| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2016/0463/И |
| Дугаар | 448 |
| Огноо | 2016-08-23 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 448
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******-ний өдөр *******т төрсөн, 53 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******гийн ******* /РД:/-ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч П.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 1882 оноос 1985 он хүртэл -ын хотод нарийн *******ы мэргэжлээр суралцаж төгсөөд, 1985 оны 6 дугаар сарын 24-ний өдөр ийн эд аар ажилд орсон. Уг байгууллага 1989 онд хувьчлагдан “ь” ХХК болсон. Би уг компанид 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Одоо 53 нас хүрч, өндөр насны тэтгэвэрт гарахаар Налайх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хандахад 1985 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Монро мебелийн үйлдвэрт ажиллаж байгаад гарсан тушаал байхгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолго гэсэн. Иймд архиваас ажиллаж байсан байдалтай холбоотой баримтаа шүүлгэхэд ажилд орсон тушаал олдсон. Харин гарсан тушаал болон бусад бичиг баримтууд олдоогүй. Иймээс 1985 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс ийн ед аар, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “ь” ХХК-д аар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.******* 1985 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ийн ед аар, мөн өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “ь” ХХК-д аар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан.
Шүүх нэхэмжлэгч П.*******ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ дараах дүгнэлтийг хийлээ.
Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 2-т зааснаар иргэн бүр хөдөлмөрлөх журамт үүрэгтэй ба ажиллаж байсан байдлаа эрх олгосон баримт бичгээр нотолж, хуульд заасан албан татвар төлсөн тохиолдолд өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх юм.
Нэхэмжлэгч П.******* нь Нийгмийн даатгалын хэлтэст хандан Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өндөр насны тэтгэврээ тогтоолгохоор Налайх дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст хандан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3.-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх журамыг хэрэгжүүлсэн болов ч 1985 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ийн газарт, “ь” ХХК-д ажиллаж байгаад гарсан тушаал байхгүйн улмаас ажилласан жилээ бүрэн тооцуулах боломжгүй болсон байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.6.-д зааснаар нэхэмжлэгч П.******* ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандах эрхтэй.
Шүүх хэргийн үйл баримтыг хууль зүйн үндэслэлтэй харьцуулан үнэлвэл, нэхэмжлэгч П.******* 1985 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 1 дүгээр сар хүртэл ийн ед аар ажиллаж байсан нь ийн даргын 1985 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 132 дугаар тушаалаар /819 дугаар томилолттой *******гийн *******ыг ед/ томилсон баримт, 1985 оны 6 дугаар сарын 24-ний өдөр нээлгэсэн бор өнгийн хөдөлмөрийн дэвтэр дээр уг тушаалыг бичиж баталгаажуулсан баримт, 1985 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн тэргүүлэгч гэрчилгээ, 1986 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн талархалын бичиг, 1987 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн гэрчилгээ, 1988 оны баярын бичиг, хамт олонтойгоо авахуулсан фото зургаар нотлогдож байна.
Мөн ийн газар нь 1989 онд хувьчлагдаж “ь” ХХК болсноос хойш буюу 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл аар ажиллаж байсан болох нь “ь” компанийн ерөнхий захирлын 1994 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 51 дүгээр тушаал, уг тушаалын хавсралтын 10 дугаарт П.*******д амралтын 26 хоног олгосон баримт, “ь” ХХК-иас Д.*******д 1991 оны 12 дугаар сар хүртэл цалин олгосон болохыг тодорхойлсон Үндэсний төв архивын газрын 2016 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 737 дугаар лавлагаа зэрэг баримтаас гадна гэрч Г.гийн “...Би 1987 онд цэрэгт явж ирээд “Мебэл Картон”-ын үйлдвэрт орж ажилласан. 1988 онд тэр үйлдвэр “ь” ХХК болсон. Би П.Ренчиндуламтай хамт машин хоёрдугаар цехед ажилладаг байсан. ...1989 онд бид гэр бүл болсон. Би “ь” компаниас 1994 оны хавар орон тооны цомхотголоор гарсан. 1994 оны 11 сарын үед “ь” компани дампуурсан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Оюунцэцэгийн “...П.******* бид хоёр “Мебель картоны үйлдвэрт цуг ажилд орсон. “” өөрчлөгдөж 1993 онд “Монро Мебель” компани болсон. П.******* хавтан хийдэг байсан. Би тэр хавтанг нь зүлгэдэг ажил хийдэг байсан. 1994 онд үйлдвэр дампуураад би ажлаасаа гарсан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Эрдэнэчимэгийн “...Би 1985 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр “Мебел картоны комбинат” гэж байхад өлгүүрчин, халуун усны үйлчлэгчээр ажилд орж байсан. Намайг анх ажилд орж байхад П.******* машин хоёрдугаар цехед мебелийн наалт наадаг байсан. 1989 онд “ь” болсон. Намайг 1992 онд жирэмсэн болоод чөлөө аваад гарах үед П.******* ажиллаж байсан” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. /хх-33-35/
Харин нэхэмжлэгч П.*******д гардуулсан 1987 оны диплом, 1987 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн баярын бичиг, 1988 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн диплом дээр түүний нэрийг балаар бичсэн байна. Энэ нь тухайн үед хэрэглэж байгаагүй бичгийн хэрэгсэл байх тул уг баримт түүний ажиллаж байсан байдлыг нотлох баримт болж чадахгүй гэж үнэлэв. /хх-13-14/
Нэхэмжлэгч П.******* нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор хууль зөрчиж баримт бичиг бүрдүүлсэн, уг баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон, гэрч нар санаатайгаар худал мэдүүлэг өгсөн нь тогтоогдвол Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээхийг дурдав.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116., 118., 133 дугаар зүйлийн 133.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6.-д зааснаар ******* овгийн *******гийн *******ыг 1985 оны 6 дугаар сарын 24-ний өдрөөс 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл ийн ед аар, 1989 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл “ь” ХХК-д аар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2.-т зааснаар нэхэмжлэгч П.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ З.ТҮВШИНТӨГС