Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 445

 

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тухай

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярсүрэн би  

Нэхэмжлэгч: *******, *******, ******* тоотод оршин суух, ******* овгийн *******ийн ******* /РД: *******/-ийн

Хариуцагч: *******, *******, тоотод оршин суух, овгийн ийн /РД: /,

Хариуцагч: *******, , тоотод оршин суух, овгийн гийн /РД: / нарт холбогдох

Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 580.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д., Д. нарын хүсэлтээр 2016 оны 01 сарын 10-ны өдөр тос тосолгооны материал зээлээр борлуулах гэрээ хийж 6.000.000 төгрөгийн бараа зээлж одоо 400.000 төгрөгийн тооцоо үлдсэн. Уг мөнгийг өгөлгүй 6 сар болж байна. Гэрээний дагуу алданги 100.000 төгрөг, Налайх хот хоёрын хооронд олон дахин явсан зардал 80.000 төгрөг, нийт 580.000 төгрөгийг Д., Д. нараас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Д., Д. нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... С.*******ийн гаргасан нэхэмжлэлд дурдагдсан зүйлс бүгд үнэн болно. Миний ээж нь өвчний улмаас эмчлэгдэж байгаа бөгөөд эм тариа, эмчилгээний зардал зэрэг шалтгааны улмаас үлдэгдэл болох 400.000 төгрөгийг өгч чадаагүй удсан билээ. С.*******ийн нэхэмжилсэн 580.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын  өгсөн тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.******* нь хариуцагч Д., Д. нарт холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 580.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Д., Д. нар нь уг шаардлагад маргаагүй бөгөөд 580.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч бичгээр тайлбар /хх-27/ ирүүлсэн. Иймд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.050 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 9.025 төгрөгийг, хариуцагч Д., Д. нараас 9.025 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ******* овгийн *******ийн *******ийн нэхэмжлэлтэй овгийн ийн , овгийн гийн нарт холбогдох зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 580.000 /таван зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай хэргийн хариуцагч Д., Д. нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18.050 /арван найман мянга тавин/ төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, уг данснаас 9.025 /есөн мянга хорин тав/ төгрөгийг, хариуцагч Д., Д. нараас 9.025 /есөн мянга хорин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч С.*******т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

ШҮҮГЧ                                  Н.БАЯРСҮРЭН