| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Болдын Амарбаясгалан |
| Хэргийн индекс | 161/2021/0084/Э |
| Дугаар | 35 |
| Огноо | 2022-02-10 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 02 сарын 10 өдөр
Дугаар 35
М.Ж-, М.Б-, Н.Е- нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч М.Ж-, М.Б-, Н.Е-, шүүгдэгч М.Ж-, М.Б- нарын өмгөөлөгч А.Серикжан, шүүгдэгч М.Ж-ийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа, шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүгдэгч Н.Е-ын өмгөөлөгч Х.Бакен, С.Тилеуберди, иргэний нэхэмжлэгч Р.Нурдыхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 107 дугаар шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 44 дүгээр магадлалтай, М.Ж-, М.Б-, Н.Е- нарт холбогдох хххххххххх дугаартай эрүүгийн хэргийг Баян-Өлгийн аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Баасандоржийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч М.Ж-ийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 08 дугаартай шийтгэх тогтоолоор Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, М.Ж
2. Монгол Улсын иргэн, 1986 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд 2008 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай шийтгэх тогтоолоор Баян-Өлгий аймаг дахь Сум дундын шүүхээс 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.5-д зааснаар 3 жил 1 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, 1 жилээр хянан харгалзсан, Төлек овгийн М.Б
3. Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш дасгалжуулагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар, 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, Н.Е
Шүүгдэгч М.Ж-, М.Б- нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, шүүгдэгч Н.Е- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар М.Ж-, М.Б- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснээс шүүгдэгч М.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, шүүгдэгч М.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Е-ын хохирогч Х.Игиликийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдэл, хохирогч М.Б-ийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэх үйлдлийг эрүүгийн 2013000000163 дугаартай хэргээс тусгаарлан нэмэлт ажиллагаа хийлгэхээр Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт буцааж,
Шүүгдэгч Н.Е-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч М.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч М.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан заасан нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд хөрөнгө гэмтээж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-эд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Н.Е-ад 6 жилийн хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Ж-эд 6 жил 1 сарын хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Б-эд 4 жилийн хорих ял тус тус оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Е-, М.Ж-, М.Б- нарт оногдуулсан хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Е-ад оногдуулсан 6 жилийн хорих ялаас 2 жил хорих ялыг, шүүгдэгч М.Ж-эд оногдуулсан 6 жил 1 сарын хорих ялаас 2 жил хорих ялыг, шүүгдэгч М.Б-эд оногдуулсан 4 жилийн хорих ялаас 2 жилийн хорих ялыг тус тус өршөөн хасаж,
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор шүүгдэгч М.Ж-ийн эзэмшлийн SKYWORTH маркийн 65 инчийн, 1.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий зурагтыг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаартай тогтоол, М.Б-ийн эзэмшлийн Samsung А-50 загварын, 380.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, хуучин гар утсыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаартай тогтоол, шүүгдэгч Н.Е-ын эзэмшлийн, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах, 2.000.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, гэр бүлийн хэрэгцээний 600м2 газрыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Бан-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 2021/ШЦТ/107 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Ж-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэж,
2 дахь заалтын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан” гэж өөрчилж,
3 дахь заалтын шүүгдэгч М.Ж-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон хэсгийг хэвээр үлдээж, үлдсэн бусад хэсгийг хүчингүй болгож,
4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ж-ийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,
Тогтоох хэсгийн 5, 6, 7, 9, 13 дахь заалтыг тус тус хүчингүй болгож, 8 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Ж-ээс 4.800.000 төгрөг гаргуулан хохирогч Н.Е-ад, 945.000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Р.Нурдыханд тус тус олгож, цагаатгагдсан этгээд Н.Е-ын урьд шүүгдэгч М.Ж-т хохиролд төлсөн 5.141.000 төгрөгийг М.Ж-ээс буцаан гаргуулж, Н.Е-ад олгож, шүүгдэгч М.Ж-ийн Н.Е-ад холбогдуулан гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохиролд нэхэмжилсэн 11.865.094 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж,
10 дахь заалтыг “Н.Е- нь энэ хэргийн улмаас сэжигтнээр 1 хоног баривчлагдсан, шүүгдэгч М.Ж- болон М.Б- нар нь энэ хэргийн улмаас урьд цагдан хоригдсон хоноггүйг дурдсугай” гэж өөрчилж,
12 дахь заалтыг "Шүүгдэгч М.Ж-ийн эзэмшлийн SKYWORTH маркийн 65 инчийн, 1.300.000 төгрөгийн үнэлгээ бүхий зурагтыг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын прокурорын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 20 дугаартай тогтоолыг хохирол нөхөн төлөгдөх хүртэл хугацаанд хэвээр үлдээж, М.Б-ийн эзэмшлийн Samsung А-50 загварын, 380.000 төгрөгийн үнэлгээ бүхий, хуучин гар утсыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаартай тогтоол, Н.Е-ын эзэмшлийн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлах, 2.000.000 төгрөгийн албан ёсны үнэлгээ бүхий, гэр бүлийн хэрэгцээний 600 м.кв газрыг битүүмжилсэн прокурорын 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 19 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр нь үлдээж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Е-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.Е-ыг цагаатгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Ж-, М.Б- нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,
Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.Б-ийг цагаатгаж, шүүгдэгч М.Ж-, М.Б-, тэдгээрийн өмгөөлөгч А.Серикжан, М.Б-ийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг, шүүгдэгч М.Ж-ийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа нар болон дээд шатны прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг баримтлан Н.Е-, М.Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, мөн хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан цагаатгагдсан этгээд Н.Е-, М.Б- нарыг шүүх хуралдааны танхимаас даруй суллаж, шүүгдэгч М.Ж-т шийтгэх тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг шүүх хуралдааны танхимаас суллаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ж-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг гүйцэтгэх хуудас бичигдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх хүртэл хугацаанд хэвээр нь үлдээж шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд прокурор Ш.Баасандорж бичсэн эсэргүүцэлдээ “... Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “ТОДОРХОЙЛОХ нь” хэсэгт “...Хохирогч Н.Е-ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг шүүгдэгч чулуугаар ам руу нь цохиж учруулсан болох нь хохирогч Н.Е-, шүүгдэгч М.Ж-, М.Б- нарын мэдүүлгээр тус тус нотлогдсон. Прокуророос хохирогч Н.Е-ын эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг шүүгдэгч М.Ж-, М.Б- нар бүлэглэн үйлдэж учруулсан гэх үндэслэлээр М.Ж-, М.Б- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүйн дээр шүүгдэгч М.Б-ийн эрх зүйн байдлыг дордуулж байна” гэх дүгнэлтийг хийжээ. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд М.Ж-, М.Б- нар нь хохирогч Н.Е-тай урьдын өс хонзонгийн асуудлаа 2020 оны 06 дугаар сарын 24-ний шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг байрлах Монгол Ардын намын байрны урд талын засмал зам дээр шийдвэрлэхээр ирж, хохирогч Н.Е-ыг хүлээж байсан нь тогтоогдсон. Тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаа буюу 2020 оны 06 дугаар сарын 24-ний шөнө Улсын Их Хурлын сонгуулийн дүн мэдээ гарч байсан, Монгол Ардын намын байрны гадна болон тус аймгийн Өлгий сумын төв талбайд олон нийт цугларсан, сонгуулийн үр дүнг хүлээж байсан нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Яг энэ цаг хугацаанд шүүгдэгч М.Ж-, М.Б- нар нь хохирогч Н.Е-тай урьдын өс хонзонгийн асуудлаа олон нийтийн өмнө шийдвэрлэхээр ирж, түүнийг бүлэглэн зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, мөн хохирогчийн унаж явсан 6446 БӨҮ улсын дугаартай Ланд-100 маркийн тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы шил, жолоочийн хойд талын хаалганы цонхны шил, урд салхины шил цуурсан, машины дотор талын салоны дээд хэсэгт 4 газар цоолж гэмтэл учруулж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг үйлдсэн нь гэж гэм буруутайд тооцсон атлаа анхан шатны шүүх М.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1- д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, М.Ж-ийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч М.Ж-, М.Б- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг бүлэглэж үйлдээгүй гэх дүгнэлтийг хийсэн атлаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг бүлэглэж, зэвсэг, зэвсгийн зүйл хэрэглэж үйлдсэн гэх ойлгомжгүй дүгнэлтийг хийсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэх хуульчилсан. Өөрөөр хэлбэл, онолын талаасаа шүүгдэгч М.Ж-, М.Б- нар нь бүлэглэж, Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл хэсэгт заасан хоёр гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан, нийлмэл гэмт хэрэг үйлдсэн байхад анхан шатны шүүх шүүгдэгч М.Ж- нь хохирогч Н.Е-ын ам руу чулуугаар цохисны улмаас хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч М.Б- нь энэхүү гэмт хэрэгт хамтран оролцоогүй гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийжээ. Үүнээс гадна анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсэгт “... шүүгдэгч М.Ж-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, шүүгдэгч М.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон тус тус хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэж дурдсан атлаа прокуророос шүүгдэгч М.Б-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй байгаа нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн шаардлагад нийцээгүйгээс гадна доор дурдсан ноцтой зөрчлийг гаргаж байна гэж үзлээ. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалт нь бүхэлдээ ойлгомжгүй, хуулийн шаардлага хангаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байсан. Өөрөөр хэлбэл, тус аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 08 сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 2021/ШЦТ/107 дугаартай шийтгэх тогтоолоор уг хэргийг шийдвэрлэхгүйгээр орхигдуулсан нь анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “шүүгдэгч Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэм буруутай болох”, энэ хэсгийн 1.2 болон бусад заалтыг, мөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 2-т ”Шүүгдэгч Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт яллагдагчаар татагдсан бол цагаатгагдсан, эсхүл ял шийтгүүлсэн зүйл, хэсэг, заалтыг шийтгэх тогтоолд нэг бүрчлэн заана” гэснийг тус тус ноцтой зөрчжээ. Гэтэл давж заалдах шатны шүүх дээд шатны прокурорын эсэргүүцэл болон оролцогчдын гомдлоор хэргийг 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хянан хэлэлцэхдээ анхан шатны шүүхээс шүүгдэгчийн М.Б-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг шийдвэрлэлгүй орхигдуулсан ноцтой алдааг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх замаар зөвтгүүлэх арга хэмжээ аваагүй, анхан шатны шүүх гэм буруутай эсэхийг шийдвэрлээгүй байхад давж заалдах шатны шууд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсэн нь давж заалдах шатны шүүх нь өөрөө Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна. Тухайлбал, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.Ж-, М.Б- нар нь урьдын өс хонзонгийн асуудлаа 2020 оны 06 дугаар сарын 24-ний шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутаг байрлах Монгол Ардын намын байрны урд талын засмал зам дээр шийдвэрлэхээр ирсэн, үүнээс өмнөх цаг хугацаанд буюу тухайн өдөр хохирогч Н.Е-ыг авто машинаар дагаж явсан нь хохирогчийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлгээр тогтоогдсон байх бөгөөд энэ цаг хугацаанаас эхлэн М.Ж-, М.Б- нар нь гэмт хэрэг үйлдэх санаа, зорилго нэгдсэн байсан гэдэг нь тодорхой байна. Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутагт байрлах Монгол Ардын намын байрны урд талын засмал зам дээр М.Ж-, М.Б- нар нь хохирогч Н.Е-ыг хүлээж байсан нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдсон. Тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд Улсын Их Хурлын сонгуулийн дүн мэдээ гарч байсан, Монгол Ардын намын байрны гадна болон тус аймгийн Өлгий сумын төв талбайд олон нийт цугларсан, сонгуулийн үр дүнг сонсохоор хүлээж байх тэр үед М.Ж-, М.Б- нар нь гэмт үйлдлээ гүйцэлдүүлэхээр ирсэн, улмаар хохирогчийн засмал зам дагуу байрлуулсан автомашины урд болон хойд талд нь авто машин байрлуулж, зугтаалгах боломжгүй болгож, хохирогч Н.Е-ыг автомашин дотроо сууж байх үед нь урд, хойд талын хаалга, урд салхины шилийг хагалж, улмаар хохирогчийг бүлэглэн зодож, нийтийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, хүч хэрэглэсэн байхад давж заалдах шатны шүүхээс дараах дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалын “ТОДОРХОЙЛОХ" хэсэгт “... шүүгдэгч М.Ж- дүү М.Б-тэй бүлэглэж, хохирогч Н.Е-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй. ... М.Ж- нь хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй, хувийн сэдэлтээр хохирогч Н.Е-ыг зодож, түүнийг зодохын тулд сууж байсан тээврийн хэрэгслээс гаргаж ирэх зорилгоор тээврийн хэрэгслийг гараараа болон чулуугаар, хашааны төмрөөр цохих, хөлөөрөө өшиглөсний улмаас тээврийн хэрэгслийн зүүн урд хаалганы шил, урд салхины шил цуурсан, бүхээгний таазны дотор талын урд хэсэг цоорсон зэрэг гэмтэл учруулж, 945.000 төгрөгийн хохирол учирсан тогтоогдсон. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан эд хөрөнгө устгах, гэмт хэргээр зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй, энэ тохиолдолд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн субъектив талын шинж хэрэгт цугларсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Түүнчлэн М.Б-ийн ... үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учирсан” гэж дүгнэн, уг гэмт хэргийн шинжийг хангасан гэж үнэлэх хууль зүйн үндэслэлгүй болно. Шинжээчийн дүгнэлтээр тухайн тээврийн хэрэгслийн М.Б-ийн хагалсан хойд хаалганы цонхны шил 85.000 төгрөгийн үнэлгээтэй болох нь тогтоогджээ. М.Ж- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдээгүй болох нь тогтоогдсон, дүү М.Б- нь түүнтэй урьдчилж үгсэн тохиролцож олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах зорилго, сэдэлтээр үйлдлээрээ ахтайгаа нэгдсэн буюу бүлэглэж нийтийн хэв журам зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийсэн нь бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн үйлдсэн гэмт хэргүүдийг хоёр өөр цаг хугацаанд тус тусдаа үйлдсэн мэтээр тайлбарласан, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд “Гэмт хэрэг үйлдэх санаа, сэдэлт зорилгогүй байсан” мэтээр үндэслэлгүй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, мөн үүнээс гадна автомашины эд ангийг чулуу болон төмрөөр цохиж гэмтээсэн байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэх субъектив санаа зорилгогүй байсан гэх дүгнэлтийг хийж байгаа Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцааг бүхэлд нь үгүйсгэж байгаа нөхцөл байдал болжээ. Бүлэглэн гүйцэтгэж байгаа гэмт хэргийн онцлог нь тэнцүү, тэнцүү бус хэмжээний үүрэг гүйцэтгэсэн байдаг. Тэнцүү хэмжээний гэдэг нь тухайн гэмт хэргийн объектив тал ижил түвшинд байхыг шаарддаг бол тэнцүү бус хэмжээний гэдэг нь адил бус, хэн нэг нь илүү, нөгөө нь зарим байдлаар тухайн гэмт хэргийн объектив талын шинжийг бий болгосон байдаг. Шүүгдэгч М.Ж-, М.Б- нарын бүлэглэж үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргүүд нь хохирогчийн сууж байсан тээврийн хэрэгслийг чулуугаар болон төмрөөр цохиж, хагалж, хохирогч Н.Е-ыг М.Ж- нь чулуугаар цохиж, М.Б- нь хойноос нь төмрөөр хатгаж байгаа нөхцөл байдал нь тэнцүү бус хэмжээний үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх ойлголт юм. Өөрөөр хэлбэл, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хууль бус үйлдэлд нэг этгээд нь хохирогчийг цохих, нөгөөдөх нь шууд санаатай үйлдлээр дэмжлэг үзүүлж байдаг шинжээр илэрдэг бөгөөд энэ ойлголтоор М.Ж-, М.Б- нарын бүлэглэж үйлдсэн, “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах”, мөн “олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг үгүйсгэж, хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа нь анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх хэт нэг талыг баримталсан, гэмт этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хир хэмжээг харгалзаж үзээгүй, шударга ёсны зарчимд нийцээгүй, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ял завшуулж байгаа нөхцөл байдал гэж үзнэ. Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж хүч хэрэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйл ажиллагаа нь бусдын эрүүл мэндэд хохирол учрах, амь нас хохирох, эд хөрөнгөнд хохирол учруулах нөхцөлд байдалд явцаараа хүргэснээр энэ гэмт хэргийн үндсэн шинж хангагдах ба энэхүү үр дагаврыг гэмт этгээдүүд зориуд хүсэж төлөвлөөгүй боловч тэдгээрийн санаатай үйлдэл нь эрүүл мэндэд хохирол учрах, амь нас хохирох, эд хөрөнгөнд хохирол учрах гарцаагүй урьдач нөхцөл болсон байдаг. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд М.Ж-, М.Б-, Н.Е- нар нь хүндийн өргөлтийн спортоор хичээллэдэг байх бөгөөд М.Ж-, М.Б- нарын хувьд олон нийтийн өмнө нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, бусдыг үл тоомсорлон басамжилсан, өөрийн хүч чадалтай, зориг зүрхтэй, бүхнээс давуу болохоо хохирогч Н.Е-ад харуулах, айлган сүрдүүлэх үйл явдал бий болгосон нь тодорхой байхад анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх энэхүү нөхцөл байдалд хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр шүүгдэгч М.Ж-, М.Б- нарын бүлэглэн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэргийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж, М.Ж-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, М.Б-ийн үйлдлийг хэрэгсэхгүй болгож, мөн шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэр нь нийгэмд шударга ёсыг тогтоож чадаагүй гэж дүгнэж байна. Учир нь дээрх гэмт хэрэг нь тухайн орон нутгийн хэмжээнд олны анхаарал татсан, М.Ж-, М.Б-, Н.Е- нарын хууль бус үйлдлийн улмаас хүний амь нас хохирч болох нийгэмд аюултай нөхцөл байдал үүсч байж болзошгүй байсан зэрэг нөхцөл байдалд шүүх дүгнэлт хийгээгүй, ач холбогдол өгөөгүй, нийгэмд хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ гэдэг байдлаар асуудалд хандсан, Эрүүгийн хуулийн зорилго, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцээгүй шийдвэрийг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна. Прокуророос Н.Е-ын үйлдсэн 2020 оны 06 дугаар сарын 12-13-нд шилжих шөнийн 02-03 цагийн үед тус аймгийн Өлгий сумын 13 дугаар багийн нутагт байрлах аймгийн авто тээврийн газрын хашаанд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Х.Игиликийг зодож биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн 2020 оны 06 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутагт байрлах аймгийн Монгол Ардын намын байрны урд талын засмал зам дээр хохирогч М.Ж-ийг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар, мөн хохирогч М.Б-ийн баруун гуя руу хутгалж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “ ... шүүгдэгч Н.Е- нь хохирогч Х.Игилик, М.Б- нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргүүдийг тусгаарлаж шийдвэрлэх нь хэргийн бодит байдлыг бүрэн тогтооход нөлөөлөхгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв” гэх дүгнэлт, давж заалдах шатны шүүхийн магадлалд “ ... хяналтын прокурор болон дээд шатны прокуророос эсэргүүцэл бичээгүй, оролцогчоос гомдол гараагүй зэргийг харгалзан үзэж, хэргээс зарим үйлдэл холбогдлыг тусгаарлаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахдаа хуулийн заалтыг оновчгүй баримталсан байдлыг засаж, шийдвэрт өөрчлөлт оруулж, Н.Е-ын Х.Игилик, М.Б- нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хоёр үйлдэл холбогдлыг тусгаарлаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж шийдвэрлэв” гэх дүгнэлтийг тус тус хийжээ. Гэтэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд Н.Е- нь 2020 оны 06 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө тус аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутагт байрлах аймгийн Монгол Ардын намын байрны урд талын засмал зам дээр хохирогч М.Ж-ийг хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан, мөн хохирогч М.Б-ийн баруун гуя руу хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлджээ. Анхан шатны шүүх Н.Е-ын хохирогч М.Ж-ийг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 6 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийг хамтад нь шийдвэрлэхгүйгээр хохирогч Х.Игиликийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэргийн хамт тусгаарлан прокурорт буцаасан нь үндэслэлгүй шийдвэр болжээ. Анхан шатны шүүхээс дээрх хэргийг тусгаарлан прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримталсан нь илт үндэслэлгүй /хуульд заагдаагүй үндэслэлээр/, хуулийг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “яллах дүгнэлтэд заасан шүүгдэгчийн холбогдох зарим гэмт хэргийг тухайн шүүгдэгч үйлдсэн нь нотлогдоогүй бол”, 1.2-д “зарим шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаанаар шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон ба түүнд холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг хянан шийдвэрлэх нь хэргийн байдлыг бүрэн бодитойгоор тогтооход нөлөөлөхөөргүй байвал” гэж заажээ. Гэтэл Н.Е-ад холбогдох хэргийг тусгаарлаж, хэргийг прокурорт буцаасан үндэслэл нь дээрх хуулийн заалтад хамаарахгүй, гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдсон, шүүгдэгч шүүх хуралдаанд оролцсон байхад дээрх хуулийн заалтаар хэргийг тусгаарласан нь үндэслэлгүй байгаагаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн заалтыг бүхэлд ноцтой зөрчжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан. Анхан шатны шүүхээр шүүгдэгч М.Б-ийн гэм бурууг шийдвэрлээгүй байхад эрх хэмжээгээ хэтрүүлж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.Б-ийг цагаатгаж шийдвэрлэсэн нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн байна гэж дүгнэлээ.Иймд прокурорын хяналтын шатанд Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн нь шүүхийн хуралдаанаар нөхөн гүйцэтгэж боломжгүй, мөн анхан шатны шүүх, давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн нөхцөл байдал тус тус тогтоогдож байх тул Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 25-ны өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоол, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 44 дугаартай магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан үндэслэлээр прокурорт буцаалгах, эсхүл анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаалгахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч М.Ж-ийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Шүүгдэгч нь хэрэг авагдсан нотлох баримтаар М.Ж-ийг 2 удаа хутгалж, хүнд гэмтэл учруулсан, М.Б- ахыг чинь хүн алах гэж байна гэхэд мэдэж ирэхэд нь 1 удаа хутгалж хөнгөн гэмтэл учруулсан болох нь тогтоогддог бөгөөд Н.Е-ын машиныг 2 талаас нь тулгаж машинаар хаасан гэж тайлбарласан бөгөөд заавал машинаар явахгүйгээр зугтаж, ойр байгаа цагдаад хандаж болох байсан, мөн машинд М.Ж-ийг хутгалчхаад машинаас гараад дараа довтолгоо төгссөн байхад нь дахин хутгалж байгаа, Н.Е- руу ахыгаа хамгаалан, ахдаа туслах, хамгаалах зорилгоор сүүлд ирж байгаа М.Б-ийн гуян тус газарт нь хутгалж байгаа нь аргагүй хамгаалалт гэж үзэх үндэслэлгүй юм. Энэ нь Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар Баян-Өлгийн аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Е-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тухай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.Е-ыг цагаатгаж гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2021/ДШМ/44 дугаар магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Н.Е-ад хохирогч М.Ж-ийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж өгнө үү” гэв.
Шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч Г.Оюунцэцэг шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Аргагүй хамгаалалтын довтолгооны шинж, хэр хэмжээг хуульд тодорхойлоогүй хэдий ч анхны халдлага төгссөн байсан буюу цагдаагийн албан хаагч М.Ж-т үйлдлээ зогсоохыг сануулсны дараа “намайг хутгалчихлаа” гэж хэлээд Н.Е-ын араас гүйсэн байдаг. Гэмт хэргийг таслан зогсоох зорилготой араас нь очиход дахин ноцолдож М.Ж-ийн биед хоёр дахь гэмтлийг үүсгэсэн. Дараа нь дүү нь ахыгаа өмөөрч араас нь тэврэхэд гуянд нь хутгалсан үйлдлийг аргагүй хамгаалалт гэж үзэхээргүй байна” гэв.
Шүүгдэгч М.Б-, М.Ж- нарын өмгөөлөгч А.Серикжан шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн гаргасан гомдлыг дэмжсэн байр сууринаас оролцож байна. Монгол Улсын Дээд шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн Аргагүй хамгаалалтыг зөв хэрэглэх тухай зөвлөмжийн 1, 3 дугаар заалтад аргагүй хамгаалалт гэдгийг хэрхэн зөв тайлбарлаж хэрэглэх талаар зохицуулалт бий. Давж заалдах шатны шүүх хэргийг магадлахдаа довтолгоо дууссаны дараа болсон үйлдэл байхад Н.Е-ыг аргагүй хамгаалалт байсан гэж үзсэн нь хуульд нийцээгүй. Цагдаа ирснээр довтолгоо дууссан байтал давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн. Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн тухайд давж заалдах шатны шүүх хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Өөрөөр хэлбэл М.Ж-, Н.Е- нар бие биенийхээ эрх чөлөөнд халдах явцад М.Б- ахыгаа өмөөрөх, хууль бус үйлдлийг зогсоох зорилгоор оролцсон. Тэгэхээр М.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн объектив талын шинж хангагдахгүй буюу олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг тасалдуулах санаа зорилго байгаагүй. Нөгөө талаар 2016 оноос хойш М.Ж-, Н.Е- нар хувийн таарамжгүй харилцаатай байсныг зөв тогтоосон” гэв
Шүүгдэгч Н.Е-ын өмгөөлөгч Х.Бакен шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Н.Е-ын үйлдэл бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинжтэй гэсэн байр сууринаас оролцож ирсэн. Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд зөв дүгнэлт хийж, Н.Е-ын үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Н.Е-ын өмгөөлөгч Т.Тилеуберди шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Бидний үйлчлүүлэгч Н.Е- тухайн гэмт хэргийг гаргахгүй байх талаас нь санаачилга гарган зугтаж, машинаа дотроос нь түгжиж суусан боловч суух аргагүй болтол довтолгоо хийгдсэнээс болж машинаас гарсан. Тухайн үед М.Ж-ийг зогсоож чадаагүй бөгөөд Н.Е-ын араас хөөсөн довтолгоо хүнд гэмтэл авах хүртэл нь үргэлжилсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагыг хангаагүй байна. Шүүх хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудыг буруу үнэлж, хэргийн үйл баримтыг буруу тогтоосон. Өөрөөр хэлбэл хоёр шатны шүүх шүүгдэгч М.Ж-ийн хохирогч Н.Е-ад хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт М.Б- үйлдлээрээ нэгдэн дэмжлэг үзүүлж, хамтран оролцсон нь хохирогч Н.Е-, гэрч Д.Б, Ж.Е, А.Ж, Д.М нарын мэдүүлгээр тогтоогдсон байхад М.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Түүнчлэн гэмт хэрэг үйлдэгдэх үед УИХ-ын сонгуулийн дүн гарч байсан бөгөөд шүүгдэгч М.Ж-, М.Б- нар бүлэглэн олон нийтийн газар нийтийн хэв журмыг бүдүүлгээр зөрчиж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан байхад тэдэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Е-ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн. Харин давж заалдах шатны шүүх Н.Е-ын М.Б-ийг хутгалсан үйлдэлд ямар нэгэн дүгнэлт хийгээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн; Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч, прокурор, дээд шатны прокурорын гомдол, эсэргүүцлээр хэргийг хянан хэлэлцдэг билээ.
Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэдэгт анхан болон давж заалдах шатны шүүх хуулийн нэг зүйл, заалтыг; эсвэл эрүүгийн эрх зүйн онол, шүүхийн практикт тогтсон ойлголт, тодорхойлолт, нэр томьёог өөр өөрөөр тайлбарласан; эсхүл хууль хэрэглээний талаар хоёр шатны шүүх зөрүүтэй байдлаар шийдвэрлэснийг ойлгоно.
Шүүгдэгч Н.Е-, М.Ж-, М.Б- нарт холбогдох хэрэг нь “... анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн ...” үндэслэлд хамаарч байна.
2. Баян-Өлгий аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Ш.Баасандоржийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч М.Ж-ийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч М.Ж-, М.Б-, Н.Е- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу хоёр шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
3. Аливаа гэмт хэргийн яллах болон цагаатгах, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох нөхцөл байдал, гэмт этгээдийн үйлдэл тус бүрт зайлшгүй дүгнэлт өгч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бий болгосон үйлдэл хоорондын шалтгаант холбоо, түүний хүрээг тогтоохдоо нотлох баримтад тулгуурлан үнэлгээ дүгнэлт хийх нь хэргийн бодит үйл баримт, хууль зүйн дүгнэлтийн үндэслэлтэй эсэхийг дээд шатны шүүхүүдээс үнэлэх гол шалгуур болдог.
Шүүхээс хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх нь Үндсэн хуулиар баталгаажуулсан хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хангах үндэс болох бөгөөд шийтгэх тогтоол хууль ёсны, үндэслэлтэй, шударга байх шинжийг хангахад чухал ач холбогдолтой юм.
4. Иймд прокурор Ш.Баасандоржийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч М.Ж-ийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн хяналтын журмаар гаргасан гомдолд дараах тайлбарыг өгөх нь зүйтэй байна.
4.1. Прокурор Ш.Баасандорж бичсэн эсэргүүцэлдээ “... анхан шатны шүүх М.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, М.Ж-ийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн “... прокуророос шүүгдэгч М.Б-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн хэргийг хэрхэн шийдвэрлэсэн болох нь тодорхойгүй байгаа ...” гэжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч М.Ж-ийг өөрийн төрсөн дүү М.Б-тэй бүлэглэн хохирогч Н.Е-ын ам руу чулуугаар цохиж, үүдэн шүдийг нь хугалж, хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдоогүй байна гэж үзэн М.Б-ийн үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчилж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, харин шүүгдэгч М.Ж-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх “... хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б- нь шүүгдэгч М.Ж-тэй бүлэглэж, Н.Е-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин шүүгдэгч М.Ж-ийн урьдын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй хувийн сэдэлттэй, санаатай үйлдлээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдсон тул М.Б-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь хууль ёсны болон гэм буруугийн зарчимд нийцнэ” гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрт шүүгдэгч М.Б-т холбогдох хэсэгт зөвтгөсөн өөрчлөлт хийж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тодорхой гэмт хэргийг хоёр болон түүнээс дээш хүн санаатай нэгдэж үйлдсэн тохиолдолд хамтран оролцсон хэлбэрийг зайлшгүй тогтоох шаардлагатай бөгөөд энэ нь оролцогч тус бүрийн гүйцэтгэсэн үүрэг, түүний шинж чанарыг үндэслэлтэй тодорхойлох, хэргийг зөв зүйлчлэх, ялыг ялгамжтай оногдуулахад чухал ач холбогдолтой билээ.
Энэ хүрээнд гэмт хэрэгт хамтран оролцогчдын хооронд бодит тохироо буюу нэг зорилгод хамтын хүчин чармайлтаар хүчээ нэгтгэн, үүргээ хуваарилан хүрэх эрмэлзэлтэй байсан эсэх, энэ тухайгаа хоорондоо хэлэлцэн тохиролцсон эсэхийг мөрдөн шалгах болон шүүх хуралдааны явцад зайлшгүй нотолбол зохино.
Тодорхой гэмт хэрэг үйлдэхээс өмнө дээр дурдсан тохиролцоог хийгээгүй боловч гэмт хэрэг үйлдэх явцад үйлдэл төдийгүй үзэл бодол, сэдэлт, зорилгоороо нэгдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж үздэг бөгөөд энэ нь хамтран оролцохын ердийн хэлбэр юм. Уг тохиолдолд гэмт хэрэгт хоёр ба түүнээс дээш хүн оролцож, гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив талыг хамтран хэрэгжүүлж, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
Шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч М.Ж- нь хохирогч Н.Е-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хэдий ч шүүгдэгч нарын хувьд санаа зорилго болон үйлдлээрээ нэгдэж “энэ хэргийг бүлэглэн үйлдсэн” гэх хүндрүүлэх шинж тогтоогдоогүй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.Ж- нь төрсөн дүү М.Б-тэй бүлэглэж хохирогч Н.Е-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдэх талаар урьдчилан хоорондоо ярилцсан, мэдээлэл цуглуулсан, объектоо сонгосон, гэмт хэрэгт ашиглах зэвсэг хэрэгслийг урьдчилан бэлтгэсэн буюу гэмт хэрэг үйлдэх нөхцөл байдлыг бүрдүүлсэн гэх, мөн хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б-ийн үйлдлээс болж хохирогч Н.Е-ын эрүүл мэндэд ямар нэгэн гэмтэл учирсан нь тогтоогдоогүй байх тул энэ талаар гаргасан прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
4.2. Прокурор Ш.Баасандорж бичсэн эсэргүүцэлдээ “... шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, цагаатгасан шийдвэр нь нийгэмд шударга ёсыг тогтоож чадаагүй ...” гэжээ.
Анхан шатны шүүх шүүгдэгч М.Ж-, М.Б- нарын үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан тодорхой гэмт хэргийн шинжийг хангаж байгаа эсэхийг дүгнэхийн тулд түүний объектив болон субъектив шинжийг цогцоор хангасан байх хууль ёсны шаардлагыг үл харгалзан, шүүгдэгч нарыг олон нийтийн аюулгүй байдал, нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчих сэдэл, санаа зорилгоор, эдгээр харилцааг зөрчихөд чиглэсэн үйлдэл хийсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй төдийгүй хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй, хэргийн бодит байдалд нийцээгүй байна.
Тодруулбал, анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар дүгнэлт хийхдээ хэрүүл маргааны эхлэл, өрнөл, төгсгөл, түүнд оролцсон хүмүүсийн гэм буруугийн шинж, түүнд оролцох болсон хүн бүрийн сэдэл, санаа зорилгыг зөв тогтоогоогүй, түүнчлэн үйлдэл оролцооны субъектив шинжийг үнэлж чадалгүй, үйл баримтыг цогцоор нь бус хэсэгчлэн дүгнэж, дан ганц үр дагавар, объектив илрэлд тулгуурлан дүгнэлт хийснээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг гэж дүгнэн Эрүүгийн хуулийн агуулга, зарчмыг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Харин давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг үндэслэлтэй зөв сэргээн тогтоож, өөрийн дотоод итгэлээр үнэлэх замаар “... М.Ж- нь Н.Е-ыг зодсон нь анхнаасаа хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй хувийн сэдэлттэй байсан, энэ үеэр хохирогчийн унаж явсан тээврийн хэрэгсэлд эвдрэл, гэмтэл учруулсан бөгөөд тэдгээрийн үйлдэлд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн субъектив талын шинж тогтоогдоогүй болно” гэж шүүгдэгч М.Ж-, М.Б- нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийн шинжийг агуулаагүй талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийн, шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болсон байна.
Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн бүрэлдэхүүний объектив шинж нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, ямар ч шалтгаангүйгээр, эсвэл үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан өдөх, агсам тавих, элдвээр доромжлох, айлган сүрдүүлэх, басамжлах, дарамтлах, бусдыг дорд үзэх, илэрхий үл ойшоож басамжлах, дээрэлхэх, бүдүүлэг догшин авирлах, өөрийн ичгүүр сонжуургүй, догшин зан авир, бүдүүлэг үйлдлээ бусдын анхаарлын төвд байлгахыг эрмэлзэн хохирогчид хүч хэрэглэх болон хүч хэрэглэхээр заналхийлэх, бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх, эдгээр үйлдэлд өдөөн турхирч, татан оруулж хүний халдашгүй, чөлөөтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулах, нийтийг хамарсан арга хэмжээг тасалдуулах зэргээр илрэн гардаг болно.
Олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн сэдэлт нь бусдыг үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, өөрийгөө хүч чадалтай, зориг зүрхтэй, бүхнээс давуу болохоо харуулах, айлган сүрдүүлэх явдал бөгөөд энэ нь эмх замбараагүй, гэнэт үүссэн шинжтэй, урьдчилан төлөвлөөгүй, хүрэх үр дүн тодорхойгүй байдаг онцлогтой.
Хэрэв дээр дурдсан шинж, хэлбэрийг агуулаагүй буюу нийтийн хэв журмыг зөрчөөгүй бөгөөд хүмүүс хоорондын зүй бус харьцаанаас үүдэн маргалдсан, зодолдсон, бие махбодид нь гэмтэл учруулсныг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзэх боломжгүй ба энэ тохиолдолд Эрүүгийн хуулийн аль тохирох зүйл, хэсгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч М.Ж-, М.Б- нар анхнаасаа нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахад чиглэсэн санаа зорилго, сэдэлт бүхий идэвхтэй шинжтэй үйлдлүүдийг хийгээгүй, тухайн гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч М.Ж- хэрүүл маргааныг эхлүүлэн, бусдын эрх чөлөөнд халдсанаар болон М.Ж-, Н.Е- нарын хооронд олон жилийн турш үргэлжилсэн хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй сэдэл, санаа зорилгын хүрээнд шүүгдэгч М.Ж- нь хохирогч Н.Е-ад хохирол учруулсан, харин шүүгдэгч М.Б-ийн хувьд “ах чинь хутгалуулчихлаа” гэх хүмүүсийн хашгирахыг сонсоод хэргийн газарт очиж, ах М.Ж- нь хохирогч Н.Е-ыг түүний сууж байсан тээврийн хэрэгслээс гаргах гэж хөөцөлдөж байсныг хараад түүнтэй энэ үйлдлээрээ нэгдсэн болох нь хохирогч М.Ж-ийн болон шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогджээ.
Иймд дээрх үйл баримтыг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэгт хамаарахгүй талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн бөгөөд уг дүгнэлтийг өөрчлөх, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг үгүйсгэх, няцаах эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул прокурорын эсэргүүцэлд дурдагдсан саналыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.
4.3. Прокурор Ш.Баасандорж бичсэн эсэргүүцэлдээ “... автомашины эд ангийг чулуу болон төмрөөр цохиж гэмтээсэн байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдэх субъектив санаа зорилгогүй байсан гэх дүгнэлтийг хийж байгаа нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан нийгмийн харилцааг бүхэлд нь үгүйсгэж байгаа нөхцөл байдал болжээ ...” гэж дүгнэсэн байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заажээ.
Энэ хэрэгт прокуророос шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлд зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлээгүй болно.
Нөгөөтэйгүүр, хяналтын шатны шүүх нь хэргийг хяналтын журмаар хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцон үнэлж, хэргийн үйл баримтыг өөрчлөн тогтоох, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
4.4. Прокурор эсэргүүцэлдээ “... Анхан шатны шүүх Н.Е-ын хохирогч М.Ж-ийг хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 6 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн атлаа хохирогч М.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийг хамтад нь шийдвэрлэхгүйгээр хохирогч Х.Игиликийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх хэргийн хамт тусгаарлан прокурорт буцаасан нь үндэслэлгүй шийдвэр болжээ. Анхан шатны шүүхээс дээрх хэргийг тусгаарлан прокурорт буцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.18 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримталсан нь илт үндэслэлгүй (хуульд заагдаагүй үндэслэлээр), хуулийг ноцтой зөрчсөн байна” гэсэн дүгнэлт хийж, давж заалдах шатны шүүхэд хандаж, үүний дагуу тус шүүхээс зөвтгөж өөрчлөлт хийсэн байх ба прокурор дээрх агуулга бүхий дүгнэлтээ дахин хяналтын шатны шүүхэд гаргажээ.
Давж заалдах шатны шүүхээс “... прокурорт буцаасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд хамаарч, хууль ёсны зарчимд нийцэхгүй боловч энэ нь ... холбогдох хэргийг хянан шийдвэрлэхэд (хэргийн зүйлчлэл болон үйл баримтыг тогтооход) нөлөөлөхгүй, ... хэргээс зарим үйлдэл холбогдлыг тусгаарлаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаахдаа хуулийн заалтыг оновчгүй баримталсан байдлыг засаж, шийдвэрт өөрчлөлт оруулж (магадлалын тогтоох хэсгийн 2 дахь заалт, 25 дахь тал), Н.Е-ын Х.Игилик, М.Б- нарын эрүүл мэндэд тус тус хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хоёр үйлдэл холбогдлыг тусгаарлаж, нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээж” шийдвэрлэснийг хяналтын шатны шүүхээс няцаан үгүйсгэх үндэслэлгүй байна.
4.5. Прокурорын эсэргүүцэлд “... хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд М.Ж-, М.Б- нар нь хохирогч Н.Е-тай урьдын өс хонзонгийн асуудлаа 2020 оны 06 дугаар сарын 24-ний шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутагт байрлах Монгол Ардын Намын байрны урд талын засмал зам дээр шийдвэрлэхээр ирж, хохирогч Н.Е-ыг хүлээж байсан нь тогтоогдсон ... М.Ж-, М.Б- нар нь гэмт хэрэг үйлдэх санаа, зорилго нэгдсэн байсан гэдэг нь тодорхой байна ... Мөн Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багийн нутагт байрлах Монгол Ардын Намын байрны урд талын засмал зам дээр М.Ж-, М.Б- нар нь хохирогч Н.Е-ыг хүлээж байсан нь хэрэгт авагдсан үйл баримтаар тогтоогдсон ...” гэжээ.
Энэ хэрэгт нийт 36 хүнээс давхардсан тоогоор 60 удаа сэжигтэн, яллагдагч, гэрч, хохирогчоор тус тус мэдүүлэг авсан бөгөөд эдгээрээс шүүгдэгч М.Ж-, М.Б- нарыг гэмт хэрэг үйлдэх үед анхнаасаа хамт байгаагүй гэсэн агуулгатай мэдүүлгийн тоо 27, харин хамт байсан гэсэн агуулгатай 6 (үүнээс Н.Е-ын хохирогчоор өгсөн 2 удаагийн, сэжигтнээр өгсөн 1, яллагдагчаар өгсөн 2, гэрч Д.М-ийн 1 удаагийн мэдүүлэг), бусад нь тухайн үйл явдлыг гэрчлээгүй мэдүүлгүүд байна. Дээрх мэдүүлгүүдийг дүгнэхэд шүүгдэгч М.Ж- нь хохирогч Н.Е-ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулахдаа ганцаараа байсан ба прокурорын эсэргүүцэлд дурдагдсан М.Ж-, М.Б- нар эхнээсээ хамтдаа байж, бүлэглэн гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь эргэлзээгүй, хөдөлбөргүй нотлогдоогүй байна.
Мөн хохирогч Н.Е-ын машиныг хааж тавьсан талаар тэрээр өөрөө хохирогчоор 2, яллагдагчаар 1 удаа тус тус мэдүүлэг өгсөн байхад прокурор “М.Ж-, М.Б- нар нь гэмт үйлдлээ гүйцэлдүүлэхээр ирсэн, улмаар хохирогчийн засмал зам дагуу байрлуулсан автомашины урд болон хойд талд нь авто машин байрлуулж, зугтаалгах боломжгүй болгож, хохирогч Н.Е-ыг авто машин дотроо сууж байх үед нь урд, хойд талын хаалга, урьд салхины шилийг хагалж, хүч хэрэглэсэн ...” гэж хийсвэрлэн дүгнэсэн нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгүүдээр няцаагджээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 1-д “Прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ”, 1.7 дугаар зүйлийн 1-д “... прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд ... прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, 34.7 дугаар зүйлийн 2-т “Улсын яллагч хуулийн үндэслэл, хэргийн бодит байдал, нотлох баримтад тулгуурлан өөрийн дотоод итгэлийг удирдлага болгон яллана”, 16.3 дугаар зүйлийн 2-т “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй” гэж тус тус заасан байтал прокурор зөвхөн шүүгдэгч, хохирогч Н.Е-ын мэдүүлэгт ач холбогдол өгч буйг учир дутагдалтай гэж үзнэ.
4.6. Шүүгдэгч М.Ж-ийн өмгөөлөгч Ш.Базаррагчаа шүүхэд гаргасан гомдолдоо “... Баян-Өлгий аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Е-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н.Е-ыг цагаатгаж гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй” гэжээ.
Шүүгдэгч Н.Е- нь М.Ж-ийн биед хүнд хохирол учруулсан үйлдлийг анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийг зэвсэг хэрэглэн үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Н.Е-ыг хууль бус довтолгооны эсрэг өөрийн амь нас, эрүүл мэндийг хамгаалсан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Аргагүй хамгаалалт” буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн байна.
Аргагүй хамгаалалт гэх ойлголт нь эрүүгийн эрх зүйн онолын хувьд аюул заналхийлсэн довтолгоон бодитой хийгдэж эхэлсэн бөгөөд дуусаагүй байх үндсэн шинжийг агуулдаг. Энэ тухай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заажээ. Өөрөөр хэлбэл, гэмт халдлага, хүч хэрэглэсэн довтолгоон бодитой нэгэнт эхэлсэн, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд хохирол учруулах нь хэн бүхэнд илэрхий, тодорхой, ойлгомжтой болсон, аюул занал бодитой оршиж, халдлага үргэлжилж буй, довтолгоо дуусаагүй үед хамгаалалт хийх эрх үүснэ. Энэ үед өрсөж хамгаалах нь аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн хууль ёсны үйлдэлд тооцогддог ба харин дээрх бодит аюул тулгараагүй тохиолдолд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал үүсэхгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж, халдагч этгээдэд гэм хор учруулан өөрийн болон бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалах эрхийг иргэнд хуулиар зөвшөөрсөн бөгөөд энэхүү тохиолдолд аргагүй хамгаалалт хийсэн хүний санаа сэдэл, учруулсан хохирол нь бодит агуулгаараа нийгэмд ашигтай буюу гэмт хэргийн нийгмийн хор аюулыг үгүйсгэдгээрээ чухал ач холбогдолтой байдаг. Үргэлжилсэн довтолгооны үед довтолгооны аль ч цаг хугацааны хэсэгт хамгаалалт хийж болох ба цаашид халдлага үргэлжлэх нь тодорхой, хүний амь нас эрүүл мэндэд аюул занал бодитой оршин байсаар буй бол ээлжит тулгарсан халдлагыг хүлээхийг хамгаалагчаас шаардах байдлаар иргэний аргагүй хамгаалалт хийх эрхийг хязгаарлах нь аргагүй хамгаалалтын үр нөлөөг багасгаж хамгаалагчийн амь нас, эрүүл мэндийг илүү эрсдэлд оруулах сөрөг нөлөө бий болгоно.
Өөрөөр хэлбэл, үргэлжилсэн довтолгооны үед халдагч этгээдийн зүгээс дахин халдлага үйлдэх нь тухайн нөхцөл байдалд бодитоор бүрдэж, түүний нийгэмд аюултай, хууль бус үйлдлийн улмаас өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндэд аюул учрах нь нэгэнт тодорхой болсон тохиолдолд халдагч этгээдээс дахин довтолгоон эхлүүлэхийг хүлээх нь аргагүй хамгаалалтыг хэрэгжүүлэх боломжит цаг хугацаа, магадлалыг бууруулдаг бөгөөд объектив нөхцөл байдалд зөв дүгнэлт хийсний үндсэн дээр өрсөж хамгаалалт хийж буй үйлдлийг аргагүй хамгаалалтын хүрээнд хийгдсэн гэж үзнэ.
Түүнчлэн халдлагын шинж чанар, учирсан буюу учирч болох байсан гэм хорын хэр хэмжээ нь хамгаалалтын шинж чанар, хэр хэмжээтэй тохирсон байх талаар ямар нэгэн шаардлага, хязгаарлалт Эрүүгийн хуульд тусгагдаагүй байна.
Харин өөрийн буруутай буюу хууль бус, ёс суртахуунгүй үйл ажиллагааны улмаас бусдыг өдөөн турхирч довтлогч этгээдийн сэтгэл зүйн хэвийн байдлыг алдагдуулж, үйлдэлдээ зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгож чадахгүй нөхцөл байдалд санаатайгаар хүргэж, халдлага хийх суурь нөхцөл шалтгааныг бий болгож, улмаар довтолгооны эсрэг хариу үйлдэл хийснийг хуурамч хамгаалалт гэх бөгөөд аргагүй хамгаалалтад үл тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно.
Хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан давж заалдах шатны шүүх нь 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн оройн 00 цаг 30 минутын үед Н.Е-, М.Ж- нарын хооронд болсон үйл баримтыг сэргээн тогтоож, М.Ж- нь Н.Е-ын дотроосоо түгжээд сууж байсан машины жолооч талын цонхны шилийг чулуугаар цохин хагалж, улмаар хагарсан цонхоор биеийн цээж хэсгээ дотогш оруулан хүрдний ард сууж байсан Н.Е-ын үүдэн шүдийг чулуугаар цохиж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол (2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 259 дугаартай дүгнэлт – 2 дугаар хавтаст хэргийн 31-33 дахь тал) учруулах үед Н.Е- өөрийгөө хамгаалах зорилгоор машины урд суудлын дундах хайрцгаас хутга аван М.Ж-ийн хүзүүний зүүн талын мөрний булчинг хатгаж нэг удаа хутгалсан, улмаар М.Б-, М.Ж- нарын хууль бус довтолгоон үргэлжилсээр байсан тул Н.Е- тэд нараас зугтаж, машинаасаа буугаад намын байр руу чиглэн гүйхэд М.Ж- түүний араас хөөж, Н.Е-ын ар нуруунд хашааны төмрөөр цохиж унаган ноцолдож байх үед Н.Е- М.Ж-ийн цээжний баруун талд суганы арын шугамын 4-5 дугаар хавирганы завсраар дахин нэг удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол (2020 оны 06 дугаар сарын 29-ны өдрийн 258 дугаартай дүгнэлт – 2 дугаар хавтаст хэргийн 24-25 дахь тал) учруулсан үйлдэл нь аргагүй хамгаалалтын нөхцөлд хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч М.Ж-ийн зүгээс эхлүүлсэн хууль бус, тулгарсан довтолгооны өөдөөс өөрийн амь нас, эрүүл мэндэд учирсан бодит аюул, заналхийллийн эсрэг Н.Е- нь хуулиар зөвшөөрөгдсөн хариу үйлдэл хийж, Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан жам ёсны эрхээ хэрэгжүүлэн бусдад гэм хор учруулсныг гэмт хэрэгт тооцох үндэслэлгүй гэж үзэн Н.Е-ыг цагаатгаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч М.Ж-ийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
5. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй бөгөөд давж заалдах шатны шүүхийн магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.
6. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, прокурор Ш.Баасандоржийн бичсэн эсэргүүцэл, шүүгдэгч М.Ж-ийн өмгөөлөгч Ш.Базаррагчаагийн гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
7. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ дараахь зөрчил гаргасан байгааг анхаарвал зохино.
7.1. Анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ж.Н эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “... Улсын яллагчаас Н.Е-ад 6 жил 2 сарын хорих ял, шүүгдэгч М.Ж-эд 3 жил 2 сар хорих ял, шүүгдэгч М.Б-эд 2 жил 10 сар хорих ял оногдуулахаар санал болгож байгааг эсэргүүцэж байна. ... энэ гэмт хэрэг гарахад Н.Е-ын буруу байхгүй байхад түүнд М.Ж-, М.Б- нараас илүү ял санал болгож байгааг эсэргүүцэж байна. Иймд гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан Н.Е-ад оногдуулах ялыг багасгах нь зүйтэй” гэх дүгнэлтийг гаргасан байна (анхан шатны шүүхийн тогтоолын 59 дэх тал).
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т ”шүүгдэгчийн гэм буруугийн талаар санал бичих, уншиж сонсгох”, мөн тус хуулийн 35.26 дугаар зүйлийн 1-д “Иргэдийн төлөөлөгч энэ хуулийн 35.25 дугаар зүйлд заасан ажиллагаа явагдаж дууссаны дараа шүүгдэгчийн гэм буруугийн талаар бичгээр гаргасан саналаа уншиж сонсгож болно” гэж тус тус зааж шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эдлэх эрхийг хуульчилж өгсөн байна. Үүнээс үзэхэд шүүхийн иргэдийн төлөөлөгч нь хуульд зааснаар зөвхөн гэм буруугийн талаар санал гаргах эрхтэй болохоос эрүүгийн хариуцлагын талаар санал гаргах, энэ талаар мэтгэлцэх эрх олгоогүй болохыг анхаарах нь зүйтэй.
7.2. Тавдугаар хавтаст хэргийн 96 дугаар талд 2021 оны 08 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдааныг хойшлуулах тухай тогтоол гаргахдаа “Цагаатгах тогтоол” -ын албан бланк дээр хэвлэсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
С.БАТДЭЛГЭР
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ