| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямсүрэнгийн Баярсүрэн |
| Хэргийн индекс | 104/2016/0323/И |
| Дугаар | 450 |
| Огноо | 2016-08-25 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 25 өдөр
Дугаар 450
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* боржигон овгийн *******ийн ******* /РД:*******/-ын
Хариуцагч: *******, *******ид оршин байрлах, “*******” ХХК,
Хариуцагч: *******, , тоотод оршин байрлах, “” ХХК,
Хариуцагч: *******, , тоотод оршин суух, овгийн гийн /РД: / нарт холбогдох
Хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт 18.098.625 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Отгонтөгс, Г.Ичинхорол, хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К., хариуцагч Б., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ариунсайхан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би 2012 оны 10 сарын 12-ны өдөр “” ТӨХК-д гэрээ хийж тухайн үеийн компаний захирал Т.тэй тохиролцож нүүрс татаж буулгах зөвшөөрөл авч өөрийн нэр дээр аж ахуйн нэгж байхгүй тул ад нүүрс нийлүүлэх тендерт шалгарсан “*******” ХХК-ний нэр дээр тохиролцож гэрээ хийж, гэрээний дагуу 3311,5 тонн нүүрсийг бүх зардлыг тооцож өөрийн унаагаар татаж тус компаний нэрээр ад өгсөн бөгөөд 36.197.250 төгрөгийг буцаан төлөх болсон ... “*******” ХХК, “” ХХК нарын байгуулсан гэрээгээр ын дансанд бэлнээр гарсан 36.197.250 төгрөгийг Н.*******, Б. бид адилхан авах ёстой ... уг мөнгөнөөс “” ХХК нь хууль бусаар авсан атлаа надад төлөх 18.098.625 төгрөгийг төлөөгүй тул уг мөнгийг “*******” ХХК, “” ХХК нараас гаргуулж өгнө үү ... миний бие энэхүү шүүх хуралдаан дээр хариуцагч “” ХХК болон Б. нараас татгалзаж байна ... мөн би нэхэмжлэлийн шаардлага багасгаж 10.373.000 төгрөг болгож “*******” ХХК-иас нэхэмжилж байна. “*******” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч эвлэрье гэсэн бодолтой байгаа. Иймд 10.373.000 төгрөгийг “” ТӨХК нь “*******” ХХК-д өгөх ёстой. Уг мөнгийг “*******” ХХК аваад надад өгөхөөр эвлэрч болно гэв.
Хариуцагч “*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К. шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай компани 2012, 2013 онуудад “” ТӨХК-д Н.*******тай хамтран нүүрс нийлүүлсэн юм. Бид 3311,5 тонн нүүрсийг Н.******* нийлүүлснийг хүлээн зөвшөөрч баталгаа болгож 2013 оны 02 сарын 12-ны өдөр бичиг хийж өгсөн ... “” ХХК, Н.******* нар өөрсдөө ирж надтай уулзан бид 3311,5 тонн нүүрснийхээ авлагыг танай компаниас салгаж авах хэрэгтэй байна гэсний дагуу бид ад хүсэлт тавьж Н.ын авах мөнгийг “” ХХК-ний нэр дээр болгож өгсөн. Энэ хоёр нь аас авах үлдсэн мөнгөө дээрээ маргаан үүсгэж байгаа тул манай компани болон ад ямар ч хамаагүй болно ... 10.373.000 төгрөгийг “” ТӨХК-иас манай компанид шилжүүлвэл би Н.*******д уг мөнгийг өгнө. Харин манай компани өөрийн мөнгөнөөсөө өгөхгүй гэв.
Хариуцагч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Н.*******д 18.098.625 төгрөгийг надаас болон “” ХХК-ийн зүгээс төлөх хуулийн болоод бусад үндэслэл байхгүй . 2012 оны 10 сард Н.******* нь надад “” ТӨХК-д нүүрс нийлүүлэх тендерт ялсан компани байна. Бид одоогоор мөнгө төгрөг байхгүй тул та мөнгө гаргаж оролцох уу гэсэн санал тавьснаар итгэл үнэмшил төрүүлж намайг хуурч уг ажилд татан оролцуулж залилан мэхэлсэн юм ... Манай компани Н.*******д нүүрс худалдан авч татан нийлүүлэх 30.763.000 төгрөгийг гаргасан ... гэтэл бидний итгэлийг хөсөрдүүлж намайг байхгүй байх хугацаанд Н.*******, К. нар нь манай авах ёстой мөнгөнөөс 20.000.000 төгрөгийг нуун авсан байсныг аудитын санхүүгийн шалгалтын дараа мэдсэн ... мөн НӨТ гэж 10.609.600 төгрөгийг авсан байсан. Гэтэл тооцоо салах үед манай компанид 37.288.572 төгрөг үлдээсэн. Ингэж манай компанийг олон сая төгрөгөөр хохироогоод зогсохгүй нэмж мөнгө нэхэмжилж байгаад гомдолтой байна ... гэжээ.
Хариуцагч “” ХХК-ийн төлөөлөгч Б. шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие аав Б.ы гаргаж өгсөн тайлбартай санал нэг байна. Нэмж тайлбарлах зүйл үгүй гэжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримт болон зохигчдын өгсөн тайлбар зэргийг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч “*******” ХХК, “” ХХК, иргэн Б. нарт холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт 18.098.625 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч Н.ын бичгээр гаргасан хариуцагч “” ХХК, иргэн Б. нараас татгалзах тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгч Н.******* нэхэмжлэлийн шаардлагаа 10.373.000 төгрөг болгон багасгаж, хариуцагч “*******” ХХК нь уг 10.373.000 төгрөгийг “” ТӨХК-иас өөрийн компаний дансанд шилжиж орсон үед нэхэмжлэгч Н.*******д шилжүүлэн өгөхөөр шүүх хуралдааны явцад эвлэрсэн нь тэдний тайлбар, бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-53,54/ зэргээр нотлогдож байна. Ийнхүү зохигчид эвлэрч байгаа нь хуулиар хамгаалагдсан бусдын ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу дуусгавар болж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч Н.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248.443 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас эвлэрсэн үнийн дүнгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 90.459 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. ******* боржигон овгийн *******ийн ын нэхэмжлэлтэй “*******” ХХК-д холбогдох хамтран ажиллах гэрээний үүргийн биелэлт 18.098.625 /арван найман сая ерөн найман мянга зургаан зуун хорин таван/ төгрөг гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч Н.******* нь нэхэмжлэлийн шаардлагаа 10.373.000 /арван сая гурван зуун далан гурван мянга/ төгрөг болгон багасгаж, хариуцагч “*******” ХХК нь уг 10.373.000 /арван сая гурван зуун далан гурван мянга/ төгрөгийг “” ТӨХК-иас өөрийн компаний дансанд шилжиж орсон үед нэхэмжлэгч Н.*******д шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5, 56 дугаар зүйлийн 56.4, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Н.ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248.443 /хоёр зуун дөчин найман мянга дөрвөн зуун дөчин гурав/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “*******” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 90.459 /ерэн мянга дөрвөн зуун тавин ес/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. .
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРСҮРЭН