Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 441

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би нэхэмжлэгч ******* тоотод байрлах “*******” ХХК

Хариуцагч *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын ******* /РД:*******/-д холбогдуулан

NP10 төхөөрөмжийг худалдах, худалдан авах гэрээний үүргээс гүйцэтгээгүй үүрэг нийт 120.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгээд ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон хүсэлтдээ: Манай компани Д.*******тай 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр NP10 төхөөрөмжийг худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 220.000 төгрөгөөр худалдсан ба төлбөрийг 12 сарын хугацаанд сар бүр 20.000 төгрөгөөр төлж барагдуулахаар тохиролцсон.

Гэвч Д.******* 80.000 төгрөгийн үлдэгдэл төлбөрөө төлөхгүй байгаа тул  гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасны дагуу алданги 40.000 төгрөг нийт 120.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.

Шүүхийн шатанд алданги 40.000 төгрөгөөс татгалзаж, 80.000 төгрөг нэхэмжилснийг  хариуцагч  Д.*******  бүхэлд  нь зөвшөөрч биелүүлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Би “*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр NP10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 80.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч Д.*******аас NP10 төхөөрөмжийг худалдах, худалдан авах гэрээний үүргээс гүйцэтгээгүй үүрэгт нийт 120.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 80.000 төгрөг болгон багасгаж, алданги 40.000 төгрөгийн шаардлагаас татгалзсан болно.

Нэхэмжлэгч “*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Улсын бүртгэлийн гэрчилгээ, 2015 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн хуваарь, хариуцагч Д.******* нь худалдан авсан NP10 төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 80.000 төгрөг, алданги 40.000 төгрөг болох тухай тооцооны дэлгэрэнгүй нэхэмжлэхийг шүүхэд баримтаар өгсөн. /хх-5-9/

Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч 80.000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэгч “” ХХК-ийн ХААН банкан дахь тоот дансанд төлсөн нь орлогын баримтаар нотлогдож байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.******* биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагч Д.******* нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар биелүүлсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийн тал хуваарь хөнгөлсөн 2.275 төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлсөн байна. Иймээс улсын орлогоос 2.275 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгохоор дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч ******* овгийн *******ын ******* NP10 төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 80.000 /наян мянга/ төгрөгийг нэхэмжлэгч “*******” ХХК-д төлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4.550 төгрөгийн 50 хувь болох 2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг хариуцагч Д.******* төлсөн болохыг дурдаж, улсын орлогоос  2.275 /хоёр мянга хоёр зуун далан тав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

ШҮҮГЧ                                   З.ТҮВШИНТӨГС