| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2016/0681/И |
| Дугаар | 541 |
| Огноо | 2016-08-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 23 өдөр
Дугаар 541
| 2016 оны 08 сарын 23 өдөр | Дугаар 181/ШШ2016/00541 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, Дамбадаржаа 54 гудамж, 742 тоот хаягт оршин суух Маш отог овогт Энхтөрийн Баярмаа /рд:МЮ79070367/-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 17-р хороо, Дамбадаржаа 54 гудамж, 742 тоот хаягт оршин суух Түмчүүд овогт Ганболдын Баттулга /рд:ГЮ82071271/-д холбогдох,
Гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Баярмаа, хариуцагчийн төлөөлөгч Г.Нарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.Баярмаа миний бие 2008 онд Г.Баттулгатай танилцан улмаар хамтран амьдарч байгаад 2011 оны 01 сарын 25-нд хүүгээ гарган, 2011 оны 11 сарын 14-ний өдрийн №573 тоот баталгаагаар бүртгүүлэн гэр бүл болсон билээ. Бид зан харьцааны таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2012 оны 6 сараас эхлэн өнөөг хүртэл тусдаа амьдарч байна. Тусдаа амьдрах 4 жилийн хугацаанд бидний хүү болох Б.Баяртулгыг өөрөө асран халамжилж байсан бөгөөд 2015 оны 10 сард аавтай нь ойр байлгах, өвөө эмээтэй нь ойр байлгах сэтгэлээр аавынх нь аав, ээж дээр байлган цэцэрлэгт хүмүүжүүлсэн. Энэ нь хэдийгээр бид салж тусдаа байсан ч аавынхаа талынхантай ойр байвал зүгээр болов уу гэсэн миний санаа болохоос цаашид Г.Баттулгын асрамжид өгнө гэсэн үг биш юм. Цаашид хүү Б.Баяртулгыг өөрийн асрамжид үлдээн эцэг Б.Баттулгаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна. Мөн бид тусдаа амьдраад олон жил болсон тул гэр бүлийг минь салгаж өгнө үү. Эд хөрөнгийн маргаангүй гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.Нарангэрэл нь хариуцагч Г.Баттулгын төрсөн дүү бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч болно. Миний ах Г.Баттулга нь ажлын шаардлагаар БНХАУ-д амьдардаг. Визний хугацааг сунгуулах шаардлагаар л Монгол Улсад орж ирдэг юм. Иймд надад олгосон бүрэн эрхийн дагуу дараах тайлбарыг гаргаж байна. Г.Баттулга нь гэр бүл цуцлуулах, хүүг эхийнх нь асрамжид үлдээх болон хүүхдийн тэтгэлэг төлөх шаардлагуудыг бүрэн хүлээн зөвшөөрдөг. Эгч Э.Баярмаатай харилцан тохиролцоод хүрсэн шийдэл гэж хэлсэн. Эд хөрөнгийн маргаангүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Баярмаа нь хариуцагч Г.Баттулгад холбогдуулан гэрлэлт цуцалж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргажээ.
Гэрлэгчид 2008 онд танилцаж, улмаар 2008 оны 8 сарын 21-ний өдөр гэр бүл болсныг 2011 оны 11 сарын 24-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 573 дугаарт бүртгэн гэрчилгээ олгожээ.
Гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд 2011 оны 01 сарын 25-ны өдөр хүү Б.Баяртулга төрсөн болох нь зохигч талуудын тайлбар, 0000747332-42 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.
Зохигчид 2016 оны 8 сарын 10-ны өдөр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.4-т заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.
Хариуцагч Г.Баттулга нь гэрлэлт цуцлуулах, хүү Б.Баяртулгыг эх Э.Баярмаагийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэгийг хуульд заасан хэмжээгээр төлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг ба зохигч талууд эд хөрөнгийн маргаангүй гэж тайлбарладаг.
Э.Баярмаа, Г.Баттулга нар 2012 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлт цуцлуулах хүсэлтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР