| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2016/0384/И |
| Дугаар | 444 |
| Огноо | 2016-08-22 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 444
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хаалттай хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД: *******/-ын
Хариуцагч: *******, *******, ******* тоотод оршин суух, овгийн ийн /РД: /-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Ц.тай 2009 онд гэр бүл болж, онд том охин Ц., онд бага охин Ц. нар төрсөн. Өдийг хүртэл амьдарч буй 7 жилийн хугацаанд нөхөр маань надад ямар ч хайр халамжгүй, хэрүүл тасрахгүй гар хүрч зоддог болсон. Иймд түүнээс гэрлэлтээ цуцлуулж, хоёр охиноо өөрийн асрамжинд авч, Ц.аас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Ц. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид 2009 онд гэрлэлтээ батлуулж, онд том охин Ц., онд бага охин Ц. нар төрсөн. Эхэн үедээ хэрүүл маргаангүй амьдарч байсан. 2012 оноос Н.*******ын сэтгэл санаа, зан араншин нь хувирч гадуур хонож архи уудаг болсон. Архийг нэг уухаараа 3, 4 хоногоор гэр орондоо ирэхгүй уудаг. Ер нь гэртээ байх сонирхолгүй хүн юм. Н.*******ын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч Ц.д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Ц. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, маргадаггүй.
Н.*******, Ц. нар нь 2006 оноос гэр бүл болж, 2009 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас оны 02 дугаар сарын 12-ны өдөр охин Ц., оны 08 дугаар сарын 28-ны өдөр охин Ц. нар төржээ.
Шүүх гэрлэлт цуцлах шалтгаан үндэслэлийг тодруулахад эхнэр Н.******* нь нөхөр Ц.тай цаашид хамтран амьдрах хүсэл сэтгэлгүй болсон, хамт амьдрах хугацаанд Ц. хүч хэрэглэж, бие махбодийн хүчирхийлэл үйлдэж байсан гэж нэхэмжлэгч Н.******* мэдүүлж, нотлох баримтуудыг шүүхэд ирүүлсэн, харин эхнэр Н.******* нь архи согтууруулах ундааг тогтмол хэрэглэж гэртээ хэдэн өдрөөр ирдэггүй гэж хариуцагч Ц. мэдүүлдэг боловч түүнийг нотлосон баримтуудыг шүүхэд ирүүлээгүй, Ц.ы үзүүлдэг бие махбодийн хүчирхийлэл, дарамт буюу гэр бүлийн хүчирхийллээс болж цаашид гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдүүдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, тэд цаашид хамтран амьдрах хүсэл сэтгэлгүй, хайр сэтгэл хөрсөн, эвлэрч амьдрах боломжгүй гэсэн тул гэрлэгсдийг эвлэрүүлэн зуучлалд хандуулаагүй ба тэднийг эвлэрүүлэх арга хэмжээ авах нь үр дүнд хүрэхгүй зэрэг нь зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хавтаст хэргийн материалаас: Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-5/, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа /хх-6,7/, Налайх дүүргийн *******ны нийгмийн ажилтны хийсэн гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ /хх-8-15/ зэргийг хуулийн шаардлага хангасан, хэрэг хянаж шийдвэрлэхэд болон шийдвэр гаргахад ач холбогдолтой, хамаарал бүхий үнэн зөв нотлох баримт гэж үнэлэв.
Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар Н.*******, Ц. нарын гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.
Бага насны хүүхдүүдийн эрх ашиг болон нэхэмжлэгч Н.******* нь охин Ц., Ц. нарыг өөрийн асрамжид авах хүсэлтэй, гэрлэгчид хүүхдийн асрамжийн талаар маргаагүй зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Ц., оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ц. нарыг эх Н.*******ын асрамжид үлдээж, эцэг Ц.аар тэтгүүлэхээр шийдвэрлэв.
Гэрлэлт цуцалсан шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц гэрлэгчдийн гэр бүлийн харилцаа дуусгавар болдог хэдий ч эцэг, эх нь үр хүүхдийнхээ өмнө хүлээх үүрэг, хариуцлага хэвээр хадгалагддаг болно.
Хариуцагч Ц. нь нөхцөл байдал өөрчлөгдсөн буюу хүүхдүүд эхийн асрамжид байх хугацаанд тэдний эрх ашиг ноцтой зөрчигдсөн тохиолдолд хүүхдүүдийн асрамжийн талаар хөндөх эрх нь нээлттэй.
Шүүх хариуцагчч Ц.д хуралдааны товыг мэдэгдэж, хэргийн материалтай танилцуулсан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлагад маргах зүйл байхгүй тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг бичгээр ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгон, түүнээс хүүхдийн тэтгэлэг гаргуулсантай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамж 50.547 төгрөг гаргуулж улсын төсвийн орлогод оруулав.
Гэрлэгчид дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 120 дугаар зүйлийн 120.1, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4-т зааснаар ******* овгийн *******ийн *******, овгийн ийн нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Ц., оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ц. нарыг эх Н.*******ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Ц.аас хүүхдийн тэтгэлэгийг сар бүр, хүүхэд тус бүрт гаргуулж, оны 02 дугаар сарын 12-ны өдөр төрсөн охин Ц., оны 08 дугаар сарын 28-ны өдөр төрсөн охин Ц. нарыг 11 нас хүртэл хүүхэд оршин суугаа бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Ц.аас гаргуулах тэтгэлэгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй тохиолдолд түүний сарын цалин, хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг заасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Н.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.аас 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******т олгож, 50.547 /тавин мянга таван зуун дөчин долоо/ төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
6. Нөхцөл байдал өөрчлөгдсөн, хүүхдүүдийн эрх ашиг ноцтой зөрчигдсөн тохиолдолд Ц. нь хүүхдүүдийн асрамжийн талаар шүүхэд хандах эрх нь нээлттэй болохыг, гэрлэгчид дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэхь хэсэгт зааснаар шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлт бүртгэсэн Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Гүнзаяабаярт даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсогмогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН