Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 213/МА2024/00007

 

 

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын

нэхэмжлэлтэй “******* ******* ******* ******* *******” хоршоо,

******* нарт холбогдох иргэний хэргийн тухай

                                                          

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганчимэг даргалж, Ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ, шүүгч Ч.Баярцэнгэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн  хуралдааны танхимд хийсэн иргэний  хэргийн  шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар *******ын 07-ны өдрийн 131/ШШ2024/00397 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын нэхэмжлэлтэй,

“******* ******* ******* ******* *******” хоршоо(рд:*******), ******* (рд:*******, ИБД:*******) нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн 50,250,000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийн хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн хэргийг шүүгч Т.Ганчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч , , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар  Х.Цэрэнлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. ******* ******* ******* ******* хоршоо болон ******* нар нь Баянхонгор сумын хоршоо хөгжүүлэх сангаас 2022 оны 9 дүгээр *******ын 30-ны өдөр *******лагийн аж ахуйд түшиглэсэн Нүүдэлчин монгол брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар 50,000,000 төгрөгийг 5 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэй зээлсэн.

1.2. Хөнгөлөлттэй зээл олгосноос хойш 3 удаа хяналт, шалгалт хийхэд зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй, брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэх үйл ажиллагаа огт явуулаагүй, зээлийн гэрээний 3.5 дахь заалтыг зөрчсөн дутагдал илэрсэн.

1.3. Зээлийг 2022 оны 9 дүгээр *******ын 30-ны өдөр авснаас хойш 2023 оны 11 дүгээр *******ын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд төсөл хэрэгжээгүй, ажлын байр нэмэгдээгүй, нэг удаагийн төлөлт хийснээс хойш хуваарийн дагуу зээл, хүүг төлөөгүй.

1.4. Уг шалтгаанаар хөнгөлөлттэй зээлийг 2023 оны 8 дугаар *******ын 01-ний дотор буцаан төлөхийг 2023 оны 7 дугаар *******ын 09-ний өдөр 1/355 дугаар албан бичгээр мэдэгдсэн боловч одоог хүртэл төлөөгүй.

1.5. Иймд хоршоо хөгжүүлэх сангийн зээл 50,000,000 төгрөг, хүү 250,000 нийт 50,250,000 төгрөгийг ******* ******* ******* ******* ******* хоршоо, ******* нараар төлүүлэх хүсэлтэй байна гэжээ.

2. Хариуцагч талын шүүхэд гаргасан  татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 50,250,000 төгрөгийн зээлийн хугацаа дуусаагүй, тухайн зээлийг зориулалтын дагуу ашиглаад үйл ажиллагаагаа хэвийн явуулж байсан боловч цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан үйлдвэрийн хугацаа түр зогссон. Одоо зуны улирал эхэлж байгаа тул үйл ажиллагаагаа хэвийн явуулж зээлээ төлөөд явах боломжтой.

2.2. Зээлийн гэрээг 2022 оны 9 дүгээр *******ын 27-ны өдөр байгуулсан. Хариуцагч нь 2022 оны 10 дугаар *******ын 30-ны өдөр 1,500,000 төгрөг төлсөн талаарх баримт хэрэгт авагдсан. Хариуцагч нар улирлын нөхцөл байдлын улмаас 2 ******* зээлээ төлж чадахгүй явж байтал шүүхэд нэхэмжлэл гаргасан. Үүнээс үзэхэд зээлийг 3-аас дээш удаа төлөөгүй зөрчил гаргасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

2.3. Малчдаас ******* идээ худалдан авч бүтээгдэхүүн болгож боловсруулах үйл явц болдог талаар дурдмаар байна. Нүүдэлчин Монгол брэнд бүтээгдэхүүнээр 2023 оны 02 дугаар *******д зохион байгуулагдсан ******* *******ын үзэсгэлэн худалдаанд оролцсон.

2.4. Талуудын хооронд 2023 оны 9 дүгээр *******ын 30-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний эрх, үүрэг үүсэх байтал 2022 оны 12 дугаар *******ын 14-ний өдөр албан бичиг явуулж, хугацаа нь болоогүй байхад шалгаж, нэхэмжлэл гаргасан.гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 227 дугаар зүйлийн 227.1, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийг хангаж, хариуцагч ******* ******* ******* ******* ******* хоршоо болон ******* нараас хоршоо хөгжүүлэх сангийн зээл 50,000,000 төгрөг, хүү 250,000 төгрөг, нийт 50,250,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга-д олгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* хоршоо болон ******* нарт холбогдуулан нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* ******* хоршоо болон ******* нараас 409,200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, шийдвэрлэжээ.

4. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. ...Хэрэгт авагдсан 2022 оны 9 дүгээр *******ын 27- ны өдрийн “хоршоо хөгжүүлэх сангаас олгох зээлийн гэрээ”-ний Зээлийн ерөнхий нөхцөлийн 3. 5 “Зээлийг зориулалтын дагуу сумдад үйл ажиллагаа эрхлэх, ажлын байр бий болгох, иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааг сайжруулах, орон нутгийн тогтвортой хөгжлийг хангах зориулалтаар ашиглана, зээлдүүлэгчийн эрх үүргийн 7.1.1 “хэрэв зээлдэгч энэ гэрээг зөрчсөн эсхүл хууль бус үйл ажиллагаа явуулсан нь илэрвэл зээлдүүлэгч нь зээлдэгчид гэрээний дагуу хүлээх хариуцлагыг хүлээлгэж, нийт зарцуулагдсан зээлийн мөнгөн хөрөнгийг хүү, алдангийн хамт нэн даруй эргүүлэн төлүүлэх эрхтэй, зээлийн гэрээний үүргийг зөрчих 8.1.1 “ зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-т заасан “зээлийн эргэн төлөх хуваарь”-ийг 3 -аас дээш удаа зөрчсөн гэх үндэслэлээ тус тус заасан байна.

4.2. “Зээл гэрээ”-ний 8 дахь хэсэгт ямар тохиолдолд зээлийн гэрээний үүргийг зөрчсөн гэж үзэх, 10 дахь хэсэгт “гэрээ дуусгавар болох, цуцлах” үндэслэлийг заасан байх бөгөөд нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа эдгээрээс зөвхөн гэрээний 8.1.1 “ зээлдэгч энэхүү гэрээний хавсралт 1-т заасан зээлийн эргэн төлөх хуваарийг 3 -аас дээш удаа зөрчсөн” гэх үндэслэлээр гэрээг цуцлах нэхэмжлэл гаргасан байна.

4.3. Гэтэл хариуцагч нар уг заалтыг зөрчөөгүй байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаар хх 87-88 дугаар талд зээлийн гэрээний хавсралтын “зээлийн эргэн төлөлтийн хуваарь”- аар зээлдэгч нь 2022 оны 10 дугаар *******ын 30-ны өдөр хүү 1 500 000 төгрөгийг төлж 2022 оны 11 дүгээр *******аас эхлэн 2023 оны 8 дугаар *******ыг дуустал хугацаанд зээл, хүү төлөхгүйгээр 2023 оны 9 дүгээр *******ын 30-наас эхлэн 2027 оны 7 дугаар *******ын дуустал хугацаанд ******* бүр зээл 1,041,666 төгрөг, хүү 125,000 төгрөг, нийт 1,166,666 төгрөгийг тус тус зээлдүүлэгчид төлөх үүрэг хүлээсэн байна.

4.4. Гэрээ ёсоор төлөх 2022 оны 10 дугаар *******ын 30-ны өдөр хүү 1,500,000 төгрөгийг төлсөн баримт хэрэгт авагдсан, нэхэмжлэгч нэхэмжлэлээ 2023 оны 11 дүгээр *******ын 10-ны өдөр шүүхэд гаргасан байх бөгөөд энэ бүгдээс дүгнэж үзэхэд хариуцагч нар нэг ******* зээлээ төлөөгүй байхад нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

4.5. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх байтал мөн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй байхад шүүхэд өгсөн цаг хугацаанаас хойш болсон үйл баримтад үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм.

4.6. Гэтэл шүүх нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар тооцоход зээлийн эргэн төлөлтийн хуваарийг 3-аас дээш удаа зөрчсөн үйл баримт тогтоогдоогүй боловч энэхүү иргэний хэргийг шүүхээс анхан шатны журмаар шийдвэрлэх 2024 оны 5 дугаар *******ын 7-ны өдрийн байдлаар зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гурваас дээш удаа зөрчсөн үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэж үзсэн.

4.7. Мөн нэхэмжлэгч талаас хүсэлт гарган хариуцагчийн авсан зээлийн зарцуулалтыг дансны хуулгаар шалган үзэхэд зориулалтын бусаар ашиглаагүй, ******* идээ худалдан авсан болох нь тогтоогдсон, хариуцагчийн төлсөн 1,500,000 төгрөгийг зээлээс хасаж тооцоогүй, зээлийн гэрээний үүргийг зөрчөөгүй, зээлийн гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачлагчаар цуцлах үндэслэлгүй байхад шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй тул Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар *******ын 7-ны өдрийн 131/ШШ2024/00397 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5.Давж заалдах шатны шүүх хуралдаанд зохигчдын итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбарын агуулга: талуудын итгэмжлэгдсэн төлөөлөгч бид шүүх хуралдааны явцад харилцан тохиролцон эвлэрэн хэлэлцсэн тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

1. Зохигчид давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед харилцан тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга нь хариуцагч “******* ******* ******* ******* *******” хоршоо болон ******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт зээл 50,000,000 төгрөг, хүү 250,000 төгрөг, нийт 50,250,000 төгрөгийг гаргуулах  тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч  нар эс зөвшөөрч маргажээ.

3. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан  ба давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт зохигчид харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээг  байгуулж  шүүх хуралдаанд эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай  хүсэлтийг шүүх хуралдаанд гаргасан.

3.1. Зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд хариуцагч нар зээлийн гэрээний дагуу 1,500,000 төгрөгийн хүүг нэхэмжлэгчид төлсөн, зээлийн гэрээний  хавсралтад заасан төлөгдөөгүй мөнгө болох  2023 оны 9 дүгээр *******ын 30-ны өдрөөс 2024 оны 6 дугаар *******ын 30-ны өдөр хүртэл үндсэн зээл 10,416,600 төгрөг, хүү 1,250,000 төгрөг нийт 11,666,660 төгрөгийг 2024 оны 7 дугаар *******ын 15-ны өдрийн дотор төрийн сангийн дугаар  дансанд төлөхөөр зээлийн үлдэгдэл 38,583,340 төгрөгийг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөхөөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж гарын үсэг зуржээ.

3.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын эдлэх  эрх, үүргийг хүлээн оролцох тухай итгэмжлэлийг Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргаас 2024 оны 3 дугаар *******ын 13-ны өдөр , 2024 оны 6 дугаар *******ын 24-ний өдөр нарт, хариуцагч  “******* ******* ******* ******* *******” хоршооны итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд М.Долгормаа болон ******* нараас 2024 оны 02 дугаар *******ын 21-ний өдөр  нарт тус тус олгосон байх  тул тэдгээр  нь эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурах эрхтэй.

3.3. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд  эвлэрлийн гэрээний нөхцөл нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг даргын нэхэмжлэлтэй хариуцагч Баянхонгор сумын Засаг дарга болон хариуцагч “******* ******* ******* ******* *******” хоршоо, ******* нарын  эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн  168.2-т   заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар *******ын 07-ны өдрийн 131/ШШ2024/00397 дугаар  шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч “******* ******* ******* ******* ******* хоршоо/рд:*******/, хамтран зээлдэгч *******/рд:*******, ИБД:*******/ нар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 10,416,600 төгрөг, хүү 1,250,000 төгрөг нийт 11,666,660 төгрөгийг 2024 оны 7 дугаар *******ын 15-ны өдрийн дотор Төрийн сангийн дугаар дансанд төлөхөөр, зээлийн гэрээг  хуваарийн дагуу гүйцэтгэхээр, үйл ажиллагаагаа журамд зааснаар үргэлжлүүлэхээр тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 д зааснаар хариуцагч нарын давж заалдах гомдлыг гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 409,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн  тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ                             Т.ГАНЧИМЭГ

                                                               ШҮҮГЧИД                             Б.БОЛОР-ЭРДЭНЭ

                                                        Ч.БАЯРЦЭНГЭЛ