Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 455

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс би нэхэмжлэгч *******, *******, *******т байрлах, “*******” ХХК-ийн  нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******, ******* ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ын /РД:/-т холбогдох

Зуучлалын гэрээний үүргийн биелэлт 2.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2016 оны 7 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Х. шүүхэд гаргасан хүсэлтдээ: С. “*******” ХХК-тай 2016 оны 02 дугаар сарын 17-ны өдөр энгийн “Зуучлалын гэрээ” байгуулсан.

Уг гэрээгээр үйлчлүүлэгч С.ын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, хороолол, 112-108 тоот, 84.5 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн дотор 236.600.000 төгрөгөөр худалдан авагчийг олж өгөх, зуучлуулагч С. нь худалдан борлуулж зуучилж өгсөний хөлс буюу борлуулсан орлогын 3 хувийг төлөхөөр тохирсон. Зуучлагч Д. гэрээний дагуу худалдан авагчийг 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдөр олж, 202.800.000 төгрөгөөр худалдан авах этгээдийн саналыг С.т хүргүүлсэн. Тэрээр уг үнийн саналыг зөвшөөрсөн ба талууд 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ” байгуулсан. Худалдан авагч Х. тухайн өдөр төлбөрийг үйлчлүүлэгч С.т  төлсөн.

Харин С. манай компанитай байгуулсан гэрээний дагуу борлуулалтын орлого болох 202.800.000 төгрөгийн 3 хувь буюу 6.084.000 төгрөгийг 2016 оны 4 дүгээр сарын 04-нйи өдөр төлөх үүргээс 4.084.000 төгрөг төлж, 2.000.000  төгрөг төлөхөөс үндэслэлгүйгээр татгалзсан.

С.т үйлчилгээний хөлсөө төлөхийг удаа дараа сануулсан боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй. Иймд С.аас 2.000.000 төгрөг, 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх 90 хоногийн алданги 900.000 төгрөг, нийт 2.900.000 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүхийн шатанд хариуцагч С.тай тохиролцоод зуучлалын гэрээний үүргийн биелэлт 2.900.000 төгрөгийн шаардлагаа 1.500.000 төгрөг болгон багасгаж, 1.400.000  төгрөгөөс татгалзсан.

 Хариуцагч С. 1.500.00  төгрөгийг 2016 оны 9 дүгээр  сарын 16-ны өдөр төлөхөөр зөвшөөрсөн тул бидний эвлэрлийн гэрээг баталж өгнө үү гэжээ.

Хариуцагч С. шүүхэд гаргасан хариу тайлбар болон хүсэлтдээ: тоот, 84.5 м.кв талбай үл хөдлөх хөрөнгөө 236.600.000 төгрөгөөр худалдахаар “*******” ХХК-тай зуучлалын гэрээ байгуулсан. Гэтэл зуучлагч компани байнга үнээ бууруулахыг ятгаж байгаад м.кв-ыг 400.000 төгрөгөөр бууруулсан. Ингэхдээ зуучлагч Д. зуучлалын хөлсийг 2 хувиар тооцож авъя, нотариатын зардал болон татварын зохих хувийг төлье гэхээр нь зөвшөөрсөн. 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр зуучлалын хөлсөөс 4.084.000 төгрөгийг “*******” ХХК-д төлсөн.

Гэтэл зуучлагч тал байр хүлээлцэх, бичиг баримтыг бүрдүүлэх зэрэг ажиллагаанд оролцоогүй. Иймд зуучлалын гэрээний хувийг өөрчлөх эрх нээлттэй гэж ойлгож байна. Мөн гэрээний загварыг миний гараар бөглөөгүй тул алданги төлөх үндэслэлгүй гэж үзэж байгаа ч бид шүүхийн шатанд дараах байдлаар тохиролцсон. Нэхэмжлэгч “*******” ХХК 2.900.000 төгрөгийн нэхэмжлэлээ 1.500.000 төгрөг болгон багасгаж, 1.400.000 төгрөгөөс татгалзсан. Би 1.500.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр  сарын 16-ны өдөр төлөхөөр бүхэлд нь зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “*******” ХХК хариуцагч С.аас зуучлалын гэрээний үүргийн биелэлт 2.900.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа 1.500.000 төгрөг болгон багасгаж, 1.400.000 төгрөгөөс татгалзсан болно.  

Нэхэмжлэгч “*******” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж 2016 оы 02 дугаар сарын 17-ны өдрийн ЭХ/16/122-1 дугаар энгийн листийн гэрээ, 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, 2016 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “ ” хотхоны 84.5 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай объект худалдан авах саналын хуулбар, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “*******” ХХК-ийн дүрэм, №0002333 дугаартай “******* сентрал салбар”-ын гэрчилгээний хуулбар, “******* сентрал салбар”-ын журам, “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Бүжинлхамын 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаар ажилд томилох тушаалын хуулбар, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн АБ/16/016 дугаар мэдэгдэл, 2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн зуучлалын үйлчилгээний хөлс олгох тухай гэрээний хуулбар зэргийг шүүхэд баримтаар өгсөн байна. /хх-6-21/

Зохигчид нэхэмжлэлийн шаардлага болон үйл баримтын талаар маргаагүй болно.

Шүүхийн шатанд зохигчдын байгуулсан эвлэрлийн гэрээнд: Нэхэмжлэгч “*******” ХХК 2.900.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн үүрэг 500.000 төгрөг, алданги 900.000  төгрөг, нийт 1.400.000 төгрөгөөс татгалзаж, зуучлалын гэрээний үүргийн биелэлт 1.500.000 төгрөг төгрөгийг нэхэмжилсэн. Хариуцагч С. 1.500.000  төгрөгийг 2016 оны 9 дүгээр  сарын 16-ны өдөр нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөхөөр тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ.

Хариуцагч С. 1.500.000 төгрөгийг 2016 оны 9 дүгээр  сарын 16-ны өдөр нэхэмжлэгч “*******” ХХК-д төлөхөөр тохиролцсон эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, Иргэний хуульд нийцэж байх тул шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Зохигч сайн дурын үндсэн дээр эвлэрэхдээ улсын тэмдэгтийн хураамжийг хуваарьлах талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61.350 төгрөгөөс 38.950 төгрөгийн 50 хувь болох 19.475 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.аас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1., 74.2., 74.6., 75., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ

1. Хариуцагч ******* овгийн *******ын зуучлалын гэрээний үүргийн биелэлт 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг  нэхэмжлэгч “*******” ХХК-д 2016 оны 9 дүгээр  сарын 16-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч “*******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 /гучин найман мянга есөн зуун тавь/ төгрөгөөс 19.475 /арван есөн мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос, хариуцагч С.аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч “*******” ХХК-д олгосугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4.-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                     З.ТҮВШИНТӨГС