| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 181/2016/00663/И |
| Дугаар | 590 |
| Огноо | 2016-08-31 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 590
| 2016 оны 08 сарын 31 өдөр | Дугаар 181/ШШ2016/00590 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 10-р хороо, 7-р хороолол, 103-р байр, 9 тоот хаягт оршин суух Боржигин овогт Воршиловын Ууганбат /рд:ЦЖ82111207/-ын нэхэмжлэлтэй,
Гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч В.Ууганбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2008 онд БНСУ руу виз гаргуулах зорилгоор БНСУ-ын иргэн Им Ин Сү-тэй 2008 оны 6 сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулсан. Визний материалаа БНСУ-ын элчинд бүрдүүлж өгсөн боловч миний виз гараагүй. Түүнээс хойш тэр хүнтэй холбоогүй сураггүй болсон. Эх орондоо очоод утасны дугаараа солиод огт сураггүй болсон. 2010 онд одоогийн нөхөр болох хүнтэйгээ танилцаж ханилан суусан. Бид хоёр одоо 3 хүүхэдтэй удахгүй аравдугаар сард 4 дэх хүүхэд маань мэндэлнэ. Иймд миний байдлыг харгалзан үзэж гэрлэлт хүчин төгөлдөр бусд тооцож өгнө үү. Миний бие тухайн үед Солонгос хүнтэй гэрлэлтээ батлуулахаар виз гардаг гэхээр нь Солонгос хүнтэй гэрлэлтээ батлуулсан гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч В.Ууганбат нь БНСУ-ын иргэн Им Ин Сү-тэй гэр бүл болсон гэрлэлтийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
В.Ууганбат нь 2008 оны 6 сарын 05-ны өдөр Солонгос Улсын иргэн Им Ин Сү-тэй гэр бүл болсныг 2008 оны 6 сарын 05-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 364 дугаарт бүртгэн гэрчилгээ олгожээ.
Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцож болох талаар хуульчилсан байна.
В.Ууганбат нь гэр бүл болох зорилгогүй, БНСУ-ын виз авахаар гэрлэлт бүртгүүлсэн болох нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбар, Гадаадын иргэн, харьяатын газрын 2016 оны 8 сарын 26-ны өдрийн 03/114 тоот тодорхойлолт зэрэг баримтаар тогтоогдож байна.
Гадаадын иргэн, харьяатын газрын тодорхойлолтоос үзэхэд БНСУ-ын иргэн Им Ин Сү нь 2008 оны 6 сарын 04-ний өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор Монгол Улсад нэвтэрч, 2008 оны 6 сарын 08-ны өдөр Улаанбаатар-Сөүл чиглэлийн онгоцоор Монгол Улсын хилээр гарсан нь бүртгэгдсэн байна.
Өөрөөр хэлбэл, В.Ууганбат нь БНСУ-ын иргэн Им Ин Сү Монгол Улсад байсан 4 хоногийн хугацаанд гэрлэлтээ батлуулсан байх ба энэ 4 хоногийн хугацаа нь Им Ин Сү-г таньж мэдэх, үнэн сэтгэлээсээ гэр бүл болох шийдвэр гаргахад хангалттай хугацаа биш гэж үзэв.
Түүнчлэн, нэхэмжлэгч В.Ууганбат нь 2001 оны 9 сарын 21-ний өдөр хүү Сугарбаяр, 2010 оны 8 сарын 25-ны өдөр хүү Олонбаяр, хүү Одбаяр нарыг төрүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР