Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 397

 

               Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Увс аймгийн Цагаанхайрхан сумын 4 дүгээр баг, 5-04 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, 56 настай, эмэгтэй, регистрийн дугаар ОС60011501, Бууч овогт Балжиннямын Өнөрцэцэгийн,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Өнөрцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

           Нэхэмжлэгч Б.Өнөрцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1960 онд төрсөн, 56 настай. Би Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мал эмнэлэгт 20 настайгаасаа буюу 1979 оны 8 дугаар сарын 16-наас эхлэн санитарчаар ажиллаж эхэлсэн. 1986 он хүртэл санитарчаар ажиллаад дараа нь Мал эмнэлэгт сахиулаар ажиллах болсон. Сахиулаар 1988 он хүртэл ажиллаад дараа нь Цагаанхайрхан сумын Сүхбаатарын зам нэгдэлд цагаан идээ боловсруулагчаар 1989 он хүртэл ажилласан. 1989 оноос тус сумын Хүүхдийн цэцэрлэгт цагаан хэрэглэлийн угаагчаар ажиллах болсон. Цагаан хэрэглэлийн угаагчаар 1992 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл ажиллаад 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс Хүн эмнэлэгт ээлжийн асрагчаар ажиллаж эхэлсэн. Ээлжийн асрагчаар 1993 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Миний ажиллаж байсан байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч засвартай, ажилд орсон, гарсан тушаал олдохгүй байгаа тул ажилласан жилээ шүүхээр тогтоолгох шаардлагатай болсон. Иймд дээрх жилүүдэд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Ж.Тунгалагийг гэрчээр асууж өгнө үү” гэв.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Өнөрцэцэг нь 1979 оны 8 дугаар сарын 16-наас 1993 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мал эмнэлэгт санитарч, сахиулаар, Хүүхдийн цэцэрлэгт угаагчаар, Сүхбаатарын зам нэгдэлд цагаан идээ боловсруулагчаар, Хүн эмнэлэгт асрагчаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

            Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн архивын лавлагаанд: “Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мал эмнэлэг, Хүн эмнэлгийн цалингийн баримт архивт шилжиж ирээгүй тул Балжинням овогтой Өнөрцэцэгийн цалинг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.

           Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн архивын лавлагаанд: “Увс аймгийн Цагаанхайрхан сумын Хүн эмнэлгийн 1991-1993 оны  цалингийн баримт архивт шилжиж ирээгүй тул Балжинням овогтой Өнөрцэцэгийн цалинг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.

          Увс аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1979 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон Б.Өнөрцэцэгийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “1979 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн малын санитарчийн 1 дүгээр ангид элсүүлэв, 1979 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Малын санитарчийн 2 дугаар ангийг төгсгөж Аймгийн мал эмнэлгийн газарт хуваарилав, 1979 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Цагаанхайрхан сумын Мал эмнэлгийн тасагт санитарчаар авч ажиллуулав, 1986 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Цагаанхайрхан сумын Мал эмнэлгийн тасагт сахиулаар өөрчлөн ажиллуулав, 1988 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр болон 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажилд томилсон, чөлөөлсөн бичилтүүд засвартай, 1988 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатарын зам нэгдлийн сүүний заводад цагаан идээ боловсруулагчаар авч ажиллуулав, 1989 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Сумын хүүхдийн цэцэрлэгт түр хугацаагаар ажиллуулав, 1992 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Цагаан хэрэглэлийн угаагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв, 1992 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хүн эмнэлэгт ээлжийн асрагчаар түр авч ажиллуулав, 1993 оны 8 дугаар сарын 01-ний өдөр Ээлжийн асрагчийн үүрэгт ажлаас чөлөөлөв” гэжээ.

         Б.Өнөрцэцэгийн 564430 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд: “Түүний 1983 оны 2 дугаар сараас 1988 оны 2 дугаар сар хүртэл, 1988 оны 6-9 дүгээр сарыг дуустал авч байсан сарын цалин, татвар бичигджээ”.

     Б.Өнөрцэцэгийн 166385 дугаартай Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний бат илэрхийлэхэд: “Түүний 1980 оноос 1985 оныг дуустал авч байсан сарын цалин, татвар бичигджээ”.

         Увс аймгийн Цагаанхайрхан сумын Намын хорооны товчооны 1979 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаар “Ажилд авах тухай” тушаалд: “Улаангом хотын техник мэргэжлийн сургуулийн малын санитарчийн анги төгссөн Балжинням овогтой Өнөрцэцэгийг сумын мал эмнэлгийн тасгийн малын санитарчаар баталсугай” гэжээ.

       Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ж.Тунгалагаас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ж.Тунгалагийн “Миний бие нь 1977 оноос 1983 оны хооронд Увс аймгийн Цагаанхайрхан  сумын Модны үйлдвэрийн мужааны цехэд хээчнээр ажиллаж байгаад дараа нь Улаангом сумын Модны үйлдвэр лүү шилжин ажиллах болсон. Б.Өнөрцэцэг нь 1979 оноос Цагаанхайрхан сумын Мал эмнэлэгт малын санитарчин, сахиулаар ажиллаж байгаад 1988 оноос тус сумын Хүн эмнэлэгт асрагч, угаагчаар ажиллаж байсан. Дараа нь тус сумын Сүхбаатарын зам нэгдэлд цагаан идээ боловсруулагч, Хүүхдийн цэцэрлэгт цагаан хэрэглэлийн угаагч зэрэг ажлдуудыг хийж  байсан. Ер нь 3-4 байгууллагад өөр, өөр ажил хийж байсан. Миний бие нь 1983 оноос Улаангом суманд шилжин ажилласан ч Б.Өнөрцэцэгтэй найз нөхдийн холбоотой, Б.Өнөрцэцэг нь Улаангом суманд ирэхээрээ манайхаар байнга орж гардаг байсан тул түүний ажиллаж байсан байдлын талаар сайн мэдэж байна” гэж мэдүүлсэн ба түүний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар хэрэгт авагджээ.

        Б.Өнөрцэцэгийн Увс аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1979 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн 1988 оны 11 дүгээр сарын 31-ний өдөр, 1989 оны 3 дугаар сарын 01-ний өдөр ажилд томилсон, чөлөөлсөн бичилтүүд засвартай байх тул хөдөлмөрийн дэвтрийн хуулбарын энэ хэсгийг үнэлэх боломжгүй байна.

        Нэхэмжлэгч Б.Өнөрцэцэг нь 1979 оны 8 дугаар сарын 16-наас 1993 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мал эмнэлэгт санитарч, сахиулаар, Хүүхдийн цэцэрлэгт угаагчаар, Сүхбаатарын зам нэгдэлд цагаан идээ боловсруулагчаар, Хүн эмнэлэгт асрагчаар тус тус ажиллаж байсан болох нь Увс аймаг дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийн захиргаанаас 1979 оны 6 дугаар сарын 30-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, 564430 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, 166385 дугаартай Монголын Хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, Увс аймгийн Цагаанхайрхан сумын Намын хорооны товчооны 1979 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 35 дугаар “Ажилд авах тухай” тушаал, гэрч Ж.Тунгалаг нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

      Иймд нэхэмжлэгч Д.Өнөрцэцэгийн хүсэлтийг хангаж, түүний Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мал эмнэлэгт 1979 оны 8 дугаар сарын 16-наас 1986 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл санитарчаар 7 жил 16 хоног, 1986 оны 9 дүгээр сарын 02-ноос 1987 оныг дуустал сахиулаар 1 жил 3 сар 28 хоног, 1988 оны 1 дүгээр сараас 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хүүхдийн цэцэрлэгт угаагчаар 2 сар, 1988 оны 5 дугаар сарын 15-наас 1989 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Сүхбаатарын зам нэгдэлд цагаан идээ боловсруулагчаар 1 жил 1 сар, 1989 оны 6 дугаар сарын 15-наас 1992 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хүүдийн цэцэрлэгт цагаан хэрэглэлийн угаагчаар 3 жил 3 сар 15 хоног, 1992 оны 10 дугаар сарын 01-нээс 1993 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хүн эмнэлэгт асрагчаар 10 сар, нийт 13 /арван гурав/ жил 8 /найм/ сар 29 /хорин ес/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

        Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.                  

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Бууч овогт Балжиннямын Өнөрцэцэгийн Увс аймгийн Цагаанхайрхан сумын Мал эмнэлэгт 1979 оны 8 дугаар сарын 16-наас 1986 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл санитарчаар 7 жил 16 хоног, 1986 оны 9 дүгээр сарын 02-ноос 1987 оныг дуустал сахиулаар 1 жил 3 сар 28 хоног, 1988 оны 1 дүгээр сараас 1988 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хүүхдийн цэцэрлэгт угаагчаар 2 сар, 1988 оны 5 дугаар сарын 15-наас 1989 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл Сүхбаатарын зам нэгдэлд цагаан идээ боловсруулагчаар 1 жил 1 сар, 1989 оны 6 дугаар сарын 15-наас 1992 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Хүүхдийн цэцэрлэгт цагаан хэрэглэлийн угаагчаар 3 жил 3 сар 15 хоног, 1992 оны 10 дугаар сарын 01-нээс 1993 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Хүн эмнэлэгт асрагчаар 10 сар, нийт 13 /арван гурав/ жил 8 /найм/ сар 29 /хорин ес/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.       

           2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Б.Өнөрцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ