| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргалын Нармандах |
| Хэргийн индекс | 137/2016/0246/И |
| Дугаар | 251 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 251
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би
Нэхэмжлэгч: Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Амарын гудамж 1-9 тоотод оршин суух Тайж нар овогт Батзаны Батмөнх /РД: ШЖ78041415/,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Амарын гудамж 1-9 тоотод оршин суух Данхар овогт Отгонцэндийн Цэцэгсүрэн /РД: ЧА79111601/ нарт холбогдох
“Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 60,364,288 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Батмөнх, хамтран үүрэг гүйцэтгэгч О.Цэцэгсүрэн нар нь 2014.04.17-нд Замын-Үүд Хас Банктай зээлийн 1390005897 дугаар гэрээ байгуулж 57,000,000 төгрөгийн зээлийг бараа материал татан авалт зориулалтаар, 36 сарын хугацаатай, сарын 2, 1 хувийн хүүтэйгээр авсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар:
1. 2014.04.17-ны өдрийн Барьцаат зээлийн 1390005897 тоот гэрээгээр Замын-Үүд 3-р баг Нарны гудамж 4-10 тоотод байрлах, гэрчилгээний Г-000233549, улсын бүртгэлийн Ү-0714002619 дугаартай 48мкв бүхий хувийн орон сууц
2. 2014.04.17-ны өдрийн Барьцаат зээлийн 1390005897 тоот гэрээгээр Замын-Үүд 3-р баг Амарын гудамж 1-9 тоотод байрлах, гэрчилгээний Г–000112221, улсын бүртгэлийн Ү-0714001362 дугаартай 64мкв бүхий хувийн орон сууц
3. 2014.04.17-ны өдрийн Барьцаат зээлийн 1390005897 тоот гэрээгээр Замын-Үүд 3-р баг Нарны гудамж 4-10 тоотод байрлах, гэрчилгээний Г–000422916 дугаартай 770 м.кв.га газар /эзэмших эрхтэй/
4. 2014.04.17-ны өдрийн Барьцаат зээлийн 1390005897 тоот гэрээгээр Замын-Үүд 3-р баг Амарын гудамж 1-9 тоотод байрлах, гэрчилгээний Г–0283816 дугаартай 500 мкв.га газар /эзэмших эрхтэй/
5. 2014.04.17-ны өдрийн Барьцаат зээлийн 1390005897 тоот гэрээгээр ДГО 08-54 улсын дугаартай, 0070449 арлын дугаартай, КAMAZ маркын ачааны автомашин, LDY940KY27A070360 арлын дугаартай чиргүүлийн хамт
6. 2014.04.17-ны өдрийн Барьцаат зээлийн 1390005897 тоот гэрээгээр 47-57 ДГO улсын дугаартай, LFWNFULB94AA10378 арлын дугаартай, FAW маркын ачааны автомашин LМА93VGP140005393 арлын дугаартай чиргүүлийн хамт
7. 2014.04.17-ны өдрийн Барьцаат зээлийн 1390005897 тоот гэрээгээр 31-16 ДГO улсын дугаартай, SR5AM 102008. арлын дугаартай, MAZDA BONGO маркын aчaaны автомашин барьцаалсан.
Зээлдэгч нь зээлийн 1390005897 дугаар гэрээ, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Банкны шаардлагыг дээрх барьцаалуулсан хөрөнгүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг.
Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсаны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг сар давуулан хугацаа хэтрүүлэн төлж байж байгаад 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй хугацаа хэтэрсэн хоног нь 196 хоног болсон байсан тул 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч Б.Батмөнх нь үндсэн зээл, хугацаа хэтэрсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг 2015 оны 08 дугаар сарын 20-ны дотор төлж цаашид зээлийн бүтцэд өөрчлөлт оруулж хэвийн төлөхөөр харилцан тохиролцон хэргийг хэрэгсэхгүй хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлсэн. Зээлдэгч Б.Батмөнхийн хүсэлтээр 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдөр 1390005897 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж хугацааг дахин 3 жилээр сунгаж, сарын төлөлтийг бууруулан зээлийн гэрээг 1390009945 тоот болгон өөрчилсөн боловч эргэн төлөх хугацаанаас байнга хугацаа хэтрүүлэн төлж байна. Энэ хугацаанд банкны зүгээс зээлдэгч Б.Батмөнх, О.Цэцэгсүрэн нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн хоног 142 болсон байна. Иймд цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна.
Зээлдэгч Б.Батмөнх, О.Цэцэгсүрэн нар нь зээлийн 1390009945 дугаар гэрээний 3.4-д тус тус заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна. Иймээс 60,364,288 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч талаас манай гаргасан 39/422 тоот нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Хоёр тал харилцан тохиролцож Хас банкны зүгээс 2,000,000 төгрөгийг үндсэн хүүний төлөлтөөс чөлөөлж 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хариуцагчийн 1390009945 тоот дансанд хийж хүүгийн хөнгөлөлт үзүүлсэн. Хариуцагч Б.Батмөнх нь тухайн өдрөөр 5,000,000 төгрөгийг мөн зээлийн дансанд хийснээр уг зээлийн ангилал хэвийн болж цаашид хуваарийн дагуу төлөгдөх графикт орж байгаа юм. Ийм манай банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.” гэжээ.
Хариуцагч Б.Батмөнх, О.Цэцэгсүрэн нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хас банкнаас 57 сая төгрөгийг зээлж авсан. Хас банкнаас гаргасан нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байна. 2016 оны 09 дүгээр сарын 12-нд 5,000,000 төгрөгийг шилжүүлж одоогийн байдлаар төлөлтийг хэвийн нөхцөлд оруулсан. Цаашид сарын төлөлтөө цаг тухайд нь хугацаа хэтрүүлэхгүй төлж байх болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв нь хариуцагч Б.Батмөнх, О.Цэцэгсүрэн нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 60,364,288 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан талаар тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Хас банкны Замын-Үүд тооцооны төвөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 137/ШЗ2016/00823 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч нарын эд хөрөнгийг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн, Хас банкны Замын-Үүд тооцооны төв нь нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул уг захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 137/ШЗ2016/00823 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Хас банкны 061400941 тоот дансанд 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдөр урьдчилан төлсөн 459,772 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 229,886 төгрөгийг, хариуцагч Б.Батмөнх, О.Цэцэгсүрэн нараас 229,886 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төвд олгосугай.
4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
.ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ