Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 298

 

 

 

 

 

 

 

 

 

    

    

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал,

улсын яллагч Г.Эсэн,    

хохирогч А.Мандах-Эрдэнэ, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа /ҮД:0165/

шүүгдэгч Ө.М , түүний өмгөөлөгч Б.Батбаяр /ҮД:1960/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х  овогт Ө-ний  М-д  холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810012680500 дугаартай, хэргийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.  

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

            Монгол Улсын иргэн, ....... оны .... дугаар сарын .....-нд ............суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, .......... боловсролтой, ........... мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ........... хүүхдийн хамт, Сүхбаатар дүүрэг, ..............тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Х  овогт Ө-ний  М  /РД:..................../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Ө.М  нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагийн орчим А.М-тэй  маргалдан зодож түүний бие махбодид хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Ө.М  нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагийн орчим А.Мандах-Эрдэнийг 44-35 УБН улсын дугаартай Приус-11 маркийн машинтай явж байхад Мишээл экспо төв рүү эргэж орох уулзвар дээр хүрэн өнгийн Ланд круйзер маркийн 16-99 УБЗ улсын дугаартай автомашинтай урдуур нь дарж орж ирээд тоормослоход нь А.М машинаасаа буугаад та ямар сонин юм бэ гэж хэлэхэд чи мөргөчихгүй яасан юмгэж хэлэн нүүрэн тус газарт баруун гараараа 2-3 удаа цохиж, баруун хөлөөрөө нүүр, баруун талын шанаа хэсэг рүү 3-4 удаа өшиглөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Ө.М гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Мөрдөн байцаалтын шатанд намайг дахин дахин дуудаж байцаалт авсан боловч яллах дүгнэлт үйлдсэн байсан. Би дахин мэдүүлэг өгье гэж удаа дараа хэлсэн. Хэргийн газрыг зааж өгье гэсэн. Хэрэг гарахад гарсан үйл явдал 1-2 секунт үргэлжилсэн тул энэ талаар худлаа хэлмээргүй байсан. Би юу болсон талаар санахгүй байгаа. Ямар ч байсан над руу дайрсан. Тухайн үед би өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн. Үүний үр дүнд юу болсон талаар энэ хүн цагдаад мэдэгдсэн...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/   

2. Хохирогч А.М-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 16 цагийн үед би шулуун замаар Яармаг талаасаа 120 тал руу явж байсан. Би 40 км/цагийн хурдтай Мишээл экспо руу эргэж байх үед миний өөдөөс урд уулзварт явж байсан. Харин нөгөө машин уулзвар руу ороогүй байсан. Би замын гол хэсэгт очтол нөгөө машин хаазаа нэмээд орж ирсэн. Би урд нь шахаж ороод зогссон. Би “яах гээд байгаа юм бэ” гэж асуухад энэ хүн машинаасаа бууж ирээд намайг 2-3 удаа цохьсон. Тэгээд би буцаж машиндаа суухад миний хамраас цус гарсан байсан. Би худлаа хэлэхгүй. Би машиныхаа элгэн алчуурыг авч хамраа арчсан байгаа. Энэ хүний юу бодсон эсэх нь надад хамаагүй. Энэ хүн миний машины араа сольдог хэсэг рүү өшиглөж миний нуруу руу өшиглөсөн. Тухайн үед хэдэн удаа цохьсон гэдгийг мэдэхгүй байна. Ямар ч байсан намайг хөлөөрөө болон гараараа 2-3 удаа цохьсон Миний хамраас цус гарахад би М гийн араас дагаж яваад хаана зогсохыг нь хараад буцаж явахдаа аав руу ярихад “цагдаа дууд” гэсэн тул би цагдаа дуудсан. Тухайн үед ирсэн цагдааагаас мэдүүлэг авсан байдаг. Түүний мэдүүлэгт “тухайн үед болсон үйл явдлыг санахгүй байна гэж мэдүүлсэн байсан. Харин цагдаа надтай уулзаагүй гэж мэдүүлсэн байсан нь худлаа. Хэрэг гарах үед уулзвар дээр 2 цагдаа ирж уулзсан ба миний хамраас цус гарсан байсныг харсан. Намайг Хан-Уул дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү яв гэж хэлээд цагдаа нар өөрсдөө тухайн газарт үлдээд хэргийн газарт байсан хүмүүсээс мэдүүлэг авсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            3. Хохирогч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагийн орчим автомашины зам дээр 44-35 УБН улсын дугаартай Приус-11 маркийн машинтай явж байхад Мишээл экспо төв рүү эргэж орох уулзвар дээр хүрэн өнгийн Ланд круйзер маркийн 16-99 УБЗ улсын дугаартай автомашинтай жолооч шууд урдуур дарж орж ирээд тоормослосон тэгэхээр нь би машинаасаа буугаад та ямар сонин юм бэ, гэж хэлтэл 50 орчим насны эрэгтэй намайг чи мөргөчихгүй яасан юм гэж хэлэээд шууд миний нүүрэн тус газарт баруун гараараа 2-3 удаа цохьсон. Би тэр хүнтэй хэрүүл хийгээгүй шууд машиндаа суугаад явах гэтэл тэр хүн машины хаалга онгойлгоод баруун хөлөөрөө миний нүүр лүү мөн баруун талын шанаа хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн. Машинаас буутал миний хамарнаас цус гарсан буцаж машиндаа суугаад хамрын цусаа арчтал тэр хүн араас өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-13/  

            4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№6212/-ний дүгнэлт:

            - А.Мандах-Эрдэнэ-н биед зүүн завьж, доод уруулын дотор салстад язарсан шарх, хамрын үзүүрт зулгаралт, бүсэлхий нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх-ийн 24/

            5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№100/-ний дүгнэлт:

            -А.М-ийн биед зүүн завьж, доод уруулын дотор салстад язарсан шарх, хамрын үзүүрт зулгаралт, бүсэлхийн нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

            -Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх-ийн 116-117/

            6. Гэрч Д.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Мандах-Эрдэнэ над руу залгаад аав намайг хүн зодчихлоо гэхээр нь би юу болсон талаар утсаар асууж тодруулахад Мандах-Эрдэнэ би Яармаг ороод хотын төв рүү чигээрээ явж байсан чинь Мишээлийн уулзвар дээр нөгөө урсгалаас улаан өнгийн Ландкруйзер маркийн машин хурдтайгаар огцом эргэхэд би дагаж эргээд уулзвар Мишээлийн уулзвар луу хөндлөн болоод зогсоход Ландкруйзер маркийн машин руу очоод та аваар гаргачих шахлаа гэж хэлэхэд бууж ирээд миний толгой руу цохихоор нь би машиндаа ороод суусан чинь араас ирж миний хаалганы цонхоор гараараа миний нүүр хэсэг рүү цохиж байснаа хаалгаа онгойлгож хөлөөрөө жийгээд араас нь чи мөргөчихгүй яасан юм бэ, ийм машин хүн унадаг юм уу, чаддаг юм бол заргалдаад олоорой гэж надад хэлээд машиндаа суугаад Мишээл рүү яваад өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 126-128/

            7. Гэрч Л.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ахмад Машбаярын хамт үүрэг гүйцэтгэж байхад Арцат-10-аас Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо Мишээл экспогийн уулзвар дээр намайг нэг хүн зодчихлоо дуудлагын дагуу 16 цаг 56 минутанд очиж шалгахад иргэн А.М нь цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандаж шалгуулна гэсний дагуу Арцат-10-т мэдэгдсэн болно...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 126-128/

             8. 2019 оны 2 дугаар сарын 04-ний өдөр хохирогч А.М-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-134-136/  

             9. Шүүгдэгч Ө.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би өөрийн эзэмшлийн 16-99 УБЗ улсын дугаартай Ланд круйзер маркийн автмашинтайгаа Мишээл экспо төв рүү явж байсан. Тэгээд нисэхийн замаар явж байгаад уулзвараар нь зүүн гар тийш эргээд Мишээл экспо төвийн замаар ороод явж байхад миний баруун гар талаар суудлын жижиг тэрэг гүйцэж түрүүлж орох гэж байгаад багтахгүй болохоороо буцаж зүүн гар талаар гүйцэж түрүүлээд миний машины урд зогссон. Тэгээд би тухайн машины жолоочоос “чи яаж яваад байгаа юм бэ” гэж асуухад тэрээр надад “чи надад зам тавьж өгсөнгүй” гэж орилж, дайраад хөлөөрөө намайг өшиглөх гэхээр нь би баруун хөлийн шилбээрээ хөлийг нь хаасан. Миний нүүрийг цохих гээд гараараа савалзаад байхаар нь би түүний нүүрийг гараараа алгадсан билүү цохьсон санагдаж байна. Тэгсэн чинь тухайн залуу чамайг ална гээд машиныхаа кабин дотроос юм хайгаад байсан. Тэгээд би тухайн залууг машин дотроосоо зэр зэвсгийн чанартай зүйл гаргаад намайг гэмтээчих юм болов уу гэж бодоод түүний бөгс рүү хөлөөрөө хоёр удаа араас нь өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч Ө.М  нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№6212/, /№100/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Ө.М  нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 16 цагийн орчим А.Мандах-Эрдэнийг 44-35 УБН улсын дугаартай Приус-11 маркийн машинтай явж байхад Мишээл экспо төв рүү эргэж орох уулзвар дээр хүрэн өнгийн Ланд круйзер маркийн 16-99 УБЗ улсын дугаартай автомашинтай урдуур нь дарж орж ирээд тоормослоход нь А.М машинаасаа буугаад “та ямар сонин юм бэ” гэж хэлэхэд “чи мөргөчихгүй яасан юм” гэж хэлэн нүүрэн тус газарт баруун гараараа 2-3 удаа цохиж, баруун хөлөөрөө нүүр, баруун талын шанаа хэсэг рүү 3-4 удаа өшиглөж, түүний биед зүүн завьж, доод уруулын дотор салстад язарсан шарх, хамрын үзүүрт зулгаралт, бүсэлхийн нурууны зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. 

            Хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...миний нүүрэн тус газарт баруун гараараа 2-3 удаа цохьсон. Би тэр хүнтэй хэрүүл хийгээгүй шууд машиндаа суугаад явах гэтэл тэр хүн машины хаалга онгойлгоод баруун хөлөөрөө миний нүүр лүү мөн баруун талын шанаа хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн. Машинаас буутал миний хамарнаас цус гарсан буцаж машиндаа суугаад хамрын цусаа арчтал тэр хүн араас өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-13/, шүүгдэгч Ө.М гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...би баруун хөлийн шилбээрээ хөлийг нь хаасан. ...Би түүний нүүрийг гараараа алгадсан билүү цохьсон санагдаж байна. ...түүний бөгс рүү хөлөөрөө хоёр удаа араас нь өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30-31/, гэрч Д.Алтанбулагын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...”та аваар гаргачих шахлаа” гэж хэлэхэд бууж ирээд миний толгой руу цохихоор нь би машиндаа ороод суусан чинь араас ирж миний хаалганы цонхоор гараараа миний нүүр хэсэг рүү цохиж байснаа хаалгаа онгойлгож хөлөөрөө жийгээд араас нь чи мөргөчихгүй яасан юм бэ, ийм машин хүн унадаг юм уу, чаддаг юм бол заргалдаад олоорой гэж надад хэлээд машиндаа суугаад Мишээл рүү яваад өгсөн ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 126-128/, Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№100/, /№6212/-ний дүгнэлт /хх-24, 116-117/-д зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзсэн болно.    

            Хохирогч А.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр нэхэмжлээгүй. Харин өмгөөлөгчтэйгөө харилцан хүсэл зоригийн үндсэн дээр гэрээ байгуулсан байх тул өмгөөлөгчийн хөлс 300.000 төгрөгийг шүүгдэгч Ө.М гөөс гаргуулах үндэслэлгүй байна.           

Иймд шүүгдэгч Ө.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.     

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгч Ө.М  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр нэхэмжлээгүй, хохирогч А.М-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрт нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, түүний хувийн байдал /...54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг.../ зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зэргийг харгалзан үзээд Ө.М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.     

Мөн шүүгдэгч Ө.М гийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.  

Ө.М д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгтээ бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдъя.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х  овогт Ө-ний  М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Шүүгдэгч Х  овогт Ө-ний  М г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ө.М д оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            4. Ө.М д холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгтээ бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.  

            5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Ө.М д сануулсугай.

            6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

            8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ө.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР