| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2016/0430/И |
| Дугаар | 436 |
| Огноо | 2016-08-18 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 436
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахайнгай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод байрлах, “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овгийн *******ийн *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай байгууллага В.*******тай 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 10907226 тоот зээлийн гэрээ байгуулж, 2.500.000 төгрөгийг 18 сарын хугацаатай, сарын 2.6 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Гэтэл В.******* зээлээ 2015 оны 10 дугаар сарын 31-нээс хойш эргэн төлөлтөө хийлгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй алга болсон. В.******* манай байгууллагатай зээлийн гэрээ байгуулахдаа , тоотод оршин суудаг байсан. Би уг хаягаар нь удаа дараа очсон боловч оршин суудаггүй гэсэн. Мөн эгч н.тай уулзаж түүнийг хаана байгаа талаар асуухаар мэдэхгүй гэсэн. Иймд В.*******ыг эрэн сурвалжилж хаана байгааг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овгийн *******ийн *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч “*******” ХХК В.*******ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохыг 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр байгуулсан 2.500.000 төгрөгийн зээлийн гэрээ, зээлийн төлөлтийн хуваарь зэргээр нотолсон.
Шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг шийдвэрлэхдээ гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүй байх зорилгоор өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжтой тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.*******ыг хаана оршин байгааг тодруулахаар Налайх дүүргийн улсын бүртгэл, статистикийн хэлтэст 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 2/150 тоот албан бичиг хүргүүлэхэд түүнийг , тоотод оршин суудаг гэсэн тодорхойлолт ирсэн.
Иймд шүүх В.*******ын хаягаар шүүхийн зарлан дуудах хуудсыг 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр явуулахад , тоотод оршин суух бүртгэлтэй боловч амьдардаггүй гэсэн тус хорооны засаг даргын 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 1079 тоот албан бичиг ирсэн. Мөн тус шүүхийн бичиг хүргэгч Н. “...Уг хаягт В.******* гэх хүн амьдардаггүй” гэсэн тэмдэглэл үйлдсэн байна.
Иймээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох В.*******ын оршин суугаа газар, байнгын байгаа хаяг, хаана байгаа нь тодорхойгүй байх тул түүнийг эрэн сурвалжлах ажиллагааг Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтсээр гүйцэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс нь В.*******ын /РД:, утас:/ оршин байгаа газрыг олж тогтоон нэхэмжлэгч “*******” ХХК-д мэдэгдэх нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.9.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-д зааснаар , тоотод оршин суух бүртгэлтэй, иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овгийн *******ийн ******* /РД:, утас: /-ыг эрэн сурвалжилсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4.-т зааснаар В.*******ыг эрэн сурвалжлах, оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагааг Налайх дүүргийн цагдаагийн хэлтэс гүйцэтгэхийг даалгасугай.
3. Налайх дүүрэг дэх цагдаагийн хэлтэс В.*******ын оршин суугаа газрыг олж тогтоомогц нэхэмжлэгч “*******” ХХК /РД:*******, утас:, /-д мэдэгдэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС