| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэмжидийн Нолхоосүрэн |
| Хэргийн индекс | 175/2018/0049/Э |
| Дугаар | 47 |
| Огноо | 2019-03-05 |
| Зүйл хэсэг | 19.14.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 03 сарын 05 өдөр
Дугаар 47
С аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч А.Золзаяа
Шүүгдэгч Д.Э*******ын мөгөөлөгч Г.Энхцэцэг
Нарийн бичгийн даргаар Д.Алтанбагана нар оролцов.
Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалт явуулж Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б******* овогт Д******* Э*******, Б******* овогт Ц******* Э нарт холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг хянан хэлэлцэв.
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод **** оны ** дугаар сарын **-ний өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, О******* аймгийн ** дүгээр багийн Г******* д******* **** тоотод амьдарч байгаа, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Б******* овогт Д******* Э*******, /РД: **********/,
Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Улаанбаатар хотод **** оны ** дүгээр сарын **-ний өдөр төрсөн, ** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомеханикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, * дугаар хороо, Орбитын *******Б тоотод амьдарч байгаа, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Б******* овогт Ц******* Э, /РД: **********/,
Шүүгдэгч Д.Э******* нь Ц.Этай бүлэглэн төрсөн дүү Ц.Э зурагтай өөрийн мэдээлэлтэй дугаартай хуурамч гадаад паспортыг ашиглаж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр С аймгийн А сум дахь А авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан,
Шүүгдэгч Ц.Э нь Д.Э*******тай бүлэглэн өөрийн зурагтай төрсөн ах Д.Э*******ын мэдээллийг агуулсан дугаартай хуурамч гадаад паспортыг ах Д.Э*******ад урьдчилан амлаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн ашиглуулж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр С аймгийн А сум дахь А авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;
1.Шүүгдэгч Д.Э*******ын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 01 дүгээр сарын 09-нд яллагдагчаар өгсөн: ...2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр намайг гэртээ байж байхад Ц.Э орж ирээд “ОХУ-руу барилгын туслах ажил байна өдрийн 45.000 төгрөгийн цалинтай” гэж хэлээд намайг дагуулж явсан. Надад ажил санал болгох үед нь би гадаад паспорт байхгүй талаараа хэлэхэд “гадаад паспорт байгаа, болчихно” гэж хэлээд дагуулаад явсан. Тэгээд гэрээс машинтай С аймаг, А боомтод очиход Ц.Э надад миний мэдээлэлтэй өөрийнхөө зурагтай гадаад паспортыг гаргаж өгсөн. Тухайн үед би зургийг нь харахад миний зураг биш байсан. Тэгээд яаран сандран хилийн шалганы ажилтан дээр очоод паспортоо өгтөл надаас регистрийн дугаар асуухад нь би хариулсан чинь удаан харж байснаа “энэ таны паспорт мөн үү” гэж асуухад нь “мөн” гэж хариулсан юм. Тэгээд намайг "өрөөнд орж нарийн шалгах хэрэгтэй байна” гэж хэлээд дагуулж явсан. Тэгээд намайг нарийвчлан шалгах үед нь би “миний зураг биш” гэж хариулсан. Тэгээд удалгүй Ц.Э миний байсан өрөөнд орж ирээд бид нараар тайлбар бичүүлж авсан юм. Тэгээд хуулийн байгууллагад шилжүүлсэн юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 103-104-р ху/,
2. Шүүгдэгч Ц.Эын мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 01 дүгээр сарын 29-нд яллагдагчаар өгсөн: ...Би гурвалжингийн гүүрэн дээр хүмүүсийн ачаа барааг ачиж мөнгө олдог юм. Тэгээд 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр намайг гурвалжингийн гүүрэнд ажиллаж байхад тэнд хүний ачаа ачдаг Отгоо гэж дууддаг залуу “ОХУ-ын Улаан-Үд хотод өдрийн 45,000 төгрөгийн цалинтай барилгын туслах ажилтнаар хүмүүс авч байна” гэж хэлсний дагуу би өөрийн ах Д.Э манай гэрт байхад нь очиж дагуулаад ОХУ-руу явах зорилготой С аймаг руу явсан. Тэгээд бид машинтай яваад А сумын боомтоор 21-22 цагийн үед хил гарахаар болж би ахынхаа нэр дээр байдаг хуурамч гадаад паспортыг үзүүлээд “хилээр гараарай, таны паспорт байгаа юм” гэж хэлсэн. Харин надад өөрийн нэр дээр авсан гадаад паспорт байсан юм. Тэгээд хилээр гарахаар болж бид тус тусдаа баримт бичгээ шалгуулаад би хилээр гарсан юм. Тэгсэн манай ахыг шалгагч ажилтан хуурамч гадаад паспорттой гэж саатуулж намайг дуудуулсан юм. Тэгээд би яваад очтол “паспорт дээрх зураг таны зураг байна” гээд ямар учиртай болохыг асуухад би үнэнээ хэлсэн. 2010 онд ахынхаа баримт бичгийг ашиглаж гаргуулан аваад БНХАУ-руу гарч том машины туслах жолооч хийдэг байсан талаараа хэлэхэд хилийн зөрчлийн материал бүрдүүлж хуулийн байгууллагад шилжүүлсэн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 111-112-р ху/,
3.Шүүгдэгч Д.Э*******ын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:..Манай дүү Э намайг орос руу ажил хийлгэхээр авч явсан. Би тогтсон ажил байхгүй болохоор дүүгээ дагаж ажил хийдэг юм. Тэгээд орос явах гээд хил дээр паспортоо шалгуулсан чинь паспортын зургийг минийх биш гэдгийг хилийнхэн мэдсэн. Тэгээд би үнэнээ хэлсэн. Би энэ паспортыг сайн мэдэхгүй. дүү маань л паспорт чинь бэлэн байгаа гэсэн.. Хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж байна. Хөнгөн шийтгэж өгнө үү. ...гэх мэдүүлэг,
4. Шүүгдэгч Ц.Эын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн:..Манай нэг найз “орос руу явж ажил хийх үү“ гэхээр нь зөвшөөрсөн. Би тогтсон ажилгүй тул олдсон ажлыг л хийдэг. Тэгээд урьд ахын мэдээллийг агуулсан өөрийнхөө зургийг наасан паспорт гаргаж аваад хэд хэдэн удаа шивээ хүрэнгийн боомтоор урагшаа гарсан байсан паспортыг ахдаа өгөөд би өөрийнхөө мэдээллийг агуулсан өөрийнхөө зургийг наасан паспортыг аваад ахтайгаа Хиагт орох гэж яваад хилийн шалган дээр баригдсан. Хийсэн хэрэгтээ ихэд гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. ...гэх мэдүүлэг,
5.Гэрч О.Г мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ...Би тухайн өдөр А авто замын боомтод шалгах манааны үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр зорчигчийн баримт бичгийн шалгагчаар гарах чиглэлд үүрэг гүйцэтгэж байсан дэслэгч Э.Б нь 22 цаг 45 минутанд хил зөрчигч Д.Э******* нь өөр хүний зурагтай өөрийн мэдээлэл агуулсан гадаад паспортыг ашиглаж Монгол улсын хилийг нэвтрэхийг завдсан үйлдлийг илрүүлж ээлжийн дарга хошууч Р.О мэдэгдэж манай өрөөнд орж ирсэн. Тухайн үед Д.Э*******, Ц.Э нар нь цуг орж ирсэн юм. Би Д.Э*******аас “Ц.Эын зураг яагаад таны гадаад паспорт дээр байдаг билээ” гэж асуухад Д.Э******* “мэдэхгүй” гэж хариултал Ц.Э нь “би ахынхаа бичиг баримтыг ашиглаж тус гадаад паспортыг гаргуулж авсан. Тэгээд би 2010 онд БНХАУ-ын хилээр 2-3 удаа нэвтэрч байсан” гэж хариулсан. Тэгээд би тухайн зөрчилд хилийн материалд бүрдүүлж, зөрчил нь Д.Э*******тай холбоотой байсан учраас Д.Эыг “тодорхойлолт бичиж өг” гэхэд түүний дүү болох Ц.Э “энэ асуудлыг манай ах мэдэхгүй, тэгээд ч тэрээр бичиг үсэг муу мэддэг” гэж хэлээд ахынхаа өмнөөс гадаад паспорт дээрх он сар өдрөөр нь тухайн паспортыг авсан нь үнэн болно гэдэг тодорхойлолтыг бичиж Д.Эрдэнбаатараар гарын үсэг зуруулж байсан. Тэгээд би тухайн хилийн зөрчлийн материалыг С аймгийн хилийн ***** дүгээр ангиас ирсэн бүрэлдэхүүнд хүлээлгэж өгсөн. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 64-65-р ху/,
6.Гэрч Э.Бын мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ...Би 2018 оны 11 дүгээр сарын 19-ний оройн 20:00 цагаас 20-ны өдрийн 08:00 цаг хүртэл А боомтын гарах чиглэлд зорчигчийн баримт бичиг шалгах үүрэг гүйцэтгэж байсан. Тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байх үед 20:30 минутын хил зөрчигч болох Д.Э******* орж ирж бичиг баримтаа шалгуулахаар надад өгсөн. Би тухайн бичиг баримтыг аваад зураг тулгалт хийхэд зураг нь сэжигтэй санагдсан. Би Д.Э*******аас тухайн бичиг баримт өөрийнх нь мөн эсэх талаар асуухад “мөн” гэж хэлсэн. Тэгээд зураг нь сэжигтэй байсан учраас иргэний бүртгэл мэдээллийн сангийн зурагтай харьцуулан хартал гадаад паспорт дээрх зурагтай өөр байсан учраас ээлжийн ахлахыг дуудаж танилцуулан Д.Э*******ыг дагуулан тусдаа өрөөнд орж нарийвчлан шалгаж асуулт тавьтал тэр үнэнээ хүлээсэн юм. Тэрээр тухайн паспорт дээрх зураг нь өөрийнх нь дүү болох Ц.Эын зураг гэж хэлээд “цуг явж байгаа” гэж хэлэхэд нь Ц.Эыг дуудуулсан юм. Тэгээд Ц.Эаас тухайн бичиг баримт дээрх зургийг асуухад тэрээр “өөрийнх нь зураг мөн, би ахынхаа бичиг баримтыг ашиглаж 2010 онд тухайн бичиг баримтыг гаргуулан авч БНХАУ-руу ажил хийх зорилгоор 2-3 удаа хил нэвтэрч байсан” гэж тайлбарласан юм. Тэгээд бид заставын дарга, ахмад О.Г өрөөнд орж танилцуулан хил зөрчигч нарыг хүлээлгэн өгсөн юм. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 67-68-р ху/,
7.Гэрч Д.Э 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Д.Эрдэнбат, Ц.Э нар нь манай ах нар юм. Д.Э******* ах гэр бүлгүй, ганцаараа, нэн ядуу амьжиргаанд бүртгэлтэй амьдардаг. Ямар нэгэн хэрэгт шалгагдаж байгаагүй, төлөв даруу, нэг гэм нь сэтгэцдээ юмтай байж магадгүй, их дуугай хүн. Ц.Э нь эхнэрийн хамт амьдардаг. Мөн төлөв, даруу хүнд тусархуу амьдралын төлөө хөдөлмөрлөж 70-р ху/,
8.Гэрч Э.Ө 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Д.Э******* ах маань манайд цуг амьдардаг. Ер нь их дуугай төлөв даруу, хүний үгээр байдаг хүн. Тамхи татдаг, архи уудаггүй. Хэрэг төвөгт орж байсан удаа байхгүй. Ц.Э ах маань архи тамхи хэрэглэдэггүй, амьдралын төлөө олдсон ажил хийж, хүмүүстэй эелдэг харьцдаг, сайн хүн. ...гэх мэдүүлэг, / хх-ийн 72-р ху/,
9. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 6679 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Шинжилгээнд ирүүлсэн Д.Э*******ын дугаартай, Ц.Эын дугаартай энгийн гадаад паспортууд шинжилгээнд тэнцэнэ.
2. Шинжилгээнд ирүүлсэн Д.Э*******ын дугаартай, Ц.Эын дугаартай энгийн гадаад паспортууд ямар нэгэн засвар ороогүй жинхэнэ гадаад паспортууд байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 76-р ху/,
10. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 6678 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1.Шинжилгээнд ирүүлсэн Д.Э*******ын дугаартай, Ц.Эын дугаартай энгийн гадаад паспортууд дээрх гэрэл зураг нь Ц.Эын гэрэл зурагтай тохирно. Харин Д.Эрдэнбатын гэрэл зурагтай тохирохгүй. ...гэх дүгнэлт, /хх-ийн 81-р ху/,
11. Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт:
1.Д.Э******* нь : F – 70 буюу “Оюуны хөнгөн хомсдол” сэтгэцийн эмгэгтэй байна. Дээрх нь эмгэг нь төрөлхийн сэтгэцийн эмгэг болно.
2.Д.Э******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ өөрийн сэтгэцийн түвшинд өөрийн үйлдлээ ухамсарлан ойлгох чадвартай байсан байна.
3.Д.Э******* нь хэрэг хариуцах чадвартай байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 91-р ху/,
12.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 5-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг харъяалалын дагуу шилжүүлэх санал, /хх-ийн 7-р ху/, гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 08-р ху/, эд зүйл, баримт бичиг, гомдол, мэдээлэл бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл, /хх-ийн 09-р ху/, эд мөрийн баримтаар тооцох тухай, /хх-ийн 12-р ху/, хуурамч гадаад паспортын хуулбар, /хх-ийн 20-21-р ху/, хилийн зөрчлийн материал, /хх-ийн 23-31–р ху/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, /хх-ийн 45-48, 52-56-р ху/, баримт бичиг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, /хх-ийн 49-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 73-74, 87-88-р ху/, шүүгдэгч нарт шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 86,93-р ху/, шүүгдэгчид эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 97-99, 105-107-р ху/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл, /хх-ийн 101-104, 109-113-р ху/, шүүгдэгч нарт холбоотой баримтууд, /хх-ийн 40-44, 120,123, 126-127, 130-133-р ху, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 116, 117-р ху/, шүүгдэгч нарт хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 134,135-р ху/, зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.
С аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э******* нь Ц.Этай бүлэглэн төрсөн дүү Ц.Э зурагтай өөрийн мэдээлэлтэй дугаартай хуурамч гадаад паспортыг ашиглаж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр С аймгийн А сум дахь А авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан,
Шүүгдэгч Ц.Э нь Д.Э*******тай бүлэглэн өөрийн зурагтай төрсөн ах Д.Э*******ын мэдээллийг агуулсан дугаартай хуурамч гадаад паспортыг ах Д.Э*******ад урьдчилан амлаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн ашиглуулж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр С аймгийн А сум дахь А авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.
Шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэх хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Э******* нь Ц.Этай бүлэглэн төрсөн дүү Ц.Э зурагтай өөрийн мэдээлэлтэй дугаартай хуурамч гадаад паспортыг ашиглаж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр С аймгийн А сум дахь А авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан, шүүгдэгч Ц.Э нь Д.Э*******тай бүлэглэн өөрийн зурагтай төрсөн ах Д.Э*******ын мэдээллийг агуулсан дугаартай хуурамч гадаад паспортыг ах Д.Э*******ад урьдчилан амлаж гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн ашиглуулж, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр С аймгийн А сум дахь А авто замын шалган нэвтрүүлэх боомтоор Монгол улсын хилийг хууль бусаар нэвтрэхийг завдсан гэмт хэрэг үйлдсэн болох нь батлагдаж байх тул шүүгдэгч наыг дээрхи гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдал, бусдад учруулсан хохирол, төлбөргүй байгаа зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, шийдвэрлэх нь зүйтэй.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тоот гадаад паспорт 1 ширхэг хураагдан ирсэн зэргийг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б******* овогт Д******* Э*******, Б******* овогт Ц******* Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14-р зүйлийн 2.1-дэх хэсэгт заасан “Монгол улсын хилийг хууль бусаар бүлэглэн нэвтрэхийг завдсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8, 3.5, 6.7 дугаар зүйлийн 1.2-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 19.14-р зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б******* овогт Д******* Э*******, Б******* овогт Ц******* Э нарт ял шийтгэл оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэж, уг хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1-р зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нар тэнсэгдсэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Д.Э*******, шүүгдэгч Ц.Э нарт мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч нар оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчилж зорчин явахдаа эрх бүхий байгуулагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Д.Э*******, шүүгдэгч Ц.Э нарт үүрэг болгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3-р зүйлийн 4-д шүүгдэгч нар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлэхгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Д.Э*******, шүүгдэгч Ц.Э нарт мэдэгдсүгэй.
6.Шүүгдэгч Д.Э*******, шүүгдэгч Ц.Э нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн тоот хуурамч гадаад паспортыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц устгасугай.
8.Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э*******, шүүгдэгч Ц.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор С аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НОЛХООСҮРЭН