Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямаагийн Баярхүү |
Хэргийн индекс | 155/2022/00507/И |
Дугаар | 225/МА2024/00011 |
Огноо | 2024-04-17 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 225/МА2024/00011
Д.Цийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 155/ШШ2024/00158 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Д.Цийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ж.Лт холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс хүүхдүүд болон өөрт ногдох хэсэг 80,266,216 (наян сая хоёр зуун жаран зургаан мянга хоёр зуун арван зургаа) төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй
Гуравдагч этгээдийн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсэг 1,,,000,000 (арван долоон сая) төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг нэхэмжлэгч Д.Цийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Л.Эрдэнэбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ц, түүний өмгөөлөгч Б.А, Д.Н /цахим/, хариуцагч Ж.Л, түүний өмгөөлөгч Б.Н, Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Урангоо нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Ж.Л, Ц бид нар 2012 оны 12 сард гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлж, гэр бүл болсон, бид 2 охинтой. Бага охин Ц.Ц одоо 6 настай, том охин Ц.Ц одоо 10 настай. Бид 9 жил хамт амьдарсан боловч эхнэр Л нь ааш авирын хувьд тэвчихийн аргагүй хүнд байдалд намайг байлгах болсон. Миний хувьд гэр бүлээ тэжээн тэтгэхийн тулд олдсон ажил бүрийг гололгүй хийж, хүүхдүүдийнхээ болон гэр бүлийнхээ хэрэгцээ шаардлагыг хангаж эцэг хүний үүргээ өөрийн хэмжээнд биелүүлэх гэж хичээж, хүүхдүүддээ эрүүл аюулгүй орчинд өсгөх гэж, сайн боловсролтой, сайн хүмүүжил төлөвшилтэй хүн болгож өсгөхийг хичээдэг. Би архи, тамхи хэрэглэдэггүй, элдэв бусын ааш араншин гэр бүлдээ гаргадаггүй. Гэтэл эхнэр маань надтай гэр бүл болсноос хойш хүүхдүүдээ харж гэрийн ажлаа амжуулдаг боловч тэрээр байнгын уур уцаартай, хэрүүл маргаан үүсгэж намайг гэр орондоо амгалан тайван байх боломжгүй болгож сүүлдээ би гэрээсээ дайжихад хүрсэн. Тэрээр сэтгэл зүйн хувьд гүн цочролтой, юм л бол би үхнэ, амиа хорлоно, хүүхдүүдээ дагуулаад ус руу орно, хөлдөж үхнэ гэх зэргээр хэлж орилж, хашгирч, намайг элдвээр харааж зүхэн доромжилдог.
...Иймд бид цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Насанд хүрээгүй охин Ц.Ц, Ц.Ц нарыг миний асрамжид үлдээж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгч Д.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. 2022 онд шүүхэд гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан боловч одоо болтол шийдэгдээгүй. Бид 2 жил гаруй хугацаанд тусдаа амьдарч байгаа бөгөөд Ж.Л намайг хоёр охинтой минь уулзуулахгүй, миний эсрэг янз бүрийн үг зааж өгдөг. Хүүхдүүдтэйгээ уулзах гээд очихоор гэр бүлийн хүчирхийлэгч гэж Цагдаад өгч баривчлуулж, хүүхэд хамгааллын газарт гомдол гаргаж, намайг хүүхдүүдэд минь муу хүн болгож харагдуулдаг. Ж.Л хүүхдүүдээ дарамталдаг, том охин Ц.Ц маань надад том болохоороо танд очно гэж хэлж байсан
Иймд гэрлэлтээ цуцлуулна. Охин Ц.Ц, Ц.Ц нарыг өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг авахгүй. гэжээ.
Хариуцагч Ж.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Би 1998 онд 20 настай байхдаа хүү Ц.Быг төрүүлсэн ба хүү маань одоо 24 настай. Хүүгээ 13 настай байхад би Цтэй танилцаж, дотно холбоотой болоод улмаар 2011 онд гэр бүл болж нэг гэртээ орсон. Ингээд охин төрхөөс өмнө гэрлэлтээ батлуулж байсан. Ц намайг хүүтэй гэдгийг анх нийлэхдээ мэдэж байсан ба хүү маань Цийг аав гэж дууддаг, мөн Цээр овоглодог болсон.
Бид дундаасаа 2 охинтой ба охин Ц.Ц 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, одоо 10 настай, бага охин Ц.Ц 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, одоо 6 настай юм.
Нөхөр гэр бүл болсны эхний жилүүдэд гэр бүлдээ анхаарал халамж тавьдаг байснаа 2018 оноос хойш намайг ямар нэгэн шалтгаангүйгээр зодож, гарт таарсан зүйлээрээ тухайлбал гутал, ширээ, сандал зэргээр зодож, намайг удаа дараа гэмтээж байсан. Миний гар утсыг авч шидэж эвдэж, гэртээ хүүхдүүдээ хараад гэр орны ажлаа хийгээд л байж байхад худлаа хэн нэгэнтэй хардаж сэрддэг. Намайг янхан, банзал, дархадын шээс гэх мэтээр хэлэх хэлэхгүйгээр хэлж доромжлохын зэрэгцээ миний эцэг, эх дүүг хүртэл хамруулан доромжилж ална гэж заналхийлдэг.
... Би энэ олон удаагийн нөхрийн зодолт, дарамт хүчирхийллийг цагдаа, хууль хяналтын байгууллагад тэр болгон хандаж байсангүй. Үр хүүхдээ бодоод хүүхдээ өнчрүүлчих вий, аав нь байвал хүүхдүүд маань сэтгэл тэнүүн байх, миний зовох яах вэ? гэж бодоод тэссэн нь буруу болжээ гэдгийг нөхрийн гаргасан нэхэмжлэлийг уншаад ойлгож байна.
Би гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Хүүхдүүдээ түүний асрамжид үлдээхгүй яагаад гэвэл Д.Ц нь хүүхдүүдээ хүртэл айдас түгшүүрт байлгадаг, янз бүрээр хэлж доромжилдог, үүнийг би сөрөг нэхэмжлэл гаргахдаа баримтуудыг гаргах болно... гэжээ.
Хариуцагч Ж.Л шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Би шүүхэд гаргасан тайлбараа дэмжиж байна. Бид тусдаа амьдраад 3 жил орчим болж байхад хүүхдүүддээ ямар ч тусламж, дэмжлэг үзүүлж байгаагүй. Хүүхдийн сургууль дээр нь очиж, уулзахгүй гэхэд нь загнаж машинд хүчээр суулгаж авч явсан байсан. Үүнээс болж том охин Ц.Ц айж сандарсан байсан тул сэтгэл зүйчид хандсан. Хүүхдүүд өөрсдөө аавтайгаа уулзахгүй гэдэг. Д.Ц өөрөө хүүхдүүдтэйгээ уулзахаар нэг ч удаа гэртээ ирж байгаагүй. Би гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүүхдүүдээ өөрөө өсгөж хүмүүжүүлнэ. гэжээ.
Хариуцагч Ж.Л шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
1. ...Д.Цээс гэрлэлтээ цуцлуулна, охин Ц.Ц, охин Ц.Ц нарыг өөрийн асрамжид авах шаардлага гаргаж байна.
2. ...1. Охин Ц.Ц, Ц.Ц нарыг өөрийн асрамжид авч, эцэг Д.Цээс нь хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах, 2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ,, дугаар багийн 1,, дугаар гудамжны 01 тоотод байрлах, ,,м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, ,,м2 хэмжээтэй хувийн сууц, хашаа газрын үнэ нийлээд 30,000,000 төгрөг, 3. ,,ХӨН улсын дугаартай Зил-131 маркийн 22,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл, 4. Рехтон маркийн тээврийн хэрэгсэл 48-01 УНҮ дугаартай (одоо Хөвсгөл дугаартай болгосон гэх ба уг Хөвсгөл дугаарыг мэдэхгүй), суудлын автомашин 13,000,000 төгрөг, нийт дээрх эд хөрөнгөөс хүү Ц.Б, охин Ц.Ц, охин Ц.Цэцэнгэрэл, өөрт ногдох хэсэг болох 52,000,000 төгрөгийг нөхөр Д.Цээс гаргуулна.
3. ...1. Охин Ц.Ц, Ц.Ц нарыг өөрийн асрамжид авч, эцэг Д.Цээс нь хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг гаргуулах, 2. 45,332,,,,,0 төгрөгийн үнэлгээ бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ,, дугаар баг 1,, дугаар гудамжны 01 тоотод байрлах, 860.8м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар бүхий, 112м2 талбайтай хувийн өвлийн сууц, бүхий хашаа, байшин, 3. 22,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ,,ХӨН улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл, 4. 13,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Рехтон маркийн тээврийн хэрэгсэл (48-01 УНҮ дугаартай (одоо Хөвсгөл дугаартай болгосон гэх ба уг Хөвсгөл дугаарыг мэдэхгүй), 5. 20,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ГАЗ-24 маркийн 18-1,, ХӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, нийт 100,332,,,,,0 төгрөгийн үнэлгээ бүхий гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нөхөр Д.Цд ногдох хэсэг болох 20,066,554 төгрөгийг хасаж тооцон, эхнэр Ж.Л надад болон хүү Ц.Б, охин Ц.Ц, Ц.Ц нарт ногдох хэсэг болох 80,266,216 төгрөгийг нөхөр Д.Цээс гаргуулна.. гэжээ.
Хариуцагч Ж.Л шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ... Би сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. ...Би шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 22,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ,,ХӨН улсын дугаартай Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл, 20,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 18-1,, ХӨА улсын дугаартай ГАЗ-24 маркийн тээврийн хэрэгслээс ногдох хэсгийг гаргуулахаас татгалзаж байна. Харин одоо хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох шинжээчийн дүгнэлтээр үнэлсэн 45,332,,,,,0 төгрөгийн үнэлгээ бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ,, дугаар багийн 1,,-01 тоотод байрлах, хашаа байшин, 13,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Rexton маркийн суудлын машин, нийт 58,332,,,,,0 төгрөг болж байна. 58,332,,,,,0 төгрөгийг 4 ам бүлд хуваахад 1 хүнд 14,853,192.5 төгрөгийн эд хөрөнгө ногдож байгаа. Тус эд хөрөнгөөс надад болон охин Ц.Ц, Ц.Ц нарт ногдож байгаа 43,,,49,5,,,,.5 төгрөгийг Д.Цээс гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Ц сөрөг нэхэмжлэлийн шаардлагын талаар гаргасан тайлбартаа: ...Үл хөдлөх эд хөрөнгө, газар, хашаа зэрэг эд хөрөнгийг би 2003 онд эцэг, эхийнхээ хамтын хүч хөдөлмөрөөр банкны зээлийн барьцаанд хураагдсан хөрөнгийг зээлээр худалдан авч, 2005 онд зээлээ төлж дуусгаад үл хөдлөх эд хөрөнгийг өөрсдийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч бүртгүүлж, эцэг эхийн хамт эзэмшиж, амьдарч байсан хөрөнгө бөгөөд 2010 онд хашаа байшиндаа засвар үйлчилгээ хийж засаж сайжруулж авсан. 2012 оны 01 сард эхнэр Лтэй танилцаж, Л 2012 оны 02 сард жирэмсэн болж, 2012 оны 11 сарын 21-ний өдөр том охин төрсөн...гэртээ эхнэрээ авчирч хамт амьдарч байгаад 2012 оны 10 сард аав ээжтэйгээ амьдарч байсан байшиндаа хуримаа хийсэн. Аав, ээж хоёр маань хашаанд гэр барьж амьдрах болсон. 2018 он хүртэл аав, ээж хоёр маань хашаандаа хамт амьдарч байгаад салхи шороо гээд гэр арчилж амьдрахад хүнд байсан учир миний төрсөн дүү өөрийн байшиндаа аав, ээж хоёрыг нүүлгэж буулгасан цагаас хойш эцэг, эх маань дүүгийн хашаа байшинд амьдарч байна. Уг хашаа байшин бол Л бид хоёрын хамтын хөдөлмөрийн хөлс, орлогоор бий болоогүй. Гэр бүл болохоос олон жилийн өмнө би эцэг эхийнхээ хамтын хүч хөдөлмөрөөр хамтдаа хөдөлмөрлөж байж бүтээж бий болгосон хөрөнгө... Л үндэслэлгүйгээр өөрөө хөдөлмөрлөж олоогүй, бий болгоогүй хөрөнгийг минийх гэж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Зил-131 маркийн тээврийн хэрэгслийг гэр бүлийн дундын орлого, хөрөнгөөр худалдаж аваагүй гэдгийг Л сайн мэдэж байгаа. Манай дүү Д.Гэрэлтуяа найзтайгаа мөнгөө нийлүүлж худалдаж аваад мөнгө нэмж өөр хүнд худалдаж дундаас нь бага хэмжээний ашиг хүртсэн л харилцаа байсан болохоос манай гэр бүлийн хөрөнгө, мөнгөөр худалдаж аваад эзэмшээд байсан зүйл байхгүй. Манайд ийм их бэлэн мөнгөөр машин худалдаад авчих мөнгө байхгүй. Рехтон маркийн машиныг бид 2021 оны 11 сард ,,,000,000 сая төгрөгөөр худалдаж, 2,000,000 төгрөгийг Лийн болон 2 хүүхдийнхээ 2021 оны өвөл хэрэглэх түлээ, нүүрс, идэш махаа бэлтгэж хэрэглэсэн. 5,000,000 төгрөгийг Бэлтэс Мөрөн ХХК-д өгөөд залилуулсныг Л өөрөө мэдэж байгаа, өөрөө ч мөнгөө хийхийг дэмжиж зөвшөөрч байсан атлаа уг машины мөнгийг намайг ганцаараа аваад идчихсэн юм шиг нэхэмжилж байгааг гайхаж байна. ГАЗ-24 маркийн машины хувьд уг машин 2006 онд миний нэр дээр бүртгэлтэй байсан, хуучны муу машин тухайн үед хашаанд байж байгаад миний санаж байгаагаар 200,, оны орчимд төмрийн хогонд өгөөд байхгүй болсон. Хэдийгээр тээврийн хэрэгслийн бичиг баримтыг улсын бүртгэлээс хасуулаагүй байгаа байдлаас болж, одоо миний нэр дээр бүртгэлтэй байна гэж гарч ирээд байгаа. Одоо уг машин хаана байгааг би ч мэдэхгүй, Л уг машиныг өөрөө ч хараагүй, яг ямар өнгийн ямар машин болохыг огтоосоо мэдэхгүй хүн байж байгаа гэж гүтгэж байгаа нь үндэслэлгүй юмгэжээ.
Гуравдагч этгээд Ц.Б бие даасан шаардлагадаа: ...Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ,, дугаар баг 1,, дугаар гудамжны 01 тоотод байрлах, 860.8м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, 112м2 хэмжээтэй хувийн сууц, хашаа газрын үнэ нийлээд 30,000,000 төгрөг, ,,ХӨН улсын дугаартай ЗИЛ-131 маркийн 22,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл, Рехтон маркийн тээврийн хэрэгсэл 4801 УНҮ дугаартай байгаад одоо Хөвсгөл дугаартай болгосон гэх ба уг Хөвсгөл дугаарыг би мэдэхгүй, уг суудлын авто машин 13,000,000 төгрөг, ГАЗ-24 маркийн 181,, ХӨА улсын дугаартай 20,000,000 төгрөгийн үнэ бүхий тээврийн хэрэгсэл, дээрх эд хөрөнгийн нийт үнэ болох 85,000,000 төгрөгөөс өөрт ногдох 1,,,000,000 төгрөгийг хариуцагч Д.Цээс гаргуулж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгч Д.Ц гуравдагч этгээдийн бие даасан шаардлагын талаар гаргасан тайлбартаа: ... Миний хүү миний эсрэг ийм зүйл бичээд суух хүн биш, энэ бол миний хүүгийн өмнөөс ээж Лийн хийж байгаа үйл ажиллагаа, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 155/ШШ2024/00158 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Дунд хариад ,,ын Ц, Шарнууд Жандалын Л нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Цийн Ц, 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Цийн Ц нарыг эх Ж.Лийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч Д.Цийн хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Цийн Цийг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Цийн Цыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Д.Цээс гаргуулж, тэжээн тэтгүүлж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар нэхэмжлэгч Д.Цээс хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 33,999,5,,,,.5 (гучин гурван сая есөн зуун ерэн есөн мянга таван зуун далан долоо) төгрөг (тав) мөнгө гаргуулан хариуцагч Ж.Л, охин Ц.Ц, охин Ц.Ц нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 9,,,49,999.5 (есөн сая долоон зуун дөчин есөн мянга есөн зуун ерэн ес) төгрөг (тав) мөнгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч Д.Цд холбогдох хамтран өмчлөх дунд эд хөрөнгөөс өөрт ногдох 1,,,000,000 (арван долоон сая) төгрөг гаргуулах тухай бие даасан шаардлагаасаа татгалзсан гуравдагч этгээд Ц.Бын татгалзлыг баталж, хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 106 дугаар зүйлийн 106-д зааснаар нэхэмжлэгч Д.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ,,0,200 (далан мянга хоёр зуу) төгрөг, хариуцагч Ж.Л улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ,,0,200 (далан мянга хоёр зуу) төгрөг, гуравдагч этгээд Ц.Бын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 242,950 (хоёр зуун дөчин хоёр мянга есөн зуун тавь) төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж ,,0,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж ,,0,200 төгрөг гаргуулан хариуцагчид тус тус олгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.Ц давж заалдах гомдолдоо: ... Нэхэмжлэгч Д.Ц би шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдлыг гаргаж байна.
1. Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч, хариуцагч бид нар хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгаа, цаашид хамтдаа амьдрах боломжгүй байдлыг үндэслэн гэрлэлтийг цуцалж шийдвэрлэсэнд маргаан байхгүй.
2. Хүүхдүүдийг эх Лийн асрамжид үлдээх нь ямар ч боломжгүй, хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшил, ёс суртахуун, сэтгэцийн эрүүл мэндийн хөгжилд эх Ж.Лийн биеэ авч яваа байдал, бусадтай харилцаж байгаа ёс суртахуунгүй, ёс зүйгүй харилцаа хандлага, үлгэр дуурайлал нь бага насны болон насанд хүрээгүй хүүхдүүдэд маш их хохирол, хор уршиг учруулж байгаад би харамсдаг.
...Анхан шатны шүүх Лийн гаргаж өгсөн нотлох баримтын шаардлага хангахгүй баримт, зурагт үндэслэж, уг баримтад үндэслэж гарсан Мөрөн сумын ,,-р багийн хамтарсан багийн дүгнэлт, шийдвэрт мөн үндэслэж дүгнэлт хийгээд байгаад гайхаж байна. Шүүх бодит байдалд тулгуурлаж үндэслэл бүхий байдлаар шийдвэр гаргаж чадаагүй. Мөн нотлох баримтын шаардлага хангаагүй баримтад үндэслэж шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулгаас харахад хариуцагч Ж.Лийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас Д.Ц миний хуваарьт хөрөнгө болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ,, дугаар багийн 1,, дугаар гудамжны 01 тоотод байрлалтай 45,332,,,,,0 төгрөгийн үнэлгээ бүхий 000395242 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 210,,02150 нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, түүний дээр байрлах 000449552 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний ,,м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж дүгнэж шийдвэрлэхдээ гэрлэгчдийг анх 2012 онд гэр бүл болоход зориулж, тэдний хамтын амьдрал, ахуйн хэрэгцээг хангах зорилгоор өгсөн тэдгээрийн төрөл садан буюу эцэг, эхийн хөрөнгөөр бий болсон эд хөрөнгийг тухайн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд тооцох үндэслэлтэй байна... гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадаагүй.
...Мөн анхан шатны шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө, газрыг Д.Ц, Ж.Л бид нарыг 2012 оны 10 дугаар сард анх гэр бүл болоход зориулагдсан хөрөнгө байна гэж дүгнээд байгааг гайхаж байна. Бүхэл бүтэн ,, жилийн өмнө 2005 онд эцэг эх маань хүү Ц намайг хэн нэгэнтэй анх гэр бүл болоход нь зориулж өөрсдийн хөрөнгөөр бий болгосон хөрөнгө гэж хэт нэг талыг барьж дүгнэлт хийлээ. 3 хүний эзэмшлийн эд хөрөнгийг 2 хүний эзэмшлийн эд хөрөнгө байсан гэж илт үндэслэлгүй дүгнэлт хийж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Хуваарьт хөрөнгө ямар тохиолдолд гэрлэгчдийн дундын эд хөрөнгө болдог болохыг хуульд маш ойлгомжтой тодорхой заагаад өгсөн байгааг шүүх үл ойшоож байгаад, гэрлэгчид гэр бүлдээ хуваарьт хөрөнгөтэй байх эрхтэй, уг хуваарьт эд хөрөнгөө эзэмшигч буюу өмчлөгч өөрийн үзэмжээр захиран зарцуулах. эзэмших, ашиглах эрхтэй болохыг маш тодорхой заасан хуулийн заалтуудыг яагаад үл хэрэгсээд байгаад гайхаж байна.
...Иймд анхан Хөвсгөл аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 155/ШШ2024/00158 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 4-т заасан хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн хэсгийг бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар нэхэмжлэгчийн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.
Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Ж.Лт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хариуцагч Ж.Л нь нэхэмжлэгч Д.Цд холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, нийт 100,332,,,,,0 (нэг зуун сая гурван зуун гучин хоёр мянга долоон зуун дал) төгрөгийн үнэлгээ бүхий гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс нөхөр Д.Цд ногдох хэсэг болох 20,066,554 (хорин сая жаран зургаан мянга таван зуун тавин дөрөв) төгрөгийг хасаж тооцон, өөрт болон хүү Ц.Б, охин Ц.Ц, Ц.Ц нарт ногдох хэсэг болох 80,266,216 (наян сая хоёр зуун жаран зургаан мянга хоёр зуун арван зургаа) төгрөгийг нөхөр Д.Цээс гаргуулна гэж сөрөг нэхэмжлэл гаргасан.
Тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох 22,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий ,,ХӨН улсын дугаар Зил-131 маркийн тээврийн хэрэгсэл, 20,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий 18-1,, ХӨА улсын дугаар ГАЗ-24 маркийн тээврийн хэрэгслээс ногдох хэсгийг гаргуулахаас татгалзаж, 45,332,,,,,0 төгрөгийн үнэлгээ бүхий Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ,, дугаар багийн 1,,-01 тоотод байрлах хашаа байшин, 13,000,000 төгрөгийн үнэлгээ бүхий Rexton маркийн суудлын автомашин, нийт 58,332,,,,,0 төгрөгөөс өөрт болон охин Ц.Ц, охин Ц.Ц нарт ногдох 43,,,49,5,,,,.5 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.
Шүүх үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэн Д.Ц, Ж.Л нарын гэрлэлтийг цуцалж, 2012 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн охин Цийн Ц, 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Цийн Ц нарыг эх Ж.Лийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч Д.Цийн хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, охин Ц.Цийг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, охин Ц.Цыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Д.Цээс гаргуулах, нэхэмжлэгч Д.Цээс хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 33,999,5,,,,.5 (гучин гурван сая есөн зуун ерэн есөн мянга таван зуун далан долоо) төгрөг (тав) мөнгө гаргуулан хариуцагч Ж.Л, охин Ц.Ц, охин Ц.Ц нарт олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас 9,,,49,999.5 (есөн сая долоон зуун дөчин есөн мянга есөн зуун ерэн ес) төгрөг (тав) мөнгийг хэрэгсэхгүй болгож ... шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. гэж заасан ба хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 001/ХТ2023/00221 дугаартай тогтоолд дурдсан ...анхан шатны шүүх маргаж буй үл хөдлөх эд хөрөнгийг бусдын өмчлөлд шилжсэн эсэх нь эргэлзээтэй, ...А.Бат-Эрдэнэ гэж хүний өмчлөлд зохигчийн маргаж байгаа үл хөдлөх эд хөрөнгө хэзээ байгуулсан ямар хэлцлийн үндсэн дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн, хэрэгт гэрчилгээ нь эх хувиар үдэгдсэн байгаа тохиолдолд бүртгэл хэрхэн хийгдсэн нөхцөл байдал, уг хэлцлийн хүчин төгөлдөр байдал, хариуцагч Ж.Л энэ нөхцөл байдалтай холбоотойгоор сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх, тодруулах эсэхийг анхаарч гэрчлэгчдийн эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэх шаардлагатай... гэснийг тодруулалгүйгээр анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн байх тул дээрх байдлыг тодруулсны дараа хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Өөрөөр хэлбэл зохигчийн маргаж буй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ,, дугаар багийн 1,, дугаар гудамжны 01 тоотод байрлалтай газар, үл хөдлөх эд хөрөнгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед бусдын өмчлөлд шилжүүлсэн болох нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байх хэдий ч ямар хэлцлийн үндсэн дээр, хэзээ шилжсэн, үндсэн эх баримт нь хэрэгт авагдсан байхад бусдын өмчлөлд шилжсэн нь ойлгомжгүй нөхцөл байдлыг үүсгэж байна.
Мөн анхан шатны шүүх зохигчийн маргаж буй Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ,, дугаар багийн 1,, дугаар гудамжны 01 тоотод байрлалтай 45,332,,,,,0 төгрөгийн үнэлгээ бүхий 000395242 дугаар газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, 210,,02150 нэгж талбарын дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар, түүний дээр байрлах 000449552 дугаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний ,,м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гэж үзэж, 33,999,5,,,,.5 төгрөгийг нэхэмжлэгч Д.Цээс гаргуулан хариуцагч Ж.Л, охин Ц.Ц, Ц.Ц нарт олгож шийдвэрлэжээ.
Гэтэл шүүх дээрх хөрөнгийг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоогоогүй атал ямар үндэслэлээр Д.Цээс 33,999,5,,,,.5 төгрөгийг гаргуулж байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс өөрийн эрх хэмжээний хүрээнд маргааны үйл баримт, нотлох баримтын талаар эрх зүйн дүгнэлт хийж залруулах боломжгүй алдааг анхан шатны шүүх гаргасан тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын шүүх хууль буруу хэрэглэсэн, шийдвэрийг хүчингүй болгуулах гэснийг хүлээн авч, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16,, дугаар зүйлийн 16,,.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 155/ШШ2024/00158 дугаар шийдвэрийг, хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн ,,0,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16,, дугаар зүйлийн 16,,.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 1,,2.2-т заасан анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ
Н.БАЯРХҮҮ