Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 225/МА2019/00013

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 225/МА2019/00013

 

 

 

 

Ю.Доржпүрэвийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Ю.Доржпүрэв, хариуцагч Л.Насанжаргал, хариуцагчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 259 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ю.Доржпүрэвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Л.Насанжаргалд холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 40,000,000 /дөчин сая/ төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамт гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Анужингийн 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамт гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ю.Доржпүрэв шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Л.Насанжаргалтай 1994 онд танилцаж, 1996 онд гэр бүл болсон. Охин Д.Анужин 1996 онд төрсөн, 23 настай, хүү Д.Жавзандамбо 2011 онд төрсөн, 7 настай, хүү Д.Дөлгөөн 2015 онд төрсөн, 3 настай. Бид эхэндээ сайхан амьдарч байсан боловч сүүлийн жилүүдэд таарч тохирохгүй, хэрэлдэж маргах болсон. Үүнээс болж хүүхдийн хүмүүжилд муугаар нөлөөлж болзошгүй байна. Би одоо өөр хүнтэй хамт амьдарч байгаа. Иймд гэрлэлтээ цуцлуулна. Бага хүү Д.Дөлгөөнийг 08 сартайгаас 02 нас 07 сартай болтол би асран хамгаалж байсан тул өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Ээжээс нь хүүхдийн тэтгэлэг нэхэхгүй. Том охин насанд хүрсэн, дунд хүү Д.Жавзандамбог эх Л.Насанжаргалын асрамжид үлдээнэ. Хүүхдийн тэтгэлэг төлөхгүй.

1. Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 21 дүгээр байр 17-03 тоотод байрлах Ү-2203006787 үл хөдлөх эд хөрөнгө,

2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-24-16 тоотод байрлах 8*8 харьцаатай мансардтай байшин, 5*6 хэмжээтэй граш, 0.7 га газар бүхий үл хөдлөх эд хөрөнгө /Ү-1723004077, газрын нэгж талбарын 210701760 дугаартай/,

3. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12-08-01б тоотод байрлах 8*10 харьцаатай мансардтай байшин, 0.7 га газар бүхий үл хөдлөх эд хөрөнгө /Ү-1723004743, газрын нэгж талбар 210705531 дугаартай/ бусад гэрийн тавилга, цахилгаан хэрэгсэл гэх зэрэг ахуйн хэрэглээний эд хогшлууд. Дээрх эд хөрөнгүүдийг Л.Насанжаргал, охин Д.Анужин, хүү Д.Дөлгөөн, Д.Жавзандамбо нарын өмчлөлд шилжүүлэхийг зөвшөөрч байна. Бусад Тоёото ист маркийн 66-99 ХӨҮ автомашин, гэрийн тавилга, цахилгаан хэрэгсэл гэх мэт ахуйн хэрэглээний эд хогшлыг авахгүй гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Анужин шүүхэд гаргасан тайлбартаа: Аав минь гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргаж намайг болон 2 дүүг минь өнчрүүлэн эд хөрөнгөө хуваах гэж маргаж байгаад маш их харамсаж байна. Аавын гаргасан нэхэмжлэлд дүү нарыг минь нэг нэгээр нь авна гэж байгааг зөвшөөрөхгүй. Надад 52,000,000 орчим төгрөгийн өртэй, сүүлийн 7 сар банкны зээлийг төлөөгүй 3,500,000 төгрөгийн өр үндсэн зээлийн төлбөр дээр нэмэгдэж банк орон сууцыг хурааж авахаар зээлийн гэрээг цуцлахаар акт үйлдэж мэдээлэл ирсэн байр өгч байна. Гэхдээ би нөхөртэйгөө хамтдаа ажил хийгээд банкны зээлийг төлж дуусгах боломжтой гэсэн шийдвэрт хүрлээ. Хадам аав, ээж ч бидэнд туслах болно гэдгээ хэлсэн. Иймд миний хувьд аав, ээж хоёр минь гэрлэлтээ цуцлуулахгүй байгаасай, бид хамтдаа байхыг л хүсч байна. Гэр бүлийн эд хөрөнгийн хувьд ч тэр эцэг, эх минь өөрсдөө ухаанаараа шийднэ биз дээ, надад хэлэх үг байхгүй. Гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар аавын нэхэмжлэлийн шаардлагад маргахгүй. Харин аав, ээж тусдаа байхаар шийдвэл дүү нарыг ээж асраад авч явах нь илүү зөв гэж үзэж байна. Би өртэй орон сууцаа авч банкны өрийг өөрөө нөхрийнхөө хамт төлж дуусган орон сууцаа авахыг хүсч байна гэжээ.

Хариуцагч Л.Насанжаргал шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Ю.Доржпүрэв, Л.Насанжаргал бид нарын хувьд 1994 оноос өнөөдрийг хүртэл нийт 25 жил хамтдаа амьдарч, ажиллаж хөдөлмөрлөсний үр дүнд бий болсон гэр бүлийн дундын эд хөрөнгийг хуульд зааснаар хуваарилуулж авахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Үүнд: Гэр бүлийн дундын эд хөрөнгө.

1. Мөрөн сумын 6 дугаар багийн 24-16 тоотод байрлах 8*8 хэмжээтэй мансард нь дутуу, ашиглалтанд ороогүй, зөвхөн доод давхрыг ашигладаг сууцны байшин, 800м2 талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй газар, уг үл хөдлөх эд хөрөнгө зах зээлд худалдан борлуулагдах үнэ 15,000,000 төгрөг /2006 онд баригдсан хуучин/,

2. Мөрөн сумын 12 дугаар багийн 08-01 тоотод байрлах 8*10 хэмжээтэй, дутуу баригдсан ашиглалтанд ороогүй байшин, 576.8 м2 талбайтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй газрын хамт зах зээлд худалдан борлуулагдах үнэ 25,000,000 төгрөг /2010 онд барьж эхэлсэн ашиглаагүй шинэ/,

3. Их-Уул сумын Сэлэнгэ багийн 3 дугаар хороонд байрлах үзүүрийн 10*9 хэмжээтэй шинээр ашиглалтанд орсон сууцны байшин, газар нь 600 м2 талбайтай эзэмших эрхийн гэрчилгээтэй зах зээлд худалдан борлуулагдах үнэ 17,000,000 төгрөг /2014 онд бүрэн ашиглалтанд орсон, шинэ/,

4. 2 хаалгатай хөргөгч 1,000,000 төгрөг,

5. 52 инчийн зурагт 1,300,000 төгрөгийн үнэтэй, нийт 59,300,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөөс Д.Дөлгөөн, Д.Жавзандамбо, Л.Насанжаргал бид нарт 35,580,000 төгрөгийн эд хөрөнгө ногдож байна. Үүнээс дараах байдлаар хуваарилан гаргуулж өгнө үү.

1. Мөрөн сумын 12 дугаар багийн 08-01 тоотод байрлах, 25,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгийг охин Д.Анужинд өгнө.

2. Их-Уул сумын Сэлэнгэ багийн 3 дугаар хороонд байрлах 10*9 харьцаатай үзүүрийн үл хөдлөх эд хөрөнгө үнэ 17,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нөхөр Ю.Доржпүрэвт өгнө. /Зөрүү 5,140,000 төгрөг/

3. Мөрөн сумын 6 дугаар багийн 24-16 тоотод байрлах, 15,000,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх, хөргөгч 1,000,000 төгрөг, 1,300,000 төгрөгийн үнэтэй 52 инчийн зурагт, нийт 17,300,000 төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгийг болон Доржпүрэвт өгч буй үл хөдлөх хөрөнгийн үнийн зөрүү 5,140,000 төгрөгийг Ю.Доржпүрэвээс бэлэн төгрөгөөр гаргуулж нийт 22,440,000 төгрөгийн эд хөрөнгө буюу төгрөгийг Д.Жавзандамбо, Д.Дөлгөөн, Л.Насанжаргал бидэнд хуваарилан гаргуулж өгнө үү. 3 настай хүү Д.Дөлгөөн, 7 настай хүү Д.Жавзандамбо нарыг ээж Л.Насанжаргал миний асрамжид үлдээж, хүүхдүүдийн эцэг Ю.Доржпүрэвээс хуульд заасан хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Анужин сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхэд гаргасан тайлбартаа: Би ээж Л.Насанжаргалын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Л.Насанжаргал шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Би шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргахдаа гэр бүлийн дундын өмч болох Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 24 дүгээр гудамжны 16 тоотод байрлах хашаа байшинг 15,000,000 /арван таван сая/ төгрөгөөр, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 8 дугаар гудамжны 01 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг 25,000,000 /хорин таван сая/ төгрөгөөр, Хөвсгөл аймгийн Их-Уул суманд байрлах дундын өмч 600 метр2 газар, 10*9 байшинг 17,000,000 /арван долоон сая/ төгрөгөөр тус тус үнэлж байсан. Шүүх хуралдаанд Ю.Доржпүрэвтэй ярилцаад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 24 дүгээр гудамжны 16 тоотод байрлах хашаа байшинг 22,250,000 /хорин хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 8 дугаар гудамжны 01 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг 35,000,000 /гучин таван сая/ төгрөгөөр тус тус үнэлэхээр тохиролцсон. Ю.Доржпүрэв 2 хаалгатай хөргөгч, 52 инчийн зурагтыг авахгүй гэсэн ба хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн. Нөхөр Ю.Доржпүрэвт бидний өмч болох Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багт байрлах сууцны байшин, газрыг 17,000,000 төгрөгөөр үнэлж өгнө. Анх биднийг айл болоход өгсөн хашаа байшинг хадам аав зараад ахад нь хотод байшин барьж өгсөн. Бид хадам аавын хашаанд байшин барьж амьдарч байсан ба газар нь манайх бөгөөд байшин барихад би өөрийн 100 хувийн хөрөнгөөр барьсан гэжээ.

Нэхэмжлэгч Ю.Доржпүрэв шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлийн талаар гаргасан тайлбартаа: Хөвсгөл аймгийн Их-Уул суманд байрлах хашаа байшин манай дундын хөрөнгө угаасаа биш. Манай ээж Чулуун-Эрдэнийн өмч бөгөөд тэрээр өөрөөсөө болон хүүхдүүдээсээ барилгын материалын зардал гаргуулан надаар бариулсан. Тэгээд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээндээ миний нэрийг оруулсан. Тус хашаа байшинд миний ээж амьдарч байгаа бөгөөд миний болон манай гэр бүлийн эд хөрөнгө биш юм. Их-Уулд анх айл болохдоо амьдарч байсан хашаа байшингаа Л.Насанжаргалыг оюутан болоход зарж хэрэглэсэн. Би анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-24-16 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 40,000,000 төгрөгөөр, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12-08-01б тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 40,000,000 төгрөгөөр тус тус үнэлж байсан. Шүүх хуралдаанд Л.Насанжаргалтай ярилцаад Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 24 дүгээр гудамжны 16 тоотод байрлах хашаа байшинг 22,250,000 /хорин хоёр сая хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 8 дугаар гудамжны 01 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг 35,000,000 /гучин таван сая/ төгрөгөөр тус тус үнэлэхээр тохиролцсон. Их-Уул сумын хашаа байшин 17,000,000 төгрөгийн үнэ хүрэхгүй, 5,000,000 төгрөгөөр үнэлж байна. Том охин Д.Анужинд 3 өрөө байраа өгнө. Дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдээ хүүхдүүд болон Л.Насанжаргалд өгч, өөрт ногдох хэсгээ гаргуулж авна. Хүүхдүүдээ ээжийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 259 дүгээр шийдвэрээр  Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Хонин хотгойд овогт Юндэндоржийн Доржпүрэв, Шагшаа овогт Лхагвадоржийн Насанжаргал нарын гэрлэлтийг цуцалж, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Д.Жавзандамбо, 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Д.Дөлгөөн нарыг эх Л.Насанжаргалын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Д.Жавзандамбыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээрГэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Д.Дөлгөөнийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Ю.Доржпүрэвээс гаргуулж, тэжээн тэтгүүлж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Ю.Доржпүрэв, энэ үүргээ биелүүлэхэд саад учруулахгүй байхыг эх Л.Насанжаргал нарт тус тус даалгаж, Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2, 130.3-т зааснаар Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хорооллын 21 дүгээр байр 17-03 тоотод байрлах 3 өрөө байрыг охин Д.Анужингийн өмчлөлд, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багийн 24 дүгээр гудамжны 16 тоотод байрлах, хувийн сууцны зориулалттай 112 кв.м талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 800 м2 газар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12 дугаар багийн 8 дугаар гудамжны 01 тоотод байрлах, хувийн сууцны зориулалттай 198 кв.м талбайтай үл хөдлөх эд хөрөнгө, 576.8 кв.м газар буюу нийт 42,937,500 /дөчин хоёр сая есөн зуун гучин долоон мянга таван зуу/ төгрөгийг хариуцагч Л.Насанжаргал, хүү Д.Жавзандамбо, хүү Д.Дөлгөөн нарын өмчлөлд тус тус үлдээж, хариуцагч Л.Насанжаргалаас 14,312,500 /арван дөрвөн сая гурван зуун арван хоёр мянга таван зуу/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю.Доржпүрэвт олгож, нэхэмжлэгч Ю.Доржпүрэвт холбогдох хариуцагч Л.Насанжаргалын Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн 3 дугаар хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх дундын хөрөнгөөр нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Гуравдагч этгээд Д.Анужин бие дааж гаргасан шаардлагаасаа татгалзсан, гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс 1,000,000 /нэг сая/ төгрөгийн үнэ бүхий 2 хаалгатай хөргөгч, 1,300,000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий 52 инчийн зурагт зэргийг Л.Насанжаргал, хүү Д.Жавзандамбо, хүү Д.Дөлгөөн нарын өмчлөлд үлдээхээр тохиролцсон болохыг тус тус дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.158 дугаар зүйлийн 58.4, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ю.Доржпүрэвийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, төлөх хугацааг хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 357,950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод, хариуцагч Л.Насанжаргалаас төлөх хугацааг хойшлуулсан улсын тэмдэгтийн хураамж 270,150 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод, гуравдагч этгээд Д.Анужингаас төлөх улсын тэмдэгтийн хураамж 282,950 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод тус тус оруулж, хариуцагч Л.Насанжаргалаас улсын тэмдэгтийн хураамж 299,713 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ю.Доржпүрэвт, нэхэмжлэгч Ю.Доржпүрэвээс улсын тэмдэгтийн хураамж 270,150 төгрөг гаргуулан хариуцагч Л.Насанжаргалд тус тус олгож, Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Л.Насанжаргал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлээгүй, нэхэмжлэгчийн тайлбарт үндэслэн хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Доржпүрэвийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэлд гэрлэгчдийн дундын эд хөрөнгийн талаар маш тодорхой байдлаар шаардлагаа тодорхойлсон байдаг бөгөөд тухайн шаардлагад Мөрөн сумын 12-08-01 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгөө өөрөө авна гэж шаардсан байтал анхан шатны шүүх уг үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч намайг шаардсан мэт байдлаар дүгнэн надаас 14,312,500 төгрөгийг бэлнээр гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт болсон. Нэхэмжлэгч нь 12-08-01 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг би авна гэж шууд зааж нэхэмжилсэн байхад шүүх уг хөрөнгийг хариуцагч надад хуваарилан өгч, зөрүү мөнгийг бэлнээр нэхэмжлэгчид гаргуулахаар шийдвэрлэсэн нь шүүх маргаж буй шаардлагаас өөр нөхцөл байдалд дүгнэлт хийсэн нь хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн Их-Уул суманд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг барьж бий болгосон хөрөнгийн эх үүсвэр нь гэрлэгчдийн дундын эд хөрөнгөөр бий болсон гэдгээ хариуцагч нотолж чадахгүй байна гэж дүгнэсэн тухайд шүүх бодит байдалд тулгуурлан шийдвэрлэж чадсангүй. Уг үл хөдлөх эд хөрөнгийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлсэн бүртгэл зэргээс үзэхэд уг эд хөрөнгө нь бидний хамтын амьдралын явцад бий болгож бүтээсэн хөрөнгө болохоос тэтгэврийн өндөр настай хүний хөрөнгө гэж нэхэмжлэгчийн тайлбарыг шүүх мөн л үндэслэл болгосонд гомдолтой байна. Нэхэмжлэгч нь уг эд хөрөнгийг би ээждээ барьж өгсөн, газар эзэмших эрх нь ээж бид хоёрын нэр дээр байдаг тул ээж уг эд хөрөнгийг миний хуваарьт өмчид өгч байгаа гэж тайлбарлаж байсан.

Анхан шатны шүүх гэр бүлийн дундын эд хөрөнгийн гэр бүлийн гишүүнд ногдох дундын эд хөрөнгийн хэсгийг тодорхойлоход гэрлэгчдийн эрүүл мэндийн байдал, хүүхдүүдийн эрх ашиг сонирхлын үүднээс түүнчлэн гэрлэлт цуцалсан нь нэхэмжлэгч Доржпүрэвийн буруутай үйлдлээс шалтгаалсан нөхцөл байдлыг мөн анхаарч үзэх ёстой байсан.

... Шүүх нэхэмжлэгчийн 12-08-01 тоотод байрлах үл хөдлөхийг би өөрөө авна, уг байшинг би одоо гараад ч 40 сая төгрөгөөр зарж борлуулж чадна гэж тайлбарлаж байсан тайлбарыг үндэслээд 35,000,000 төгрөгөөр үнэлсэн уг эд хөрөнгийг нь нэхэмжлэгчид өөрт нь үлдээгээд, уг хөрөнгийн зөрүү үнийг бидэнд бэлнээр гаргуулахаар шийдвэрлэсэн бол бодит байдалд нийцэх байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэргийг бодит байдалд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ю.Доржпүрэв давж заалдах гомдолд холбогдуулж гаргасан тайлбартаа: ... Надад ямар ч эд хөрөнгө, үл хөдлөх эд хөрөнгө өгөхгүй гэсэн учир би бүх эд хөрөнгөө Л.Насанжаргалын хүсэлтээр түүнд өгсөн. Үүнээс ногдох хэсгээ авсан гэж үзэж байна. Би өөрт ногдох хэсэгтээ үл хөдлөх хөрөнгөө авч зөрүүг нь өгөх боломжтой байсан. Гэвч Л.Насанжаргал энэ талаар зөвшөөрөөгүй. Их-Уул суманд байрлах хашаа байшин бол бидэнд хамаагүй хөрөнгө. Үүнийг шүүх зөв дүгнэсэн гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Ю.Доржпүрэв нь хариуцагч Л.Насанжаргалд холбогдуулан гэрлэлтээ цуцлуулах, бага хүү Д.Дөлгөөнийг өөрийн асрамжинд авч, дунд хүү Д.Жавзандамбог эхийн асрамжинд үлдээх, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, дунд хүүд тэтгэлэг төлөхгүй, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12-08-01б тоотод байрлах 8*10 харьцаатай мансардтай байшин, 0.7 га газар бүхий үл хөдлөх эд хөрөнгө /Ү-1723004743, газрын нэгж талбарын 210705531 дугаартай/-ийг өөрөө авах, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-24-16 тоотод байрлах 8*8 харьцаатай мансардтай байшин, 5*6 хэмжээтэй граш, 0.7 га газар бүхий үл хөдлөх эд хөрөнгө /Ү-1723004077, газрын нэгж талбарын 210701760 дугаартай/, Тоёото ист маркийн 66-99 ХӨҮ автомашин, гэрийн тавилга, цахилгаан хэрэгсэл гэх мэт ахуйн хэрэглээний эд хогшлыг эхнэр, хүү Д.Жавзандамбо нарт үлдээх, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 21 дүгээр байр 17-03 тоотод байрлах Ү-2203006787 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг охин Д.Анужинд үлдээхийг хүссэн нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч Л.Насанжаргал гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрч, хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авч, хүүхдийн тэтгэлэг авна, дундын эд хөрөнгө 8*10 харьцаатай мансардтай байшин, 0.7 га газар бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан Их-уул суманд байгаа үл хөдлөх эд хөрөнгөөс бусад үл хөдлөх эд хөрөнгийг хүүхдүүдийн хамт авч үлдэхийг хүссэн хүсэлтийг зөвшөөрч, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 12-08-01б тоотод байрлах 8*10 харьцаатай мансардтай байшин, 0.7 га газар бүхий үл хөдлөх эд хөрөнгө /Ү-1723004743, газрын нэгж талбарын 210705531 дугаартай/, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-24-16 тоотод байрлах 8*8 харьцаатай мансардтай байшин, 5*6 хэмжээтэй граш, 0.7 га газар бүхий үл хөдлөх эд хөрөнгө /Ү-1723004077, газрын нэгж талбарын 210701760 дугаартай/ болон бусад эд хөрөнгүүдээ хүүхдүүд болон Л.Насанжаргалд үлдээж, өөрт ногдох хэсгээ гаргуулах шаардлага гаргасан байна.

Хариуцагч Л.Насанжаргал нь нэхэмжлэгч Ю.Доржпүрэвт холбогдуулан хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн 3 дугаар хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгө болон хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Д.Анужин 25,000,000 /хорин таван сая/ төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх эд хөрөнгө, газрын хамт гаргуулах шаардлага тус тус гаргаж, гуравдагч этгээд Д.Анужин шаардлагаасаа татгалзжээ.

Шүүх нэхэмжлэгч Ю.Доржпүрэв хамтран амьдрагчтай болсон, гэрлэгчид гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг шалтгааныг үндэслэж Ю.Доржпүрэв, Л.Насанжаргал нарын гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид харилцан тохиролцсон байдалд дүгнэлт хийж 2011 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн хүү Д.Жавзандамбо, 2016 оны 2 дугаар сарын 12-ны өдөр төрсөн хүү Д.Дөлгөөн нарыг эх Л.Насанжаргалын асрамжид үлдээж, эцэг Ю.Доржпүрэвээр тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Шүүх Иргэний хуулийн 130 дугаар зүйлд зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахдаа үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаар зохигч харилцан тохиролцож, үнэлгээ тогтоосныг үндэслэж, хариуцагч Л.Насанжаргалаас нэхэмжлэгчид ногдох хэсгийн үнэ 14,312.500 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваахдаа хариуцагч Л.Насанжаргалын үл хөдлөх эд хөрөнгүүдээ хүүхдүүдийн хамт авч үлдэх хүсэлт, нэхэмжлэгчийн бүх хөрөнгөө эхнэр, хүүхэддээ үлдээж, ногдох хэсгээ авах хүсэлтийг үндэслэсэн байх ба энэ нь хүү Д.Жавзандамбо, Д.Дөлгөөн нарын эрх ашигт нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч Л.Насанжаргалын Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Сэлэнгэ багийн 3 дугаар хороонд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг хамтран өмчлөх дундын хөрөнгөөр нэхэмжилсэн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, холбогдох нотлох баримтыг шүүхэд гаргаагүйн дээр маргаж буй хөрөнгө нь С.Чулуун-Эрдэнийн амин хувийн хэрэгцээг хангах, амьдрахад нь зориулагдсан хөрөнгө болох нь нэхэмжлэгчийн тайлбар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна.

Зохигчид Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 21 дүгээр байр 17-03 тоотод байрлах Ү-2203006787 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг том охин Д.Анужинд үлдээх талаар маргаагүй байна.

Иймд хариуцагчийн ...Их-Уул суманд байрлах үл хөдлөх эд хөрөнгийг гэрлэгчдийн дундын эд хөрөнгөөр тооцуулах..., ... Мөрөн сумын 12-08-01 тоотод байрлах үл хөдлөхийг эд хөрөнгийг нэхэмжлэгчид өөрт нь үлдээгээд, уг хөрөнгийн зөрүү үнийг бидэнд бэлнээр гаргуулахаар шийдвэрлэсэн бол бодит байдалд нийцэх байсан... шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хэргийг бодит байдалд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү... гэсэн давж заалдах гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 259 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч Л.Н...ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,512 /гурван зуун арван дөрвөн мянга таван зуун арван хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                              Н.БАЯРХҮҮ

Т.ГАНБАТ