Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 323

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,

улсын яллагч Г.Ганчимэг,   

шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж Б овогт Т-ын  Б-т холбогдох эрүүгийн 1810014290288 дугаартай, 187/2019/0309/Э индекстэй хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүн хэлэлцэв. 

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ....... оны ..... дүгээр сарын ..........ны өдөр ......... аймагт төрсөн, .... настай, эрэгтэй, ....... боловсролтой, мэргэжилгүй,
“..... ачигч ажилтай, ам бүл ..., .............. хамт, Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23 .............тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Т-ын  Б  /РД:..................../    

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Яармагийн шинэ эцсийн буудлын орчим иргэн Н.Б-ын толгой, гар, хөл, нуруунд чулуугаар болон гараар цохиж, эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун зүүн тохой, өвдөг нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.Б нь 2018 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Яармагийн шинэ эцсийн буудлын орчим иргэн Н.Б-ын толгой, гар, хөл, нуруунд чулуугаар болон гараар цохиж, эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун зүүн тохой, өвдөг нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь: 

1. Шүүгдэгч Т.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Н.Б-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “....Бие засах гээд 52-ын гудам руу эргээд ортол араас нэг хүүхэд гүйгээд ирэх шиг болсон ба над руу шууд чулуу шидэхээр нь доошоо суугаад бултсан, наашаа хүрээд ир гэтэл нэг хашаа руу гүйгээд орчихсон. Би цааш зам руу орох гээд алхаж байтал миний араас ирээд толгойны дагз руу чулуугаар цохиод зугтахаар нь би араас нь хөөгөөд барьж аваад зугтаалгахгүй гээд хоорондоо ноцолдсон. ...миний нуруу, хоёр тохой, хоёр өвдөг зулгарсан, толгойны ард дагз хэсэгт хагарсан байсан. ...гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй, миний бие зүгээр болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/

            3. Гэрч А.О-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай байшин боржур дээр тээглээд явж байсан болохгүй байсан ба манай нөхөр такси дуудаад ирье гээд явсан. Буцаж ирэхдээ хүнд зодуулчихсан, өмсөж явсан футболк нь байхгүй, толгой нь хагарсан, бүх бие нь зулгарсан байдалтай ирсэн бөгөөд цагдаагийн хэлтэс дээр очиж эмнэлгийн тусламж авсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32/

            4. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7401/-ний дүгнэлт:

          -Н.Б-ын биед дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун, зүүн тохой, өвдөг, нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

          -Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

          -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

          -Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 40/

             5 Шүүгдэгч Т.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...2018 оны 6 дугаар сарын 08-ны өдөр Яармагийн шинэ эцэст байх 52 захын наад талын архи зардаг пабад Энхмандах, түүний найз гэх эмэгтэй Ука /нэрийг нь мэдэхгүй/ нартай хамт 3 шил 0.75 хэмжээтэй Соёрхол архи хувааж ууцгаасан. Тухайн үед архи уугаад их согтсон байсан. Тэгээд пабаас гараад Энхмандахын гэрт нь гурвуулаа очсон ба Энхмандахтай гэрт нь маргалдсан. Тэгээд би гэрээс нь гараад явж байхдаа нэг залуутай маргалдаад зодолдсон. Тэгээд нэг мэдэхэд цагдаа дээр ирсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 71/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

            Шүүгдэгч нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№7401/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Т.Б нь 2018 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 7 дугаар хороо Яармагийн шинэ эцсийн буудлын орчим иргэн Н.Б-ын толгой, гар, хөл, нуруунд чулуугаар болон гараар цохиж, эрүүл мэндэд нь дагзны хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, баруун зүүн тохой, өвдөг нуруунд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.        

Иймд шүүгдэгч Т.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.  

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/  төгрөгөөр торгох ялыг хүлээн  зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг  ойлгосон, хохирогч Н.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25, 66/, түүний хувийн байдал /...21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Барс” дээр ачигч ажилтай, ам бүл 4, эцэг, 5-13 насны 2 дүүгийн хамт амьдардаг.../ зэргийг харгалзан Н.Б-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/  төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.      

Шүүгдэгч Н.Б ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.          

Н.Б-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:   

 

            1. Шүүгдэгч Б овогт Т-ын  Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Т-ын  Б ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.Б-т оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Т.Б-т холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.    

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Т.Б-т сануулсугай.  

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.  Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР