| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2016/0460/И |
| Дугаар | 438 |
| Огноо | 2016-08-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 438
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахайнгай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, ******* тоотод оршин суух ******* овгийн *******ийн ******* /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овгийн *******ын *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.*******, нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Б.*******тай 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 5.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай зээлдүүлсэн. Би уг мөнгийг Б.*******т туслах зорилгоор хүнээс зээлж өгсөн. Гэтэл Б.******* зээлээ хугацаандаа төлөөгүй, хаана байгаа нь мэдэгдэхгүй, утас нь холбогдохгүй алга болсон. Түүний амьдардаг гэрийн хаяг болох , , тоотод очиход ээж нь байсан. Тэр хүн 2016 оны 6 дугаар сард уг мөнгийг төлнө гэж хэлсэн. Тэгээд би 6 дугаар сард очиход байраа түрээслээд явсан байсан. Би уг хаягаар Хан-Уул дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан болов ч Б.******* оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд шүүхэд эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Харин Б.******* тус шүүхэд ирээд оршин суугаа газраа хэлж, надтай утсаар ярьсан. Гэхдээ , тоотод түр оршин сууж байгаа гэсэн. Мөн намайг нэхэмжлэлээ татан авахыг хүссэн. Би зөвшөөрөөгүй. Иймд түүнийг эрэн сурвалжлуулах хүсэлтээ дэмжиж байна гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.******* иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овгийн *******ын *******ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан.
Нэхэмжлэгч Ц.******* Б.*******ыг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болохыг 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулсан 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээгээр нотолсон.
Мөн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг зээлийн гэрээн дээрх хаягт буюу , UB таун 81а байр, тоотод оршин суудаггүй болохыг нотолж Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 15 дугаар шүүгчийн захирамжийг “...Б.******* , UB таун 81а байр, тоотод оршин суудаггүй гэх тус хорооны засаг даргын тодорхойлолт ирсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн”-ийг шүүхэд баримтаар өгсөн болно.
Шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг шийдвэрлэхдээ гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөхгүй байх зорилгоор өөрийн санаачилгаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах боломжтой тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ыг , UB таун 81а байр, тоотод оршин суудаг эсэхийг тодруулахаар шүүхийн зарлан дуудах хуудсыг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүргүүлсэн.
Б.*******ын иргэний үнэмлэхний лавлагаагаар , , , гэх газарт оршин суух бүртгэлтэй гэж байгаа ч Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 8 байрны тоотод оршин сууж байгаа, 998409 дугаарын утсаар холбоо тогтоох боломжтой болох нь түүний хүсэлт болон тус хорооны засаг даргын 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 2211 тоот “..РД:, *******ын ******* тус хорооны тоот оршин суудаг, ам бүл 4...” гэсэн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Ц.******* нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ын оршин суугаа газар, байнгын байгаа хаяг, хаана байгааг мэдэх боломжит бүхий л арга хэмжээг авалгүй шууд шүүхэд хүсэлт гаргасан байна гэж үзэв.
Иймээс иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.*******ын оршин суугаа хаяг, хаана байгаа нь мэдэгдэж байх тул түүнийг эрэн сурвалжлах шаардлагагүй гэж үзэж, нэхэмжлэгч Ц.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3.-т зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ******* овгийн *******ын *******ыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгч ******* овгийн *******ийн *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС