Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 439

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******-ний өдөр, *******т төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, ******* мэргэжилтэй, *******т ******* ажилтай, ам бүл 2, охины хамт, ******* ******* тоотод оршин суух ******* овгийн *******гийн ******* /РД:/-ийн нэхэмжлэлтэй

-ны өдөр төрсөн охин М.гийн эцэг О. мөн болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан  нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдааны шатанд тайлбарлахдаа: Би О.тай 2013 онд танилцсан. Бид 2014 оноос хойш хамтран амьдарсан. 2014 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүү А.г төрүүлсэн. Бид  Налайх дүүрэгт ирж хадамын хашаанд өрх тусгаарлан амьдарсан. Охин г төрхөөс 4 хоногийн өмнө буюу 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр нөхөр О., эцгийн хамт нүүрсний уурхайд ажиллаж байгаад ослын улмаас нас барсан. Охин -ны өдөр төрсөн. Бид  гэрлэлтээ   батлуулаагүй байсан учир охин г эцэг О.аар овоглоогүй. Хэрэв эцгээр нь овоглохоор бол шүүхийн шийдвэр хэрэгтэй гэсэн. Иймд -ны өдөр төрсөн охин М.гийн эцэг О. мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.******* -ны өдөр төрсөн охин М.гийн эцэг О. болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11-д зааснаар гэр бүл, *******, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаалахаар заасан байдаг. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д “хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч, төрөл, садангийн хүн, хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллага буюу 14 нас хүрсэн хүүхдийн хэн нэгний өргөдлийг үндэслэн эцэг, эхийг шүүх тогтооно” гэж зааснаар нэхэмжлэгч Д.******* -ны өдөр төрсөн охин М.гийн биологийн эцэг О. мөн болохыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Шүүх О. -ны өдөр төрсөн охин М.гийн биологийн эцэг мөн болохыг тогтоож шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтад үндэслэн дараах хууль зүйн дүгнэлтийг хийлээ.

Нэхэмжлэгч Д.******* нь талийгаа ч О.тай 2013 онд танилцаж, 2014 оноос хойш хадам эцэг, эхийн хашаанд буюу *******, , тоотод өрх тусгаарлан амьдарч байх хугацаанд хүү 2014 оны 11 дүгээр сарын 24-ны өдөр төрж эцэг аар овоглосон. Эцэг О. 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр уурхайд ажиллаж байгаад ослын улмаас амь насаа алдсан байна.

Гэр бүлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3.-т зааснаар хүүхэд төрснөөр эцгийн нэрийг авч овоглох ёстой. Мөн Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7.-д зааснаар эцэг нь нас барснаас хойш 10 сарын дотор төрсөн хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэхдээ эцгийн нь нас барсны гэрчилгээг үндэслэн нас барагчийн овог, нэрээр бүртгэж гэрчилгээ олгохоор байгаа ч нэхэмжлэгч Д.*******, талийгаач О. нар гэрлэлтээ батлуулаагүй байсан  тул   2016  оны  7 дугаар  сарын  03-ны  өдөр  төрсөн  охин   М. эхийн нэрийг авч овоглосон байна.

Шүүх -ны өдөр төрсөн охин М.гийн биологийн эцэг О. мөн эсэхийг тогтоохдоо Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.-т заасны дагуу эмнэлгийн дүгнэлтийг үндэслэх ёстой ч О. нас барсан тул ДНК-ийн шинжилгээ хийх боломжгүй байгаа болно.

Харин  нэхэмжлэгч Д.*******, талийгаа ч О. нар 2014 оноос 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл эр, эмийн харьцаатай, хамтран амьдарч байсан болох нь дээрх үйл баримтаас гадна *******ны Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрт “...3-т О., 6-д Д.*******...” гэж бүртгэгдсэн баримт, гэрч Д.ийн “...Би талийгаач О.ын эх. Талийгаач О. болон нэхэмжлэгч Д.******* нар 2013 онд танилцан 2014 оноос эхлэн хамтран амьдарч эхэлсэн. Тэдний дундаас 2014 оны 11 сарын 24-ний өдөр хүү А., 2016 оны 7 сарын 03-ны өдөр охин М. нар төрсөн. Талийгаач О. нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ослын улмаас нас барсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Д.гийн “...Би талийгаач О.ын авга эгч. Нэхэмжлэгч Д.******* нь талийгаач О.тай 2013 онд танилцаад 2014 оноос нэг гэрт орж амьдарсан. Эхэндээ тэд уурхай дээр гэр барьж амьдарч байгаад сүүлд *******, тоотод амьдрах болсон. Тэдний дундаас 2014 оны 11 сарын 24-ний өдөр хүү А., 2016 оны 7 сарын 03-ны өдөр охин М. нар төрсөн. О.  2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр уурхайд ажиллаж байгаад нас барсан...” гэсэн мэдүүлэг, гэрч  Д.Дашнямын “...Би талийгаач О.ын багын найз. Бид 2003 оноос 2016 оны хооронд нөхөрлөсөн. Д.******* талийгаач О. нар  2013 онд танилцаад 2014 оноос хамтран амьдарч эхэлсэн. Тэдний дундаас хүү А. 2014 онд, охин М. нар төрсөн. Тэд О.ын ээж Д.ийнд амьдардаг байсан. Талийгаач нь 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр ослын улмаас нас барсан... ” гэсэн мэдүүлгээр нотлогдож байх тул -ны өдөр төрсөн охин М.гийн биологийн эцэг О. болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7.-д зааснаар -ны өдөр төрсөн охин М.гийн биологийн эцэг овгийн ын мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57  дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар  нэхэмжлэгч   Д.*******ийн   улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод  хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.

 

ДАРГАЛАГЧ                           З.ТҮВШИНТӨГС