Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 443

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би нэхэмжлэгч Налайх дүүргийн 3 дугаар хороо, Дэнжийн 22-7 тоотод оршин суух Молкы овгийн Аманбайн Арман /РД:УР86030514/-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Налайх дүүргийн 2 дугаар хороо, 35-54 тоотод байрлах “Үржих буян арвижих” ХХК  /РД:ХЫ72042561/,

Хариуцагч: Налайх дүүргийн 1 дүгээр  хороо, Уурхайчдын 8-444 тоотод оршин суух Баргачин овгийн Боржоогийн Батсайхан /РД:ФЖ73060212/ нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 27 тоосгоны үнэ 2.700.000 төгрөг, 2 машин элс 600.000 төгрөг болон тээвэрлэлтийн зардал 540.000 төгрөг, нийт 3.840.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 17-ны  өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Арман шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би 2016 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Б.Батсайханы хүсэлтээр өөрийн мөнгөөр 1 ширхэг нь 100 төгрөгийн үнэ бүхий 27.000 тоосго, 2 машин элс авч хюнда трак 25 тоннын 69-24 НАА улсын дугаартай ачааны машинаараа тээвэрлэлт хийж “Үржих буян арвижих” ХХК-д буулгаж өгсөн. Уг мөнгийг Б.Батсайхан өгөхгүй байсан тул манай найзад өгөх 1.160.000 төгрөгийг нэмээд 5.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан тул зээлийн гэрээний үүргийн биелэлт шаардаж шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Харин шүүхийн шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, тоосгоны үнэ 2.700.000 төгрөг, 2 машин элс 600.000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 540.000 төгрөг, нийт 3.840.000 төгрөгийг хариуцагч “Үржих буян арвижих” ХХК,  Б.Батсайхан нараас гаргуулахаар шаардсаныг хариуцагч нар зөвшөөрч, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулна гэсэн. Иймд  бидний байгуулсан эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Батсайхан шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Нэхэмжлэгч А.Арманы нэхэмжилсэн 3.840.000 төгрөгийг “Үржих буян арвижих” ХХК-ийн захирал Б.Араданахандтай хамтарч төлж барагдуулахаар зөвшөөр ч эвлэрсэн. Иймд бидний эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Үржих буян арвижих” ХХК-ийн төлөөлөгч Б.Араданаханд шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: Би 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр Б.Батсайханаар дамжуулан А.Арманаас 3.840.000 төгрөгийн үнэ бүхий 27.000 тоосго, 36м.кв тонн элс авч “Түмэн алт” ХХК-руу шилжүүлсэн. Гэвч тус компианаас мөнгө орж ирээгүй учир нэхэмжлэгч А.Арманд мөнгийг нь өгч чадаагүй. Би 1.250.000 төгрөгийг А.Арманд өгөөрэй гэж Б.Батсайханд өгсөн. Харин Б.Батсайхан өгөөгүй юм байна. Иймд хариуцагч Б.Батсайханы хамт А.Арманд 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 3.840.000 төгрөгийг төлж барагдуулахаар зөвшөөрч байна. Иймээс хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт, зохигчдын тайлбар зэргийг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Арман хариуцагч Б.Батсайханаас зээлийн гэрээний үүрэгт 5.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөн багасгаж хариуцагч Б.Батсайхан “Үржих буян арвижих” ХХК-иас тоосгоны үнэ 2.700.000 төгрөг, 2 машин элс 600.000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 540.000 төгрөг, нийт 3.840.000 төгрөгийг 3.840.000 төгрөг гаргуулахаар шаардаж, 1.160.000 төгрөгийн нэхэмжлэлээс  татгалзсан.

Нэхэмжлэгч А.Арман нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн гэрээ, иргэний үнэмлэхний хуулбар, 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэлийн Налайх дүүргийн 4 дүээр хорооны №1616 дугаар тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд өгсөн байна. /хх-3-5/

Шүүхийн шатанд зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч А.Арман тоосгоны үнэ 2.700.000 төгрөг, 2 машин элс 600.000 төгрөг, тээвэрлэлтийн зардал 540.000 төгрөг, нийт 3.840.000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Б.Батсайхан, “Үржих буян арвижих” ХХК нар 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулна гэжээ.

Хариуцагч Б.Батсайхан, “Үржих буян арвижих” ХХК нар 3.840.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр төлж барагдуулахаар нэхэмжлэгч А.Армантай эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч А.Арман хариуцагч  Б.Батсайхан, “Үржих буян арвижих” ХХК нартай эвлэрсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. Иймд шүүгчийн захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.-т заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон тул хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй болохыг дурдав. 

Зохигч эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг өөрөөр хуваарилах талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгөөс 76.390 төгрөгийн тал болох 50 хувь 38.195 төгрөгийг улсын орлого, хариуцагч Б.Батсайхан, “Үржих буян арвижих” ХХК нараас 38.195  төгрөг  гаргуулж нэхэмжлэгч А.Арманд олгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч  “Үржих буян арвижих” ХХК, Баргачин овгийн Боржоогийн Батсайхан нар 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 3.840.000 төгрөгийг нэхэмжлэгч Молкы овгийн Аманбайн Арманд төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч А.Арманы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгөөс 38.195  /гучин найман мянга нэг зуун ерэн тав/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Б.Батсайхан, “Үржих буян арвижих” ХХК нараас 38.195  /гучин найман мянга нэг зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А.Арманд олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

ШҮҮГЧ                                             З.ТҮВШИНТӨГС