Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Ганбат |
Хэргийн индекс | 155/2018/00071/И |
Дугаар | 225/МА2019/00004 |
Огноо | 2019-02-25 |
Маргааны төрөл | Төлбөр төлөгчийн цалин хөлс, түүнийтэй адилтгах бусад орлогоос төлбөр гаргуулсан маргаан, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 225/МА2019/00004
2019 оны 02 сарын 25 өдөр | Дугаар 225/МА2019/00004 |
ХХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч, хариуцагч Ц.Ч, түүний өмгөөлөгч Б.О, хариуцагч П /Э/ зоогийн газрын захирал Г.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 23 дугаар тогтоолтой,
Нэхэмжлэгч: ХХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: П /Э/ зоогийн газар, Ц.Ч нарт холбогдох
Ч ашигласны төлбөр 1,284,479 /нэг сая хоёр зуун наян дөрөв мянга дөрвөн зуун далан ес/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч ХХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн Ч/ОНӨААТҮГ/, УС Ч ОНӨҮГ, ХӨВСГӨЛ Ч ХХК-иудыг Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 56 дугаар тогтоолоор татан буулгаж, мөн тогтоолоор ХХХК-ийг шинээр үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна.
Дээрх тогтоолоор манай байгууллагад татан буугдсан аж ахуйн нэгжүүдийн өр авлага, эд хөрөнгө нь шилжиж ирсэн болно. 2013 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл Ч ХХК-ийг төлөөлж ерөнхий инженер О.Төмөрхуяг, хариуцагч П зоогийн газрыг төлөөлж захирал Г.Ганчимэг нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр Ч эрчим хүчээр хангах аж ахуйн гэрээ байгуулж гэрээнд гарын үсэг зурсан.
Иймд Ч ашигласны төлбөр болох 1,284,479 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. Ч/ОНӨААТҮГ/, Ус Ч ОНӨҮГ, Хөвсгөл Ч ХХК-иуд нь 2016 онд татан буугдаж, ХХХК нь шинээр үүсгэн байгуулагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллагад татан буугдсан аж ахуйн нэгжүүдийн өр авлага, эд хөрөнгө нь шилжиж ирсэн. Үүний нэг нь П /Э/ зоогийн газраас халаалтын төлбөрийн үлдэгдэл 1,284,479 төгрөг байсан. Үүнийг П /Э/ зоогийн газраас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл П /Э/ зоогийн газар нь 1,284,479 төгрөгийн халаалтын төлбөрөөс 1,045,245 төгрөгийг нь Хөвсгөл Ч ХХК-ний Ч хариуцсан байцаагчаар ажиллаж байсан Ц.Чт төлсөн тухай баримтыг ирүүлсэн. Ингээд уг хэрэгт Ц.Чийг хамтран хариуцагчаар татсан байгаа. Баримтаас үзэхэд Ц.Ч нь П /Э/ зоогийн газраас халаалтын төлбөрийг бэлэн мөнгөний орлогын баримтаар хураан авсан боловч байгууллагад бүрэн тушаалгүй, авч ашигласан байна.
... Ингээд 2013 оны 4 дүгээр сарын төлөгдөөгүй 317,743 төгрөгөөс Ц.Чт өгсөн гэх 78,509 төгрөгийг хасаж үлдэгдэл 239,234 төгрөгийг П /Э/ зоогийн газраас гаргуулахаар нэхэмжилсэн. Харин үлдэх 2013 оны 3 дугаар сарын төлбөр 483,368 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын төлбөр 78,509 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын төлбөр 483,368 төгрөг нийт 1,045,245 төгрөгийг Ц.Чээс нэхэмжилсэн.
Иймд хариуцагч П /Э/ зоогийн газраас 2013 оны 4 дүгээр сарын халаалтын төлбөрийн үлдэгдэл 239,234 төгрөгийг, хариуцагч Ц.Чээс байгууллагад учруулсан хохирол болох нийт 1,045,245 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч П /Э/ зоогийн газрын захирал Г.Ганчимэг шүүхэд болон өмнөх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Миний бие 2013 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр тухайн үеийн нэрээр Хөвсгөл Ч ХХК-тай /тус компанийг төлөөлж ерөнхий инженер О.Төмөрхуяг/ харилцан тохиролцож, Ч эрчим хүчээр хангах гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан.
Энэ гэрээний дагуу манайх Ч ашигласны төлбөрийг сар бүр бэлэн мөнгөөр Чы байцаагч Ц.Чт тушаадаг, уг байцаагч бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэж өгдөг байсан.
... Тус байгууллага нь манайхаас 1,284,479 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч миний бие шүүхэд Чы төлбөрийн үлдэгдэл 1,284,479 төгрөгөөс 1,045,245 төгрөгийг төлсөн тухай нотлох баримтыг гаргаж өгсөн. Харин үлдэгдэл 239,234 төгрөг төлсөн тухай баримт байхгүй байгаа тул дээрхи мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин 1,045,245 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагч Ц.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаанд гаргаж байсан тайлбар маань хэвээр байна. Миний бие Хөвсгөл Ч ХХК-д Чы байцаагчаар ажиллаж байхдаа П /Э/ зоогийн газрыг хариуцан ажиллаж байсан нь үнэн. П зоогийн газар нь 2012 оноос Э зоогийн газар нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан ба 2013 оны 3 дугаар сарын төлбөр 483,368 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын төлбөр 78,509 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын төлбөр 483,368 төгрөг нийт 1,045,245 төгрөгийн Чы төлбөр төлсөн гэх П /Э/ зоогийн газраас хэрэгт гаргаж өгсөн баримтууд нь миний тус байгууллагаас халаалтын төлбөрийг бэлнээр аваад өгч байсан баримт мөн байна. Эдгээр баримтын дагуу хураан авсан мөнгийг би Хөвсгөл Ч ХХК-д бүрэн тушааж нягтлантай тооцоо нийлсэн. Тооцоо нийлсэн тухай баримт нь байгууллагад хадгалагдах ёстой боловч олдоогүй. Намайг ажиллаж байх хугацаанд надтай холбоотой зөрчил дутагдал, төлбөр тооцоо илэрч байгаагүйг аудитын дүгнэлтээс харж болно. ... 2014 онд тэтгэвэрт гарахдаа байгууллагад нэг ч төгрөгийн тооцоо байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 23 дугаар тогтоолоор Иргэний хуулийн 466 зүйлийн 466.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч П /Э/ аас Ч ашигласны төлбөр 239,234 /хоёр зуун гучин есөн мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг, хариуцагч Ц.Чээс 1,045,245 /нэг сая дөчин таван мянга хоёр зуун дөчин тав/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ххязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35,377 /гучин таван далан долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П /Э/ зоогийн газраас улсын тэмдэгтийн хураамж 7,827 /долоон мянга найман зуун хорин долоо/ төгрөг, хариуцагч Ц.Чээс улсын тэмдэгтийн хураамж 29,636 /хорин есөн мянга зургаан зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч Ц.Ч давж заалдах гомдолдоо: ... Уг тогтоолын үндэслэх хэсэгт хариуцагч Ц.Ч нь П /Э/ зоогийн газраас Ч ашигласны төлбөрт төлсөн ... нийт 1,045,245 төгрөгийг авсан талаар маргаагүй, харин авсан мөнгөө байгууллагадаа бүрэн тушаасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргажээ гэж дүгнэсэн нь буруу байна. Учир нь 1,045,245 төгрөгийг авсан байна гэж би хэлээгүй, харин тухайн баримт дээрх гарын үсэг минийх мөн бөгөөд М нь тухайн үед хоосон баримт дээр гарын үсэг зуруулсан. Ингэхдээ ТУЗ-ын хурал орох гээд байна гэж хэлээд гарын үсэг зуруулсан болохоос Ч төлнө гэж огт хэлээгүй болно. Мыг хамтран хариуцагчаар оролцуулах шаардлагатай байсан. Иймээс П зоогийн газраас 1,045,245 төгрөгийг бэлнээр авч, авсан мөнгөө байгууллагадаа бүрэн тушаагаагүй гэж шүүх дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Дээд шүүхийн тогтоолын хянавал хэсэгт Эрүүгийн хэрэг үүсгэж байсан мэдээлэл хэрэгт авагдсан байхад шүүх энэ талаар тодруулаагүй, мөн шийдвэртээ дүгнэлт хийгээгүй нь буруу байна ... гэжээ. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгдэгч Ц.Чийг хэрэг бүртгэлт болон шүүх хуралдааны шатанд өгсөн 2014 оны 8-9 сард албан газар байгууллагаас авсан орлогыг байгууллагадаа тушаагаагүй хувьдаа ашигласан ... тус эрүүгийн хэргээр Ц.Чийг 2014 оны аж ахуйн нэгж байгууллагаас Ч ашигласны төлбөрт авсан мөнгийг байгууллагад тушаалгүй завшсан асуудлыг шийдвэрлэсэн. Үүнд П зоогийн газрын Ч ашигласны төлбөр ороогүй ... гэх тайлбар зэргээс дээрх эрүүгийн хэрэгт П зоогийн газарт учирсан хохирлыг шийдвэрлээгүй болох нь тогтоогдоо гэж дүгнэж буй нь буруу байгаа төдийгүй уг тогтоол нь энэхүү иргэний хэрэгт хамааралгүй баримт байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Чгийн нэхэмжлэлд 2013 оны 3 дугаар сар, 2013 оны 4 дүгээр сар, 2013 оны 12 дугаар саруудын Чы төлбөрийг нэхэмжилж байна гэх боловч 2014 оны аж ахуйн нэгжийн Чы төлбөрийн мөнгийг авсан гэж шүүх дүгнэж буй нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэл нь тодорхой бус байгаа төдийгүй 2013 оны Чы төлбөрийн үлдэгдлийг 2014 онд төлсөн зэргээс шалтгаалан 2013 оны Ч ашиглалтын тооцоог 2014 оны жилийн эцсийн байдлаар бодож гаргасан хэмээн тайлбарласан нь ойлгомжгүй байна. 2013 оны эцэс, 2015 оны эхээр тооцоогүй гэсэн тооцооны үлдэгдлийн баталгаа байсаар байтал нотлох баримтанд үнэлээгүйд гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ХХХК нь хариуцагч П /Э/ зоогийн газраас Ч ашигласны төлбөр 1,284,479 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад байцаагчаар ажиллаж байсан Ц.Чийг хариуцагчаар татжээ. Хариуцагч П зоогийн газар Чы төлбөрөө байцаагч Ц.Чт бүрэн төлсөн бөгөөд 239,234 төгрөг нь баримтгүй тул төлнө гэж, хариуцагч Ц.Ч П зоогийн газраас авсан халаалтын төлбөрийг байгууллагадаа бүрэн тушаасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан байна.
Анхан шатны шүүх 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр хэргийг шийдвэрлэхдээ шүүх хуралдаанаас тогтоол гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1-д Анхан шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлээд гаргасан баримт бичгийг шийдвэр гэнэ. гэж заасан бөгөөд шүүх хэргийг шийдвэрлэж буй тохиолдолд мөн хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д зааснаар Шийдвэрийг Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах учиртай. Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Монгол Улсын нэрийн өмнөөс тогтоол гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д ...115, 116 дугаар зүйлд зааснаар шийдвэр гаргаснаас бусад тохиолдолд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, хэргийг хэрэгсэхгүй болгохтой холбогдуулан шүүх тогтоол... гаргана гэснийг зөрчжээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасан тул хариуцагчийн давж заалдах гомдолд дүгнэлт хийх боломжгүйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5 - д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 23 дугаар тогтоолыг хүчигүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2.Хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,700 /хорин есөн мянга долоон зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Т.ГАНБАТ