Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01476

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01476

 

Д.Э-, Ч.М- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 182/ШШ2024/02022 дугаар шийдвэртэй,

Д.Э-, Ч.М- нарын нэхэмжлэлтэй, ШЕЗ-, ЗХАШШ-ийн болон САШШ-ийн ТГД- нарт холбогдох,

Д.Э-, Ч.М- нарыг шүүгчээр томилоогүй орхисон 2013 оны 12 сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 сарын 16-ны өдрийн хугацаанд хамаарах 8 жил, 4 сар, 28 хоногийн хугацааг тус тус шүүгчээр ажиллаж байсан хугацаанд оруулан тооцож, 2023 онд эдлээгүй үлдсэн холбогдох нийгэм, эдийн засгийн баталгаагаар нөхөн хангахыг ШЕЗ-, ЗХАШШ-ийн ТГД- Н.Б, С аймгийн шүүхийн ТГД- Э.Г нарт тус тус даалгах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч ШЕЗ-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч ШЕЗ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ч, хариуцагч ЗХАШШ-ийн ТГ-ын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Нэхэмжлэгч Ч.М- нь 2006 онд С аймгийн М сум дахь **** шүүхийн шүүгчээр, Д.Э- нь 2007 онд Нийслэлийн ЗХАШШ-ийн шүүгчээр тус тус томилогдсон ажиллаж байсан. Анхан болон давж заалдах шатны шүүхийн бүтцийг өөрчилсөнтэй холбогдуулан ШЕЗ-ийн 2013 оны *** тогтоолоор Монгол Улсын анхан болон давж заалдах шатны 409 шүүгчийг шинээр өөрчлөн зохион байгуулсан шүүхэд томилуулах саналыг Е-ид өргөн мэдүүлсэн боловч Е-ийн 2013 оны 12 сарын 18-ны өдрийн зарлигаар Ч.М-, Д.Э- нарыг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн боловч буцаан томилоогүй орхисон.

Энэ асуудлыг ЗХАШШ-ийн 2022 оны шийдвэрээр Д.Э-, Ч.М- нарыг шүүгчээр буцаан томилуулах саналыг ШЕЗ- өргөн мэдүүлээгүй эс үйлдэхүй гаргасан нь хууль бус болохыг тогтоож, Д.Э-, Ч.М- нарыг шүүгчээр томилуулах саналаа Е-ид өргөн мэдүүлэхийг даалган шийдвэрлэсний дагуу нэхэмжлэгч нарыг өмнө нь ажиллаж байсан шүүхийн шүүгчээр Е-ийн зарлигаар тус тус томилсон.

Иймээс шүүгчээр томилохгүй орхигдуулсан хугацаа болох 2013 оны 12 сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 сарын 16-ны өдрийн хугацааны 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг шүүгчээр ажиллаж байсан хугацаанд оруулан тооцож, Шүүхийн тухай хуульд заасан эдийн засгийн баталгаагаар хангах, эрхийг сэргээн эдлүүлж шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ШЕЗ-ийн тайлбар, татгалзлын агуулга: ЗХАШШ-ийн 2022 оны 0070 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ч.М-, Д.Э- нарыг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Е-ид өргөн мэдүүлэхийг ШЕЗ-д даалгаж шийдвэрлэсэн.

Монгол Улсын Е-ийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гаргахыг Монгол Улсын Е-ид даалгах тухай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, үүнд холбогдох захиргааны хэргийг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл энэ шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Ч.М-, Д.Э- нарыг хууль бусаар шүүгчийн бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан шийдвэр гаргаагүй байна.

Иймд нэхэмжлэгч нарын хувьд шүүгчээс хууль бусаар чөлөөлсөн, огцруулсан тухай нотлох баримт, эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй байгаа тул шүүгчээр ажилласан жилд тооцох нь хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгоно уу гэжээ.

 

3. Хариуцагч ЗХАШШ-ийн ТГ-ын тайлбар, татгалзлын агуулга: Шүүхийн Т г- нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүн таслах ажиллагааг тасралтгүй хэвийн явуулах чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дээрх шаардлага нь ТГ-ын даргын эрх хэмжээний асуудал биш байх тул тайлбар гаргах боломжгүй байна. Монгол Улсын Их Хурлын 2021 оны *****тогтоолоор баталсан Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нөхцөлийн нэмэгдэл, түүнийг олгох журам-д заасны дагуу шүүгчийн үндсэн цалингийн 40 хувиар бодож сар бүр олгож байгаа.

ШЕЗ-ийн 2022 оны ****тогтоолоор Д.Э- шүүгчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг тооцож олгох тогтоол ирсний дагуу төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 15 хувиар тооцож олгож байна. Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ЗХАШШ-ийн ТГ-ын даргын 2023 оны А/73 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар шүүгч нарын ээлжийн амралтын хуваарийг баталж, Д.Э- шүүгчид улсад ажилласан 17 жил 4 сараар /нийгмийн даатгал төлсөн жилээр/ тооцож, үндсэн амралт 15 хоног+нэмэгдэл 7 хоног, шүүгчээр 7 жил 5 сар ажилласан тул 3 хоног, нийт 25 хоногийн ээлжийн амралтыг олгож, ээлжийн амралтын олговрыг олгосон.

Шүүхээс дээрх хугацааг шүүгчээр ажилласан жилд оруулан тооцсон шийдвэр, ШЕЗ-өөс төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох тогтоол гарсан тохиолдолд хуульд нийцүүлэн шүүгчийн нийгэм, эдийн засгийн баталгааг хангах боломжтой гэжээ.

 

4. Сэлэнгийн аймгийн шүүхийн ТГ-ын төлөөлөгчийн хариу тайлбар, татгалзлын агуулга: Шүүхийн Т г- нь шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд дээрх шаардлага нь ТГ-ын даргын эрх хэмжээний асуудал биш байх тул тайлбар гаргах боломжгүй байна. Монгол Улсын Их Хурлын 2021 оны *****тогтоолоор баталсан Шүүгчийн шүүн таслах ажлын онцгой нэмэгдэл, түүнийг олгох журам-д заасны дагуу шүүгчийн үндсэн цалингийн 40 хувиар бодож сар бүр олгож байна.

Шүүгч Ч.М-ийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг ШЕЗ-ийн 2022 оны 227 тоот тогтоолд зааснаар төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 25 хувиар тооцон олгож байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу шүүгч Ч.М-ийн улсад ажилласан 27 жил 10 сараар /нийгмийн даатгал төлсөн жилээр/ тооцож, үндсэн амралт 15 хоног, нэмэгдэл 11 хоног, шүүгчээр 7 жил 10 сар ажилласан тул 3 хоног, нийт 29 хоногийн ээлжийн амралтыг олгож, ээлжийн амралтын олговрыг олгосон. Харин Шүүхийн тухай хуульд зааснаар ээлжийн амралтын нэмэгдлийг түүнийг шүүгчээр томилоогүй 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг шүүгчээр ажилласан жилд оруулан тооцох эсэх нь тогтоогдоогүй байх тул ээлжийн амралтын нэмэгдэл хоногт оруулан тооцоогүй болно.

Шүүхээс дээрх хугацааг шүүгчээр ажилласан жилд оруулан тооцсон шийдвэр, ШЕЗ-өөс төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох тогтоол гарсан тохиолдолд хуульд нийцүүлэн шүүгчийн нийгэм, эдийн засгийн баталгаах хангах боломжтой гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч ШЕЗ-, Нийслэлийн дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ТГД-, С-аймгийн шүүхийн ТГД- нарт холбогдох нэхэмжлэгч Д.Э-, Ч.М- нарыг 2013 оны 12 сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 сарын 16-ны өдрийг хүртэл 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг тус тус шүүгчээр ажилласан хугацаанд тооцож нэхэмжлэгч Д.Э-, Ч.М- нарын нэхэмжлэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э- нь нэхэмжлэлийн шаардлагаас 2023 онд эдлээгүй үлдсэн холбогдох нийгэм, эдийн засгийн баталгаагаар нөхөн хангахыг ШЕЗ-, ЗХАШШ-ийн ТГД- Н.Б, С-аймгийн шүүхийн ТГД- Э.Г нарт тус тус даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Э-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ШЕЗ-, ЗХАШШ-ийн Т г-, С-аймгийн шүүхийн ТГ-уудаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Э-т олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч ШЕЗ-ийн давж заалдах гомдлын агуулга: Монгол Улсын Е-ийн 2013 оны 198 дугаар зарлигаар анхан болон давж заалдах шатны шүүхийн нийт шүүгчдийг албан тушаалаас чөлөөлөхөд нэхэмжлэгч Д.Э-, Ч.М- нар шүүгчийн албан тушаалаас чөлөөлөгджээ. Монгол Улсын Е-ийн 2013 оны 198 дугаар зарлиг буюу нэхэмжлэгчийг шүүгчийн албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг хууль бус болохыг тогтоосон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гараагүй.

Нэхэмжлэлд дурдагдсан ЗХАШШ-ийн 2022 оны 02 сарын 08-ны өдрийн 0070 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ч.М-, Д.Э- нарыг шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Е-ид өргөн мэдүүлэхийг Шүүхийн ерөнхий зөвлелд даалгаж шийдвэрлэсэн байдаг. Харин Монгол Улсын Е-ийн шүүгчээр буцаан томилоогүй орхигдуулсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан шүүгчийн албан тушаалд эгүүлэн томилох шийдвэр гаргахыг Монгол Улсын Е-ид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл энэ шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч Ч.М-, Д.Э- нарыг хууль бусаар шүүгчийн бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн, албан тушаалаас чөлөөлсөн, огцруулсан шийдвэр гаргаагүй байна.

Иймд дээрх хугацааг шүүгчээр ажилласан жил тооцох талаар гарсан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгчдийг шүүгчийн албан тушаалд томилоогүй орхисон нь Шүүхийн еренхий зөвлөл нэхэмжлэгчдийн шүүгчийн бүрэн эрхийг дуусгавар болгосонтой адил үр дагаврыг үүсгэсэн мэтээр тайлбарласан нь буруу юм.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т "төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно" гэж заасныг үндэслэн ШЕЗ-ийн даргын 2014 оны 11 сарын 10-ны 198 дугаар тушаалаар нэхэмжлэгчдэд тэтгэлэг олгосон бөгөөд тухайн тэтгэлгийг авсан гэдэгтээ нэхэмжлэгч маргадаггүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч ШЕЗ-ийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч нар тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

8. Хариуцагч ШЕЗ-ийн давж заалдах гомдолд хариуцагч ЗХАШШ-ийн ТГ-ын гаргасан тайлбарын агуулга: ШЕЗ-ийн давж заалдах гомдлыг дэмжиж байна, өөр тайлбаргүй гэв.

 

9. Хариуцагч ШЕЗ-ийн давж заалдах гомдолд хариуцагч С-аймгийн шүүхийн Т г- тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч ШЕЗ-ийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.Э-, Ч.М- нар нь хариуцагч ШЕЗ-, ЗХАШШ-ийн болон САШШ-ийн ТГД- нарт холбогдуулан Д.Э-, Ч.М- нарыг шүүгчээр томилоогүй орхисон 2013 оны 12 сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 сарын 16-ны өдрийн хугацааны 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг тус тус шүүгчээр ажиллаж байсан хугацаанд оруулан тооцож, 2023 онд эдлээгүй үлдсэн нийгэм, эдийн засгийн баталгаагаар нөхөн хангахыг ШЕЗ-, ЗХАШШ-ийн ТГД- Н.Б, С-аймгийн шүүхийн ТГД- Э.Г нарт тус тус даалгахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч Д.Э-, Ч.М- нарыг шүүгчийн албан тушаалаас хууль бусаар чөлөөлсөн нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр тогтоогдоогүй тул шүүгчээр ажилласан жилд тооцох боломжгүй гэж, хариуцагч ЗХАШШ-ийн болон САШШ-ийн ТГД- нар тайлбартаа нэхэмжлэгч нарын шаардлага нь ТГ-ын даргын эрх хэмжээний асуудал биш, дээрх хугацаагаар шүүгчээр ажилласан жилд оруулан тооцох нь тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ..

 

3. Нэхэмжлэгч нарын 2013 оны 12 сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 сарын 16-ны өдрийг хүртэлх хугацааны цалин, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч ШЕЗ-д олгосон шүүхийн шийдвэр гарч хуулийн хүчин төгөлдөр болсон.

Нэхэмжлэгч нар энэ үндэслэлээр 8 жил 4 сар 28 хоногийн хугацааг шүүгчээр ажиллаж байсан хугацаанд оруулан тооцуулахаар ЗХАШШ-ийн болон САШШ-ийн Т г-т хандахад татгалзаж, эс үйлдэхүй гаргасан үндэслэлээр нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

ЗХАШШ-ийн ТГД- Н.Б-гийн 2023 оны 06 сарын 29-ний өдрийн 2/386 дугаар албан бичигт Монгол улсын шүүхийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7-д ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралтын хугацааг энэ хууль болон Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоох бөгөөд шүүгчээр ажилласан таван жил тутамд ажлын гурван өдрийн нэмэгдэл амралт олгоно гэж заасны дагуу 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хугацаа болох 8 жил 5 сар 29 хоногийн хугацааг шүүгчээр ажилласан жилээр тогтоолгосны дараа хуульд заасан амралтын хоногийн нэмэгдлийг нэмж тооцох боломжтой гэж нэхэмжлэгч Д.Э-т хариу өгчээ.

 

4. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3.4-т заасны дагуу шүүгчийн эдийн засгийн болон нийгмийн хангамж, халамжийн тогтолцоог энэ хууль болон бусад хуулиар бүрдүүлэх, хангах нь шүүхийн захиргааны байгууллагын чиг үүрэгт хамаарч байна.

Нэхэмжлэгч нарын нийгэм, эдийн засгийн баталгаагаар хангуулахаар гаргасан өргөдлийг нь шүүхийн захиргааны байгууллага хүлээн авахаас татгалзсан эсхүл тухайн асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан эс үйлдэхүйтэй холбоотой маргааныг Иргэний хэргийн шүүх харьяалан шийдвэрлэхгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар нэхэмжлэгч нар нь хэргийн харьяаллыг зөрчин шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх журамтай.

Энэ үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангаж, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Д.Э-, Ч.М- нарын нэхэмжлэлтэй, ШЕЗ-, ЗХАШШ-ийн болон САШШ-ийн ТГД- нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-д зааснаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 06-ны өдрийн 182/ШШ2024/02022 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Д.Э-, Ч.М- нарын нэхэмжлэлтэй, ШЕЗ-, ЗХАШШ-ийн болон САШШ-ийн ТГД- нарт холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *** зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч ШЕЗ- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ