Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 03 өдөр

Дугаар 717

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонням,

          Улсын яллагч А.Ганзориг,

          Хохирогч Д.Буджаргал,

         Шүүгдэгч Ц.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

         

         Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий аннгийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Од холбогдох эрүүгийн 1806 0297 60843 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Булган аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Баянгол дүүргийн 6 дугаар хороо тоотод түр оршин суух хаягтай, түргэн хоолны газарт туслах тогтооч ажилтай, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Ц.О.

 

          Холбогдсон хэргийн талаар:

       

        Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Вашингтон" нэртэй зочид буудалд хамт үйлчлүүлж байсан иргэн Б.Өвгөнхүүгийн виза картнаас 2.400.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан буюу бусдад нийт 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

        2018 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00-01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жи Эм Жи” үйлчилгээний төвийн гадаа иргэн Д.Буджаргалыг корола маркийн машин дотор байхад нь түүний эзэмшлийн эд хөрөнгийг буюу “ХААН” банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар. хууль бусаар хулгайлж бусдад нийт 3.718.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

      Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Оюунтуяа мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.

 

      Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Буджаргал мэдүүлэхдээ: “...Хохирлоо барагдуулаад авбал гомдол санал байхгүй.” гэв.

 

       Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч  Б.Өвгөнхүүгийн өгсөн мэдүүлэг /хх-10-18/, гэрч Баярсайханы өгсөн мэдүүлэг /хх-19-20/, хохирогч Д.Буджаргалын өгсөн мэдүүлэг /хх-20-21/, гэрч Т.Баасанжавын өгсөн мэдүүлэг /хх-28-29/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл /хх-13-14/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-70-73/, хохирогч Д.Буджаргалын “ХААН” банкны хуулга /хх-12/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-52-54/, шүүгдэгч Ц.О ял шалгах хуудас /хх-158/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

 

         Шүүгдэгч Ц.О нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Вашингтон" нэртэй зочид буудалд хамт үйлчлүүлж байсан иргэн Б.Өвгөнхүүгийн виза картнаас 2.400.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан буюу бусдад нийт 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

        2018 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00-01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жи Эм Жи” үйлчилгээний төвийн гадаа иргэн Д.Буджаргалыг корола маркийн машин дотор байхад нь түүний эзэмшлийн эд хөрөнгийг буюу “ХААН” банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар. хууль бусаар хулгайлж бусдад нийт 3.718.750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Буджаргалын өгсөн: “...Ц.О тухайн шөнө 01 цагийн орчим “Жи Эм Жи” үйлчилгээний төвийн зочид буудлын урд бид хоёрыг машинтай үлдээгээд “зочид буудал үзчихээд ирнэ” гээд явсан. Тэгээд  ирээгүй тэндээс Т.Баасанжав бид хоёр шууд баруун салаанд гэрт нь очиж амарсан. Би 2018 оны 3 дугаар сарын 19-ний өглөө 07 цагийн орчим гар утсаа асааж үзэхэд миний картнаас нийт 3.713.750 төгрөг гарсан байсан. Тэгээд би картаа шинээр 5.000 төгрөгөөр авсан. Ингэхээр надад нийт 3.718.750 төгрөгийн хохирол учирсан байсан. Би өмнө өгсөн мэдүүлэг дээр банкны шимтгэлийн мөнгөнүүдийг дутуу бодож оруулсан байна лээ. Би одоо Ц.Огаас 3.718.750 төгрөгийг нэхэмжилж байна.” /хх-20-21/ гэх мэдүүлэг,

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Т.Баасанжавын өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад гараад шууд Баянхошуу руу яваад “Жи Эм Жи”-ийн гадаа ирээд зогстол арын суудал дээр Д.Буджаргалтай хамт сууж байсан Ц.О “би зочид буудал руу ороод ирье” гээд буугаад яваад өгсөн. Тэгээд ахин эргэж ирээгүй учраас би найзыгаа аваад баруун салаанд гэртээ очиж хоносон. Тэгтэл Д.Буджаргал өглөө босч ирээд “картаа алга болсон байна” гээд утаснаасаа дансаа шалгаж үзэхэд “3.700.000 төгрөг алга болсон байна” гэж хэлсэн. Тэгээд тэр өдөр бид хоёр Энхтайвны гүүрний зүүн урд талд байдаг “ХААН” банкны төв дээр очоод хүсэлт гаргаж байгаад бичлэг үзэхэд Ц.О гэх хүүхэн хэд хэдэн газрын “ХААН” банкны АТМ-аас Д.Буджаргалын картнаас мөнгө авч байгаа бичлэг байсан.” /хх-28-29/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Өвгөнхүүгийн өгсөн: “…Ингээд би уг баарны үүндэнд ганцаараа зогсож байгаад үл таних 29-30 орчим настай 173-175 см орчим өндөртэй, бор царайтай туранхай биетэй, баруун талын хацран дээрээ том сорвитой, мөр давсан тайрмал үстэй, бор куртиктэй, хар өнгийн өмдтэй, хар өнгийн пүүз өмссөн эмэгтэйтэй танилцсан юм. Бид 2 танилцаад хамт буудалд орж пиво уухаар болоод миний сууж явсан таксинд суугаад Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах буудалд орсон юм. Тэр эмэгтэй бид 2 уг буудлын ресепшингээс 2 шил Сэнгүр пиво авч уугаад, юм ярьж байгаад би унтахаар хэвтсэн. Тэгтэл нөгөө эмэгтэй намайг унтсан хойгуур гараад явсан байсан. Гарч явахдаа миний гадаад поспарт, хаан банкны виза картыг аваад явсан байсан.”

“…би энэ хүнд алдсан 2.400.000 төгрөгөө авмаар байна. Миний виз гарчихсан байсан бөгөөд энэ явдлаас болоод Англи руу явж чадахгүй 1 сар болчихлоо. Би өнөөдөр орой 23 цагаас ниснэ. Үүнээс өмнө мөнгөө авмаар байна.” /хх-10-18/ гэх мэдүүлэг,

“…Надад урьд өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй. Ц.Оюунтуяа гэх хүн миний 5926142608 дугаартай дансанд 2.400.000 төгрөг орж төлөгдсөн. Би өөрийн хохирлыг барагдуулж авсан тул гомдол санал байхгүй.” /хх-133-134, 138-139/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Баярсайханы өгсөн: “…Би машинтайгаа “Хөдөө аж ахуйн” автобусны буудал дээр зогсож байхад үл таних 30 орчим насны эмэгтэй өөрөө ирээд зогсоол дээр байсан миний машинд суусан юм. Ингээд буцаж эргээд 13 дугаар хорооллын “Хаан” банкны экспрэсс банк ороод тэр хүүхэн мөнгө аваад гараад ирье хүлээж байгаарай” гэхээр нь би банкны гадна хүлээж байсан.” /хх-141-142/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд шүүдэгч Ц.Огийн яллагдагчаар өгсөн: “…Өрөөнд ороод авсан пивоо уугаад юм яриад сууж байтал намайг татаж чангаагаад хамт хэвтье гээд байсан. Намайг унтая гэхээр нь би үгүй гэж хэлээд зөвшөөрөөгүй. Тэгээд ширээн дээр байсан виза картыг нь авч гараад явсан юм. Тэгээд 13 хорооллын “Хаан” банкны АТМ-ээс 800.000 төгрөгөөр 3 удаа нийт 2.400.000 төгрөгийг авсан. Тэгээд 10 дугааар хороололд буудалд хоносон.”/хх-32-34/ гэх мэдүүлэг,

 

Хохирогч Д.Буджаргалын “ХААН” банкны хуулга /хх-12/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-14/,

Хохирогч, яллагдагчийг нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх-40-41/,

“Мастер үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-52-54/,

 Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-70, 72/,

 Эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-71, 73/,

 Шүүгдэгч Ц.Огийн ял шалгах хуудас /хх-158/ зэрэг хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

        Шүүгдэгч Ц.Огийн 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "Вашингтон" нэртэй зочид буудалд хамт үйлчлүүлж байсан иргэн Б.Өвгөнхүүгийн виза картнаас 2.400.000 төгрөгийг нууцаар, хууль бусаар авсан буюу бусдад нийт 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,  2018 оны 3 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө 00-01 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Жи Эм Жи” үйлчилгээний төвийн гадаа иргэн Д.Буджаргалыг корола маркийн машин дотор байхад нь түүний эзэмшлийн эд хөрөнгийг буюу “ХААН” банкны картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар. хууль бусаар хулгайлж бусдад нийт 3.718.750 төгрөгийн хохирол учруулсан авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулан тодорхойлж байна.

 

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

        Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д “энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно”. гэж хуульчилжээ.

 

        Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

 

         Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Од

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Шүүгдэгч Ц.Огийн гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.

 

Энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч Ц.О нь хохирогч Б.Өвгөнхүүд учруулсан хохирол болох 2.400.000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагаан явцад төлсөн ба хохирогч Д.Буджаргалд учруулсан хохирол 3.718.750 төгрөгийг төлөөгүй байх тул шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар гаргуулж хохирогчид олгохоор тогтов.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан ял шийтгэлийг оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажил, орлогогүй байдал, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулинд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 4-д заасан “энэ хуулийн 1.1, 1,2, 1,3-т заасан таслан сэргийлэх арга хэмжээг дангаар болон давхардуулж авч болно” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Ц.Од авсан хязгаарлалт тогтоох арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 3 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, Ц.О нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болно.

 

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Ог үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Ц.Од 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

         3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Ц.О нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

 

         4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар Ц.Огаас 3.718.750 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Буджаргалд олгосугай.

 

         5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, Ц.Оюунтуяа нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

         6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 3 ширхэг сидиг хавтас хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалсугай.

 

         7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.О урьд авсан хязгаарлалт тогтоох арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

    8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

         9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ц.О авсан хязгаарлалт тогтоох арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,                           

                                   ШҮҮГЧ                                    Э.ЧИНГИС