Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 249

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Өргөн сумын 4-р баг Баргилтын 2-26 тоотод оршин суух Улаанууд овогт Жаргалсайханы Урансайхан /РД: ЕЦ86091565, yтас: 88915151/-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Өргөн сумын иргэн, “Өргөн Сувд” ХХК-ийн захирал Тэрбишийн Одончимэг /yтас: 96610409/-т холбогдох,

“289,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Урансайхан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Урансайхан миний бие Өргөн суманд хүнс барааны дэлгүүр ажиллуулдаг. Өргөн сумын иргэн Т.Одончимэг 2014 оны 05 сард 85,000 төгрөгний бараа болон хүнсний зүйл авч одоог хүртэл өгөөгүй. Миний бие банкнаас бизнесийн өндөр хүүтэй зээл авч бараа бүтээгдэхүүнийхээ татан авалтыг хийдэг. Тиймээс тухайн авсан барааны үнийн дүнг сар бүрийн 10 %-ийн хүүтэй тооцож нийт 289,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Урансайхан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ж.Урансайхан миний бие нь Т.Одончимэгт холбогдуулан 289,000 төгрөгний нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хариуцагч Т.Одончимэг нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн барагдуулсан тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Ж.Урансайхан нь хариуцагч Т.Одончимэгт холбогдуулан 289,000  төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч Ж.Урансайханы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,350   төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, 9,350 төгрөгний 50 хувь болох 4,675 төгрөгийг төрийн сангаас, хариуцагчаас мөн улсын тэмдэгтийн хураамжид 50 хувь болох 4,675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 1. Нэхэмжлэгч Ж.Урансайханы нэхэмжилсэн 289,000 төгрөгний шаардлагыг хариуцагч Т.Одончимэг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  56 дугаар зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 061400941 тоот дансанд 2016 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 9,350 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 4,705 төгрөг, хариуцагч Т.Одончимэгээс 4,675 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч  Ж.Урансайханд олгосугай.

 3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ     Б.НАРМАНДАХ