Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 336

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Багахангай, Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Энхбилэг би

Нэхэмжлэгч: *******,*******,*******од оршин суух ******* овгийн *******ын ******* /РД:*******/-ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******,*******од оршин суух ******* овгийн ийн /РД:/-т холбогдох Худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсаны үүрэг 4.020.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.*******, хариуцагч Ш., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.******* нэхэмжлэлдээ: Би 2016 оны 4 дүгээр сарын 10-ны үеэр т байр зарна гэсэн зарын дагуу Ш.ийн эхнэр н.тай утсаар ярьсан. 4 дүгээр сарын 26-ны өдөр харилцан тохиролцон нотариатаар орж тоот 12 м2 талбайтай 1 өрөө орон сууцыг үнэ тохирч урьдчилгаа 4.000.000 төгрөгийг Ш.т   дансанд    хийсэн. Байрыг үзтэл усгүй, гэрэлгүй байсан учир буцаахаар болсон. Ш.  4.000.000 төгрөгийг 5 дугаар сарын 15-ны өдөр өгнө гэсэн бөгөөд уг хугацаанд надад буцааж өгөөгүй. Иймд түүнээс 4.000.000 төгрөг, нотариатын хөлс 20.000 төгрөг нийт 4.020.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ж.******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байгаа. Байр чанарын шаардлага хангаагүй учраас би гэрээнээсээ татгалзаж байгаагаа мөнгөө шилжүүлснээс хойш 4 хоногийн дараа хэлсэн. Ш.ийн байрны гэрчилгээ, түлхүүрийг нь хүлээлгэж өгье.  Энэ оны 8 дугаар сарын 25-ны дотор 4.020.000 төгрөг төлнө гэснийг  зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгууллаа гэв.

Хариуцагч Ш. шүүхэд гаргасан тайлбартаа: Тус дүүргийн 2 дугаар хороо 66 дугаар байрны 00 өрөө буюу 12м2 талбайтай 1 өрөө  орон сууцыг Ж.******* гуай гуйгаад байхаар нь  2.000.000 төгрөгөөр үнэ бууруулж 6.000.000 төгрөгөөр худалдаж урьдчилгаа 4.000.000 төгрөгийг авч үлдэх 2.000.000 төгрөгийг 5 дугаар сарын 01-ний өдөр авахаар тохиролцож наймаа хийсэн. Байрыг үзэж хүлээж авсан. Гэтэл орохоор товлосон өдрөөс 5 хоногийн өмнө ирж тоггүй байна гэж зарга үүсгэсэн. Ж.******* гуай намайг луйварчин гэж нэр төрийг минь гутааж доромжилсон учраас би үлдэгдэл мөнгөө хүүтэй нь бодож буцааж авна гэжээ.

Хариуцагч Ш. шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Наймаа буцаж байгаа бол би байрны гэрчилгээ, түлхүүрээ буцааж авъя.  4.020.000 төгрөгийг энэ оны 8 дугаар сарын 25-ны дотор төлье. Энэ хугацааг зөвшөөрвөл эвлэрэхэд татгалзах зүйлгүй гэв.

Шүүх энэ хэрэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбар, эвлэрлийг гэрээ зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.******* хариуцагч Ш.ээс 2 дугаар хороо 66 дугаар байрны 00 тоот 12м2 талбай бүхий 1 өрөө орон сууцыг худалдах худалдан авахаар 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан гэрээнээс татгалзаж урьдчилгаа 4.000.000 төгрөг, гэрээг нотариатаар баталгаажуулсны төлбөр 20.000 төгрөг гаргуулахыг шаардсан.

Хариуцагч Ш. уг шаардлагад маргаагүй бөгөөд тэрээр 4.020.000 төгрөгийг энэ оны 8 дугаар сарын 25-ны дотор төлөх хугацаа заасан.

Уг хугацааг нэхэмжлэгч зөвшөөрч шүүх хуралдааны явцад зохигч эвлэрч эвлэрлийн гэрээг бичгээр байгуулсан нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5.-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгож зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч дээрх шаардлагыг гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 79.270 төгрөгийг улсын төсвийн дансанд урьдчилсан төлсөн. Зохигч шүүх хуралдааны явцад эвлэрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болж байгаатай холбогдуулан нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 79.270 төгрөгийг ИХШХШТ хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5.-д зааснаар уг данснаас буцаан олгохгүй. Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй, нэхэмжлэгчтэй эвлэрч байгаатай холбогдуулан  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 79.270 төгрөгний тал хувь болох 39.635 төгрөгийг хариуцагч Ш.ээс гаргуулж нэхэмжлэгчид олгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5., 123 дугаар зүйлийн 123.1.-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. *******ын *******ын нэхэмжлэлтэй ийн т холбогдох худалдах худалдан авах гэрээнээс татгалзсанаас үүссэн үүрэг 4.020.000 /дөрвөн сая хорин мянга/ төгрөг гаргуулах шаардлагыг хариуцагч Ш. зөвшөөрч 2016 оны 8 дугаар сарын 25-ны дотор төлөх хугацаа заасныг нэхэмжлэгч зөвшөөрч зохигч эвлэрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний Хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6., 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгч Ж.*******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 79.270 /далан есөн мянга хоёр зуун дал/ төгрөгийг улсын орлогод оруулж, хариуцагч Ш.ээс улсын тэмдэгтийн хураамжид 39.635 /есөн мянга зургаан зуун гучин тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.*******т олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6.-д  зааснаар   энэхүү   захирамжийг   хариуцагч   сайн   дураар  биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

ДАРГАЛАГЧ                                   Л.ЭНХБИЛЭГ