| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2016/0405/И |
| Дугаар | 374 |
| Огноо | 2015-07-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2015 оны 07 сарын 25 өдөр
Дугаар 374
| 2016 оны 07 сарын 25 өдөр | Дугаар 181/ШШ2016/00374 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 21-р хороо, Сэлбийн 28-р гудамж, 702 тоот хаягт оршин суух Уваши овогт Баяраагийн Туяа /рд:ХН80042160/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, Дамбадаржаа нүн гудамж, 17 тоот хаягт оршин суух Жалайр овогт Болдын Заясамбуу /рд:ЦА80031072/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Туяа, хариуцагч Б.Заясамбуу, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Туяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1998 онд Б.Заясамбуутай танилцан улмаар 2000.7.28-нд Сүхбаатар дүүргийн иргэний бүртгэлд бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамт байх хугацаанд 2000.5.13-нд охин Хонгорзул, 2002.4.22-нд охин Нандинзул нар төрсөн. Том охин Хонгорзул маань ааваараа овоглож, бага охин Нандинзулыг төрөхөд бид тусдаа байсан болохоор өөрөөрөө овоглож гэрчилгээг авсан. Бид зан харьцааны таарамжгүй байдал, хоёр тусдаа байсан зэргээс хамаарч цаашид хамтран амьдрах боломжгүй болж, 2003 оноос тусдаа амьдарсан. Тэр цагаас хойш 2 охин маань миний асрамжид өсөн торнисон. Одоо бид тус тусын амьдралтай цаашид хамтран боломжгүй тул бидний гэрлэлтийг цуцалж, охин Хонгорзул, Нандинзул нарыг миний асрамжид үлдээж, охин Хонгорзулд тэтгэлэг тогтоолгож өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.
Хариуцагч Б.Заясамбуу нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Б.Туяагаас гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Охин Хонгорзулд тэтгэлэгийг хуульд зааснаар төлнө, бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй, охин Хонгорзул, Нандинзул нарыг эхийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна. Бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Миний бие тусдаа амьдралтай болсон бөгөөд одоо 8 настай, 2 настай хоёр хүүхэдтэй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Туяа нь хариуцагч Б.Заясамбууд холбогдуулан, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэв.
Гэрлэгчид 1998 онд танилцаж, улмаар 1998 оны 8 сарын 25-ны өдөр гэр бүл болсныг 2000 оны 7 сарын 28-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 273 дугаарт бүртгэн гэрчилгээ олгожээ.
Гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд 2000 оны 5 сарын 13-ны өдөр охин З.Хонгорзул, 2002 оны 4 сарын 22-ны өдөр охин Т.Нандинзул төрсөн болох нь зохигч талуудын тайлбар, 633 болон 418 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Зохигчид 2016 оны 5 сарын 19-ний өдөр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.
Хариуцагч Б.Заясамбуу нь гэрлэлт цуцлуулах, охин З.Хонгорзул, Т.Нандинзул нарыг эх Б.Туяагийн асрамжид үлдээх, 2000 оны 5 сарын 13-ны өдөр төрсөн охин З.Хонгорзулд тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг ба зохигч талууд эд хөрөнгийн маргаангүй гэж тайлбарладаг.
Б.Туяа, Б.Заясамбуу нар 2003 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлт цуцлуулах хүсэлтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР