Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 292

 

 

 

 

 

 

  

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярмаа, 

улсын яллагч Н.Пүрэвтогтох,   

хохирогч/шүүгдэгч О.О , Ц.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогт Ц-ийн У , Ч овогт О-ын  О-д  нарт холбогдох эрүүгийн 1810014120211 дугаартай, 187/2019/0285/Э индекстэй хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.      

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:  

            Монгол Улсын иргэн, ....... оны ...... дугаар сарын .....-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, ......... боловсролтой, сантехникч мэргэжилтэй, ам бүл .......... хамт, Эс ар ти группд ачигч ажилтай, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, ............ тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Ч овогт О-ын  О-д  /РД:................./  

            Монгол Улсын иргэн, ........ оны ....... дугаар сарын .......-ны өдөр Говьсүмбэр аймагт төрсөн, ........настай, эмэгтэй, ......... боловсролтой, мэргэжилгүй, “Номин юнайтэд” ХХК-д бараа өргөгч ажилтай, ам бүл .......... хамт, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт Ц-ийн У  /РД:.........../     

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.О  нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-62-2 тоотод Ц.У ыг манай эхнэрийг хэл амаар доромжиллоо гэж маргалдан улмаар зодож биед нь хөнгөн хохирол учруулсан,

Ц.У нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-62-2 тоотод О.О той янхан гэж доромжиллоо гэж маргалдан улмаар нүүрэн хэсэгт нь маажин биед нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: шүүгдэгч О.О  нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-62-2 тоотод Ц.У ыг манай эхнэрийг хэл амаар доромжиллоо гэж маргалдан улмаар зодож биед нь хэвлийн өмнөд хананы зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учруулсан,

Ц.У нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-62-2 тоотод О.О той янхан гэж доромжиллоо гэж маргалдан улмаар нүүрэн хэсэгт нь маажин биед нь хамрын нуруу, зүүн хацар, шанаанд гүн зулгаралт бүхий гэмтэл тус тус учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:   

1. Шүүгдэгч О.О ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Шүүгдэгч Ц.У ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй....” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

          3. Хохирогч Ц.У ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, бид хоёр эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/ 

          4. Хохирогч О.О ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, бид хоёр эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/    

          5. Хохирогч Ц.У ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ардаас дагаж гарч ирээд хөөе янхан минь гэхээр нь буцаж очоод цохих гэтэл ардаас намайг Сарангоо татаад хүрч чадаагүй. Тэгтэл миний гэдэс хэвлий хэсэгт нэг удаа өшиглөсөн. ...Миний биед учирсан гэмтлийг О-д  өшиглөж учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/   

          6. Хохирогч О.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би уурлаад пизда минь одоо давраад байгаарай гээд гарнаас нь татаад гэрээс гаргаад өөрөө гэртээ ортол ардаас У  орж ирээд хумсаараа миний хацар, шанааг маажчихсан. ...Миний биед учирсан гэмтлүүдийг У  хумсаараа маажиж учруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/

          7. Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У  гадаа гарчихаад чи хүний шээс тээж ирсэн янхан өмөөрлөө гээд намайг доромжлохоор нь манай нөхөр түүнд манай эхнэр янхан бол чи ч гэсэн таван цаасны янхан гэж орилтол У  гаднаас орж ирээд манай нөхрийн хацрыг самардчихсан. ...Манай нөхөр У ын гарын шуунаас нь угзарч татаж гэрээс гаргасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/

          8. Хохирогч гэрч Э.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...У , Сарангоо хоёр орж ирсэн ба У  орилж чарлаад О-д той хэрэлдээд гэж ярьж байсан ба гэдэс давсаг хэсэгт нь хөхөрсөн байсан. ...Дараа нь тэр хоёрыг харахад лав О-д ын нүүр нь маажигдсан, У ын гэдэс нь хөхөрсөн байсан ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/

          9. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7216/-ний дүгнэлт:                -О.О ын биед хамрын нуруу, зүүн хацар, шанаанд гүн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

          -Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

          -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 41/

          10. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7276/-ний дүгнэлт: -Н.У ын хэвлийн өмнөд хананы зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

          -Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

          - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

/хх-ийн 45/

            11. Шүүгдэгч О.О ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...Манай эхнэрийг эцэггүй хүүхэд тээж ирчихээд гэж хэлээд манай эхнэртэй хэрэлдээд байсан ба Сарангоо түүнийг аваад гарсан. Тэгээд буцаж ганцаараа орж ирээд миний нүүрэнд гараараа нэг удаа самардаад маажчихаад хэрүүл хийгээд гарахгүй байхаар нь би гарнаас нь татаад гэрээсээ хүчээр гаргасан. Тухайн үед У ыг гэрээс татаж гаргах үед гэдэс нь юманд цохигдсон байх...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 54/,

            12. Шүүгдэгч Ц.У ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...О-д  намайг янхан гэж доромжлохоор нь би эргэж хараад О-д ын нүүрэнд нэг удаа маажсан юм. Тэгтэл О-д  намайг гэрээсээ гарнаас чирч гулдчаад гаргасан. Тэгээд гадаа гартал миний гэдэс хэсэгт хөндүүрлээд өвдөөд хөхөрсөн байсан. Тэгээд би О-д  намайг цохьсон байна гэж бодсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61/,    

эрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.  

            Шүүгдэгч Ц.У , О.О  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68, 70/-аар тогтоогдлоо.   

            Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7276, 7216/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч О.О  нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-62-2 тоотод Ц.У ыг “манай эхнэрийг хэл амаар доромжиллоо” гэж маргалдан улмаар зодож биед нь хэвлийн өмнөд хананы зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учруулсан,

Ц.У нь 2018 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23-62-2 тоотод О.О той “янхан гэж доромжиллоо” гэж маргалдан улмаар нүүрэн хэсэгт нь маажин биед нь хамрын нуруу, зүүн хацар, шанаанд гүн зулгаралт бүхий гэмтэл тус тус учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.    

Иймд шүүгдэгч Ц.У , О.О  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.   

 Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч нар харилцан хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч Ц.У ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, бид хоёр эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, хохирогч О.О ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, бид хоёр эвлэрсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, шүүгдэгч Ц.У ын хувийн байдал /...22 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Номин юнайтэд” ХХК-д бараа өргөгч ажилтай, ам бүл 3, эх, дүүгийн хамт амьдардаг.../, шүүгдэгч О.О ын хувийн байдал /...22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Эс ар ти группд ачигч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.../  зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.У , О.О  нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзсэн болно.

Мөн шүүгдэгч Ц.У , О.О  нарт нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.  

Шүүгдэгч Ц.У , О.О  нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

            1. Шүүгдэгч Б  овогт Ц-ийн У , Ч овогт О-ын  О-д  нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Ц-ийн У , Ч овогт О-ын  О-д  нарыг тус бүр 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ц.У , О.О  нарт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

4. Ц.У , О.О  нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.     

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ц.У , О.О  нарт сануулсугай.   

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.  

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ц.У , О.О  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.             

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР