Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01507

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01507

 

Ф х-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/02957 дугаар шийдвэртэй,

Ф х-ХХК-ийн нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох,

ү-хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.З, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 15-ны өдрийн шийдвэрээр Ф х-ХХК-аас 1,439,222,164 төгрөг гаргуулж Г б- ХХК-д олгож шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаагаар барьцааны эд хөрөнгийг хурааж, ү-тогтоохоор И- э- ү-ХХК-ийг томилоход шинжээч нь Баянгол дүүргийн *** хороонд байрлах ***** м.кв эзэмших эрхтэй газрыг 1,903,586,500 төгрөгөөр, мөн **** м.кв талбай бүхий конторын барилгыг 409,892,800 төгрөгөөр, мөн үйлдвэрийн зориулалттай *** м.кв талбайтай барилгыг 864,964,100 төгрөгөөр, мөн *** м.кв талбайтай барилгыг 453,301,300 төгрөгөөр, мөн *** м.кв талбай бүхий барилгыг 702,617,000 төгрөгөөр, мөн ***, **** м.кв тус тус талбайтай үйлдвэрийн бэлтгэл цех складыг 499,883,400 төгрөгөөр, мөн *** м.квталбай бүхий граж, ноос угаах мужаан цехийн барилгыг 303,742,000 төгрөгөөр, нийт 5,137,987,200 төгрөгөөр тус тус үнэлсэн.

Шинжээчийн дээрх эд хөрөнгийн ү-нь зах зээлийн бодит судалгаагүй, ижил төрлийн үл хөдлөх хөрөнгөтэй харьцуулаагүй, хэт доогуур илт үнэгүйдүүлж үнэлсэн тул хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 15-ны өдрийн шийдвэрээр Ф х-ХХК-аас 1,439,222,164 төгрөг гаргуулж Г б- ХХК-д олгож, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангаж шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа болон хөрөнгийн ү-хуулийн дагуу хийгдсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар хариуцагч НШШГГ-т холбогдох ү-хүчингүй болгох нэхэмжлэгч Ф х-ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Ф х-ХХК-ийн эзэмшлийн Баянгол дүүргийн *** хороонд байрлах газар, үйлдвэр, агуулахын зориулалттай контор, үйлдвэрийн байрууд, үйлдвэрийн бэлтгэл цех склад, гарааш, ноос угаах мужаан цех, зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүдийг битүүмжлэн хураан авч, төлбөр авагчийн саналаар хөндлөнгийн шинжээчээр И- э- ү-ХХК-ийг томилон ү-хийлгэсэн. Үнэлгээчин уг газар дээрхи салгаж буулгаж үл болох объектыг тооцох буюу энэ талаар тодруулга оруулаагүй нь бодит үнэтэй нийцээгүй, хууль журмын дагуу үнэлгээг үнэн зөв, бодитой ү-тогтоогоогүйг харуулж байна.

Мөн газар, түүний дээрх эд хөрөнгийг дуудлага худалдаанд орууллаа гэхэд дээр дурдагдсан үйлдвэрийн цэвэрлэх байгууламж /үл хөдлөхийн гэрчилгээтэй Ү-*************/-ийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй ойлгомжгүй байдал бий болж манай компанийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхөөр нөхцөл бий болно.

Иймд, "И- э- үнэлгээ" ХХК-ийн үнэлсэн үнэлгээг хүчингүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Манай зүгээс шүүхийн шийдвэрт заасан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гүйцэтгэх баримт бичиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Энэ ажиллагаа нь хуульд заасны дагуу явагдсан ба шинжээч тодорхой хэдэн аргаар үнэлэх заалт байгаа. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзэж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ф х-ХХК нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх тайлбар гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 сарын 15-ны өдрийн **** дугаартай Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжаар хариуцагч Ф х-ХХК-аас 1,431,904,691.66 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г б- ХК-д олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй үндэслэлээр Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 10 сарын 27-ны өдөр шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, улмаар барьцаа хөрөнгүүдийг битүүмжилж, хураах ажиллагааг явуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасантай нийцсэнийг анхан шатны шүүх зөв тогтоосон.

Энэ тухай талууд маргаагүй бөгөөд харин үл хөдлөх эд хөрөнгүүдийг үнэлсэн ү-хуульд нийцсэн эсэх нь маргааны зүйл болжээ.

5. Хариуцагчийн зүгээс албадан дуудлага худалдаагаар худалдах барьцаа хөрөнгийн санал болгох доод үнийг тогтоохоор талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч Ф х-ХХК-аас барьцаа хөрөнгүүдийг 22,970,000,000 төгрөгөөр үнэлснийг төлбөр авагч эс зөвшөөрч, талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 02 сарын 28-ны өдрийн 2/78 дугаартай тогтоолоор И--э- ү-ХХК-ийн үнэлгээчин Э.Г-ыг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйл, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2.2-т заасантай нийцсэн талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

Шинжээч Баянгол дүүргийн *** хороонд байрлах ***** м.кв эзэмших эрхтэй газрыг 1,903,586,500 төгрөгөөр, мөн **** м.кв талбай бүхий конторын барилгыг 409,892,800 төгрөгөөр, мөн үйлдвэрийн зориулалттай *** м.кв талбайтай барилгыг 864,964,100 төгрөгөөр, мөн *** м.кв талбайтай барилгыг 453,301,300 төгрөгөөр, мөн *** м.кв талбай бүхий барилгыг 702,617,000 төгрөгөөр, мөн ***, **** м.кв тус тус талбайтай үйлдвэрийн бэлтгэл цех складыг 499,883,400 төгрөгөөр, мөн *** м.квталбай бүхий граж, ноос угаах мужаан цехийн барилгыг 303,742,000 төгрөгөөр, нийт 5,137,987,200 төгрөгөөр үнэлжээ.

Тус хөрөнгийн үнэлгээний тайланг 2024 оны 03 сарын 12-ны өдрийн **** дугаартай мэдэгдлээр төлбөр төлөгч, барьцаа хөрөнгийн өмчлөгч Ф х-ХХК-д 2024 оны 03 сарын 13-ны өдөр танилцуулж, үнэлгээний тайлангийн хувийг хариуцагч гардуулан өгсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт нийцсэн, нэхэмжлэгч мэдэгдлийг хүлээн авч 2024 оны 03 сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

6. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо уг газар дээрхи салгаж буулгаж үл болох объектыг тооцох буюу энэ талаар тодруулга оруулаагүй нь бодит үнэтэй нийцээгүй, бодитой ү-тогтоогоогүй ... үйлдвэрийн цэвэрлэх байгууламж /үл хөдлөхийн гэрчилгээтэй Ү-*************/-ийг хэрхэн шийдвэрлэх нь тодорхойгүй гэж дурджээ.

Хэрэгт нотлох баримтаар авагдсан И--э- ү-ХХК-ийн үнэлгээний тайланд дурдсанаар шинжээч нь үнэлэгдэж буй эд хөрөнгүүдийг өртгийн, орлогын, зах зээлийн хандлагын гэсэн аргуудыг ашиглан үнэлсэн байна. Эдгээр үнэлгээний аргуудаас шинжээч зах зээлийн хандлагын аргаар үнэлсэн эд хөрөнгийн ү-нь үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэ цэнийг тодорхойлоход илүү ач холбогдолтой гэж үзэж, уг аргаар үнэлсэн үнэлгээг хөрөнгийн эцсийн үр дүн гэж дүгнэжээ. Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 4.1.5-д заасан зарчимд нийцсэн, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байх, мөн 8.3.10-т хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, тэдгээрийн нийцтэй байдал-ын шаардлагыг тус тус хангасан гэж үзэхээр байна.

 

7. Ф х-ХХК нь Г б- ХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийг хангахаар нэр бүхий 9 эд хөрөнгийг барьцаалсан, тухайн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүх шийдвэртээ дурдаж, мөн гүйцэтгэх хуудас бичигджээ.

Нэхэмжлэгчийн гомдолд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-************* дугаартай, үйлдвэрийн цэвэрлэх байгууламжийн зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалаагүй, дурдсан хөрөнгийн талаархи мэдээлэл хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байна. Мөн хариуцагч нь улсын бүртгэлийн Ү-************* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн, хураасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Иймээс үл хөдлөх эд хөрөнгүүдийн ү-зах зээлийн бодит байдалд нийцээгүй гэж үзэхгүй. Нэхэмжлэгч шинжээчийн үнэлгээг үгүйсгэсэн баримтыг шүүхэд гаргаагүй бөгөөд нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Удиртгал хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг ***** гэж буруу бичсэнийг залруулна. Энэ нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх үндэслэл болохгүйг дурдах нь зүйтэй.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 05-ны өдрийн 102/ШШ2024/02957 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Э.ЭНЭБИШ