| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2016/0618/И |
| Дугаар | 527 |
| Огноо | 2016-08-19 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 527
| 2016 оны 08 сарын 19 өдөр | Дугаар 181/ШШ2016/00527 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 22-р хороо, Алтан-Өлгий 4 гудамж, 31 тоо хаягт оршин суух Боржигон овогт Ням-Очирын Пүрэвдорж /рд:НЩ89122871/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 18-р хороо, Бэлх 49 гудамж, 168 тоот хаягт оршин суух Боржигон овогт Батболдын Батцэцэг /рд:ПЭ89041981/-т холбогдох,
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Пүрэвдорж, хариуцагч Б.Батцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Батцэцэгтэй 2007 онд танилцаж, 2013 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2013 оны 9 сарын 21-ний өдөр хүү П.Буянхишиг төрсөн. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас 2014 онд салж тус тусдаа амьдрах болсон. Одоо бид хоёр тус тусын амьдралтай болсон цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2013 оны 9 сарын 03-ны өдөр Н.Пүрэвдоржтой гэр бүл болсон бөгөөд 2013 оны 9 сарын 21-ний өдөр П.Буянхишиг гэдэг хүүтэй болсон. Гэр бүл цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Харин миний хүү П.Буянхишигийг миний асрамжид үлдээж өгнө үү. Мөн Н.Пүрэвдоржоос хүү П.Буянхишигт тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна. Дээрх шийдвэрүүдийг Н.Пүрэвдорж бид 2 ярилцаж тохиролцсоны үндсэн дээр гаргасан болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Пүрэвдорж нь хариуцагч Б.Батцэцэгт холбогдуулан, гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гэрлэгчид 2007 онд танилцаж, улмаар 2009 оны 9 сарын 03-ны өдөр гэр бүл болсныг 2013 оны 9 сарын 03-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1119000510 дугаарт бүртгэсэн байна.
Гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд 2013 оны 9 сарын 21-ний өдөр хүү П.Буянхишиг төрсөн болох нь зохигч талуудын тайлбар, 0000000762 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Зохигчид 2016 оны 7 сарын 27-ны өдөр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.
Зохигч талууд гэрлэлт цуцлуулах, хүү П.Буянхишигийг эх Б.Батцэцэгийн асрамжид үлдээх, хуульд заасны дагуу эцэг Н.Пүрэвдоржоос хүүхдийн тэтгэлэг гаргуулах талаар харилцан тохиролцсон хэмээн тайлбарладаг.
Н.Пүрэвдорж, Б.Батцэцэг нар нар 2014 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлт цуцлуулах хүсэлтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР