Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 297

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч Н.Пүрэвтогтох,   

шүүгдэгч Н.Б , түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б  овогт Н-ийн  Б-д холбогдох эрүүгийн 1810017320217 дугаартай 187/2019/0291/Э индекстэй хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ....... оны .........дугаар сарын ......-нд Сүхбаатар аймагт төрсөн, .... настай, .......... боловсролтой, мэргэжилгүй, ......... туслах ажилтай, ам бүл ........... хүүхдийн хамт, Хан-Уул дүүргийн............дугаар хороо, Яармагийн ...........тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт Н-ийн  Б  /РД:................/   

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.Б  нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 12-01 тоотод хамтран амьдрагч Э.Д-г “архины мөнгө өгсөнгүй” гэж нүүрэн тус газар нь цохиж, мөн 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 04 цагийн үед Гантөмөртэй маргалдахад нь Э.Дэлгэртуяа салгах гэж дундуур нь ороход Э.Д-ийн нүүр рүү нь цохиж энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Шүүгдэгч Н.Б  нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 12-01 тоотод хамтран амьдрагч Э.Д-г “архины мөнгө өгсөнгүй” гэж нүүрэн тус газар нь цохиж, мөн 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 04 цагийн үед Гантөмөртэй маргалдахад нь Э.Дэлгэртуяа салгах гэж дундуур нь ороход Э.Д-ийн нүүр рүү нь цохиж энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Н.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн талаар мэдүүлсэн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугийн талаар маргаан байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

2. Хохирогч Э.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “....2018 оны 7 дугаар сарын 15-ны 00 цагийн үед Б  манай аавын гэрт архи уучихаад манай аав болон ээж хоёртой маргалдаад манай гэрт орж ирсэн. ...Гантөмөр Б  хоёр маргалдаад зодолдох гээд барьцалдахаар нь би салгах гээд дундуур нь орох үед миний нүүр рүү Б  2 удаа цохичихоод эргэж гараад зугатаасан. ...Дүгнэлт дээр тусгагдсан зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун нүдний алимны салст цус хуралт гэмтлүүдийг Б  миний нүүр рүү 2 удаа гараараа цохиж учруулсан...Б  намайг 2018 оны 7 дугаар сарын 14-ний 17 цагийн үед гаднаас согтуу орж ирээд хадгалуулсан мөнгөө нэхээд байхаар нь өгөхгүй гэтэл миний нүүрэнд гараараа нэг удаа цохьсон. Тэгээд тэр өдрийнхөө шөнө буюу 7 дугаар сарын 15-ны 04 цагийн үед гаднаас орж ирээд манай хамаатны Гантөмөр гэдэг хүнтэй маргалдаад нэг нэгнийгээ заамдаад авахаар нь дундуур нь ороод салгах гэтэл Б  миний нүүрэнд 2 удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16, 18/

            3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8749/-ний дүгнэлт:

            -Э.Д-ийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн шуунд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            -Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.    /хх-ийн 29/

             4. Шүүгдэгч Н.Б гийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр архи уучихаад дахиж уумаар санагдахаар нь Дэлгэртуяагаас мөнгөө нэхтэл өгөхгүй гээд байхаар нь уур хүрээд нүүрэнд нь нэг удаа цохичихсон юм. Тэгээд би тэр өдрийнхөө шөнө нь гэртээ очтол Дэлгэртуяагийн хамаатан хэлгүй, дүлий Гантөмөр гээд залуутай муудалцаад заамдалцтал Дэлгэртуяа голоор ирээд ирсэн. Тэгээд би Гантөмөрийг цохих гэж байгаад Дэлгэртуяаг нэг удаа нүүрэнд нь цохичихсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№8749/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь Н.Б  нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 12-01 тоотод хамтран амьдрагч Э.Д-г “архины мөнгө өгсөнгүй” гэж нүүрэн тус газар нь цохиж, мөн 2018 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 04 цагийн үед Гантөмөртэй маргалдахад нь Э.Дэлгэртуяа салгах гэж дундуур нь ороход Э.Д-ийн нүүр рүү нь цохиж энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн биед нь хөнгөн хохирол учруулсан Э.Д-ийн биед зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, баруун нүдний алимны салстад цус хуралт, хүзүүнд зулгаралт, зүүн шуунд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хохирогч Э.Дэлгэртуяа нь шүүгдэгч Н.Б тэй 2017 оноос хамтран амьдарсан, хүүхэдгүй, хэрэг болох үед Хан-Уул дүүргийн 5 дугаар хороо Яармагийн 12-01 тоотод хамтран амьдарч байсан, мөн шүүгдэгч Н.Б гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд болон хохирогчийн мэдүүлэг зэргээс шүүгдэгч Н.Б  нь хохирогч Э.Дэлгэртуяатай гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай болох нь тогтоогдож байх тул хохирогч Э.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.

Иймд шүүгдэгч Н.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.    

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/  төгрөгөөр торгох ялыг хүлээн  зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг  ойлгосон, хохирогч Э.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16/, түүний хувийн байдал /...32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, Миксиз ХХК-нд туслах ажилтай, ам бүл 6, хамтран амьдрагч 4 хүүхдийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Н.Б г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/  төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.   

Шүүгдэгч Н.Б гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.         

Н.Б д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.     

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

            1. Шүүгдэгч Б  овогт Н-ийн  Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Б  овогт Н-ийн  Б г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.Б д оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Н.Б д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай. 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Н.Б д сануулсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР