| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/00872/И |
| Дугаар | 959 |
| Огноо | 2016-09-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 959
2016 оны 09 сарын 20 өдөр Дугаар 151/ШШ2016/00959 Төв аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Бага шар хоолой, 5-р гудамж, 5 тоотод оршин суух, Өндөрүүд овогт Лувсандоржийн Баттайван /РД:СЩ60121632 /-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Мөнгөнморьт сум, Булаг баг, Тэнүүн Зогол ХХК-ийн хашаанд оршин суух, Боржигон овогт Дэнсмаагийн Минжүүрдорж /РД:СЮ60071319/-д холбогдох,
7.000.0000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Баттайван шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д.Минжүүрдоржтой 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрөөс 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Төв аймгийн Мөнгөнморьт сумын төв дээр 4*6 хэмжээтэй байшингийн торх зангидуулахаар болж тухайн өдрөө ажлын хөлсний урьдчилгаа болох 7.000.000 төгрөгийг бэлнээр Д.Минжүүрдоржид өгсөн. Үүнээс хойш Д.Минжүүрдорж нь ажлаа хийж эхлэхгүй байсан учраас Багануур дүүрэгт 2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр нотариат дээр уулзаж “Гүйцэтгэсэн ажлыг хүлээлгэн өгөх тухай” гэрээг бичгээр байгуулж, 2016 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн дотор 4*6 хэмжээтэй торх зангидах ажлыг хийж дуусгаж надад хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Гэвч өнөөдрийг хүртэл торх зангидаж өгөөгүй ба мөнгөө ч буцааж өгөөгүй. Иймд Д.Мнжүүрдоржоос 7.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Минжүүрдорж нь шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Л.Баттайванаас 7.000.000 төгрөг авсан нь үнэн болно. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 3.500.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 30-ны дотор 3.500.000 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ. /хх16/,
Хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Л.Баттайваны нэхэмжлэлтэй, Д.Минжүүрдоржид холбогдох 7.000.000 төгрөгийг гаргуулахыг хүсч нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Д.Минжүүрдорж нь 7.000.000 төгрөгийн 3.500.000 төгрөгийг нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр, 3.500.000 төгрөгийг нь 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор тус тус төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбар болон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд бичгээр ирүүлжээ. /хх-16/
Хариуцагчийн гаргасан хүсэлтийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126.950 төгрөгийн 50 хувь 63.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 63.475 төгрөгийг, хариуцагч Д.Минжүүрдоржоос 63.475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Л.Баттайванд олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 74 дугаар зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Л.Баттайваны нэхэмжилсэн 7.000.000 төгрөгийг хариуцагч Д.Минжүүрдорж төлөхийг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126.950 төгрөгийн 50 хувь 63.475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 63.475 төгрөгийг, хариуцагч Д.Минжүүрдоржоос 65.475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Л.Баттайванд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ