| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2016/0446/И |
| Дугаар | 437 |
| Огноо | 2016-08-18 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 437
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч *******-ны өдөр *******т төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, ээж, 2 ах, хүүхдийн хамт ******* *******, *******од оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:/
Хариуцагч -ны өдөр, ******* төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, , ам бүл 6, аав, ээж, эгч 2 дүүгийн хамт, *******, тоотод оршин суух, ******* овгийн ын /РД:/-д холбогдуулан
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 28-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Э., нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Э.тай 2013 оны 7 дугаар сард танилцаж, улмаар эр, эмийн харьцаатай байсан. Би 2014 оны 7 дугаар сард жирэмсэн болсон. Бидний дундаас оны 02 дугаар сарын 22-ны өдөр охин Г. төрсөн.
Бид тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй, мөн Э. 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гадаад руу сурахаар явсан байсан болохоор охиноо өөрийн нэрээр овоглосон. Э. 2016 оны 4 дүгээр сард ирээд 10 хоног хамт байж байгаад яваад өгсөн.
Ер нь Э.ын зан ааш хувирч өөрчлөгдсөн байсан ч би хүүхдээ бодоод түүнтэй хамт амдьрах санал тавьсан. Гэтэл Э. намайг гэх сэтгэлгүй болсон гэж хэлсэн. Би түүнийг ирэх байх гэж бодоод 3 сар хүлээсэн боловч холбоо огт барилгүй алга болсон. Э. гадаадад сурч байхдаа хүүхдээ харж хандаж байсан ч ирээд тоогоогүй. Иймд хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.
Хариуцагч Э. шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Бид 2013 онд танилцсан, Би Г.*******ийг 8 сартай жирэмсэн байхад нь 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр гадаад руу сурахаар явсан. Охин Г. оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн. Би охиноо 1 нас 2 сартай байхад нь Монголд ирсэн. Ингээд хамт амьдрах гэсэн боловч Г.******* “намайг өөр бусадтай холбогдсон шалтаанаас болж” уурлаад хамт амьдрахгүй гэсэн. Би түүнээс уучлалт гуйж, хамт амьдрах санал тавьсан боловч зөвшөөрөөгүй. Иймд хэсэг хугацаанд чимээгүй байя гэж бодсон. Би 2016 оны 6 сарын 01-ний өдөр охиндоо бэлэг өгөхөөр очиход уулзуулаагүй. Би одоо 9 сард оюутан болно. Иймд орлого байхгүй тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй. Харин боломжтой болохоороо төлнө гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* хариуцагч Э.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан.
Зохигчид хүүхдийн асрамжийн талаар шаардлага гаргаж маргаагүй. Хариуцагч Э. оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Г.ын эцэг мөн болохоо зөвшөөрсөн. Харин тэрээр ажил хөдөлмөр эрхэлдэггүй, оюутан тул хүүхдийн тэтгэлэг төлөх боломжгүй гэсэн үндэслэлээр татгалзсан болно.
Шүүх хариуцагч Э.аас амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Г.ыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэхдээ дараах дүгнэлт хийлээ.
Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д заасны дагуу гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхолыг төр хамгаалдаг. Иймд тэжээн тэтгүүлэх хүн тэжээн тэтгүүлэх эрх үүссэн цагаас хойш хугацаа харгалзахгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг Гэр бүлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д хуульчлан заасан тул зохигчид хүүхдийн тэтгэлэгийн талаар тохиролцож чадаагүй бол нэхэмжлэгч Г.******* шүүхийн журмаар тэтгэлэг тогтоолгохоор шаардлага гаргах эрхтэй.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үзвэл, нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Э. нар 2013 оны 7 дугаар сард танилцаж, эр, эмийн харьцаатай байсан байх ба охин Г. оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т зааснаар хүүхэд эцгийн нэрийг авах ёстой ч зохигчид тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй, хүүхэд төрөх үед эцэг Э. хамт байгаагүй тул энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4.-т заасны дагуу охин эх Г.*******ийн нэрийг авсан байна.
Охин Г. төрснөөс хойш эх Г.*******ийн асрамжид эрүүл өсөн бойжиж байгаа болох нь охин Г.ын №1113000168 дугаар төрсний гэрчилгээний хуулбар, “Амь Эрдэнэ” өрхийн эмнэлгийн тодорхойлолт зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтаар тогтоогдож байна. /хх-3-4/
Иймд нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Э. нар гэрлэлтээ батлуулаагүй ч тэдний дундаас хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсдэг тул зохигчид охин Г.ыг эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгоход нь адил оролцон туслах ёстой.
Харин хариуцагч Э. ажил хөдөлмөр эрхэлдэггүй, сургуульд сурч байгаа, ажилтай болохоор төлнө гэж тайлбарлаж байгаа ч тэрээр Гэр бүлийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.1.-т “тэтгүүлэгч нь согтууруулах ундаа,
мансууруулах бодис байнга хэрэглэсэн, санаатайгаар биедээ гэмтэл учруулснаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан бол тэтгэлэг төлөгчийг” гэж зааснаас бусад үндэслэлээр хүүхдийн тэтгэлэг төлөхөөс чөлөөлөгдөхгүй. .
Иймээс Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т зааснаар эцэг Э.аас сар бүр тэтгэлэг гаргуулж оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Г.ыг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Хариуцагч Э. шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх үүрэг хүлээнэ. Харин нэхэмжлэгч Г.******* охин Г.д зориулсан тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнээс бусад зүйлд зарцуулбал тэтгэлэг төлөгч Э. зориулалтаар нь зарцуулахыг шаардах, хүүхдийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд асрамжийн талаар маргах эрх нээлттэй.
Хариуцагч Э. бусдын эрх ашгийг хөндөхгүйгээр хүүхэдтэйгээ уулзах эрх нь нээлттэй ч хүүхэд өөртэй нь уулзах хүсэл сонирхол байгаа эсэхийг асуух, хүүхдийн хүмүүжилд буруу үлгэр дуурайлал үзүүлхүйц байдалтай байгаа үедээ уулзахгүй байхыг анхаарах хэрэгтэй.
Нэхэмжлэгчийн хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шаардлага нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг. Харин хариуцагч Э.аас Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасны дагуу тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр /11 нас хүртлэх хүүхдэд төлөгдөх тэтгэлэгийн хэмжээг Засгийн газраас тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшин 185.400 төгрөгийн 50 хувийг нэг хүүхдэд 12 сар өгөхөөр/ тооцон гаргасан 1.112.400 төгрөгийн үнийн дүнд төлөгдөх улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу ноогдуулсан 31.248 төгрөгийг гаргуулж улсын орлогод /ХААН банкны тоот дансанд төлөх/ оруулахаар тогтов.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 119 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-т заасныг баримтлан оны 02 дугаар сарын 22-ны өдөр төрсөн охин Г.ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 /тавь/ хувиар, энэ хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасныг баримтлан охин Г.ыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг ******* овгийн ын /РД: /-аас сар бүр тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.-т заасныг баримтлан цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд хариуцагч Э.аас гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.-т заасныг баримтлан хариуцагч Э. шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлэгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлэгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Г.******* улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 63 дугаар зүйлийн 63.1.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар хариуцагч Э.аас улсын тэмдэгтийн хураамж 31.248 /гучин нэгэн мянга хоёр зуун дөчин найм/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС