| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2016/0353/И |
| Дугаар | 446 |
| Огноо | 2016-08-23 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 446
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч *******, *******, *******, *******т байрлах “*******” ХХК /РД:*******/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч *******, *******, *******од байрлах “” ХХК-д холбогдуулан Зээлийн гэрээний үүргийн биелэлт 12.210.376 төгрөг, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардсан нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. шүүх хуралдааны шатанд тайлбарлахдаа: “*******” ХХК нь Улаанбаатар хотын нийтийн үйлчилгээнд удирдлага, мэдээлэл болон цахим системийг нэвтрүүлэн ажиллах төслийн хүрээнд Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж байгууллага болон Нийслэлийн тээврийн газартай хамтран ажилладаг. Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч “” ХХК нь манай байгууллагад хүсэлт тавьсанаар 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр №72 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 10.000.000,00 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл, сарын 1.3 хувийн хүүтэй зээлдүүлж, Hyundai, Aero city 540 маркийн автобусыг барьцаанд авсан. Гэтэл хариуцагч “” ХХК автобус болон үйл ажиллагаагаа “АТИБУС” ХХК-руу шилжүүлэн өгсөн тул гэрээний 1.4-т заасны дагуу хариуцагч “” ХХК-ийн нийтийн тээврийн үйлчилгээнээс орсон орлогоос суутгал хийх боломжгүй болсон. Мөн барьцаа хөрөнгө шилжсэн байгаа тул бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах, үндсэн зээл 6.935.071,38 төгрөг, хүү 185.441,91 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэлх хугацааны алданги 5.089.863,01 төгрөг, нийт 12.210.376,3 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шүүх хуралдааны шатанд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Учир нь “” ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацаанд төлсөн төлбөрийг хасч үндсэн зээл 2.543.372 төгрөг, гэрээний 1.6-д заасны дагуу алданги 723.617 төгрөг, нийт 3.266.986 төгрөг гаргуулах, 8.943.390 төгрөгөөс татгалзаж байна.
Харин хариуцагч “” ХХК зээлийн гэрээний үүрэг 3.266.986 төгрөгийг 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн “Худалдаа хөгжлийн” банкны тоот дансанд төлөхөөр зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул эвлэрлийг баталж өгнө үү гэв.
Хариуцагч “” ХХК-ийн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны шатанд тайлбарлахдаа: Манай компани нэхэмжлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК-иас 10.000.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, 1.3 хувийн хүүтэй зээлсэн. “” ХХК “Улаанбаатар смарт карт” ХХК нь “” ХХК-ийн данснаас шууд зээлийн төлөлтийг суутган авдаг байсан. Мөн шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш “” ХХК зээлийн төлөлт хийсэн.
Иймд нэхэмжлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК үндэслэлгүйгээр хүү нэхэмжилж байх ба хүүнд суутган авсан мөнгийг үндсэн зээлээс хасах ёстой гэж үзэж байна. Мөн “” ХХК-ийн үйл ажиллагаа зогссон тул алдангиас чөлөөлүүлэх тайлбар гаргасан.
Харин шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэхэмжлэлийн шаардлага 12.210.376 төгрөгийн 8.943.390 төгрөгөөс татгалзаж, үндсэн зээл 2.543.372 төгрөг, алдангиа багасгаж 723.617 төгрөг, нийт 3.266.986 төгрөг гаргуулахаар шаардсаныг 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлөхөөр зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулж байна гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч “” ХХК-иас зээлийн гэрээний үүргийн биелэлт үндсэн зээл 6.935.071,38 төгрөг, хүү 185.441,91 төгрөг, алданги 5.089.863,01 төгрөг, нийт 12.210.376,3 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, 8.943.390 төгрөгийн шаардлагаас татгалзаж, үндсэн зээл 2.543.372 төгрөг, алданги 723.617 төгрөг, нийт 3.266.986 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн.
Нэхэмжлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., хариуцагч “Ирээдүй аяны зам” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. нар нь хуулийн этгээдийг шүүхэд төлөөлөх, эвлэрэх, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, багасгах бүрэн эртхэйгээр шүүх хуралдаанд оролцсон болно.
Нэхэмжлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “Ирээдүй аяны зам” ХХК-ийн 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 15/87 тоот зээл хүссэн хүсэлт, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 72, 73 дугаартай зээлийн гэрээ болон барьцааны гэрээ, зээл төлөлтийн график, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн тооцоолол, “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 1/030 тоот мэдэгдэл, 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 1/089 тоот мэдэгдэл, “Ирээдүй аяны зам” ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 16/50 тоот хүсэлт, “Ирээдүй аяны зам” ХХК-ийн 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 16/52 тоот хүсэлт зэрэг баримтыг шүүхэд өгсөн /хх-4-15/
Шүүх хуралдааны шатанд зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г. зээлийн гэрээний үүргийн биелэлт 12.210.376 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас 8.943.390 төгрөгийг татгалзаж, үндсэн төлбөр 2.543.372 төгрөг, алданги 723.617 төгрөг, нийт 3.266.986 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн “Худалдаа хөгжлийн” банкны тоот дансанд төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.
Хариуцагч “Ирээдүй аяны зам” ХХК зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.266.986 төгрөг нэхэмжлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК-д 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлөхөөр тохиролцож зохигчид сайн дураар эвлэрлийн гэрээ байгуулсан нь гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигч шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй. Иймд шүүгчийн захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.-т заасны дагуу хуулийн хүчин төгөлдөр болсон тул хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй болохыг дурдав.
Харин зохигчид улсын тэмдэгтийн хураамжийн талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.316 төгрөгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5.-д зааснаар улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ирээдүй аяны зам” ХХК-иас 67.222 төгрөгийн 50 хувь болох 33.611 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК-д олгохоор дүгнэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч “Ирээдүй аяны зам” ХХК зээлийн гэрээний үүргийн биелэлт 3.266.986 /гурван сая хоёр зуун жаран зургаан мянга есөн зуун наян зургаа/ төгрөгийг нэхэмжлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК-нд 2016 оны 10 дугаар сарын 08-ны өдөр төлж барагдуулахаар тохиролцож эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5., 106 дугаар зүйлийн 106.6., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210.316 /хоёр зуун арван мянга гурван зуун арван зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Ирээдүй аяны зам” ХХК-иас 33.611 /гучин гурван мянга зургаан зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК-д олгосугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС