Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 225/МА2019/00012

 

 

 

 

 

2019 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 225/МА2019/00012

 

 

 

Ц.Жын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Н.Баярхүү, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин, нэхэмжлэгч Ц.Ж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал, хариуцагч байгууллагын дарга С.Ч, хариуцагчийн өмгөөлөгч А.Ууганбаяр нарыг оролцуулан хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 249 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.Жын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Хт холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Хөвсгөл аймгийн ХТехник хангамжийн тасгийн түргэн тусламжийн жолоочоор ажиллаж байсан бөгөөд Хөвсгөл аймгийн Хдарга 000 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Б/127 тоот /намайг хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул 12 дугаар сарын 01-ний өдрөөс миний хөдөлмөрийн гэрээг цуцалсугай гэсэн утга агуулга бүхий/ тушаалыг надад танилцуулж, мөн өдөр миний ажлыг хүлээлцсэн. Гэтэл уг тушаалын огноо, дугаар нь адилхан боловч тушаалын үндэслэл, утга агуулга өөрчлөгдсөн тушаалыг надад хүлээлгэж өгсөн.

...Миний хувьд улсад 20 жил ажиллаж хөдөлмөрлөж байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн Хт 7 жил тасралтгүй ажиллаж хөдөлмөрлөж байна. Миний ажлын ажиллах нөхцөл 24 цагийн ээлжинд гараад 72 цаг амарч ажилладаг. Би 000 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Худирдах газраас зохион байгуулсан эмнэлгийн тасаг, нэгжийн дунд гар бөмбөг, теннисний тэмцээнд тасгаа төлөөлж оролцсон. Тухайн тэмцээн 11 дүгээр сарын 18-ны өдөр тасралтгүй үргэлжилсээр 000 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн шөнийн 02 цагт аваргаа шалгаруулж шагнал гардуулж, тэмцээн дууссан. Би тухайн тэмцээнээс Хгар бөмбөгийн шилдэг тамирчнаар шалгарч алтан медаль, теннисний төрлөөс мөнгөн медаль авч амжилттай оролцсон. Би 000 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өглөөний 09 цагт ээлжийн ажилдаа гарахаар очсон боловч манай тасгийн эрхлэгч намайг та олон жил тасгийн нэрийг гаргаж тэмцээн уралдаанд нойр хоолгүй оролцож амжилт гаргалаа, өөрийнхөө мэдлийн нэг удаагийн шагналын чөлөө олгоё, та амар гээд надад чөлөөний хуудас бичиж өгсөн. Бүх тасгийн эрхлэгч нар нэг өдрийн чөлөө өгөх эрхтэй байдаг. Миний оронд алсын дуудлагын жолооч Бажилд гарсан, энэ хугацаанд ямар нэг зөрчил гараагүй. Гэвч ажил олгогч намайг үндэслэлгүйгээр ажил тасалсан, үүрэг даалгавар биелүүлээгүй, ажилдаа согтуу ирсэн гэх үндэслэлээр миний хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Намайг ажилдаа гарахаар ирэхдээ архи уусан, согтуу байснаа хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан гэх хуурамч баримт шүүхэд гаргаж өгсөн байсан. Тэр баримтыг огт хараагүй, яагаад миний гарын үсэг зурагдсаныг мэдэхгүй. Ажил олгогчийн шийдвэр үндэслэлгүй гэж үзэж байгаа тул намайг Хөвсгөл аймгийн ХТехник хангамжийн тасгийн яаралтай түргэн тусламжийн жолоочийн үүрэгт ажилд минь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин 000 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд тооцож гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын дарга С.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хжолоочоор ажиллаж байсан Цэрэнгийн Жын нэхэмжлэлийг уншиж танилцлаа. Хдаргын 000 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/127 тоот тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан хүлээсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргаж, 3 хоног ажил тасалсан, ажлын байранд согтуу байсан.

...000 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хурууны хээгээр цагаа бүртгүүлээгүй, тасгийн эрхлэгч нь өөрийн мэдлээ хэтрүүлэн чөлөө олгосон, чөлөө олгохдоо тушаалаар заасан хавсралтын дагуу тасгийн эрхлэгчийн чөлөөний хуудас олгоогүй, стандарт бус чөлөөний хуудсыг нөхөн бичилт хийж удирдлагын багийн хурал дээр баримт бүрдүүлэн авч орж ирсэн.

...Удирдлагын багийн хурал дээр жолооч Ц.Ж нь ажилдаа согтуу ирснээ хүлээн зөвшөөрсөн. Тасгийн хурлаар хэлэлцэж өөрөө буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал нь ажлын ноцтой зөрчил гаргасныг гэрчилж Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 болон дотоод журмын 19.4-д зааснаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно. Тасгийн эрхлэгч нь би чөлөө олгосон гэж шаардлага хангахгүй баримт гаргаж өгсөн. Үнэхээр согтуу байсан нь нотлогдохгүй байгаа бол тэрээр 2 ба түүнээс дээш өдөр хүндэтгэх шалтгаангүй ажил тасалсан гэх үндэслэл байгаа.

Тухайн үед Хүний нөөц сургалтын албаны дарга болон эмнэлгийн удирдлагад танилцуулаагүй, цалин олгох цагийн бүртгэлд чөлөө олгосон баримт байгаагүй нь хуурамчаар бүрдүүлснийг баталж байна. Хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалд заасан утга агуулга өөрчлөгдөөгүй. Архи ууж хөдөлмөрийн дотоод журмыг ноцтой зөрчсөн гэх үг нэмэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 249 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Хурмаст овогт Цэрэнгийн Жыг Хөвсгөл аймгийн ХТехник хангамжийн яаралтай түргэн тусламжийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлгээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 1,954,000 /нэг сая есөн зуун тавин дөрвөн мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ц.Жд олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Жын ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгал, эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хөвсгөл аймгийн Хт даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын дарга С.Ч давж заалдах гомдолдоо: ...Шүүхээс манай байгууллагыг хөдөлмөрийн гэрээний тодорхой заалтыг үндэслэлгүй хөдөлмөрийн гэрээг цуцалсан, энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг зөрчсөн хэмээн буруутгасан.

Хэрэгт нотлох баримтаар Ц.Жын 3 хоног ажил тасалсан үйл баримт болон ажил гүйцэтгэх өдрөө ажлын байранд согтуу байсан үйл баримтыг нотлох өөрийнх нь гарын үсгээ зурж зөрчлөө хүлээн зөвшөөрсөн баримтыг хариуцагчийн зүгээс гаргаж өгсний дээр Ц.Жтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа үндэслэл болгосон хөдөлмөрийн дотоод журмыг бүрэн эхээр нь нотлох баримтын шаардлага хангуулан мөн шүүхэд гаргаж өгсөн.

...Түүнчлэн Ц.Ж нь хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах, хууль, дотоод журам, хөдөлмөрийн гэрээний үндэслэлд хамаарах ямар ноцтой зөрчил гаргасан болохыг Хдаргын 000 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/127 дугаартай Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын 1 дэх заалтад Ц.Ж нь ажилдаа согтуу ирж хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан хэмээн шийтгэл оногдуулсан шалтгааныг ажил олгогч тушаалдаа тодорхой заасан. Иймд нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбараа үндэслэлтэй гэж үзэж байгаа бөгөөд нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах хариуцлагатай үүргийн хүрээнд ажилтны сахилга хариуцлага, дэг журмыг сахиулах хуулиар олгогдсон эрхийг хэрэгжүүлдгийн хувьд Ц.Жтай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцалсан үйлдэл нь ажил олгогчийн зүгээс хийсэн хуульд нийцсэн үйл ажиллагаа болсон гэж үзэж байна.

Хариуцагчийн зүгээс дээрх үйл баримтуудыг нотлох баримтууд, тодруулга, тайлбараа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт гарган өгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус заасан үүргээ хангалттай биелүүлсэн гэж үзэж байна. Гэтэл шүүхээс дээрх нөхцөл байдлуудыг хэрхэн үгүйсгэснээ шийдвэртээ заагаагүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан заалтыг зөв тайлбарлан хэрэглэж хариуцагчийг буруутгасан гэж үзэх үндэслэлгүй гэж үзэж байна. Шүүх дотоод журмын 12.4 дэх заалтад хөдөлмөрийн гэрээний 4.4.3 дахь хэсэгт заасан ноцтой зөрчил-ийн заалтыг оруулж зохицуулсныг олж харсан атлаа хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрээс ямар ноцтой зөрчил гаргасныг нь олж харахгүй байгаа нь үндэслэлгүй гэж хариуцагчийн зүгээс үзэж байна.

...Мөн нэхэмжлэгч Ц.Жын ажлын байран дээр согтуу байсан гэх зөрчлөө хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурсан нотлох баримтыг хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөөр байхад энэ үйл баримттай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

...Шүүх ийнхүү Ц.Жын ажлын байран дээр согтуу байсан ноцтой зөрчил-ийг тогтоож үнэлж чадаагүй атлаа нэхэмжлэгчийн гаргасан 3 хоногоор ажил тасалсан ноцтой зөрчил-ийг нь тогтоож, үнэлж чадсан боловч энэ зөрчилтэй холбоотойгоор хариуцагчийн гаргасан шийдвэр зөв, буруу талаар үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

...Дээрх байдлаар шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг үнэлэх үүргээ биелүүлэлгүй хариуцагчийг буруутган Ц.Жын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 249 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Ж нь ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан ба хариуцагч байгууллагын дарга С.Ч ...Хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамд заасан хүлээсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргаж, 3 хоног ажил тасалсан, ажлын байранд согтуу байсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн байна.

Хөвсгөл аймгийн Хдаргын 000 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Б/127 дугаар тушаалаар техник хангамжийн тасгийн яаралтай түргэн тусламжийн жолооч Ц.Жтай байгуулсан хөдөлмөрийг гэрээг ажилдаа согтуу ирж, хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хтехник хангамжийн тасгийн түргэн тусламжийн жолооч Ц.Жд тасгийн эрхлэгч Р.Мөнхбат чөлөө олгож, 000 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ажлаас чөлөөлөгдсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, тасгийн эрхлэгчийн удирдлагын багийн хурал дээр гаргасан тайлбараар тогтоогдож байх тул түүнийг ажил тасалсан гэж үзэх, ажилдаа согтуу ирсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Хариуцагч байгууллагын дарга С.Ч жолооч Ц.Жүгдэннамжилд ...чөлөө олгохдоо тушаалаар заасан хавсралтын дагуу тасгийн эрхлэгчийн чөлөөний хуудас олгоогүй, стандарт бус чөлөөний хуудсыг нөхөн бичилт хийж удирдлагын багийн хурал дээр баримт бүрдүүлэн авч ирсэн хэмээн тайлбарлаж байх боловч тасгийн эрхлэгч зохих журмын дагуу чөлөө олгоогүй гэх байдал нь ажилтанд чөлөө олгосныг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.

Хяаралтай түргэн тусламжийн жолооч нар 24 цаг ажиллаж, 72 цаг амардаг талаар зохигч тайлбарласны дээр нэхэмжлэгчийг 11 дүгээр сарын 19-ний өдрийн ажлаас чөлөөлөхдөө цаг заагаагүй учир түүнийг тухайн ээлжээс чөлөөлсөн гэж үзэхээр байна. Жолооч нарын жижүүрт гарах хуваарьт нэхэмжлэгч Ц.Ж 11 дүгээр сарын 23-ны өдөр ээлжинд гарахаар тусгасан байх ба уг хуваарь өөрчлөгдсөн эсэх талаарх баримтыг зохигч ирүүлээгүй учир түүнийг хуваарьт өдрөөс өмнөх буюу 11 дүгээр сарын 20-ноос 22-ны өдрүүдэд ажил тасалсан гэж үзэх үндэслэлгүй.

Ажил олгогч захиргааны санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах шийдвэрт хөдөлмөрийн гэрээ цуцлах болсон үндэслэл, Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээний холбогдох заалтыг баримталсан байх шаардлагатай учир энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь өөрийн дотоод итгэлээр үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар төсвийн байгууллагын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх бөгөөд төсвийн байгууллага хариуцагчаар оролцож гомдол гаргах нь дээрх заалтад хамаарах тул хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,414 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 249 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Хариуцагч Хөвсгөл аймгийн Хдавж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 116,414 /нэг зуун арван зургаан мянга дөрвөн зуун арван дөрөв/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНБАТ

ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ

Б.СОСОРБАРАМ