Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 248

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Өргөн сумын 4-р баг Баргилтын 2-26 тоотод оршин суух Улаанууд овогт Жаргалсайханы Урансайхан /РД: ЕЦ86091565, yтас: 88915151/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Өргөн сумын Засаг даргын тамгын газарт үйлчлэгч ажилтай П.Сэлэнгэ /yтас: 91225665/-д холбогдох,

“69,500 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Урансайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Урансайхан миний бие Өргөн суманд хүнс барааны дэлгүүр ажиллуулдаг. Өргөн сумын иргэн П.Сэлэнгэ 50,500 төгрөгний бараа болон хүнсний зүйл аваад одоог хүртэл өгөөгүй. Миний бие банкнаас бизнесийн өндөр хүүтэй зээл авч бараа бүтээгдэхүүнийхээ татан авалтыг хийдэг. Тиймээс тухайн авсан барааны үнийн дүнг сар бүрийн 2.2%-ийн хүүтэй тооцож нийт 69,500 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Урансайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ж.Урансайхан миний бие нь П.Сэлэнгэд холбогдуулан 69,500 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч П.Сэлэнгэ нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Ж.Урансайхан нь хариуцагч П.Сэлэнгэд холбогдуулан 69,500 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч Ж.Урансайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 4,550 төгрөгний 50 хувь болох 2,275 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас мөн улсын тэмдэгтийн хураамж 50 хувь болох 2,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Нэхэмжлэгч Ж.Урансайханы нэхэмжилсэн 69,500 төгрөгийн шаардлагыг хариуцагч П.Сэлэнгэ биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 061400941 тоот дансанд 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 4,550 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 2,275 төгрөг, хариуцагч П.Сэлэнгээс 2,275 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Ж.Урансайханд олгосугай.

 3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ     Б.НАРМАНДАХ