх цусан хураа нь нас барахаас өмнө 8-16 цагийн өмнө үүсчээ...” гэсэн шинжээчийн 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 667 тоот дүгнэлт /хх 1-н 168-170/,

Хавтаст хэргийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн шинжээчийн “... Талийгаач Л.Сүхбаатарын биед гавал тархины битүү гэмтэл, тархины баруун тал бөмбөлгийн зулайн хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархи дарагдал, дух, зүүн доод зовхи, хацар, зүүн эгэм, бугалга эрүүний цус хуралт, доод уруулд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Л.Сүхбаатар нь цогцост хийсэн тэмдэглэлээс үзэхэд 2015 оны 4 дүгээр сарын 7-ны 05.00 цагийн байдлаар нас бараад 4-6 цаг орчим болсон буюу 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө 23.00-01.00 цагийн үед нас барсан байх боломжтой байна. Шүүх эмнэлгийн практикт тархинд үүссэн цусан хурааны хугацааг тогтооход MSB тусгай будгийн аргыг ашигладаг ба талийгаачийн тархины хатуу хальсан доор үүссэн цусан хураа нь үүсээд 6-18 цаг орчим болсон байх магадлалтай байна. Талийгаач дээрх тархины гэмтлийг авснаас хойш цусан хураа ямар хугацаанд хуримтлагдах, үхэлд хүргэх зэрэг нь гэмтлийн байдал, гэмтсэн судасны хэмжээ, тухайн хүний бие махбодийн онцлог зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг тул хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Талийгаач гэмтэл авсны дараа тодорхой хугацаанд буюу цус хуралдаж, тархийг дарах хүртэлх хугацаанд ямар нэг хөдөлгөөн, идэвхтэй үйлдэл хийх боломжтой. Цус хуралдах хугацаа архины нөлөөгөөр түргэсч болно. 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 657, 2016 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 250, 2016 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 377 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна...” гэсэн 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1150 тоот шинжээчийн дүгнэлт /хх 3-н 193-196/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ө.Баатаржавхлангийн биед хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөг, доод эрүүний зулгаралт, зүүн мөр, бугалга, шууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн 2015 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 5474 тоот дүгнэлт /хх 1-н 176/,

Хавтаст хэргийн материалаар гаргасан шүүх эмнэлгийн: “...Ө.Баатаржавхлангийн биед тухайн үед 2 нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөг, доод эрүүний зулгаралт, зүүн мөр, бугалга, шууны цус хуралт бүхий гэмтлүүд учирсан байна. Доод эрүүний зулгаралт гэмтэл нь дангаараа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 2 нүдний хоёр нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн хөмсөг, зүүн мөр, бугалга, шууны цус хуралт бүхий гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна...” гэсэн 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 897 дугаар дүгнэлт /хх 2-н 86/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх 1-н 3-4/, камерын бичлэгт үзлэг хийж, хураан авсан тэмдэглэл /хх 1-н 33/ зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

          Хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн,  анхан шатны шүүхээс хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй байна.

          Мөн анхан шатны шүүх “хохирогч Л.Сүхбаатарыг биеэ хамгаалах чадваргүй хэмжээнд хүртлээ хүнд зэргийн согтолттой байсан гэж дүгнэх боломжгүй” гэж үзэж, Ч.Намхайд холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, Н.Алтан-Очирын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Харин анхан шатны шүүх Ч.Намхайн үйлдлийг чухам ямар нотлох баримтад үндэслэж танхайн сэдэлттэй гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь ойлгомжгүй бөгөөд хохирогч Л.Сүхбаатар нь Ч.Намхайтай хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан маргалдаж, уг маргааны явцад Л.Сүхбаатар нь шүүгээн дотроос хутга авч Ч.Намхайн зүг алхахад Ч.Намхай нь түүнийг өшиглөсөн нөхцөл байдал тогтоогдсон байхад анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн уг нөхцөл байдлыг бүхэлд нь авч үзэлгүй, Ч.Намхайгийн гэмт хэрэг үйлдсэн сэдэлтийг “үл ялих зүйлээр шалтаглан танхайрсан” гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцэхгүй байна.

             Иймд Ч.Намхайд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

  Хавтаст хэрэгт авагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хавтаст хэргийн материалаар гаргасан “... Талийгаач Л.Сүхбаатар нь цогцост хийсэн тэмдэглэлээс үзэхэд 2015 оны 4 дүгээр сарын 7-ны 05.00 цагийн байдлаар нас бараад 4-6 цаг орчим болсон буюу 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөс 7-нд шилжих шөнө 23.00-01.00 цагийн үед нас барсан байх боломжтой ... талийгаачийн тархины хатуу хальсан доор үүссэн цусан хураа нь үүсээд 6-18 цаг орчим болсон байх магадлалтай байна...” гэсэн шинжээчийн 2016 оны 1150 тоот дүгнэлтээс /хх 3-н 193-196/ үзэхэд талийгаачийн биед учирсан тархины хатуу хальсан доор үүссэн цусан хураа гэмтэл нь 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өглөөний 05.00 цагаас оройн 20.00 цаг хүртэл хугацаанд учирсан байх боломжтой байна.

Энэ нь Ч.Намхайн хохирогч Л.Сүхбаатарыг өшиглөж зодсон цаг хугацаатай тохирч байх ба харин талийгаач Л.Сүхбаатарыг Н.Алтан-Очирт зодуулсан цаг хугацаатай тохирохгүй байна.

 Иймд ялтан Ч.Намхайн өмгөөлөгч Б.Энх-Амгалан, П.Отгонбаяр нарын хамтран гаргасан “...Ч.Намхайд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж өгнө үү...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авч, ялтан Ч.Намхайн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: